Sunday, April 12, 2009

Шатахуун импортлогчид НЄАТ тєлєхгvй гэж зарга хийж явна

Шатахуун импортлогчид НЄАТ тєлєхгvй хэмээн шvvх хуулийн байгууллагын хаалга татаж явна. Энэ асуудал дэлхийн зах зээл дээр нэг баррель нефтийн vнэ 140 ам.доллар хvрч байсан єнгєрсєн жилээс улбаатай. 2008 оны хавар УИХ-ын сонгуулийн vеэр шатахууны vнэ нэмэхгvй, тєр импортлогчдын алдагдлыг нєхєж єгнє хэмээн бvтээгдэхvvнийх нь vнийг нь "нам барьж" байсан. Сонгуулийн дараа аажмаар vнэ нь нэмэгдэж нэг литр шатахуун 1500 тєгрєг болсон билээ. Тєр хэлсэн vгэндээ хvрч импортлогчдод 20 орчим тэрбум тєгрєг єгсєн гэж байгаа. Тэгээд гаалийн татварыг нь "0"-лэж єгсєн. Vvнийг импортлогчид овжиноор ашиглаж тэр vед борлуулсан шатахуунаа НЄАТ-аас бас чєлєєлсєн хэмээн гvрийж эхэлсэн. Татварын албаныхан тэднийг єнгєрсєн оны 7-11 дvгээр cap хvртлэх хугацаанд борлуул¬сан шатахууныхаа НЄАТ тєлєх ёстой хэмээж байгаа юм. Импортлогчдын тайлан тооцоог шалгахад vйлчлvvлэгч, харилцагчдаасаа НЄАТ-ыг нь 10 хувиар бодож авсан байж. Харин тvvнийгээ улсад тєлєхєєсєє л татгалзаж зарга шvvлгээд яваа гэнэ.

Єнгєрсєн сард импортлогчид нэг литр шатахуунаа 160 тєгрєгєєр нэмчихсэн. Тэд vнэ нэмэхдээ оросууд экспортын татвараа нэмсэн, ам.долларын ханш єссєн хэмээж байв. ОХУ нефтийн бvтээгдэхvvний экспортын татвараа єнгєрсєн гуравдугаар сард бага хэмжээгээр нэмсэн хэдий ч саяхан тvvнийгээ бууруулж урьд нь мєрдєж байсан тарифаараа тооцох болсон юм. Мєн нєгєє талаар ам.долларын ханш суларч байна. Гэтэл vнэ нэмэгдсэн шатахуун дагаж буулгvй єндєрт гацчихаж. Импортлогчид vнэ нэмэх болохоор дэлхийн зах зээл, хойд хєршийн татварын хувь хэмжээг хамгийн сайн мэдэрдэг. Харин зах зээлээ дагаад хямдрах болохоор мэдрэхээ больж барометр нь заадаггvй. Газрын тосны хэрэг эрхлэх газрын мэргэжилтнvvд шатахууны vнэ єнєє маргаашгvй буурна, бид ярилцаж байгаа гэж мэдэгдсэнээс хойш 10 гаруй хонолоо. Хэвээрээ л байна. Энэ vеэр Шударга бус єрсєлдєєнийг хянан зохицуулах газар нь шатахуун импортлогчдыг бас шалгасан юм. Бас л ганц хоёр хоногоос шалгалтын дvнгээ олон нийтэд танилцуулна гэсэн ч одоо болтол чимээ алга.

Одоо хаврын тариалалт, барилга, уул уурхайн ажил ид єрнєж, шатахууны хэрэглээ эрс єсдєг vе эхэлж байна. Гэтэл дэлхийн зах зээл дээр хямдраад удаж байгаа шатахууны vнэ манайд єндєр хэвээр л байгаа. Шатахуун импортлогчид нь яаж vнэ нэмэх вэ гээд бодоод л сууж байх шиг. Монголчууд "Роснефть", импортлогчид хоёрт хэдий болтол халаасаа сэгсрvvлэх юм бол доо.


Ардчилал