Monday, June 8, 2009

“АПУ”компани Монголын хуулийг гууль болгохоо хэзээ зогсоох вэ?



Архины компаниуд хуулийг уландаа гишгэж төр болоод тvмэн олныг доромжилсоор байна. Энэхvv хууль бус vйлдэл хийж хуулийг гууль болгогчдын тэргүүн эгнээнд 85 жилийн түүхтэй Зууны манлай үйлдвэр гэгддэг АПУ компани байдаг. Тэд рекламаа хvңд хvргэх аргаа улам нарийсгаж, дууны vг, клипэнд оруулах, баярын мэндчилгээ болгох ээрэг далд хэлбэрvvдийг ашиглаж гаршсан. Баяр бvхний ширээн дээр Баясан хөөрөх Ерөөлтэй гээд л олонд хvндлэгдсэн дуучнаар дуулуулсан энэ vгийг аль ч талаас нь уншихад, сонсоход, бодоход амар мэнд суухын ерөөлийн дуу яав ч биш нь хэнд ч илэрхий. Баяр наадмаар чамин гоё монгол хувцас өмсөж, хадаг хоёр гардан барьсан сайхан бvсгvйчvvдээр "Айл хотлоороо амар суухын ЕРӨӨЛ өргөе" гэж хэлvvлж, ил цагаан зарлаагvй ийм далд рекламууд баяр ёслолын vеэр байнга цацагдцаг хэвшил тогтов. Боргио хэмээх гашуун пивоо байнга шахуу рекламддаг тэд Монголчуудын гурван хvний нэг нь Боргио уудаг гэсэн судалгаа гарлаа ч гэх шиг. 80 жилийн туршлага чанар болсон Боргиогоо л уугаарай ч гэх шиг. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 9.2.1-д "Согтууруулах ундаа болон согтууруулах ундааны vйлдвэрийн нэр, тэмдэг, зураг ашиглах замаар coгтууруулах ундааг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, кино, интернет, ханын самбар, зурагт хуудас, зар чимэглэл, зорчигчийн тийз болон бусад биет байдлаар гаргах" зэрэг байдлаар сурталчилахыг хоригложээ. Хууль зөрчсөн аж ахуйн нэгжийг 50-200 мянган төгрөгөөр л торгодог аж. Тэдний хувьд иймхэн хэмжээний торгууль жинхэнэ инээдэм болдог аж. Тэд урдчилаад бvр торгуулиа тушааж байгаад реклам сурталчилгаагаа ил тод цацах шиг болдог. Энэ тухай олон нийт ТББ-уудаас бишгvй л их гомдол гаргадаг боловч энэхvv хуулийг чангатгах, торгууль шийтгэлийг нэмэгдvvлэх, хуулийн биелэлтэнд хяналт тавих зэрэгт өдийг хvртэл холбогдох байгууллага эрх мэдэлтэн, хэн ч анхаарал хандуулан ажиллахгvй байгаа нь харамсалтай. АПУ тэргүүтэй архины компаниуд ард тvмнээ доромжилж архи пиво рекламдаж Монголын хуулийг уландаа гишгэлэхээ хэзээ зогсоох вэ!

Friday, May 22, 2009

Халз мэтгэлцээнд Н.Энхбаяр хийсэн ажилтай,хэлэх үгтэй хүн гэдгээ харууллаа.





- Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид ард түмнийхээ өмнө шалгалт өглөө -
Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлсэн цагаас л олон нийт хоёр нэр дэвшигчийн халз ярилцлагыг хүлээж байсан. Учир нь өмнөх 2008 оны УИХ –ын сонгуульд МАХН-ын дарга С.Баяр, АН-ын дарга Ц.Элбэгдорж нар сонгуулийн өмнөх өдөр халз мэтгэлцэн сонгуулийн хугацаан дахь ойлгомжгүй олон асуудлуудад цэг тавьж, ард түмний сонголтыг цэгцэлж өгсөн. Тэрхүү мэтгэлцээнээр МАХН-ын дарга С.Баяр илүүрхэн ялалт байгуулсан нь МАХН-ыг сонгуульд ялалт байгуулахад томоохон түлхэц болсон нь нууц биш.
Тэгвэл өчигдөр МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр, АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж нар Монголын Үндэсний телевизэд халз мэтгэлцлээ. Халз ярилцлагын өмнө АН-ынхан “Асуултуудыг нэг цагийн өмнө нэр дэвшигчид задлах, шууд нэвтрүүлэгийн танхимд ажиглагчидыг оруулах хүсэлтэй байсан ч Монголын Үндэсний телевизийн удирдлагууд энэ саналыг хүлээж авсангүй. Мэтгэлцээнийг 21.00 цагт МҮОНТ-ээр шууд дамжуулсан ба хөтлөгч асуултуудыг сугалж, нэр дэвшигчид шууд хариулт өгөх зарчмаар халз мэтгэлцээнийг явагдлаа. Хоёр нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаа энэ мэтгэлцээнийг хүртэл нэлээд бие биеэ дайрсан хэлбэрээр өрнөж ирсэн бол харин уг мэтгэлцээн тун аядуу төв болж өндрөллөө.
90 минут үргэлжилсэн халз ярилцлагад 1400 асуулт ирүүлсэн хэдий ч тэндээс багцлан 60 асуултыг сонгож, сугалах зарчмаар 19 асуултад хоёр нэр дэвшигч ээлжлэн хариулсан. Энэ нь дэндүү чамлалттай тоо хэдий ч асуултын хамрах хүрээнээс нь харвал чанартай гэж болохоор байсан болов уу. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдвол хэн нь юу хийх, бас юуг эс хийж чадах вэ гэдэгт сонгогч бүр өөр өөрийн үнэлэлт дүгнэлттэй болж үлдсэн гэдэгт эргэлзэхгүй байна.
Халз ярилцлага эхлэхээс өмнө Ц.Элбэгдоржийг илүү байх болов уу гэж байсан хүмүүс сэтгэл дундуур хоцрох шиг боллоо. Тухайлбал зарим асуултад тэрбээр оновчгүй хариулж, сэдвээсээ хазайж алдаа гаргалаа. Тэгвэл эх орны хишиг, стратегийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, шүүхийн шударга тогтолцоог бий болгох хийгээд өнгөрсөн оны долдугаар сарын 1-нийг тойрсон үйл явдлуудын талаар тавьсан асуултад тун ойлгомжтой, цэгцтэй хариулт өгснөөрөө Н.Энхбаяр өрсөлдөгчөөсөө илүү байж чадлаа. Н.Энхбаярын хариултууд эх орон ард түмнийхээ төлөө зовнил байсан бол Ц.Элбэгдоржийнх аав, ээж, амраг садан болж халиад явчихав. Энэ нь түүний ард түмнээр өрөвдүүлэх сонгуулийн тактик байсан нь ч тодорхой байна. Н.Энхбаяр хийсэн, хийж байгаа, хийх ажлаа ярилаа. Ц.Элбэгдорж хоёрын хоёр удаа Ерөнхий сайд байсан мөртлөө монголын бүх муу муухайг бусад руу чихэж, ээлжит лекцээ л уншлаа. Эндээс хэн хэн бэ гэдгийг Монголын ард түмэн харсан бизээ.
Нэр дэвшигчид маань ямартаа ч ард түмнийхээ өмнө шалгалт өглөө.
Энэхүү халз мэтгэлцээний талаар иргэд ямархуу бодолтой байгааг бид тодруулахыг зорилоо.
Гавьяат тамирчин Т.Үйтүмэн:
- Ерөнхийлөгч Н.Энхбаяр төрийн бодлогыг олон жил авч явсан хүний хувьд ямар ч асуултанд хальтарсангүй. Эдийн засаг, нийгэм, ардчилал, шударга ёсны талаар хийсэн ажил дээрээ тулгуурлан ярьж, гүйцээнэ гэж хэлж байна. Шинэ зүйл ч хэллээ. Шүүгч нарыг ард түмнээс сонгодог болъё, Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулъя гэж хэлж байна. Энэ бол гадаадад байдаг жишиг. Соёл урлаг, уул уурхай, эдийн засаг, бүсчилсэн хөгжлийн талаар агуулга сайтай, асуудлаа мэддэг, цаашдын зорилтоо мэддэг, 2021 он хүртэлх хөгжүүлэх бодлогоо ярьж байна. Харин Ц.Элбэгдорж дээр агуулгын чанартай зүйл дутаад байна. Тэр баахан л хоосон ярилаа. Мөрөөдөл нь ч юм уу мэдэхгүй.
Зохиолч, яруу найрагч Д.Урианхай:
- Би уг нь Москвад эдийн засгийн дээд сургууль төгссөн хүн. Тэр утгаараа эдийн засагтай холбоотой асуудлуудыг их анхаарч сонслоо. Нэр дэвшигч Н.энхбаярын хувьд уул уурхай, эх орны хишгийн талаар тун оновчтой ярьж чадлаа гэж дүгнэж байгаа. Н.Энхбаярын хэлж байгаа шиг “Эх орны хишиг”-ийг хувьцаа бус хүнд хэрэгтэй зүйл болгох хэрэгтэй.
Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров:
- Ерөнхий байдлыг нь харлаа. Ц.Элбэгдоржийг энгийнээр зүйрлэхэд “Уулын цаана их сайхан гол байгаа. Тэнд очъё” гээд байна. Харин хаагуур нь давах вэ гэдгийнхээ учрыг нь олоогүй байна. Н.Энхбаяр бол үндэсний хөгжлийн цогц бодлого нь бэлэн байгаа учраас очих арга нь тодорхой байна. Ц.Элбэгдоржийн ярьж байгаагаар бидэнд бүх юмаа тарааж өгөөд, өөрсдөө ав гэж байна. Оюу толгойгоос “Чи энэ довыг ав” гээд өгчих гээд байгаа юм шиг. Зохицуулалтгүйгээр хүн бүр эзэн болж чадахгүй. Эзэн биш болбол зарим нь дээрэмчин болж хувирна. Ийм юм мэдрэгдлээ.

Гарчиг: “Захидал бичих нь бүү хэл зугатаж, зүдэрч яваа миний нэрийг барьж гүтгэлээ” гэж хүү минь өчигдөр утсаар ярьсан


Хөмсөг: ҮХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхорын ээж Ж.Рэнцэндулам ярьж байна.

ҮХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Сүрэнхор гэдэг залуу нам дотроо богинохон хугацаанд танигдаж нэр хүндтэй ажиллаж байв. Харамсалтай нь ҮХ-ны яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Д.Сүрэнхор яамны засварт төсөвлөсөн 60 гаруй сая төгрөгөөр казино тоглож, ажлын хэрэгцээнд унаж авсан машинаа хүртэл тавиад туучихсан түүнийг өнөөдрийг хүртэл интерполоор эрэн сурвалжилж байгаа. Интернэтээр харилцах нь байтугай үхсэн амьдын сураг ч дуулгалгүй удаж байгаа төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхорын нэрээр захидал бичиж тараасан эзэд нь АН-ынхан гэдэг нь нэгэнт тодорхой болсон. Д.Сүрэнхорын ээж Ж.Рэнцэндуламтай уулзлаа.
-Хүүгийн чинь нэрээр тараасан захидал Д.Сүрэнхорынх мөн биш гэсэн эргэлзээг хүмүүст төрүүлж байна. Энэ захидлыг үнэхээр хүү чинь бичсэн болов уу, эсвэл нэрийг нь барьж гүтгэж байгаа хэрэг үү?
Миний хүүгийн нэр хүндийг ашиглаж, гүтгэлэг тарааж байгаа АН-ын сонгуулийн штабынханд гомдож байна. Миний хүү ийм захидал бичиж суух байтугай эх орондоо ч ирэх эрхгүй болчихсон зовж явсан хүн шүү дээ.
-Хүүгээс тань сураг чимээ байна уу? Ядаж таньтай холбоотой байгаа байх гэж бодож байна?
Хүү минь өчигдөр над руу ярьсан. Үргэлж ярьж чаддаггүй л дээ. Хааяа нэг яарч сандарсан байдалтай ярьдаг юм. Миний биеийг асууж, өөрийнхөө сайн байгааг хэлчихээд илүү олон юм ярилгүй утсаа салгачихдаг юм. Хаана хэрхэн амьдарч байгаагаа хэлдэггүй хүүхэд. Эрх биш эхтэй хүн юм болохоор биеийг минь асууж, амьд мэнд яваагаа л хэлдэг. Өчигдөр над руу ярихаар нь би хэллээ. “Миний хүү чиний нэрээр ийм захидал тараагдчихаад байна” гэхэд “Ээжээ би юу гэж тийм захидал бичих юм бэ. Захидал бичиж суух битгий хэл зугатаж, эх орноосоо хол зовж зүдэрч яваа миний нэрийг барьж гүтгэлэг хийх ч гэж дээ. Миний зовлонгоор гараа угааж гэмгүй хүмүүсийг гүтгэж байна” гэж байна гэж их л бухимдаж байна лээ.
-Хүүгийн чинь талаар журмын нөхөд нь таагүй үг унагах нь ховор. “Боловсрол сайтай, намын шилдэг залуу боловсон хүчний нэг, ийм юманд орооцолдчихсонд нь одоо и итгэж чаддаггүй” гэх хүмүүс ч олон байдаг. Хүү чинь хаана боловсрол эзэмшсэн юм бэ?
Миний хүү арван жилээ онц төгссөн. Сурлагаараа гоц хүүхэд байсан болоод Энэтхэгт суралцсан. Энэтхэгт бакалавраа аваад, Америкт магистр хамгаалсан. Магистр хамгаалах сургалтын хугацаа дуусаагүй байхад урьдчилж хамгаалчихаад ээждээ хүрээд ирсэн. Тухайн үед хүүд минь Америкийн нэртэй компаниуд “ажиллаач” гэсэн санал тавьж байсан юм.“Миний хүү тэр олон нэртэй компаниуд ажлын санал тавиад байхад Америкт ажиллахгүй яав. Амьдрал ахуй ирээдүйгээ бодсон ч Америкт ажиллаж амьдрах нь дээр байсан юм бишүү” гэхэд “Үгүй ээ, ээжээ би нутагтаа амьдармаар байна.Эх орноо хөгжүүлэх хэрэгтэй байна. Юуны төлөө Энэтхэг , Америк явж суралцлаа. Эх орондоо л хүчээ өгнө шүү дээ” гэж байсан юм миний хүү.
-Хүүгээ хаана хэрхэн амьдарч байгаа талаар мэдэхгүй байна гэдэг дахин хэзээ хаанаас ярихыг нь мэдэхгүй байна гэдэг мэдээж эх хүнд хэцүү байгаа. Эх орондоо эргээд ир гэж хэлж үзсэн үү та. Юу гэж байх юм?
Хүүгээ ээж нь эх орон нь , хань ижил үр хүүхэд нь хамт олон найз нөхөд нь хүлээж байна. Ирнэ гэж. Эх орон нь миний хүүг иргэн байх эрхийг хасаагүй болохоор эрт орой хэзээ нэг цагт “Ээж ээ” гээд ороод ирнэ гэж би өдөр бодолдоо, шөнө зүүдэндээ хүлээж суудаг. Миний хүү ямар хүн алж хүрээ талчихсан биш. Хүүгээ их ч хүлээж байна. Их ч санаж байна. Миний хүү ээждээ хүрээд ир. Эх орондоо ир. Ээж нь гуйж байна. Миний хүү хэдийгээр алдаж оносон ч гэсэн эх орондоо эргэж ирээсэй. Ээждээ ирж ээжийнхээ элгийг дэвтээж өгөөсэй гэж хүсч байна. Хүүтэй уулзаж чадахгүй, бүлээн царайг нь харж чадахгүй, хаана хэрхэн амьдарч явааг нь мэдэхгүй байна гэдэг ямар хэцүү зовлон болохыг эхчүүд мэднэ. Үрт хүн үрээрээ, биет хүн биеэрээ гэдэг. Адилхан үртэй хүүхэдтэй монгол хүмүүс байж орох байх газраа олж ядаж яваа хүүгийн минь нэр төрийг барьж битгий худал гүтгэлэгт хутгаач битгий зовлонгоор нь гараа угаагаач гэж АН-ынхнаас гуйж байна. Миний хүү жинхэнэ журмын гэсэн өөрийн гэсэн итгэлтэй ганц нэг нөхөдтэйгөө л холбогдож байгаа байх гэж би тааж суугаа. Түүнээс өөрөөр интернэтэд суугаад АН-ынхантай холбогдож захидал бичиж суух боломж байхгүй. Ямар ч эрүүл ухаанаар бодоод үзсэн тэр. Миний хүү шарыг үзэж шарваж улааныг үзэж урвадаг хулчгар урвагч хүн биш. Би хүүгээ мэдэлгүй яахав.Өөрийнхөө гараар манцуйлж өөрийн гараар өсгөж хүмүүжүүлсэн эх нь юм чинь. Би цагаан сүүгээрээ тангаргалж байна миний хүү ийм юм хийгээгүй.
- АН-ынхан хүүгийн чинь нэрийг барьж захидал бичээд зогсохгүй удахгүй Д.Сүрэнхор өөрийн биеэр тайлбар хийнэ гэж байгаа нь ард түмнийг төөрөгдүүлж байгаа хэрэг үү?
Худлаа энэ бол ард түмний толгойг эргүүлэх гэсэн оролдлого. Миний хүү нам засаг руугаа дайрч давшлах тийм хэмжээний ухамсартай хүн биш. Сайн боловсрол эзэмшсэн Монголын шилдэг боловсон хүчний нэг. Залуу хүний хөөргөн зангаар л алдаа гаргачихсан хүн. Гаргасан алдаагаа хүн засч залж болдог хорвоо. Хэзээ нэг цагт миний хүү ч эх орондоо ирж ард түмнээсээ уучлал гуйгаад алдаагаа засах байх. Тийм хэмжээний ухамсар миний хүүд бий. Залуу насыг тойроод биш дайрч өнгөрсөн хүмүүс миний хүүг уучлан бодож юуны магад. Хэний ч үр хүүхэд яаж яваа билээ. Залуу хүн алдчихлаа. Засах нэрээ цэвэрлэх боломж өгөх байхаа миний монголын ард түмэн. Ууч ухаанаа алдчихаагүй хүмүүс олон байгаа. Тийм болохоор ээжийнхээ яриаг хаа нэг газраас олж уншвал миний хүү ээждээ ир. Эх орондоо хүрээд ир. Ээж нь хүүгээ иртэл, бүлээн духыг чинь үнэрлэтэл, хажууд минь байхаас нааш нүд аньж чадахгүй. Хүүгээ хүлээж байна.

Wednesday, May 20, 2009

Байдаггүй банкинд мөнгө хадгалуулсан нь буюу оргодолтой найзалсан АН

Интернэтээр өдөржин “тэнэлээ”. Швейцарийн “Swiss Credit” банкны талаар олж мэдэхээр хайлтын системүүдийг ухаж гүйцээлээ. Үйлдвэр худалдааны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад их хэмжээний мөнгө завшсан, энэ хэргээсээ болж гадаадад оргон зайлсан Д.Сүрэнхорын бичсэн захидлаас болж цаг зааваа гарзадсан нь энэ шүү дээ. Д.Сүрэнхор гэх автортой тэр захидалд Швейцарийн “Swiss Credit” банкинд Монголын иргэн О.Цолмон хувийн данстай, түүндээ 1.3 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй хэмээн бичсэн.
Өдөржин хэссэн интернэтээс “Swiss Credit” нэр олдсонгүй. Лав л ийм нэртэй томоохон банк хайлтын системээс олдсонгүй. Харин “Credit Suisse” хэмээх олон улсын санхүүгийн байгууллага олдлоо. Банкны нэр зөрсөн тул Д.Сүрэнхорын захидалд үнэмшиж чадсангүй. Швейцарьт “Swiss Credit” нэртэй банк, түүний салбар ч гэж байхгүй нь тодорхой байна. Монголд хаягласан Д.Сүрэнхорын олж мэдсэн гэх банк дэлхийд байхгүй юм байна. Нэгэнт “Swiss Credit” байхгүй учраас тэр банкинд Монгол Улсын иргэн О.Цолмонгийн данс гэж байхгүй нь мэдээж шүү дээ. Монгол Улсын бүтэн жилийн төсөвтэй тэнцэхүйц 1.3 тэрбум төгрөг хаана ч бүртгэлгүй “Swiss Credit”-т байхгүй нь хэнд ч ойлгомжтой.
Ийм их хэмжээний мөнгө гадаадын банкинд байршиж буйг манай банк санхүүгийн хайхралгүй, анзааралгүй өнгөрөхгүй. Ийм боломж байхгүйг ч мэргэжлийн хүмүүс хэлж байгаа юм. Д.Сүрэнхорын бичсэн гэх захидлыг хуурамч болохыг нотлох баримт энэ. Олны толгойг эргүүлсэн, итгүүлж ядах гэсэн оролдлого бүтэлгүйтэв. Түүний захидалд хэн ч итгэхгүй, би л лав үнэмшихгүй.
Овоо хэдэн төгрөг завшчихаад гадаадад гарч хаа нэгтээ нуугдаж, зугатаж, чичирч, айж суугаа тэр хүн Швейцарийн банкинд байгаа хэн нэгний дансны дугаарыг олж мэднэ гэдэг итгэмээргүй зүйл. Олон улсын цагдаагийн байгууллага, интерополоор эрэн сурвалжлагдаж буй хүний захидалд хэн ч автахгүй нь лавтай.
Эх орноосоо оргосон Д.Сүрэнхор Монголд буцаж ирнэ гэж захидалдаа бичжээ. Тэрээр ирэх үгүйгээ тавдугаар сарын 24 буюу ирэх ням гаригт шийдэх юм байх. Д.Сүрэнхорын нутагтаа буцаж ирэх эсэхээ шийдэх өдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн өдөртэй давхацаж байна. Энэ өдрийн санал хураалтаар Ц.Элбэгдорж ялалт байгуулбал тэр эх орондоо заавал ирнэ гэж захидалдаа бичжээ. Эрэн сурвалжлагдаж буй гэмт хэрэгтэн өөрөө хүрээд ирэх нь сайн хэрэг. Д.Сүрэнхорыг баривчлах боломжтой болно гэсэн үг. Гэвч заавал Элбэгээ ялахаар ирдэг нь ямар учиртай билээ. Ц.Элбэгдорж Д.Сүрэнхортой ямар холбоо сүлбээтэй болох нь анхаарал татаж байна. Захидлын эзэн АН-тай, Ц.Элбэгдоржтой ямар холбоотойг цагдаагийн байгууллага шалгаж тогтоох хэрэгтэй болжээ.
Тавдугаар сарын 15-нд тэрлэсэн гэх захидлын жинхэнэ эзэн Монголд ирнэ гэж үү. Тэр үед монголчууд Д.Сүрэнхорыг, нэгнийнээ нэр төрийг гутаан доромжилсон худлаа баримттай хуурамч захианы эзнийг уучлахгүй биз.

Tuesday, May 19, 2009

Санал худалдаж авах АН-нхны төлөвлөгөөг илчилсэн баримтыг судлаж, нягтлахыг шаардлаа

МАХН-аас 2009 оны тавдугаар сарын 19-нд СЕХ-ны дарга Н.Лувсанжавт хандаж АН-ынхны сонгуулийн саналыг худалдан авах тухай бичлэгийг нарийвчлан судлаж хууль зөрчсөн үйлдэл гаргуулахгүй байх тухай шаардлага хүргүүллээ.
Уг шаардлага нь, АН-ын удирдлагуудын 2009 оны тавдугаар сарын 6-ны орой Ганзам зочид буудалд зохион байгуулсан уулзалтын үеэр сонгогчдын саналыг худалдаж авах тухай ноцтой яриаг илчилсэн баримт МАХН-д ирсэнтэй холбоотой юм байна. Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Ганболдоос ирүүлсэн аудио бичлэгт Ардчилсан намын Сонгуулийн штабын нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, мөн штабын санхүүгийн асуудал хариуцан ажиллаж буй УИХ-ын гишүүн З.Энхболд нар нийслэлийн сонгуулийн нутаг дэвсгэрийн болон хэсгийн хороодод өөрийн намаас томилогдон ажиллаж байгаа дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдсэн 190 гаруй хүнийг хууль бус үйл ажиллагаанд уриалжээ. Тодруулбал, санал хураалтын баримт бичгийг хуурамчаар үйлдэх, санал хураалтын дүнг буруу гаргах гэмт хэрэг үйлдэхийг уриалж, нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн төлөөх 50 хувиас илүү гарсан нэг санал тутамд хэсгийн хороодын дарга, нарийн бичгийн дарга, гишүүдэд 10000 төгрөгийн шагнал олгохоор амлаж “хараа, хуруу хоёр”-оо хөдөлгөхийг уриалсан байна.
МАХН-ын сонгуулийн төв комиссын хувьд дээрх үйлдлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, эрүүгийн хуулийн зохих заалтуудыг зөрчсөн, гишүүдээ гэмт хэрэг үйлдэхэд түлхсэн, сонгуулийн дүнг санаатайгаар будлиантуулах гэсэн ноцтой оролдлого гэж үзжээ. Иймд дээрх уулзалтын бичлэгийг нарийвчлан судлаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг Сонгуулийн ерөнхий хорооноос албан ёсоор шаардаж байгаа нь энэ юм байна.
Тус намаас яг үүнтэй холбоотойгоор мэдээлэл шалгуулах тухай албан бичгийг иргэн Б.Ганболдын ирүүлсэн аудио бичлэг бүхий CD, захианы хамт ЦЕГ-ын Улсын мөрдөн байцаах газарт хүргүүлжээ.

Мафийн ертөнцийн үнэн түүх






Дэлхий дахинаа нэр алдар нь мөнхлөгдсөн Мафи-ын толгойлогч нарын тухай, тэдний үнэн түүх...





Коломбо



Нью-Йоркийг атгадаг байсан таван бүлгийн нэг нь Коломбынх. Гэхдээ Коломбынхныг Профаци нэртэй байсныг хүмүүс төдийлөн мэддэггүй. 1963 онд Жозеф Коломбо толгойлогч болсноор бүлгээ түүний овгоор нэрлэх болжээ. Мафийн түүхэнд түүн шиг сайн толгойлогч ч байгаагүй гэдэгтэй олон хүн санал нэгддэг.

Жозеф бусад толгойлогчийн адил хүмүүсээс нуугдах гэж яардаггүйгээр барахгүй мөрдөх товчооныхон араас нь мөшгихөд бултаж, зугтдаггүй байж. Бүр нэг удаа Нью-Йоркийн мөрдөх товчооны гадна талбайд жагсаал зохион байгуулж байсан гэдэг. Эл эрс шулуун зан нь таалагдсанаас ч тэр үү, ямартаа ч төрийн түшээдийн ихэнх нь түүний талд орж, тусалж дэмждэг байж. Зөвхөн гэмт хэргийн ертөнц ч бус, Америкийн ард түмний анхаарлын төвд байсан Коломбыг хөнөөсөн аллагын ард хэн байсан нь өнөө хэр нь оньсого хэвээр үлдсэн байдаг. Тэрбээр Итали, Америк бүлгийнхний цуглааны үеэр толгойн тус газраа гурвантаа буудуулж, нас баржээ.



“Генерал Этторни биднийг үзэн яддаг. Түүний ард Ерөнхийлөгч байсан байх гэж боддог юм. Би эх орноо өндөр зохион байгуулалттай улс болгохсон гэж хүсдэг. Хамгийн эрүүл нийгэм бол ард түмэн нь биднийг шоронд байгааг ч үл харгалзан хийсэн бүхнийг минь бахаддаг нийгэм.”
- Жое Коломбо



Гамбино


Нью-Йоркийн гэмт хэргийн ертөнцөд томоохон байр суурь эзэлдэг таван бүлгийн нэг нь Гамбиногийнх. Тэрбээр 1950-иад оноос хойш амьдралаа мафитай холбожээ. Тухайн үедээ түүний гэр бүл Нью-Йоркийн хамгийн нөлөө бүхий гэр бүлийн нэг байсан гэдэг. Гэнэт л хэн нэгэн Дон Карло Гамбино хэмээн тунхагласнаас хойш өнөөдрийг хүртэл энэ л нэрээр түүний бүлэг оршин тогтносоор байгаа аж. Тэрбээр 1957-1976 онд бүлгийн толгойлогч, түүнээс хойш бүлгүүдийн тэргүүн болжээ. Эдгээр жилүүдэд тэрбээр жилд 500 сая долларын ашиг олдог байсан бөгөөд хэвлэл мэдээлэл, гэмт хэргийн ертөнцөд зартай нэгэн болсон байна.



“Шүүгч, хуульч, улс төрчдөд хулгай хийх эрх бий. Харин бидэнд ямар ч эрх хэрэггүй.”
- Карло Гамбино



Капонe

Цуутай дээрэмчдийн нэрсийн жагсаалтад Альфонзе Габриэль Капонегийн нэрийг багтаалгүй өнгөрөх аргагүй. Түүний хочийг “сорвит” гэх. Бага залуудаа Нью-Йоркийн мафийн толгойлогч Фрэнк Галлучио охин дүүгээ доромжлуулсныхаа төлөөс болгон нүүрийг нь сийчсэн нь тэр аж. 1921 онд Капоне Чикаго хот руу нүүж, тэндхийн дээрмийн бүлэгт элсчээ.

Төд удалгүй түүний нэр хүнд улам бүр өсч, улмаар Чикагогийн цагдаа, шүүх, бүр засаг захиргааг ч мэдэлдээ оруулсан гэдэг. Тиймээс “Капонегийн шилтгээн” хэмээн хүмүүсийн нэрлэж заншсан “Лексинтон” зочид буудалд амьдарч, бүгдийн нүдний өмнө үйл ажиллагаагаа явуулдаг байж.



“Америкийн дэглэм бол биднийх. Түүнийг Американизм гэнэ үү, социализм гэнэ үү, дураараа л бол. Бидний хэнд ч гэсэн боломж олговол түүнийг бүрэн ашиглаж, хөлсөө дуслуулан хөдөлмөрлөх болно.”
- Аль Капоне



Луциано

Азтай Чарльз Луциано дээрэмдийн дундаас хамгийн алдартай нь. 1929 он түүний хувьд азтай, бас аймшигтай жил болсон байдаг. Учир нь түүнийг гурван этгээд хулгайлан, тамлан зовоож, ухаангүй болоход нь далайн эрэгт хаясан гэдэг.

Азаар амьд гарсан Луциано “азтай” хэмээх хоч авсан нь ийм учиртай. Энэ явдлаас хойш нүүрэндээ сорвитой болсон нь мафийн хамгийн нөлөө бүхий хүн болоход нь тус болсон гэж хожим нь тэрбээр дурссан байдаг. Түүнээс гадна тэрбээр толгойлогч Жое Массериагаа хөнөөж, суудлыг нь эзлэхдээ “capo di tutti capi” /Боссын босс/ хэмээн өөрийгөө өргөмжилсөн нь түүхэнд нэрээ мөнхлөхөд нөлөөлсөн гэж судлаачид үздэг.

“Би үхэн үхэтлээ шударга болон шударга бус явдлыг ухаалгаар хослуулахад суралцаж байна.”
- Азтай Чарьз Луциано (жинхэнэ нэр нь Сальвадор Луциана)

Ажлынхаа хажуугаар мөнгө олохыг хүсч байна уу ?

FOREX -ийн анхан , дунд шатны сургалт :

Forex-ийн таньд олгох боломж - Интернэтээр дамжуулан хүссэн газраасаа хүссэн цагтаа валют арилжаанд оролцон ханшийн зөрүүнээс ашиг олж, өөрийн бизнесийн хажуугаар завтай цагтаа гэртээ суугаад, эсвэл ажлынхаа хажуугаар хөрөнгөө аривжуулах арга зам юм. Гол нь та хэдэн ч доллартай байсан болно. Хэрвээ та шилдэг худалдаачин болж чадвал 1 сарын дотор 1000$ ч болгох боломжтой.


Та бүхний сайн танил Монгол банкны ерөнхийлөгч асан Чулуунбат телевизээр алт худалдан авч 10 минутын дотор 10.000$ -ийн ашиг олж байгаа тухай гарсан билээ. Харин одоо хүн бүр интернет ашиглан алтны өсөлт, бууралт , вальют арилжаанаас ашиг олох боломжтой болжээ.

Дашрамд хэлэхэд Forex -ийн домогт худалдаачин сард арилжаанд оролцсон хөрөнгөө 999 дахин өсгөж чадсан гэсэн шүү .

Жишээ тайлбар :



Таны дансан дахь мөнгө 50$

2009.05.18 -ны 22 цагт EUR&USD -ийн ханш - 1,3476
2009.05.19 -ны 16 цагт EUR&USD -ийн ханш - 1,3632

Та дансан дахь 50 -оороо хөшүүрэг ашиглан 2000$-ийн худалдан авалт 2009.05.18 -ны 22 цагт хийв, 2009.05.19 -ны 16 цагт цагт ханшны өөрчлөлт 0,0156 болж байна. Харин энэ хугацаанд таны олох ашиг 2000х0.0156=31,2$ болж байна.

Хэрвээ та амжилттай оролцож чадвал 1 өдрийн дотор 50$ -роо 81,2$ ч болгох боломжтой гэсэн үг.



Та бүхнийг сургалтанд өргөнөөр хамрагдахийг урьж байна.

Сурагчдын тоо хязгаартай тул та яарагтун

Хаяг :

Чингэлтэй дүүрэг , Мakc Center 506 тоот.

Багшийн дээдийн хажууд.

Утас : 91003383

Сургалтын төлбөр 150000т