Эдийн засаг хямралтай байгаа энэ vед Монголбанкны vйл ажиллагаа олны анхаарлын тєвд байсаар... Єєрєєр хэлбэл, Монголчуудын хувьд Монголбанкаас баримталж буй мєнгєний бодлого, зээлийн байдал, банкны салбарын єнєєгийн нєхцєл хэр байгааг чих тавин сонсч, сураг тавин суугаа. Тиймдээ ч шинэ Ерєнхийлєгчийн амнаас єнєєг хvртэл албан ёсны мэдээлэл хийхийг тэсэн ядаан хvлээсэн хэсэг ч бий. Тэгвэл дээрх чиглэлээр єчигдєр Монголбанкны ерєнхийлєгч Л.Пvрэвдорж Эдийн засгийн байнгын хорооны гишvvдэд мэдээлэл хийсэн юм. Юуны ємнє тєв банкны шинэ ерєнхийлєгч бодлогын хvvг 9,75 байсныг 14 хувь болгон єсгєхийн зэрэгцээ санхvvжилтийн хэрэгслvvдийн хvvг бодлогын хvvний єєрчлєлтийг даган хувьсч байх бvтэцтэй болгон єєрчилснєє онцлов.
Тvvнчлэн тєв банкны 28 долоо хоногийн vнэт цаасны арилжаа хоорондын хугацаа багасч, банк хоорондын захын илvvдлийг хянах бололцоо дээшилсэн байна. Долоо хоногийн vнэт цаасны хvv 14 хувь, 12 долоо хоногийн vнэт цаасны хvv дунджаар 19.97 хувь болж єсчээ. Энэхvv арга хэмжээний vр дvнд тєгрєгийн ханшийн сулралтыг нэмэгдvvлэх эрсдлийг багасгасан байна. 2009 оноос эхлэн гадаад валютын орох урсгал бvрэн зогсч, Засгийн газрын гадаад тєлбєр, импортын хэрэгцээг зєвхєн Монголбанкны нєєцєєс хангаж иржээ. Импортын чухал хэрэглээг тасалдуулахгvй байх, vнийн болон ханшийн єсєлтийг саармагжуулах зорилгоор гадаад валютын нєєцєєс арилжааны банкуудад харьцангуй хямд vнээр нийлvvлж байжээ. Энэ тохиргоог саяхнаас єєрчлєн гадаад валютыг худалдах, худалдан авах хоёр урсгал бvхий дуудлагын худалдааны журмыг єнгєрсєн гуравдугаар сарын 24-ний єдрєєс нэвтрvvлж, долоон удаа энэ ажиллагааг явуулж, нийтдээ 35.8 сая ам.доллар худалдан авч, 5.1 сая ам.доллар худалдсан байна. Мєн банк хоорондын зах дээр 1675 тєгрєг хvрч байсан тєгрєгийн ам.доллартай харьцах ханш 1440 тєгрєг, 1740 тєгрєгт хvрч байсан захын ханш 1470-1485 тєгрєг хvрч чангарсан талаар мэдээлсэн юм.
Монголбанкнаас єгсєн дэлгэрэнгvй мэдээллийн дараа Эдийн Засгийн байнгын хорооны гишvvд тєв банкны ажилтнуудаас сонирхсон асуудалдаа хариулт авлаа. Тухайлбал, Д.Дамба-Очир гишvvн "Арилжааны банкуудад зээлийн эх vvсвэр байгаа юу" хэмээхэд тэд "Зээл олгох чадвар бий. 400-аад тэрбум тєгрєгийн зээлийн эх vvсвэр байгаагаас 200 гаруй тэрбум тєгрєгийг нь гаргах боломжтой" гэсэн юм. Харин УИХ-ын гишvvн З.Алтай "Анод" банк тойрсон асуудлыг тодруулсан юм. Тэрбээр "Анод банкинд байршуулсан нийгмийн халамжийн сангийн хоёр тэрбум тєгрєг хаачсан бэ. Банкны хувьцаа эзэмшигчид хадгаламж зээлийн хоршооны хохирогчид шиг болж хувирсанд хэн буруутай бол. Хохирлыг нь тєр хариуцах уу, эсвэл Монголбанк, Санхvvгийн зохицуулах хороо хариуцлага хvлээх vv" гэсэн асуултыг тавьсан юм. Л.Пvрэвдорж ерєнхийлєгчийн хувьд "Анод банкинд олон улсын аудит хийсэн бєгєєд дvгнэлт нь энэ сардаа багтаж ирэх аж. Монголбанк, Санхvvгийн зохицуулах хороо хариуцлага хvлээхгvй гэх vндэс байхгvй. Энэ хоёр байгууллага хариуцлага хvлээхэд хvрвэл хохирлыг тєр даана гэсэн vг гэж хариуллаа.
Гэхдээ тус банкны томоохон хувьцаа эзэмшигчид ч буруутай. Учир нь томоохон хувьцаа эзэмшигчид єєрсдєє 40-50 тэрбум тєгрєгийн луйвар хийсэн нь батлагдаж байгаа гэсэн хариултыг єгєв. Тvvнчлэн байнгын хорооны гишvvдийн зvгээс тєрийн ємчит "Хєгжлийн банк" байгуулах тухай асуудал юу болсныг тодруулсан юм. Монголбанкнаас тєрийн ємчийн банк байгуулахыг бvхий л талаар дэмжихээ илэрхийлсэн бєгєєд хуулийн тєслийг бэлтгэж байгаагаа хэллээ. Мєн энэ єдєр Оюутолгойн ордыг ашиглах хєрєнгє оруулалтын гэрээний тєслийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх байсан боловч хойшлууллаа. Гэхдээ энэ єдєр Барилгын тухай хуульд нэмэлт, єєрчлєлт оруулах тухай болон Нэмэгдсэн єртгийн албан татвараас чєлєєлєх тухай, Гаалийн албан татвараас чєлєєлєх тухай, Ойн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн тєслvvд хэлэлцэх эсэх тухай, Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хооронд байгуулсан техникийн хамтын ажиллагааны ерєнхий хэлэлцээрт нэмэлт, єєрчлєлт оруулах тухай зєвшилцєх тухай асуудлуудыг хэлэлцэх учиртай байв.
Ц.Хангай
Єнєєдрийн монгол