
Цахиагийн Элбэгдорж 2008 оны УИХ-ын сонгуульд Чингэлтэй дүүргээс нэр дэвшин гарч ирсэн. Тэрээр өчигдөр “Хүчит шонхор” захаар явж ард иргэдтэй уулзсан юм. Шударга Ерөнхийлөгчийн төлөө урагшаа хэмээн түүнийг явсан газар болгонд нь дэмжсэн хүмүүс гар барин амжилт хүсч байлаа. Нэр дэвшигч Ц.Элбэгдорж “Хүчит шонхор” захаар явж иргэдтэй уулзах үеэрээ нэг л юмыг хэлж байлаа. Монголд шударга ёс тогтоож ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэхийн төлөө бүх хүчээ дайчлан ажиллах болно. Монголын төр авлигатай тэмцэж байна гээд “ТҮЦ” нураагаад явж байдаг. Жинхэнэ авлигатай тэмцэж чадахгүй байна шүү дээ. Дарга хууль биелүүлдэг. Иргэний эрхийг хамгаалсан хуультай болохын төлөө хамтдаа зүтгэе. Одоогийн энэ төр ард түмэндээ шилний цаанаас чихэр долоолгож байна шүү дээ. Ард түмний нуруун дээр байгаа хүнд ачааг хөнгөвчлөх хэрэгтэй гэлээ. Иргэд түүнд хандаж “Та манай Чингэлтэй дүүргээс УИХ-д сонгогдсон. Бид таныг дахин сонгох болно. Ард түмнийхээ итгэлийг дааж яваарай” гээд амжилт хүсч байлаа.