
Сонгуулийн үед булхай луйвар хийх зорилгоор иргэний, сонгогчийн үнэмлэх хуурамчаар хийх тохиолдол гардаг. Энэ удаа сонгуулиас сарын өмнө иргэний хуурамч үнэмлэх илэрлээ. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат “Сонгуулиа шударга явуулъя. Нэг иргэн нэг санал өгөх нөхцөл бүрдүүлье” хэмээн яриад байсан. Харамсалтай нь, иргэний үнэмлэхийг өдийгөөс хуурамчаар хийгээд эхэлчихсэн байхад сонгууль шударга болно гэж найдах аргагүй юм даа.
Хуурамч иргэний үнэмлэхийг хэн хийсэн нь тодорхойгүй, гадна талын гялгар наалт нь амархан хууларч унадаг, жинхэнэ үнэмлэхээс өнгө нь гандуу, нимгэн байгаа ажээ.
1206 утсанд иргэд хандсаар байна
Сонгуулийн булхай луйврын талаар бодит мэдээлэл авах шууд утас 1206 –д ирсэн мэдээллээс тоймлон хүргэж байна.
Шударга утас 1206 дугаарт хандсан иргэдийн аюулгүй байдал, эрхийг хамгаалах үүднээс нэр утасны дугаарыг нууцалж байгаа юм.
-МАХН-ын хэвлэл мэдээлллээр гарч байгаа зүйлд ойр ойрхон няцаалт өгч, хамгаалалт хийж байх хэрэгтэй байна./СХД-ийн иргэн …/
-МАХН-ын УИХ-ын гишүүн болгон 20 хүн цуглуулаад тэр хүмүүс нь 50 хүн цуглуулах, ер нь нэг гишүүн 15 000 хүн санал өгүүлж, 70:30-аар ялуул гэж үүрэг өгсөн байна. Мөн хэсгийн хороодын лац, уут, саналын хуудсыг хамгаалахад анхаарах хэрэгтэй байна. /Өндөр настан ……/
-Н.Энхбаярын талаар телевизүүдээр мэдээлэл их гарч байна. Н.Энхбаярыг магтаад, Ц.Элбэгдоржийг муулаад л байх юм. Намын хэвлэл мэдээлэл сөрөг пиар хийдэггүй юм уу. /СБД-ийн иргэн …/
-Сонгуулийн үнэмлэхийг хорооны хэсгийн дарга нар болон ХУ намын ахмад гишүүд тараадаг. Ху намд санал өгөх хүмүүст тараагаад ардчилсан үзэлтэй хүмүүст тараагаад, ардчилсан үзэжлтэй хүмүүст өгдөггүй. АН сонгуулийн хэсгийн хороонд дадлага, туршлагагүй залуу хүнийг тавьдаг учраас Ху намынханд хууртагддаг. Ганц, хоёр удаа айл хэсээр залхахаар нь ХУ нам шүүрээд авдаг. /СХД-ийн иргэн …/
-2009 оны дөрөвдүгээр сарын 12-ны бүтэн сайн өдөр 12 дугаар хорооны 31 үүрийн МАХН-ын хурал Жанжны клубт болсон. Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН яаж ажиллах талаар ярилцсан. Тус клубт ирсэн хүмүүст Ху намын зурагтай дугтуй дотор 5000 төгрөг хийгээд гарын үсэг зуруулаад өгсөн. АН-ынханд харагдаж болохгүй тул арын хаалгаар гаргасан. /БЗД-ийн иргэн …/
www.elbegdorj.mn сайт ажиллаж байна
www.elbegdorj.mn сайтаас нэр дэвшигчийн талаархи бүх мэдээллийг авах боломжтой боллоо. Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Цахиагийн Элбэгдоржийн дэвшүүлж буй бодлого, мөрийн хөтөлбөр, сонгуулийн кампанит ажлын талаархи бүх мэдээллийг тус сайтад байршуулж байна. Мөн нэр дэвшигчид хандан санал хүсэлт хүргэх сонирхолтой иргэдийн өмнө www.elbegdorj.mn сайт 24 цагийн турш нээлттэй байх болно.
Уг сайт нээгдээд хэдхэн хонож байгаа ч Ц.Элбэгдоржийн талаархи мэдээллийг сонирхсон зочдын тоо хэдэн мянгад хүрчээ. Сайтын хамгийн идэвхтэй уншигчид нь гадаадад суугаа монголчууд байгаа аж.
Бяцхан хүү Н.Энхбаярт Элбэгээг сурталчлав
Сурталчилгааныхаа монгол багт итгэл алдарсан Н.Энхбаяр Оросоос мөнгөөр зодон байж машин дүүрэн пиар зөвлөхүүд авчирсан билээ.
Саяхнаас орос зөвлөхүүдийн заавар хэрэгжиж мань эр энгийн хүний дүр эсгэн гудамжаар зангиагүй алхан жаахан хүүхдийг барьж аван "Надад дуулж өг" хэмээн албадах маягаар сурталчилгаа хийж эхлэв.
Харамсалтай нь, жаалхүү түүнд "Намхан нуруутай, навтгар хамартай ч нум сумаа агсаад нутаг усаа хамгаалж, мангасыг дарах чадалтай монгол хүүгийн" тухай дуулж өгсөн нь Элбэгээг дэмждэгээ өөрийнхөөрөө илэрхийлсэн хэрэг байжээ.
Н.Энхбаяр хүүгийн бяцхан ухаанаас гарсан чигч санааг мэдэрсний хувь өгөх гэж байсан чихрээ халаасандаа үлдээгээд амандаа бувтнасаар цааш одов.
Авлигаас ард түмний анхаарлыг холдуулахыг хичээв
Ерөнхийлөгчийн хөрөнгө оруулалттай гэх ТВ9 телевизээр хачирхалтай мэдээ гарлаа. "Монголчууд авлигыг хоёрдугаарт тавьж байна" гэсэн гарчигтай уг мэдээнд Авлигатай тэмцэж байгаа байдалд судалгаа хийж үзсэн чинь "Авлига бол тийм ч эмзэг асуудал биш" гэж монголчууд үзэж байна хэмээн гөрджээ. Гэтэл бодит байдал дээр ард түмэнд тулгараад байгаа гол бэрхшээл бол төрийн албан хаагчдын авлига нэхдэг асуудал, шударга бус байдал болоод байгаа билээ.
Эзэн нь авлигын асуудалд байнга нэр дурдагддаг, загалмайлсан эцэг хэмээн дуудуулдаг болохоор хөөрхий цэргүүд нь аргаа барахдаа ард түмний анхаарлыг авлигаас холдуулах гэж хичээсэн нь энэ байх даа.
Н.Энхбаяр Засгийн газрыг унагахаар төлөвлөж байна
Энэ бол тодорхой болсон асуудал ажээ. Н.Энхбаяр өөрийн тойрон хүрээлэгчдэддээ сонгуулийн дараа сайдын суудлууд "амласан" гэдгийг МАХН-ын бүлгийнхэн сэм шивнэлдэж байна. Ирээдүйн Ерөнхий сайд болох итгэлийг өвөртөлсөн Сү.Батболд одооноос С.Баяртай ихэрхүү харилцаж эхэлжээ.
Хамтарсан Засгийн газрыг унагаад өөрийн хүмүүс Сү, Су, ё болон Ганди, Мөнх -Оргил нар дээр Шаравдорж, Сүхбаатар, Хүрэлсүх нарыг танхимд багтаахаар амлаад байгаа гэнэ. Гомдол гаргаад салахгүй байгаа Тэрбишдагвыг ч гэсэн "бодох" болно гэдгээ дуулгасан байна. Пионерийн удирдагч Я.Төмөрбаатар ЗГХЭГ-ын дарга болох мөрөөдлөөр жигүүрлэн байгаа бөгөөд С.Долгор руу одооноос муухай харж, үг сөрөх маяг орчихжээ.
Энэ бүх ааш араншин, хандлагын өөрчлөлтийг Засгийн газрын гишүүд, МАХН-ын удирдлагууд анзаарч эхэлсэн агаад хэрхэхийг ойрын өдрүүдэд хэлэлцэхээр боллоо.