“Би сайд болохгүй ээ. Хэзээ ч тийм юм байхгүй” гэж ярилцлага өгч байсан хэрнээ маргааш нь БХБЯ-ны сайд болсон “Женко” Х.Баттулга энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд хөрөнгө мөнгө, хүн хүчийг баруун солгойгүй хаяж байна. Түүнд энэ удаагийн сонгууль сайдын суудлаас нь ч илүү чухал байгаа юм.
Уг нь “Женко” Баттулгад хэдэн үеэрээ идэх хөрөнгө, эд хогшил байна. “Мах импекс”, “Талх чихэр”, “Баянгол” зочид буудал, “Коника минолта” гээд түүний хөл тавиагүй бизнесийн салбар үгүй болсон. Хамгийн сүүлд Гурил, тэжээлийн үйлдвэрийг 30 сая еврогоор бариад байгаа. Гэвч энэ хүн зогсох аргагүй болжээ. Тэр Монголын хамгийн баян хүн болохыг мөрөөдөж байна. Тиймээс ч Ерөнхийлөгчийн сонгуульд маш их ач холбогдол өгч байна. Хэрэв Ц.Элбэгдорж Монгол улсын Ерөнхийлөгч болбол “Женко” бизнесээ одоо байгаагаас хэдэн арав дахин том болгох хэтийн стратеги тархиндаа нэржээ. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болбол Монголын бүх бизнес “Женко” Баттулгын гарт орох нь гэж бизнесмэнүүд болгоомжилж байна.