/Л.Түдэв. Эрдэмтэн, Ардын зохиолч, Хедөлмөрийн баатар/
- Монгол улсын Соёлын сайд, Ерөнхий сайд, УИХ-ын дарга асан одоогийн ерөнхийлөгч, соён гэгээрүүлэгч, орчуулагч, улс төрийн нэрт зүтгэлтэн Намбарын Энхбаярыг би муучилж мэдэхгүй, магтаж мэднэ. Тиймээ, тэр эрдэмтэй ч хүн, нуруутай ч хүн.
/П.Цагаан. БСШУ-ы сайд асан/
Орост төлөх их өрийг шийдсэн нь үнэхээр сайн хэрэг. Хэрэв шийдээгүй байсан бол Оюутолгой, Тавантолгойн төслүүдийн талаар ярих ч боломжгүй, тийм юм ч үгүй байх байсан болов уу.
/Б.Жаргалсайхан. БНН-ын дарга, ҮХ-ны сайд асан/
Орост төлөх их өрийг тэглээгүй бол өнөөдөр улс орны баидал ихээхэн хүндэрч үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөөлөх байсан.
/Ц.Ганхуяг. ЗН-ын дэд дарга/
Монгол улс ОХУ-д төлөх их өрийг тэглээгүй байсан бол бид байгалийнхаа баялагаас хүртэх "Эх орны хишиг"-ийг их өрд суутгуулах тухай л ярих байв. Их өрийг тэглэсэн нь Н.Энхбаярын ард түмнийхээ өмнө байгуулсан түүхэн гавъяа, хойч үедээ нээсэн их боломж юм.
/Б.Баабар. Сангийн сайд асан, нийтлэлч/
УИХ-ын 1996 оны сонгуульд МАХН ялагдал хүлээсэн тэр саарал жилүүдэд Н.Энхбаяр намынхаа Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллахдаа улс орны нийгэм, улс төрийн байдалд бодитой дүгнэлт хийн олон чухал арга хэмжээг зоримог авч хэрэгжүүлснээр УИХ-ын 2000 оны сонгуульд намаа үнэмлэхүй ялалтад хүргэн, дэлхийн СОЦ-интерний жинхэнэ гишүүн болгож чадсан гавъяатай хүн.
АНУ-аас зарласан Мянганы сорилын сангаас 285 сая ам.долларын буцалтгүй тусламжийг Монгол улс ардчилал шинээр болон сэргээн хөгжүүлж байгаа цөөн хэдэн орны хамт шалгаран хүртэхэд Н.Энхбаярын урилгаар АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Буш Монголд, манай Ерөнхийлөгч Н.Энхбаяр Америкт харилцан айлчилсан айлчлал, Н.Энхбаяр улс орноо дэлхий дахинд зөвөөр сурталчлан таниулсан зэрэг үйл явдлууд онцгой нөлөөлснийг Монголчууд бид ойлгон мэдэрч, бахархан тэмдэглэх ёстой.
/Б.Баабар. Сангийн сайд асан, нийтлэлч/
- Хөдөө нутгийнхан хамгийн их таашааж байгаа зүйл бол Н.Энхбаярын санаачилсан "Үдийн цай" хөтөлбөр, "Мянганы зам"-ын бүтээн байгуулалт юм. .
/Б.Түвшин. МУ-ын гавъяат багш/
- Н.Энхбаярын шууд удирдлага, оролцоотойгоор Ардчилалыг шинээр болон сэргээн тогтоосон 119 орны удирдагчдын Олон улсын бага хурал Улаанбаатар хотод 2003 онд болоход НҮБ-ын ЕНБ-ийн даргаас ирүүлсэн илгээлтэд "Энэ бага хурал Улаанбаатарт болж байгаа нь нүдээ олсон хэрэг бөгөөд Монгол улс сүүлийн жилүүдэд ардчилалд гайхам шилжилт хийж байна. Тэр туршлагаас чинь бидэнд сурах зүйл их бий" гэсэн байна.
/Кофи Аннан. НҮБ-ын ЕНБ-ийн дарга асан/
- АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч, Н.Энхбаярын Англи хэлний чадварыг нь өндөр үнэлсний зэрэгцээ, "ийм залуу удирдагчаараа Монгол улс бахархах нь зүйн хэрэг".
/Жорж Буш. АНУ-ын Ерөнхийлөгч асан/
Ээдрээтэй энэ цаг үед төрийн жолоог хэнд атгуулахаа МАХН, бид сайтар тунгаан бодож, ард түмнээ сонсож, намын бүх шатны байгууллагаараа хэлэлцэн судалгааны дүнг харгалзаж Ерөнхийлөгчид МАХН-аас нэр дэвшүүлэх хүнээр Намбарын Энхбаярыг доорх хэдэн чанар, шалгуураар шүүж сонгосон юм. Үүнд:
• Ерөнхийлөгч Энхбаярын мөрийн хөтөлбөр бүрэн хэрэгжсэн.
• Түүний эвийн аргаар аливаа асуудлыг шийддэг зарчим
• Гадаад дотоодын 10 гаруй их дээд сургууль төгсгөсөн, Орос, Англи хэлнээс олон ном орчуулсан оюунлаг чанар
• Мянганы зам, газар хувьчлал, их өрийг шийдвэрлэх, Үндэсний хөгжпийн цогц бодлого боловсруулах, Эх орны хишиг хүртээх зэрэг олон ажлыг анх санаачлан эхлүүлсэн шинийг эрэлхийлэгч чанар
• УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа улиран сонгогдсон төрийн ажлын туршлага
• МАХН-ын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, МУ-ын Ерөнхийлөгч зэрэг өндөр хариуцлагатай албанд шат дарааллан сонгогдон хал үзэж, хашир суусан байдал
• Үндэснийхээ түүх, соёл, төрт ёс, төрийн хуулиа дээдлэн сахих эх оронч үзэл
• Түүний биеэр үлгэрлэх чадвар, аядуу зөөлөн, эвийг хичээсэн хүмүүнлэг ардчилсан арга барил зэрэг болно
Эх орон ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр шударга ажиллах хүнээ МАХН ийнхүү ардчилсан зарчмаар шалгаруулан Монгол улсын Ерөнхийлөгчид нэрийг нь дэвшүүлж байна.
Эрхэм хүндэт сонгогч та бүхэн МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярт урьдын адил итгэж дэмжихийг хүсч байна.
/С.Баяр. МАХН-ын дарга /
- Н.Энхбаяр хэлсэндээ хүрч, зорьсоноо биелүүлдэг хүн. Ард түмэн түүнд итгэж байгаа. Энхбаяр дэлхийд танигдсан улс төрч. Дэлхийд Монгол улсын нэрийн хуудас болж чадах Ерөнхийлөгч л бидэнд хэрэгтэй. Түмний сонголт мэргэн, Төрийн нуруу түвшин байх болтугай
/Т.Галсан. Ардын зохиолч, яруу найрагч/
- Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар хоёулаа Ерөнхий сайд байхдаа хэн нь Монголчуудад гай тарьж, хэн нь гавъяа байгуулсныг ард түмэн сайн мэдэж, ялган салгаж байгаа. Тиймээс энэ удаа би Н.Энхбаярт саналаа өгнө. "Энхбаярыгаа Ерөнхийлөгчөөр сонгоорой" гэж нийт сонгогчдод уриалах байна.
/Н.Дашзэвэг. Эдийн засагч, эрдэмтэн/
- ... Энхбаяр чинь зүгээр нэг солигддог төрийн тэргүүн биш. Уг нь Ерөнхийлөгчийг нэг удаа арай уртхан хугацаагаар сонгох нь зөв.
/Ц.Элбэгдорж. УИХ-ын гишүүн, АН-аас МУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигч/
- Н.Энхбаяр дөрвөн жил засаг тэргүүлж нэг жил УИХ-ыг даргалж, дараагийн дөрвөн жилд төр толгойлж, улс орныг удирдан тэргүүлж чадсанаараа Монголын ард түмэн, нийт сонгогчдод бүрнээ танигдсан сайн удирдагч. Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн "Амжилт хамтынх, алдаа нь минийх" гэж хэлж байгаа нь түүний хүмүүн чанарын ухаалаг илэрхийлэл юм.