Monday, April 20, 2009

Үгийг Цэнддоо

Элбэг Доржийн дуу(попури)

Мөр толгой холбосон миний улстөр
Мөр толгой холбосон миний бие
Засаг баривал заавал онхолдуулна, за юу
Зам байвал машинаа онхолдуулна, тийм үү
Сонгогчийг бол ташраар нь онхолдуулна, мөн үү
“Болор цом-д нэг давсан амжилт надад байна
Болормаа гэдэг хүүхнээс өөр найз бүсгүй бас байна
Соёлыг би шатаана ч, хулгайлна ч
Байлдаантай кино ярина,баахан жагсаал хийнэ

Дахилт: Хормойгоо чирсэн хочтой
Хотлыг уяраах шидтэй
Саран хөхөө, сарны хөхөө
Уран хөхөө, улстөрийн хөхөө

Холоос ирээд хот минийх
Урдаас ирээд улс минийх
Хүсэхэд хүзүү дутавч
Хясахад хуруу дутавч
Хошгоруулна би, хошгоруулна
Хотол түмийг хошгоруулна
Хашгаруулна би хашгаруулна
Харсан бүхнээ хашгаруулна
Хүн бол тарвага юм
Хүүхэд бол мөндөл юм
Хүүхнүүд бол хотил юм
Хөгшид бол бурхи юм

Дахилт: Хормойгоо чирсэн хочтой
Хотлыг уяраах шидтэй
Саран хөхөө, сарны хөхөө
Уран хөхөө, улстөрийн хөхөө