
Монгол улсын Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуульд АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж Увс аймгийн иргэд, сонгогчидтой уулзаж байна. Уулзалтаа Хөвсгөл,Булган аймгаар үргэлжүүлнэ. Нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг Баян-Өлгийчүүд уухайлан угтаж, авилгал, хүний амь , муу бүхнээс хол цэвэр гартай, шударга улс төрч хэмээгээд Баян-Өлгий аймгийн иргэд, хөдөлмөрчид дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. Ц.Элбэгдорж энэ сарын 25 ны 15.00 цагт СТӨ-нд оюутан, залуучуудтай уулзалт хийх юм байна.