МАХН-ын сонгуулийн төв штабаас гаргасан хуваариар бол довтолгоо дөрөвдүгээр сарын 30-ны орчим эхлэх учиртай ажээ. Энэ үеэс МҮОНРТВ болон Энхбаярын өөрийнх нь мэдлийн ТВ, сонин, худалдагдсан хэвлэлүүдээр "Энхбаяр гэж хэчнээн “гоогоо” хүн болох, Элбэгээ гэж ямар “баабаа” этгээд болохыг "илчилсэн", харьцуулсан мэдээллүүдээр бөмбөгдөх юм байна.
Гэтэл штабын ажилтнууд нь даргадаа оноо авах гэж яарсан уу, эсвэл оросоос ирсэн зөвлөхүүд нь эртнээс "балбаж" байхыг шамдуулсан уу довтолгоо цагаасаа өмнө эхэллээ.
Эхний дайралт, гүтгэлэг нь: “Бороо гоулд”-ыг Ц.Элбэгдорж канадуудад өгсөн. Бодит үнэн нь юу байв? Эдүгээгийн Гадаад Харилцааны сайд Сү овогт Батболд улсын хөрөнгөөр хайгуул хийж, нөөц нь тогтоогдсон Бороогийн алтны ордын лицензийг элдэв аргаар гартаа оруулмагцаа өөрийн өмөг түшиг болсон Н.Энхбаярын дэмжлэгтэйгээр гадаадын хөрөнгө оруулалтын хууль, аж ахуйн нэгжийн татварын хуулиудыг сэм өөрчлөх замаар гадаадынханд онцгой давуу эрх олгох өөрчлөлтүүд хиймэгц канадын “Сентерра” Гоулд компанид хуулийн өөрчлөлтүүдээр баталгаа болгон 60 сая ам.доллараар худалджээ. Иргэний нийгмийн байгууллагуудын хийсэн шалгалтаар хуульд хийсэн өөрчлөлтүүд ил гарсныг Иргэдийн “Алъянс” төвийн тэргүүн Ж.Занаа олны сонорт хүргэсний дараа хариуцлагаас зайлсхийхийн тулд Сү.Батболд нар өөрсдөдөө үлдээсэн байсан хувиа хүртэл сэм зарсан байна. Энэ наймаанаас олсон орлогоороо Сү, Энхбаяр нар Сүхбаатарын талбайн урд тэнгэр баганадсан хоёр том барилгыг "чонын" Энхболд гэгчээр бариулж эхэлсэн бөгөөд сонгууль дөхсөнөөс улбаалан барилгыг олны анхааралд өртүүлэхгүйн тулд хөрөнгө оруулалтаа түр зогсоогоод байгаа аж. Солонгосчуудтай хамтарсан “М&G” компани эдгээр барилгуудын гүйцэтгэлийг хийж байна. Зарим эртэч Улаанбаатарчуудын нүдэнд үүрийн 5 цагт Сү.Батболд, Н.Энхбаяр, Ц.Цолмон нар хөх, ногоон хоёр барилгын гүйцэтгэлтэй танилцаж яваа нь өртөж, зургийн хальснаа буусан нь бий. Барилгын захиалагч нь “Моннис” компани гэж албан ёсны баримтан дээр байгаа. “Моннис” компанийн захирал Н.Чулуунбаатар ойр дотныхоо (МАСЗХ-ны) хүмүүст аминчлан хэлэхдээ "Манай хувьцааны 63 хувийг нэгдүгээр хүн(Н.Энхбаярыг хэлсэн байх), Батболд ах хоёр авлаа. Хөрөнгө оруулалт бөөн орж ирээд амар юм. Элдэв асуудал гарвал тэр хоёроор загнуулчихаад жаргаж байна аа" гэж байсан байна.
Өөрийн гэмийг бусдад нялзаахыг Н.Энхбаярын сонгомол тактик гэдгийг монгол даяар мэдэх болсон болохоор энэ гүтгэлэг хол явах нь юу л бол.
Дараагийн дайралт нь: Ардчилсан намын бэлтгэсэн сурталчилгааны нэвтрүүлгүүдийг МҮОНРТВ-ээр гаргуулахгүй байх. Энэ даалгаврыг МҮОНРТВ-ийн ерөнхий захирал Мянганбуугийн Наранбаатар гайхалтай гүйцэтгэж байна. Тэрээр программын хэлтсийн ажилтнууддаа "гаргахгүй байх шалтгаа яаж ийгээд гаргаж, шавар хаа!" гэдэг хатуу үүрэг өгсөн байна. Ингээд хэлтсийн ажилтнууд аргаа барахдаа Ардчилсан намынханд нэвтрүүлгээ "DVD-гээр бичиж авчир гэж хэлээд аваад ирэхээр нь DVCAM форматаар авчрахгүй яасан юм?" гэхчилэн дарамтлах аргыг сонгосон байна. Тэгмэгц Sony DVCAM PD190P маркийн тоног төхөөрөмж дээр буулгаад аваачаад өгөхөөр DVCAМ гэсэн чинь DV аваад ирлээ гэж шалтаглан нэвтрүүлгийг гаргахгүй гэж мэдэгдсэн байна.
М.Наранбаатар нь Н.Энхбаярын өмнөх сонгуульд хөлөө хугалчих шахан дагаж гүйж, "Зангиагүй Энхбаяр" гэх бялдууч нэвтрүүлэг хийн нэр олсон нэгэн гэнэ. Бялдуучлалынх нь шагнал болгож Н.Энхбаяр Үндэсний Зөвлөлийн гишүүд Х.Чилаажав, Г.Пүрэвбат, Р.Хадбаатар нараар дэмжүүлэн байж МҮОНРТВ-ийн дарга болгосон юм. Өнөөдөр тэр эзэндээ үнэнчээ харуулах гэж Ардчилсан намын нэвтрүүлэгт тээг тавиад зогсохгүй, нэвтрүүлэгч Д.Бямбааг "Шударга мэдээг" хөтөллөө хэмээн ажлаас халахаар заналхийлсэн ажээ. Нэвтрүүлэгч бүсгүй арга буюу ажлаа зогсоосон байна.
Н.Энхбаярын "шударга өрсөлдөх уриалга" нь цаанааа иймэрхүү хөгийн аргуудыг агуулсан мэх байсан нь түрүүчээсээ тодорч эхлэв. Тэрээр өөрийн сурталчигааны багт итгэхгүй оросоос Пи Арчид дуудаж ирүүлсэн нь 39-59 УБЧ дугаартай хар өнгийн микробусаар зорчин Элбэгдоржийг хаа явсан газар нь дагаж бичлэг хийн, утсаар мэдээлэл дамжуулж байгаад УБ Паласын гадаанаас шудрага иргэдэд хөөгдөж явжээ. “Прайм Пи Ар” хэмээх В.Путин, Д.Медведев нарын сурталчилгаанд ажиллаж байсан оросууд ийнхүү Н.Энхбаярын сурталчилгаанд хүчин зүтгэх боллоо. Тэднийг ерөнхийлөгчийн эхнэрийн хүсэлтээр МАХН-ын Төв Хорооны гишүүн байсан
З охин Э нар нь зуучилж авчирсан нь тодорхой болж байна.
Энэ нь сонгуулийн өмнө Оросын Ерөнхийлөгчийн ирүүлсэн урилга, Оросын Ерөнхий сайдын Монголд хийх айлчлал зэрэгтэй тун хачирхалтай байдлаар холбогдож байгааг тусгаар тогтнолыг эрхэмлэгч монголчууд анзаарч харжээ. Хэрвээ Оросын Ерөнхий сайд Н.Энхбаярт дэмжлэг үзүүлэх зорилгоор сонгуулийн өмнө айлчлах нь үнэн болж ирвэл эсэргүүцлийн акци зохион байгуулахаар үндэсний үзэлт залуусын бүлэглэлүүд бэлтгэж байгаа юм байна. Тэд "Монголчууд өөрсдийнхөө асуудлыг өөрсдөө л шийддэг байх ёстой" гэж хатуу итгэж байгаагаа илэрхийллээ.