Гэтэл штабын ажилтнууд нь даргадаа оноо авах гэж яарсан уу, эсвэл Îросоос ирсэн зөвлөхүүд нь эртнээс "балбаж" байхыг шамдуулсан уу довтолгоо цагаасаа өмнө эхэллээ.
Эхний дайралт, гүтгэлэг нь: Бороо гоулдыг Ц.Элбэгдорж канадуудад өгсөн. Бодит үнэн нь юу байв. Эдүгээгийн Гадаад Харилцааны сайд Сү овогт Батболд улсын хөрөнгөөр хайгуул хийгдэж, нөөц нь тогтоогдсон Бороогийн алтны ордын лицензийã элдэв аргаар гартаа оруулмагцаа өөрийн өмөг түшиг болсон Н.Энхбаярын дэмжлэгтэйгээр гадаадын хөрөнгө оруулалттын хууль, аж ахуйн нэгжийн татварын хуулèудыг сэм өөрчлөх замаар гадаадынханд онцгой давуу эрх олгох өөрчлөлтүүд хиймэгц канадын “Сентерра Гоулд” компанид хуулийн өөрчлөлтүүдээр баталгаа болгон 60 сая àì.доллараар худалджээ. Иргэний нийгмийн байгууллагуудын хийсэн шалгалтаар хуульд хийсэн өөрчлөлтүүд ил гарсныг Иргэäèéí “Алъянс” òºâèéн тэргүүн Ж.Занаа олны сонорт хүргэсний дараа хариуцлагаас зайлсхийхийн тулд Сү.Батболд нар өөрсäºдөө үлдээсэн байсан хувиа хүртэл сэм зарсан байна. Энэ наймаанаас олсон орлогоороо Сү, Энхбаяр нар Сүхбаатарын талбайн урд тэнгэр баганадсан хоёр том барилгыг "чонын" Энхболд гэгчээр бариулж эхýëсэн бөгөөд сонгууль дөхсөнөөс улбаалан барилгыг олны анхааралд өртүүлэхгүйн тулд хөрөнгө оруулалтаà түр зогсоогоод байгаа аж. Солонгосчуудтай хамтарсан “М&G” компани эдгээр барилгуудын гүйцэтгэлийг хийж байна. Зарим эртэч Улаанбаатарчуудын нүдэнд үүрийн 05:00 цагт Сү.Батболд, Н.Энхбаяр, Ц.Цолмон нар хөх, ногоон хоёр барилгын гүйцэтгэлтэй танилцаж яваа нь өртөж, зургийн хальснаа буусан нь бий. Барилгын захиалагч нь “Моннис” компани гэж албан ёсны баримт дээр байгаа. “Моннис” компанийн захирал Н.Чулуунбаатар ойр дотныхоо (МАСЗХ-ны) хүмүүст аминчлан хэлэхдээ "Ìанай хувьцааны 63 хувийг нэгдүгээр хүн (Н.Энхбаярыг хэлсэн байх), Батболд ах хоёр авлаа. Хөрөнгө оруулалт бөөн орж ирээд амар юм. Элдэв асуудал гарвал тэр хоёроор загнуулчихаад жаргаж байна аа" гэж байсан байна.
Өөрийн гэмийг бусдад нялзаахыг Н.Энхбаярын сонгомол тактик гэдгийг монгол даяар мэдэх болсон болохоор энэ гүтгэлэг хол явах нь юу л бол.
Дараагийн дайралт нь: Ардчилсан намын бэлтгэсэн сурталчилгааны нэвтрүүлгүүдийг МҮОНРТВ-ээр гаргуулахгүй байх. Энэ даалгаврыг МҮОНРТВ-ийн ерөнхий захирал Мянганбуугийн Наранбаатар гайхалтай гүйцэтгэж байна. Тэрээр программын хэлтсийн ажилтнууддаа "гаргахгүй байх шалтгаа яаж ийгээд гаргаж, шавар хаа!" гэдэг хатуу үүрэг өгсөн байна. Ингээд хэлтсийн ажилтнууд аргаа барахдаа Ардчилсан намынханд нэвтрүүлгээ "DVD-гээр бичиж авчир гэæ хэлээд аваад ирэхээð нь DVCAM форматаар авчрахгүй яасан юм?" гэхчилэн дарамтлах аргыг сонгосон байна. Тэгмэгц “Sony DVCAM PD190P” маркийн тоног төхөөрөмж дээр буулгаад аваачаад өгөхөөр “DVCAМ гэсэн чèнь DV аваад ирлээ” гэж шалтаглан нэвтрүүлгийг гаргахгүй гэж мэдэгдсэн байна.
М.Наранбаатар нь Н.Энхбаярын өмнөх сонгуульд хөлөө хугалчих шахан дагаж гүйж, "Зангиагүй Энхбаяр" гэх бялдууч нэвтрүүлэг хийн нэр олсон нэгэн гэнэ. Бялдуучлалынх нь шагнал болгож Н.Энхбаяр Үндэсний Зөвлөлийн гишүүд Х.Чилаажав, Г.Пүрэвбат, Р.Хадбаатар нараар дэмжүүлэн байж МҮОНРТВ-ийн дарга болгосон юм. Өнөөдөр тэр эзэндээ үнэнчээ харуулах гэж Ардчилсан намын нэвтрүүлэгт тээг тавиад зогсохгүй, нэвтрүүлэгч Д.Бямбааг "Шударга мэдээ"-ã хөтөллөө хэмээн ажлаас халахаар заналхийлсэн ажээ. Нэвòрүүлэгч бүсгүй арга буюу ажлаа зогсоосон байна
Н.Энхбаярын "шударга өрсөлдөх уриалга" нь цаанааа иймэрхүү хөгийн аргуудыг агуулсан мэх байсан нь түрүүчээсээ тодорч эхлэв. Тэрээр өөрийн сурталчиëгааны багт итгэхгүй оросоос Пи Арчид дуудаж ирүүлсэн нь 39-59 УБЧ дугаартай хар өнгийн микробусаар зорчин Элбэгдоржийг хаа явсан газар нь дагаж бичлэг хийн, утсаар мэдээлэл дамжуулж байгаад “UB Палас”-ын гадаанаас шудàðга иргэдэд хөөгдөж явжээ. “Прайм Пи Ар” хэмээх В.Путин, Д.Медведев нарын сурталчилгаанд ажиллаж байсан оросууд ийнхүү Н.Энхбаярын сурталчилгаанд хүчин зүтгэх боллоо. Тэднийг Åрөнхийлөгчийн эхнэрийн хүсэлтээр МАХН-ын Төв Хорооны гишүүн байсан З-ийн охин Э зуучилж авчирсан нь тодорхой болж байна.
Энэ нь сонгуулийн өмнө Îросын Ерөнхийлөгчийн ирүүлсэн урилга, Îросын Ерөнхий сайдын Ìонголд хийх айлчлал зэрэгтэй тун хачирхалтай байдлаар холбогдож байгааг тусгаар тогтнолыг эрхэмлэгч монголчууд анзаарч харжээ. Оросын хэвлэлүүдээр Ìонголын ураны нөөцөд хяналтаа тогтоохын тулд Ìонголын хуучин коммунистуудыг алдаагаар нь барьцаалах боломжтой талаар санал ч юм шиг зүйлс бичигдэж байна. Ямар "алдаа"-г ашиглах гэж байгаа талаар ч мэдээллүүд байна. Энэ нь Их өрийг тэглэх үеэр Ерөнхий сайд асан Касъянов Эíхбаяр хоёрын хооронд болсон нууц тохироо (бодвол 50 сая àì.доллар зувчуулах талаар байх) хийсэн бичлэгийг Холбооны Аюуëгүй байдлын алба (ФСБ) хийсэн, түүгээрээ далайëãадаг гэсэн мэдээлэл байна. Үнэхээр энэ хэргийн дараа Касъянов албанаасаа огцорч, зуучилсан чехийн “FIDE” компанийн захирал санхүүгийн луйвар, бохир мөнгө угаасан хэргээр олон жилийн ял авч шоронд суужээ. Оросууд Ìонголын талын холбогдогчийн асуудлыг мэдэж байгаа ч зориуд нээлттэй үлдээснийхээ ашгийг энэ сонгуулиар хүртэх гэж тооцож байгаа юм. Энэ талаар нилээд нарийвчилсан мэдээллийг МАХН-ын äарга байсан М.Энхболдын хэвлэлийн төлөөлөгч асан Н.Дэмбэрэл олон нийтэд дэлгэж байгаад баривчлагдан шоронд суусан билээ.
Хэрвээ оросын Ерөнхий сайд зориуд Н.Энхбаярт дэмжлэг үзүүлэх зорилгоор сонгуулийн өмнө Ìонголд айлчлан ирэх нь үнэн болбол эсэргүүцлийн акци зохион байгуулахаар үндэсний үзэлт залуусын бүлэглэлүүд бэлтгэж байгаа юм байна. Тэд "Ìонголчууд өөрсдийнхөө асуудлыг өөрсдөө л шийддэг байх ёстой" гэж хатуу итгэж байгаагаа илэрхийллээ. Сэтгүүлч, сурвалжлагчид ч гэсэн Путин ðóó "гутлаàð мөндөр буулгая" хэмээн тохиролцож байна. Иракийн сэтгүүлч Ж.Буш руу гутлаа шидсэнээс хойш ингэх нь нэг төрлийн эсэргүүцлийн хэрэгсэл болоод байгаа билээ.
Хамгийн гол дайралт нь: Го Мин Пингийн Бадарч, С.Мягмар нарын бэлтгэж буй монголчуудыг хагаралдуулах, муучлан гутаах зорилго бүхий цуврал нэвтрүүлгүүд болж байна.
Тэд Н.Энхбаярыг Цогт тайжтай зүйрлэн магтаж хөөргөх, ардчилагчдыг байж болох бүхнээр муучлан гутаах зорилго бүхий хар нэвтрүүлгүүдийг орондоо унтах ч завгүй оройлон гүйцэтгэж байна.
Тэдгээр нэвтрүүлгүүдийн бэлдэц дотор "7 сарын 1 давтагдàна, харж байгаарай" гэсэн заналхийлэл байгааг зохих байгууллагууд анхааралдаа авах шаардлагатай байна. Тэд өнгөрсөн зуны ажиллагааг санаачилсан, өдөөсөн байх тун магадлалтай юм. Цувралаар гаргахаар төлөвлөсөн нэвтрүүлгүүдийн ерөнхий санаа нь Энхбаяраас бусад нь үймээн дэгдээдэг. Тэгэхээр нь Энхбаяр л гарч ирээд намжаадаг, эвлэрүүлдэг гэх маягийн юм. Үүгээрээ МАХН-ын дарга С.Баярыг бас давхар хийгээд байгаа бололтой дүрс, өгүүлэмж ихтэй ажээ. "С.Баяр арчаагаа алдаад Åрөнхийлөгчөөс уйлан гуйхаар нь арга буюу онц байдал зарласан юм. Тэгэхээр буруутныг тэр хавиас хай" гэх санаа нэвт шингэжээ. Нэг сумаар хоёр туулай намнаж, өрсөлдөгчөө балбангаа, Ерөнхий сайдыг "гөлөг" болгох давхар санаа бол түүний дархан мэх юм. Өмнө нь тэр У.Хүрэлсүхийг ийм байдалд оруулж дөнгөсөн билээ.
Н.Энхбаяраас "гавъяат" гардсан нэгэн ТВ-ийн захирал ч гэсэн "дорвитой юм бэлтгэж байгаа, удахгүй" гэж МАХН-ын штабынханд илтгэсэн гэнэ. Штабынхан т¿¿нийг СЕХ-ны дэргэдэх ХМ-ийн хяналтын зөвлөлийн даргаар томилуулж дөнгөсөн нь өөрсдйинхөө бузар нэвтрүүлгүүдийг хаалгахгүй байх давхар хамгаалалт хийсэн хэрэг бололтой.
Иймэрхүү дайралтыг Монгоолын радиогоор явуулахаар давхар төлөвлөжээ. Энэ төлөвлөгөөгөөр бол äºðºâä¿ãýýð сарын 22-ны 14 цаг 30 минутаас редактор Н.Бадамжавын удирдлагаар "7 сарын 1-ний үймээнийг өдөөгчид ба намжаагч" гэсэн нэвтрүүлэг цацагдахаар бэлтгэгдээд байна. Н.Бадамжав нь штабын зүгээс Ц.Элбэгдоржийг муулуулахаар тусгайлан хөлслөгдсөн нэгэн бололтой. "Баяртай улс төр минь", "Ардчилал бол бохирын цуглуулга", "Би түүнийг сайн мэднэ" гэсэн нэвтрүүлгүүдээрээ Элбэгдоржийн гадаад байдлаас өгсүүлээд ааш араншин, хэлсэн үг зэргийг муучилсан хав хар нэвтрүүлэг хийж, үүгээрээ дагнаад байгаа ажээ. Түүний амаргүй ажилд Н.Тогтох гэж редактор туслалцан зарим нэг гүжирдлэгийг амжуулахаар төлөвлөгөөнд тусгажээ. Төлөвлөгөөний дор жич гэж ирж байгаад бичсэн зүйлийг ажвал "¯нэ төлбөргүй цацна" гэж заасан байх ба эдгээр редакторууд 10 минутын нэг гүтгэлэг хийснийхээ хөлсөнд 150 мянган төгрөг авахаар заажээ. Нийт 320 минутын гүтгэлэг бэлтгэсэн байх ба нийт хөлс нь 4 сая 800 мянган төгрөг зөвхөн редакторуудад өгөх ажээ. Редакторуудаас гадна диктор, найруулагч, техник÷ гээд хүмүүс байгаа. Тэдний хөлсийг тооцвол 12 орчим сая төгрөг радиогийн гүжирдлэгүүдэд төсөвлөжээ.
Радиогийн редактор Д.Цээпилмаа, М.Болорцэцэг нар болохоор Н.Энхбаярыг амаа олохгүй магтахад мэргэшсэн бололтой. Тэрээр "Энхбаяр байгаагүй бол бид яанаа, өрөнд баригдаж, өтөнд идэгдэж дуусах байсан гэсэн утгатай магтаал хөврүүлэхээс гадна "В.Путин удахгүй айлчилж ирээд бүх юм гоё болно" гэсэн санааг илтгэх "Их өрийг тэглэсэн нь эрхэм гавъяа биш үү?" гэсэн нэвтрүүлэг бэлтгээд байна. Энэ хоёр эрхэмд штабын зүгээс "Н.Энхбаяр ялбал та хоёр баттай "гавъяат" гэж хэлэхээ ч мартаагүй гэнэ. Насныхаа мөрөөдлийг биелүүлэх алтан боломжийг ч тэд алдчихгүйг хичээн мэрийж байгаа юм. Тэдний бэлтгэсэн нэвтрүүлгээс удахгүй болох В.Путины айлчлал Н.Энхбаярыг сонгуулахад чиглэгдэж байгаа нь ойлгогдох бөгөөд арай л "ОХУ-д нэгдэх" юм ярихгүй байх гэж найдъя. МАХН-ын түрүү үеийн удирдагчид ЗХУ-ын 16 дахь республика болъё гэж хэлээд эх орончдод ам руугаа алгадуулж байсан түүхтэй.
Нэвтрүүлгүүдийг Улаанбаатар болон Монголын Радиогоор давхар давхар цацах боломжийг МҮОНРТВ-ийн ерөнхий захирал М.Наранбаатар гаргаж өгчээ. Тэрээр Улаанбаатар радиод тусгайлан нэмэлт цаг гаргаж өгөөд Ардчилсан намынханд болохоор "хуцалгүй СЕХ-ны олгосон цагт л юм аа цац" гэж хандаж байна. МҮОНРТВ-ийн Үндэсний зөвлөл удахгүй энэ этгээдийн ёс зүйн асуудлыг сөхөж, огцруулах асуудлыг тавих гэж байна.
