Monday, April 13, 2009

Сонгууль гэж юу вэ ?


Манай монголчуудынхаар бол туг, далбаа, ижилсэн хувцаслах ухуулагчид, захиалгат нэвтрүүлэг, камер барьсан шуурхай сурвалжилгын баг, сонингийн үй түмэн нийтлэл хов жив, хэн ч хэзээ ч харж байгаагүй луйвар, хэзээ ч олддоггүй луйварчингаар төсөөлж идээчин уугаачинаараа дуудалцсан, энэ тэндгүй заамдалцсан хөмхий зуусан хөмсөг зангидсан эрх чөлөөний хувьсгалд иргэн бүр оролцоод ч байгаа юм шиг энэ монгол орон тэр чигээрээ дайны ч юм шиг дажингийн байдалд шилжихийг сонгууль гэнэ.
Энэ бол эгэл жирийн иргэдийн санаачилгаар байгуулагдсан “Шударга Сонгууль” ТББ – ын залуусын олж харсан бодит байдал. Бидний хийдэг улигт сонгууль улам бүр ширүүсч цаг цагаар цар хүч бурангуй байдлаараа хийгэмд газар авч сонгууль ерөөсөө л ийм байдаг хэмээн ойлголт төрүүлэхүйц хэмжээнд байна. Монголын ард түмэн өнөөдөр мэдээллийг олон талт өнцөгөөс харж, авч тунгааж, дэлхийн олон зуун орон энэ сонгууль гээч зүйлээр цаг мөч тутам амьсгалж байгааг харах сонсохоороо л нэг боллоо.
Улс төрчид бол нүдэнд үзэгдэхгүй нийгмийн сайн сайхан, хариуцлагын тогтолцоо, шудрага ёс, хөгжил дэвшил, сонгуулийн луйвар, гэхчилэн аль болох хийсвэр зүйлрүү зүг гарган тийш нь иргэдийг уриалдаг. Тэр зүгрүү нь манай гэнэ цайлган иргэд нүүр нүдгүй тэмцэж давхилдсаар байгаад үймээний эзэн, галдан шатаагч хулгайч дээрэмчин тонуулчин согтуу галзуугаараа дуудуулаад нэгэн зуны сайхан өглөө хааш хаашаагаа арван алхам газарт сэрэх нь бий. Тэд юуны төлөө тэмцсэн, хэний төлөө зүтэгсэнээ өөрсдөө ч ойлгохгүй суух нь бий. Эцсийн мөчид ээжүүд, энэрэлт ханиуд л уйлалдаад уйтгарлаад л суудаг шүү дээ. Харин нөгөө нүдэнд хэзээ ч бүүр хэзээ ч үзэгдэхгүй нийгмийн сайн сайхны төлөө явахыг уриалсан хэргийн эзэн хэнгэргийн дохиурнууд, аранзал тугнууд эрх чөлөөтэй, эх нутгийнхаа салхиар чөлөөтэй амьсгалаад чих амар тайван та бидний дунд алхаж л байна.
Улс төрчид биднийг самууруулах хороо сүлж эхэллээ. Одоо зохиомол бухимдалыг хөөрөгдөж, чиний муу яваагийнх чиний буруу биш төрийн буруу хэмээн ухуулж эхэллээ. Манай улсад төртэй хариуцлга тооцох ямар ч боломж үгүй. Саарал ордонд байгаа 76 юу? Бие биерүүгээ түлхэж чамайг бөмбөг мэт өшиглөнө. Сайд нартай юу ? Ажилаа саяхан авсан болхоор танилцъя судалъя. Ерөнхийлөгчтэй юу? Билэгдэл учираас би сайн мэдэхгүй л гэнэ. Тэгхээр буух эзэнгүй буцах хаяггүй, эзэн биегүй төрлүү бүх бурууг хийж байгаа нь зүгээр л хий хоосон бухимдал шүүдээ. Аливаа зүйлд бодитой хандаж хэн нэгэн хэнхдэг цээжээ ярсан ам хэлээ урчих шахсан, энэ гээд үзүүлчих хийсэн бүтээсэн зүйлгүй аргаа барсан алиа салбадайнуудаас биеээ цэнэж хол байх нь иргэд бидний тархи оюун, эрүүл мэнд, ирээдүйд тустай байна.
Улс төрийн хэт фанатуудаас болгоомжил. Тэд таны уураг тархийг хэт нугалаатан үзэлээрээ бохирдуулах болно. АН – ын тухай аль нэг гайгүй сэдэв хөндхөд ухаан алдаж унаталаа ууралж, МАХН – ын ололтыг дурдвал олиггүй муу этгээдээр тань дуудах болно. Тэдэнд хий хоосон улс төрийн хормойн салхинаас өөр зүйл гэж үгүй билээ. Бие биенээ хэлэх бүхий л муу үгээр дайран доромжилж байгаа хүмүүсээс болгоомжил. Тэднээс үр хүүхэд найз нөхөд аав ээж ахан дүүсээ хол байлга. Тэд таныг намайг 7 – р сарын 1 – н шиг ашиглаад л өнгрөнө шүүдээ. Хэн нэгэний нэр хүндэд бүдүүлгээр халдаж нийгмийг хорт захиалгат ажилгаануудаараа утаж эхэлсэн хүнийг бид нийтэд ил тод зарлаж, анхааруулах болно.
“Шудрага сонгууль” ТББ – нь иргэний нийгэмийн байгууллга учираас иргэдийнхээ сайн сайхан, амар амгалан амьдарлын төлөө сонгуулийг ёс зүйтэй байлгахын төлөө иргэний хяналтаа тавьсаар ирсэн билээ. Хэн ч мөрддгүй эрх зүйн хэм хэмжээ сонгуулийн хуулийг ягштал мөрдөхийг нэр дэвшигчидээс хэнээс нь ч шаардмааргүй байна. Хүн төрлөхтөний улс төрийн соёл, цагаан дээр хараар бичсэн хуулиар биш, олон улсад хүчин төгөлдөр үйлчилж байдаг ёс зүйн хэм хэмжээг даган мөрдөхийг шаардмаар байна. Өчнөөн олон сонгуулийн мэдээг бид үдэш бүхэн телевизийн цэнхэр дэлгэцнээс үзэж, сайн сайхан сонгуулийн жишээг хархаараа л нэг болж байна. Энэ олон жишээнүүдээс ердөө л нэгийг нь бид хэрэгжүүлье. Жинхэнэ монгол эр хүн төвөггүйхэн чадах ганцхан үйлдэл. Энэ бол ялагдсан нь ялсан хүнрүүгээ утсаар залгаж баяр хүргэх.
Ийм л амархан зүйлийг монголын ард түмнээс шалгарсан хоёр залуугаасаа хүсч байнa.
5 – р сарын 25 ны өдөр ялагдсан нэгэн нь ялсанруугаа заавал утасдаарай.