Манай улсын хүн амын багагүй хэсэг нь хувиараа бизнес эрхлэгчид байдаг. Тэдний дуу хоолой, эрх ашгийг хамгаалах байгууллага бараг байдаггүй гэхэд хилсдэхгүй. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Ц.Элбэгдорж жижиг дунд бизнес эрхлэгчдийг өчигдөр СТӨ-нд хүлээн авч уулзсан юм. Ц.Элбэгдоржийг иргэдтэй уулзахаар очсон газар болгонд түүнийг дэмжиж буйгаа илэрхийлсэн олон түмний халуун алга ташилт угтаж байлаа. Урлагийн тоглолтын үзэгчдээр заалаа дүүргэдэг СТӨ Ц.Элбэгдоржийн үгийг сонсох гэсэн хүмүүсээр дүүрсэн байлаа.
Иргэд татварын дарамтаас ангижруулж өгөөч хэмээн нэр дэвшигчээс хүсч байлаа. Тэрээр иргэдээс ирсэн энэ саналыг харгалзан үзэх болно. Бизнес эрхэлдэг хүн болгонд татварын дарамт учрах болж. Төр засгийн зүгээс татварын зөв бодлого барьж ажиллах хэрэгтэй. Монгол Улс жижиг дунд үйлдвэрээ хөгжүүлэхгүйгээр урагшаа нэг ч алхахгүй тиймээс татварын хөнгөлөлттэй систем уян хатан чанарыг барьж ажиллах хэрэгтэй гэлээ.