Monday, April 27, 2009

Төрийн дайсан уран сайхны кино удахгүй үзэгчдийн хүртээл болно

Монгол кино нэгтгэл, “ABSOLUTE PICTURES”-ын хамтын бүтээл “Төрийн дайсан” уран сайхны кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болно. Хүний мөн чанар, хайр сэтгэл, нөхөрлөл, тэмцэл зэргийг онц сонирхолтой зохиомж, уран яруу илэрхийллээр тулаан, адал явдал дунд нь өгүүлэх энэ бүтээл кино сонирхогч залуусын дунд хүлээлтийг үүсгээд буй гэнэ. Гол дүрийн роль Мөнхтөр нь өндөр ур чадвартай цагдаагийн мөрдөгч бөгөөд эхнэр хүүхэддээ юу юунаас илүү хайртай нэгэн юм. Улс төрд нөлөө бүхий бүлэглэлд эхнэр нь алуулж, Мөнхтөр санамсаргүй бохир хэрэгт татагдан орно. Түүний амьдрал орвонгоороо эргэснээр киноны гол зангилаа эхэлж, сонирхолтой, адал явдалт байдлаар үргэлжилдэг.
Киног 5.1 систем буюу SURROUND дуу гаралтаар хийж байгаа явдал нь монголын кино урлагт гарч буй дэвшил гэж продюсер М.Болд ярьсан. Энэ нь олон улсын стандарт бөгөөд яг л Холливудад кино үзэж буй мэт сэтгэгдлийг төрүүлнэ гэж уран бүтээлчид нь амалсан.
Мөнхтөр–д Guys хамтлагийн дуучин Мягмар Хангал –д Мөн Guys хамтлагийн дуучин Лхагва
Эдгээр залуус өмнө нь “Сайн уу амьдрал минь “ УСК , “Зун орсон цас” хөгжимт жүжигт гол дүр бүтээж олон арван клип, реклам-нд тоглож байсан туршлагтай уран бүтээлч юм.