Sunday, April 26, 2009

Шороотой “бөх”-чүүдийн цацсан шороо



Ерөнхийлөгчийн сонгуульд АН-ыг штабыг удирдаж байгаа Д.Эрдэнэбат, Д.Дорлигжав нар бөхөөр бол улсын наадамд нэг ч удаа амжилт гаргаж үзээгүй хүмүүс. Ардчилсан намын генсек Д.Эрдэнэбат 2000, 2004, 2008 оны УИХ-ын сонгуульд Багануур дүүрэгт дараалан нэр дэвшсэн боловч МАХН-ын Х.Балсандорж, “Оюуны ундраа”-гийн С.Отгонбаяр нарт далаараа цэвэр тавиулан, гурван удаа ойчсон юм.
Сэлэнгийн Зүүнхараагийн “Заяат” гаралтай Д.Эрдэнэбат “Залуучууд” зочид буудлыг хувьчлан авсан, ломбард, гуанз, алт мөнгөний дарханы сүлжээтэй, багагүй хөрөнгөтэй боловч Улаанбаатар бол Багануур биш, улс бол дүүрэг биш учир сэтгэлгээ нь багадаж, бачимдаж сандарч байна. Д.Эрдэнэбат өөрийнхөө намын нэр дэвшигчийг бие бялдар муутай, Монгол улсыг төлөөлдөг Ерөнхийлөгч ийм нүүр царайтай байж болохгүй гэсэн хүмүүсийн сэтгэгдлийг лавшуулж, зурагтаар Элбэгээгийн сул талыг сурталчилснаасаа хойш тв дэлгэцээс хол байгаа юм. Магадгүй “МҮДН” фракцийн угшилтай Д.Эрдэнэбат наанаа инээвч, цаанаа Элбэгдоржийн эсрэг ажиллаж байх магадлалтай. Эсвэл байж байгаа нь л тэр, түүнээс гарах дээд хэмжээний улс төр нь л энэ биз. Нэр дэвших бүртээ хомоол хамж ирсэн энэ хүнийг сайн улс төрч гэхэд хэцүү юм. Давж үзээгүй хүнийг бөх гэж хүндлэх арга байхгүйтэй адил.
МАХН-ын радио нэвтрүүлгийн хөтөлбөрийг хулгайлсан, Баянхонгорт тараах аман ухуулга гэх хоёр хуудас тамга тэмдэггүй цаас барьж гарч ирсэн, Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Я.Төмөрбаатар ярьсан мэтээр төөрөгдүүлэх И.Төмөрбаатарын нууц ярианы бичлэг хэмээх асуулт хариулт зохиох зэргээр Д.Дорлигжав баримт материал хувилан олшруулах, шинээр үйлдлвэрлэх “цех” ажиллуулж байна. Д.Дорлигжавыг АН-ын дарга байхад 2001 оны сонгуулиар Ерөнхийлөгч Н.Багабандийг сая долларын хахууль авсан гэх хуурамч факсын хэрэг дэгдэж байсан билээ. Д.Дорлигжав ерэн оноос УИХ-ын сонгуульд долоон удаа нэр дэвшиж долоон удаа ялагдсан “амжилт” үзүүлжээ. Орон нутгийн хурлын сонгуульд ч тухайлбал өнгөрсөн намар НИТХ-д орохоор Баянголоос нэр дэвшээд мөн л ялагдаж улсын бүү хэл аймгийн наадмаа цол авч чадахгүй гэдгээ нотолсон.
Хоёр ялагдмалаар штабыг толгойлуулснаараа Н.Алтанхуяг өөрийнх нь Ерөнхий сайд болох замыг хааж, зөвшилцлийн засгийн газраас сайн дураар огцорч ажил албагүй болгож байсан Ц.Элбэгдоржийг нэгмөсөн унагах давхар ухаан сийлжээ. “Энэ бага дэслэгч, улстөрийн алиалагч байгаа цагт манай нам сайнаа үзэхгүй, Ерөнхийлөгчийн сонгуульд Үүл, Элбэгдорж гэсэн хоёр балайгийн хэн нэг нь орно л биз, тэгээд дэвшүүлэн зайлуулна” гэж ярьж байжээ. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд ялагдсан бол улстөрийн хувьд тэтгэвэрт гардаг бичигдээгүй хууль бий. МУНН-аас дэвшсэн Ж.Гомбожав, ИЗН-ын Л.Дашням, хөөрөгтэй плакат болсон Р.Гончигдорж, сургаас хэтрэхгүй үлдсэн М.Энхсайхан бүгд Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдагсад.