Түүнээс бус нэр дэвшигч Н.Энхбаяр л өвс тараагаад байсан юм биш, үе үеийн Засгийн газар зуданд нэрвэгдсэн иргэддээ өвс тараах гэж татвар төлөгч та бидний мөнгөнөөс төсөвлөсөөр ирсэн. Энэ мэтээр татвар төлөгч та бидний татвартаа хураалгасан мөнгөөр хийсэн ажлуудыг хэн нэг улстөрч, нэр дэвшигч зөвхөн өөрийн гавьяа мэт өмчлөн, мэдээлэл хомс байгаа орон нутгийн иргэдэд ташаа ойлголт төрүүлж байгаад татвар төлөгч жирийн иргэд бухимдаж байна.
Харин нэр дэвшигч Н.Энхбаяр Баянхонгор аймагт тарааж байгаа хоёр дахь хуудсандаа өрсөлдөгч Ц.Элбэгдоржийн талаар сөрөг мэдээлэл тараах зорилгоор мушгин гуйвуулсан хариуцлагагүй мэдээллүүдийг гагажээ. Нэр дэвшигч Ц.Элбэгдорж хар мөртэй, хил залгадаг хоёр хөршдөө хоёуланд нь муу гэх мэт Ц.Элбэгдоржийг муулахаа гол болгоод, хийж байгаа хар пиар нь улсынхаа гадаад бодлогод яаж нөлөөлөхийг тооцоо ч үгүй хариуцлагагүй зүйлс оруулсан байгаад ард түмэн, Ц.Элбэгдоржийг нэр дэвшүүлсэн АН ч дургүйцэж байгаа ажээ.
Зурган дээр дарж унш

