
Тєрийн гурван єндєрлєгийн албыг хашсан Н.Энхбаяр
Тєрийн гурван єндєрлєгийн албыг гурвууланг нь хашна гэдэг хэн хvнд оногдоод байхааргvй хувь тавилан, аз гэлтэй. Монгол улсын одоогийн ерєнхийлєгчид бол давуу эрх байгаа. Энэхvv давуу эрхээ ашиглаад аль эртнээс сурталчилгааныхаа ажлыг эхлvvлчихсэн. Єєрийг нь vг дуугvй дагадаг, лидер болох хvмуvсээр єєрийгєє тойрон хvрээлvvлчихсэн болохоор тvvнд санаа зовоод байхаар зvйл бараг л vгvй гэлцэхнь бий. Тэрээр ямар ч vеийг ашиглах чадвартай. Долдугаар сарын 1-ний аймшигт vйл явдлыг эрх мэдлийнхээ давуу талаар дарж чадсан, ОХУ-д тєлєх ёстой байсан их єрийг тэглэсэн, Мянганы хєгжлийн сорилтын сангаас 285 сая доллар авах эрхтэй болсон гээд л хийсэн ажил бас бий. Ерєнхийлєгч болоод ч тэр vv тvvний сvрд дарагдан нэг их элдвээр муулаад улыг нь шагайгаад байх хvн ховор. Гэхдээ дарангуйлагч, бvхнийг єєрийн хvслээр байлгахыг тулгадаг гэж ойр дотныхон нь шивэр авир хийдэг юм билээ.
Орос "Школ"-той атрын аяны С.Баяр
Дарлагдаж явсан тэртээх он жилvvдэд хувьсгалт хэргийг vvсгэн, улаан тугаа мандуулсан, хамгийн ахмад нам болох МАХН-ын дарга, Монгол улсын 25 дахь Ерєнхий сайд С.Баярыг Ерєнхийлєгчийн сонгуульд ялах хамгийн єндәр магадлалтай гэдэг. Манай улс гурил, улаанбуудайнхаа хэрэгцээг хангаж чадахгvй гадны улсыг царайчилж байх vед Атрын гуравдугаар аяныг амжилттайхэрэгжvvлжолноос "коко" аваад байгаа тvvнийг муу хэлэх хvн тун цєєхєн. Угийн тулхтай, цэгцтэй яриатай, эр хvний зангарагтай, шулуун шударга гээд л магтаалын vг барагдашгvй. Уг нь ажлыг ягштал хийдгээрээ давуу талтай ч даравч дардайна, булавч бултайна гэгчээр тvvнд ч бас дутагдал бий. Хэлсэн vгээ мартчихдаг юм уу, эсвэл нєхцєл байдал нь зєрчилдєєд байдаг юм уу, ямартай ч хэд хэдэн удаа хэлсэн амнаасаа буцаж байсан удаатай. Намын дарга болохгvй гэж байгаад л болчихсон, иргэн бvрт "Эх орны хишиг" болгон 1.5 сая тєгрєг єгнє гэж амлаж намаа ялуулсан ч эдийн засгийн хямралтай vед энэ их мєнгийг тарааж болохгvй гэж ярьж байна. Улс тєрийн тавцанд аль хэдийн байр сууриа олсон ч, гэр бvлийн хувьд тогтвортой буе нь нэлээд асуудалтай. Гэрээ засаадтєрєє зас гэдэг дээ.
Буурал vст, буйртай Э.Бат-Yvл
Сэлэнгэ аймгаас УИХ-д нэр дэвшсэн буурал vстэй, буйртай эрхэм Э.Бат-Vvл ардчиллын "Алтан хараєцай"-нуудын нэг яах аргагvй мән. Тєр тvшилцээд 20 орчим жил болохдоо муу нэрийг барагтай сонсож байгаагvй. Хэтэрхий шулуун шударга vгтэй, єєрийнхєє vзэл бодолд vнэнч байдаг болохоор намынх нь зарим нєхєд тvvнд тийм ч элэгтэй бус ханддаг. Ямар сайндаа намрын чуулганыг АН-ын бvлгийнхэн эхлvvлэхгvй, тангараг єргєхгvй байхад тэр л учрыг нь олж, хужрыг нь тунгааж байсан. Хуралдаан дээр vнэн хэрнээ гашуун vг хэлдэг болохоор тvvнээс цэрвэх нь дамжиггvй. Орон нутагт хамгийн их цаг ажилласан хэмээн тvvнийг vнэлсэн байна лээ. Гэхдээ нэг талаараа булхай луйвар, авлигад нэр ус нь тєдийлєн холбогдож байгаагvй болохоор хуримтлуулсан зvйлгvй ч гэлцэх нь цєєнгvй. Бараг л єндєг шиг єєгvй энэ эрхэмд нэг л том хар толбо бий. Тэр юу гэвэл арав гаруй жилийн ємнє С.Зоригийн амь насыг хэрцгийгээр хєнєєсєн аймшигт хэрэг гарсан. Тэр vед хэргийн газраас Э.Бат-Vvлийн малгай олдсон учир Ганцхудагт хэд хоног суугаад амжсан билээ. Тухайн vед хардаж, сэрдэх хvн бишгvй олон байсан ч нэгэнт нотлох баримтгvй учир "аав"-ын хаалга татахаас аврагдсан билээ.
Жижигхэн биетэй ч сvйхээтэй Уран донгодогч Ц.Элбэгдорж
Ардчиллын "алтан хараацай"-нуудын нэг болох Ц.Элбэгдоржийг "уран донгодогч" гэж иэрлэх хvн цєєнгvй. Учир нь тvvний хэлэмгий доломгой, хэнийг ч итгvvлж дєнгєх авъяасыг нь vнэлэн тийн нэрийдсэн биз ээ. Ерєнхий сайдын суудалд хоёронтоо заларсан ч аз дутаж хугацаанаасаа ємнє уруу царайлан огцорч байсан. Гэхдээ тэрээр боловсролоо дээшлvvлэхээр эрх чєлєєний орон гэгддэг АНУ-ыг зорьж, аавын хvvгийн мєрєєдєєд ч амархан бvтдэггvй Харвардын их сургуулийг дvvргэж ирлээ гээд л бєєн юм болов. Эх орныхоо єнцєг булан бvрээр тэнvvчлэн "Нvvх vv, Vлдэх vv" гэдэг лекцээ тавьж, Хархориныг жишиг хот болгоно гээд л ард олныг мунхруулсан нь харь оронд очоод илтгэх чадвараа дээшлvvлээд ирснийг нь илтгэнэ. Єнгєрєгч 2008 оны УИХ-ын сонгуульд намаа 100 хувь ялна гэсэн итгэл дvvрэн байсан ч санаанд оромгvй байдал vvсч "мад" тавиулсан билээ. Нэгэнт олонх болж Засгийн эрхийг гартаа авах хєг нь єнгєрлєє гэж ойлгосон намын нєхєд нь МАХН-тай хамтрахаар болоход "Би зєвшєєрєхгvй" хэмээн ганцаараа хоёр гараа єргєн намын даргын зєєлєн "сэнтийгээ" тавиад єгчихсєн. Тухайн vед тvvний энэ vйлдлийг гайхах хvн олон байлаа. Харин энэхvv бодлогын хариу одоо л харагдаж байх шиг. Ард тvмнийхээ итгэлийг дааж чадаагvй болохоор нэрээ цэвэрхэн авч гараад удахгvй болох Ерєнхийлєгчийн сонгуульд єєрийгєє сойж байсан хэрэг байх нь. Жижигхэн биедээ багтамгvй сvйхээтэй Элбэгээгийн цээжинд Монгол улсын Ерєнхийлєгчийн суудал элбэгхэн багтаж байгаа нь дамжиггvй. Єнгєрєгч долдугаар сарын 1-ний "хар" єдрийн гол буруутан нь Ц.Элбэгдоржийг хэмээн хардах хvмvvс цєєнгvй байдаг бєгєєд тэрхvv vймээн самууны дараа "Элбэгээг хорьж, шалгах хэрэгтэй байгаа юм. Даанч УИХ-ын гишvvн болчихсон болохоор бvрэн эрх нь саад болоод байна" хэмээн ам алдаж байсан. "Эх орны хишиг"-ээ єгч чадахаа болиод ичсэн vv, намын нєхдєдєє гоморхсон уу, даргынхаа суудлыг єгсєн тvvнд нэг биш нэлээд хэдэн бодол байгаа нь гарцаагvй.
Цахиур тємєр, робин гvд шиг Л.Гvндалай
Хєвсгєлийн хvv Л.Гvндалайн байгаа газар заавал нэг юм болж байдаг. Нутгийн олныхоо 100 хувийн дэмжлэгтэйгээр албатай мэт УИХ-ын гишvvн болно. Ц.Нямдоржийг эрлийз хурлийз, тагнуулч хэмээн нэг хэсэг хэвлэлээр бємбєгдєж, цєєнхєд vг хэлэх боломж олго гэж цаасан дээр бичин чуулганы vеэр єргєсєн, далайд тєєрєн сураггvй алга болсон, ЭМ-ийн сайд байхдаа бэлгэвч сурталчлан гудамжаар алхсан гээд тvvнээс юу эс гарах билээ. Саарал дээлээр имижээ хийж, гоо сайхандаа анхааран давхраа хийлгээд амжсан тэрээр авлигын хэргээр байнга л шалгуулна. Тvvний бvрэн эрхийг нь тvдгэлзvvлэх тухай бичиг УИХ-ын даргад хэдэнтээ ирсэн ч тэгсгээд л єнгєрєєчихдєг ов зальтай эрхэм. Энхрий хайрт АН-аасаа татгалзаж Ард тvмний намыг байгуулж нэг хэсэг дэвэрч явсан тэрээр авлигын хэрэгт холбогдож байдал бишдээд тэгсэн vv, эсвэл ганцаараа хол явахгvйгээ мэдэрсэн vv, ямар ч байсан "дассан газрын даавуу зєєлєн" гэгчээр хадаг яндар болон АН-даа эргэж орсон. "Улс тєрийн захиалгаар, зохиомол хорон санаатайгаар намайг буруутгаж байна.
Vvнийг хэн хийж байгааг би мэднэ" гэж ирээд л цэнхэр дэлгэцээр залрах хоббитой Л.Гvндалай сvvлийн vед АНУ-ын Ерєнхийлєгч Б.Обамаг шvтэж, Цахиур тємєр, vлгэрийн баатар Робин гvдээр имижээ хийн Ерєнхийлєгчийн сонгуульд нэр дэвших хvсэлтэй байгаагаа єнгєрсєн долоо хоногт намынхаа удирдлагуудад мэдэгдэж, хэвлэлийн хурал зарлан баахан сvржигнэв. Тэрээр "Аугаа их Монголын ард тvмэн, Чингисийн Монголын сайн сайхан єєрчлєлт, шударга ёсыг тогтоохын тєлєє ардчилсан энэрэнгvй Ерєнхийлєгч байхын тєлєє сонгуульд єрсєлдєж ялна гэдэгтээ итгэлтэй байна. Би л Монголын цорын ганц найдвар" гэх мэтээр єєрийгєє зад сурталчилсан. Хэрэв АН єєрийг нь л нэр дэвшvvлэхгvй бол энэ удаагийн сонгуульд бvдэрнэ ухааны юм ярина лээ. Уг нь залуус тvvнийг хvндэтгэж, vнэн vгтэй хvн хэмээн vнэлдэг байсан. Гэтэл нам сэлгэж эхэлсэнд нь дургvйцсэн vv, ямартай ч урьдынх шигээ дvгнэхээ нэгэнт больсон. Ямартай ч илбэ шидтэй, хувирах чадвартай Л.Гvндалай энэ удаагийн Ерєнхийлєгчийн сонгуульд оролцоно гэдгээ албан ёсоор зарлалаа.
Эх сурвалж : Хүмүүс