Wednesday, February 4, 2009

Хуурамч багаа хуулсан хужаагийн vнэн дvр


Эрт урьд цагт бадарчин явсан газар балагтай байдаг байсан бол одоо цагт өмхий хужаа хаана байна тэнд балагтай болждээ. Амьсгаанууд даварсаар даварсаар Дагвын орон дээр Дагвын эхнэрыг эргүүлж байгааг угаасаа Монгол хүн болгон мэджил байгаа байх. Тэгсэн мөртлөө ЯАГААД юм хийдэггүй нь сонин. Эхнэр нь үхэх үедээ л хужаатай явалддаг байснаа хэлэн чамд сюрприз барьж, охин чинь хужаа сугадаад явж эхлэхэд л анхаарах гээгүй юм бол яг одооноос "тархи" тэй тархиа илүү сайжруул, "бяр" тай нь бяраа илүү сайжрууласай гэж хүсэж байна.
Хятадын Батлан хамгаалах яамнаас англи хэлээр эрхлэн гаргадаг "Цэргийн ажиглалт" сэтгvvл болон Хятадын htt: forum.mil.sina.com.cn хэмээх вэб сайт, бас Тайваний єдєр тутмын хятад хэлээр хэвлэгддэг "United daily news" сонинд Монголын талаар гарсан гурван єгvvлэл єєрийн эрхгvй анхаарал татаж байна. Энэ гурван єгvvлэл "Монголын мэдээ" сонины 2007 оны №177, "Мянганы зууч" сонины 2006 оны №-06, "Єдрийн сонин"-ы 2007 оны №190-д тус тус нийтлэгдсэн байгаа. Эдгээр гурван єгvvлэлд Монгол Улс гэж байхгvй, “Гадаад Монгол" болон Их Хятадын бvрэлдэхvvн хэсэг, бид Монголыг цаг бусаар алдсан боловч хэзээ нэгэн цагт єєртєє нэгтгэн авна гэдэг санаагаа хадгалсан байгаа ч бас "шинэлэг" санаа цухалзаж байгаа нь нэн сонин.

Энэ нь юуны тvрvvнд Монголыг ямар замаар єєртєє "буцааж" авах вэ гэдэг дээр ємнє нь баримталж байсан хvчээр тvрvv барих бодлогоо єєрчилж "энэ монголчууд чинь єєрсдєє л эргэж ирье, биднийг их Хятадын бvрэлдэхvvндээ багтааж аваач" хэмээн гуйгаад байна гэсэн санааг дэлхийн олон нийтийн дунд бий болгохыг зорилгоо болгосныг нь би "шинэлэг" санаа гэж нэрлээд байгаа юм. Хятадууд Монголыг залгих гэсэн санаархлаа хэзээ ч хаяхгvй. Гэхдээ цаг vетэйгээ зохицоод эзэрхийлэх аргаа єєрчилсєн байна. Одоо гурван єгvvллийн доторхи зvйлийг авч vзье.

Тайваний сонинд "Монгол Улсын Их Хурлын гишvvд аль эрт 1995, 2000, 2002, 2004 онд нэгтгэх /Монголыг Хятадад/ асуудлыг хєндєн тавьж байжээ. Тухайлбал, ар Монголын говийн аймгаас сонгогдсон УИХ-ын нэгэн гишvvн Монголын нийгэм, эдийн засгийн хєгжлийн асуудлыг хэлэлцсэн бага хурлын vеэр Хонконг, Макаогийн нэгэн адил Засаг захиргааны тусгай бvс байгуулах замаар Монголыг Хятадад нэгтгэх санал тавьж байв" гээд бичиж чадсан л байгаа юм. Тэгвэл вэб сайтад бичихдээ "Монгол 43 удаа Хятадтай нэгдэх санал дэвшvvлсэн боловч дотоодод нь ямар нэгэн дvгнэлт, хариу vйлдэл гарахгvй байгаа нь ойлгомжгvй эргэлзээтэй байна.

Гэвч бид ер нь юунд нь зовниод айгаад байгаа юм? Хамгийн аймшигтай нь мянган жилийн дараа хойч vеийнхэн "XXI зууны эхэнд Хятад Монголыг нэгтгэн авах боломжоо алдсан" гэж хэлэх ч юм бил vv, хэн мэдэх билээ... Ийм учир би ард тvмний хэлэлцvvлгийн хvчээр, эцсийн бvлэгт мянган жилийн тvvхэнд тэмдэглэгдэн vлдэх агуу хэргийг гvйцэлдvvлэхийг эрмэлзсэний vндсэн дээр энэ нийтлэлээ гаргаж тавьсан", "Хятад Монголын УИХ-аас гаргасан Хятадад нэгдэх нийт ард тvмний шийдийг дэмжинэ. Энэ нь ардчилал эрх чєлєєний хамгийн шилдэг илэрхийлэл юм. Монгол бол Хятадын дотоод засаглал юм. Аливаа этгээд халдаж vл болно" хэмээн бичсэн байгаа бол Хятадын Батлан хамгаалах яамны сэттvvлд "...бид ердєє 80 жилийн ємнє Хятадын нэг хэсэг байсан гэрээ зvгээр л алдчих юм гэж vv? Би /Хятад зохиогч/ Хятадын газрын зургийг харах бvртээ єєрєєсєє энэ тухай асууж, Монголыг буцааж авах юмсан гэж дандаа боддог. Бид vнэхээр зохистой шийдвэр гаргаж чадвал Монголыг Макао, Хонконг шиг эх орондоо эргvvлэн нэгтгэж болно... Монголыг эргvvлэн авах боломжгvй асуудал байхгvй" гэж бичсэн байгаа юм.

Эндээс харахад Монголын УИХ 1995-2004 оны хооронд дєрвєн удаа Хятадтай нэгдэх асуудлыг хандан тавьж байсан гэнэ. Говийн аймгуудаас УИХ-д сонгогдсон нэгэн гишvvн олон улсын бага хурал дээр энэ асуудлыг тавьснаар зогсохгvй, бид Хятадтай нэгдэх асуудлыг єєрсдєє санаачлан 43 удаа босгож ирсэн гэнэ. Єнєєдєр бид ийм юм уншаад хєх инээд хvрэх боловч энэхvv "нэгдэх" тухай санал тавьсан гэдгийг гадаадын уншигчид, Монгол, Хятадын харилцааны тvvхийг мэдэхгvй уншигчид уншихаараа нээрээ л монголчууд єєрсдєє Хятадтай нэгдэх гээд байдаг юм байна. Хонконг, Макаогоо хятадууд нэгтгээд авсан юм чинь "Монголыгоо" нэгтгээд авахад болохгvй нь юу байх билээ гэсэн ойлголттой болно.

Хятадууд ингэж л дэлхийн олон нийтийн "тархийг угааж" хожмын єдєр єєрсдийн нь бичсэнээр "Мянган жилийн тvvхэнд тэмдэглэгдэн vлдэх агуу их хэргийг гvйцэлдvvлэх vед нь дэлхийн олон нийт Хятадыг тvрэмгийлэн булаан эзлэгч хэмээн зэмлvvлэхгvй байх хєрс суурийг ийнхvv тавьж байна. Бvх юмыг "ардчилсан" журмаар хийж, Монголын ард тvмний бvх нийтийн санал асуулга явуулан ард тvмэн нь Хятадтай нэгдэхийг зєвшєєрч тvvнийг нь хууль тогтоогч дээд байгууллага нь батламжлан Хятадад єгєх гэнэ. Энэ бол тэгээд ардчиллын дээд баталгаа болж, тvvнээс хойш Монголын асуудал бол Хятадын дотоод засаглалын асуудал болох юм байна.

Тайванийн сонинд цаашлаад бvр ч сонин гэж болохоор зvйл бичсэн байгаа юм. "Ар Монголын УИХ-ын гишvvд Хятадад буцаж нэгдэх асуудлыг ярьж байгаагийн зарим нь vнэхээр тийм хvсэлтэй байж болох ч нєгєє хэсэг нь сонгуульд санал авахын тєлєє тэгж байж болно. Тэгээд ч Ар Монголын улстєрчид Оросын, Єрнєдийн, Хятадын талыг баримталдгаараа хуваагддаг" гэсэн нь хэд хэдэн талаараа анхаарал татаж байгаа юм. Нэгдvгээрт, "Хятад буцаж нэгдэх" гэсэн vг хэрэглэсэн нь ялангуяа "буцаж" гэдэг vг нь монголчууд урьд Хятадын нэг хэсэг байсан юм гэдэг санаагаа энд ч шургуулж амжсан байна.

Хоёрдугаарт, УИХ-ын гишvvдийн нэг хэсэг нь Хятадад нэгдэн орохыг чин vнэнээсээ хvсдэг гэдгийг бас л оруулж амжсан аж.
Гуравдугаарт, Хятадтай нэгдэнэ гэсэн хєтєлбєр гаргасан нэр дэвшигч сонгогчдын саналыг илvv их авдаг гэсэн санааг оруулсан нь vнэхээр "Хятад аргын" нэг онцгой илрэл юм. Vvний цаана маш хортой бодлого нуугдаж байна. УИХ-д нэр дэвшигчид бид Хятадтай нэгдэнэ гэвэл сонгогч олон илvv их санал єгдєг юм гэсэн ойлголт тєрvvлж, хожмын єдєр Монголыг залгихдаа aрд тvмэн нь Хятадтай нэгдэхийг олонхиороо хvсдэг байсан хэмээх домог яриа vндэстэй болж, дэлхийн олон нийтийн санааг єєртєє ашигтайгаар татаж, Монголыг залгих мэхээ нуусан башир арга.

Дєрєвдvгээрт, Монголын улстєрчдийн нэг хэсэг нь Хятадын талыг баримталдаг гэдэг ойлголтыг улам улам тvгээх нь хятадууд Монголыг идэхэд бас нэгэн халхавч болно. Хятадууд Монгол Улс буюу єєрсдийн нь хэллэгээр "Ар Монгол", Євєрмонголын харилцааны талаар бас л шинэ гэж болох бодлого баримталж эхэлсэн нь дээрх гурван єгvvллээс тодорхой харагдаж байна. Тэд vvнийгээ маш товчлон хураангуйлж "Ар, Євєр Монголыг нэгтгэх ажлыг хийж болно, ярьж болохгvй" гэсэн байгаа юм.

Vvнийг нь арай дэлгэрvvлэн vзвэл вэб сайтдаа нэгдvгээрт, соёл боловсролын солилцоог ихэсгэх, Хоёрдугаарт, садан тєрлийн холбоо тогтоох нь маш vр дvнтэй уламжлалт арга гэж vзсэн байна. Энэ талаар хойно арай дэлгэрvvлэн авч vзнэ. Гуравдугаарт, эдийн засгийн харилцаа, тусламж дэмжлэгийг нэмэгдvvлнэ гэснээс vзэхэд хятадууд Євєрмонголыг єєртєє бvрэн татаж авсан бєгєєд тэднийг Хятадаас салаад явах чадалгvй болсон гэж vзээд дараагийн шат болгон євєрлєгчдєєр дамжуулан халх Монголыг залгих тєлєвлєгєє боловсруулсан байна. Тэгээд цааш vргэлжлvvлэн. "Хятад хэдэн мянган бээрийн алсад орших Африкийн ард тvмэнд хvртэл жил бvр тоо нь тодорхойгvй их тусламж дэмжлэг vзvvлдэг байтлаа хажуу элгэнд наалдах ах дvvгээ анзааралгvй байж чадахгvй биз.