Wednesday, February 4, 2009

НАМУУДААР СОНИН ЮУТАЙ ВЭ?

БАГА ХУРЛЫН 45 ГИШVVНИЙГ НЄХЄН СОНГОНО
МАХН-ын VII бага хурал энэ сарын 20-ны єдєр болохоор тогтсон байна. Тєрийн албаны тухай хууль хэрэгжиж эхэлснээр намаасаа олон хvн тvдгэлзээд байгаа билээ.Тєрийн албаны зєвлєлєєс авсан мэдээллээр тєрийн албан хаагчдын тав хvрэхгvй хувь нь намаа сонгоод байгаа аж.МАХН-ын олон гишvvд ч намаа бус тєрийн албаа сонгоод байгаа билээ.Vvнтэй холбогдуулан МАХН-ын VII бага хурлаар бага хурлын 45 гишvvнийг нєхєн сонгоно. Тvvнээс гадна бага хурлын vеэр МАХН-ын дарга С.Баярын илтгэлийг сонсох байжээ. Гэвч С.Баяр дарга гэмтлийн улмаас хэвтрийн дэглэм сахих болов. Гэхдээ тvvнийг гэрээсээ ажил vvргээ удирдаад явахыг Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдэгдсэн билээ.Бага хурлаар албан ёсоор Ерєнхийлєгчийн сонгуулийн тухай ярихгvй гэж байгаа ч уг асуудлыг хэлэлцэх хурлын товыг зарлах бололтой.

АН 45 ХVРСЭН ХЭНИЙ Ч ЄРГЄДЛИЙГ ХVЛЭЭЖ АВНА

Нийслэлийн АН-ын дарга С.Эрдэнийн хэргээс болж хэсэг бужигнаад авсан АН одоогоор нам тайван байна.
Харин хамгийн сvvлд УИХ-ын гишvvн Л.Гvндалай Ерєнхийлєгчийн сонгуульд нэр дэвших єргєдлєє намдаа гаргасан нь олны анхаарал татав.
Тэрбээр Обама шиг Ерєнхийлєгч болж, єрсєлдєгчєє далан хувиар далаар нь тавихаа амалсан утгатай хэвлэлийн бага хурал зарласан юм. Ерєнхийлєгчийн сонгуулийн асуудалтай холбогдуулан энэ сарын сvvлчээр АН-ын VЗХ, Гvйцэтгэх зєвлєл хуралдахыг эх сурвалж хэлж байна. Одоогоор АН-аас нэр дэвших хvмvvст УИХ-ын гишvvн Э.Бат-Vvл, Ц.Элбэгдорж,Р.Амаржаргал,Р.Гончигдорж нар яригдаж байна. Л.Гvндалай гишvvн єргєдлєє єгсєн нь тийм ч гайхмаар зvйл биш гэж эх сурвалж хэлэв.Хэрэв тухайн хvн Ерєнхийлєгчийн сонгуульд нэр дэвших болзлыг хангасан л бол хэний ч єргєдлийг АН хvлээж авахад бэлэн аж.

НИЙСЛЭЛИЙН МАХН-ЫН ХОРОО ИРЭХ БЯМБА ГАРАГТ ХУРАЛДАНА

Нийслэлийн МАХН-ын хороо єнгєрсєн сарын 31-ний єдєр хуралдах байсан боловч Сvхбаатар дvvргийн Засаг даргын асуудлаас vvдэн хойшилсон.
Єнєєдрийг хvртэл энэ дvvрэг Засаг даргагvй байгаа юм. Сvхбаатар дvvрэгт орон нутгийн сонгуулиар МАХН ялсан. Гэвч хуучин Засаг дарга А.Амарсайхан, дvvргийн МАХН-ын дарга Г.Тємєрбаатар нарын аль нь дvvргийн Засаг дарга болох асуудал єнєєг хvртэл маргаантай, шvvхийн шийдвэр хvлээж байгаа юм. Гэхдээ энэ асуудлыг нийслэлийн МАХН-ын хорооны хурлаас ємнє нэг тийш нь шийдэхээр болжээ. Нийслэлийн МАХН-ын хорооны хурлыг урьдчилсан байдлаар энэ сарын долооны єдєр болно гэж товлосон байна.Нийслэлийн МАХН-ын хорооны XXXI дvгээр бага хурлаар гол нь намын шинэ зохион байгуулалтын асуудлыг шийдвэрлэх аж. Ингэснээр нийслэлийн МАХН-ын хорооны бvтцэд єєрчлєлт орно. Энэ нь мєн л Тєрийн албаны тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой юм. Энэ удаагийн зохион байгуулалтын дvнд нийслэлийн намын хороо ихэвчлэн залуу боловсон хvчинтэй болох юм байна.

Д.ЭНХБАТ НОГООН НАМААС НЭР ДЭВШИНЭ

Ногоон намын дотоод асуудал хариуцсан дарга, УИХ-ын гишvvн Д.Энхбат урьдчилсан байдлаар Ногоон намаас Ерєнхийлєгчийн сонгуульд нэр дэвшихээ зєвшєєрсєн байна. Тус намын Удирдах зєвлєлийн гишvvн, хуулийн зєвлєх Л.Санжаасvрэнгийн хэлж байгаагаар парламентад суудалтай намын хувьд Ерєнхийлєгчийн сонгуульд идэвхтэй оролцохоор ажлаа тєлєвлєж байгаа аж.
Намаасаа хэнийг Ерєнхийлєгчийн сонгуульд нэр дэвшvvлэхээ ярилцаж байгаа ч хуулийн дагуу сонгууль зарласны дараа албан ёсоор зарлана гэв. Ногоон намын єдєр тутмын vйл ажиллагаа vргэлжилж байгаа аж. Байгаль орчин,экологийн чиглэлээр Ногоон намаас хэд хэдэн тєсєл хэрэгжvvлж эхэлсэн байна.

VШН ДЭД ДАРГЫН ОРОН ТООГ НЭМЭВ

VШН єнгєрсєн долоо хоногийн пvрэв гарагт IX бvгд хурлаа хийсэн. Намын дарга Ц.Цолмон “Монголоо Эзэнтэй-Vйлдвэртэй-Vзэлтэй болгоё” сэдэвт илтгэл тавьжээ.
Энэ нам Монголд нvvрлээд байгаа санхvv, эдийн засгийн хямралыг гаднаас бус дотоодоос нєлєєлєлтэй гэсэн саналтай байгаа аж. Намын даргын илтгэлд ч энэхvv санаа туссан байна. VШН бvгд хурлаараа шинэ дэд даргаа сонгосон байна. Шинээр бий болж байгаа энэ албан тушаалыг зураач Ч.Мєнхжин хашихаар болжээ. VШН єчигдєр Засгийн газарт суудалгvй улс тєрийн намуудын зєвлєгєєнд оролцов. Энэхvv зєвлєгєєнєєр санхvvгийн хямралыг хэлэлцсэн юм. Тvvнчлэн VШН жил бvр уламжлал болгон зохион байгуулдаг “Монгол бэлэг” vзэсгэлэн худалдаагаа гуравдугаар хороололд нээсэн байна.

ИЗН-Д ЕРЄНХИЙЛЄГЧИД НЭР ДЭВШИХ ХVМVVСИЙН НЭР ИРСЭЭР БАЙНА

ИЗН-ын дарга, УИХ-ын гишvvн С.Оюун хєл хvндтэй болсон. Тvvнийг Ерєнхийлєгчийн сонгуульд нэр дэвших тухай яриа аль эрт гарсан байгаа. ИЗН тун ойрмогхон буюу энэ долоо хоногоос Улс тєрийн зєвлєлийн хурлаа хийхээр болжээ.
Энэ хурлаас 150 хvнтэй Vндэсний Хорооны хурлаа зарлана. Энэ хурлаас л Ерєнхийлєгчийн сонгуульд нэр дэвших хvний нэр тодрох аж. ИЗН-аас Ерєнхийлєгчийн сонгуульд єрсєлдєх магадлалтай хvмvvсийн нэр дуулдаж эхэлсэн байна. Vндэсний Худалдаа аж vйлдвэрийн танхимын дарга С.Дэмбэрэл, Их Засаг дээд сургуулийн захирал Н.Ням-Осор, хуульч Б.Чимэд, яруу найрагч Б.Лхагвасvрэн зэрэг хvнийг Ерєнхийлєгчид нэр дэвшvvлэх санал ИЗН-д ирж байгаа аж.