Monday, February 2, 2009

'Модон'' Г.Баярсайхан


Дээд мэргэжлийн дипломоо духан дээрээ наах уу, энгэртээ зvvх vv хэмээн бодож явдаг гишvvн УИХ-ын танхимд бий. Энэ бол Г.Баярсайхан. Тєрийн ордноос хvчилтєрєгч ялгаруулж
Улаанбаатарын хорт утааг нам дарах тєлєвлєгєє боловсруулаад УИХ-ын гишvvний vнэмлэх халааслаж чадсан азтай эр. Мод тарьж, цэцэг услах уриатай сонгуулийн сурталчилгааг нь нийслэлийн Чингэлтэй дvvргийн 20031 сонгогч дэмжсэн гэж байгаа. Ус гол нь жилээр бус сараар татарч, ургамал мод нь сараар биш єдрєєр vгvйрч буй Улаанбаатарын иргэд Тєрийн тvшээдийнхээ нэгийг ч болов байгаль орчноо хайрлах сэтгэлтэй байлгахыг хvссэн байж мэднэ. Эмч, экологич гэх хуурамч дипломтой, хулхи нэр дэвшигчийн тухай тас хар "пи-ар" тvvн рvv чиглэсэн ч бvдэрч унах чулуу болж чадаагvй. Энэхvv явуулгыг эс тооцвол УИХ-ын танхим дахь цєєн хэдэн их эмчийн нэг тэр юм. Г.Баярсайхан АН-д 2000 онд элссэн ч улс тєрд хал vзэж, хашир суугаагvй шинэковуудын нэг. Эрхэлж байсан ажил албаны нь намтар ч бичгийн цаасны талд хvрэхгvй дуусна. Гурван жилийн ємнєєс "Экологи" ХХК-ийн захирлаар ажилласан, Монголын экологийн зєвлєлийг тэргvvлснээс єєр албан анкет vгvй юм билээ. Гэвч тэрээр єєрийгєє цоо шинэ гэж хэлvvлэх дургvй. Тэгж ярих юм бол ардчиллын салхи vлээж эхэлсэн 1990 онд оюутны ширээний араас улс тєрд "урвасан" шvv гэж няцаадаг. Нэг тойрогт нэрээ дуудуулж УИХ-ын босгыг хамт алхсан Ц.Элбэгдорж мэтийн партизанууд Сvхийн талбайд малгайгаа єргєж явахад Анагаах ухааны их сургууль дээр Ардчилсан холбооны салбар зєвлєлийг толгойлоод бужигнуулж байсныг минь гэрчлэх хvн бий гэж томорч байсан. 1971 оны эхний єдєр Ж.Гарьдхvvгийн гэрт мэндэлсэн парламентын Баярсайхануудын нэг алс тэртээ хєдєє нутгийн борогхон суманд єсвєр насаа єнгєрєєж, арван жилийн сургууль дvvргэжээ. Хєрс судлаач, академич доктор Ж.Гарьдхvvг социалист нийгмийн vзэл суртлаас гажсаных нь тєлєє Дорнод аймгийн Сvмбэр сумын /одоогийн Халхгол сум/ сангийн аж ахуй руу цєлчихсєн байна. Аавыгаа дагаж "цєлєгдсєн" Г.Баярсайхан оюутан болтлоо эрдэм шинжилгээний ажлыг нь сонирхсоны ачаар экологийн доктор болсон гэх. Ямар боловч тvvний мод тарих уриа экологич залуугийн имиж болж чадсан юм. УИХ-ын гишvvн, яагаав мод тарьдаг гээд рекламдаад Г.Баярсайханыг андахгvй болсон. Г.Баярсайхан баячуудын нэрнээс байнга зvvгддэг газрын наймаанаас ангид байгаагvй. Улсад ажиллаж гавиагvй ч бизнест цєєнгvй жил зvтгэсэн нэгэн. УИХ-д суухаар уралдаж явахад нь "Улаанбаатарын хэд хэдэн газрыг бусдад дамлаж бузгай ашиг олсон. Тvvнийхээ ачаар кампанит ажлаа хоёр тэрбумаар санхvvжvvлж, хор найруулсан" гэх мессежийг єрсєлдєгчдийнх нь зvгээс нисгэж байсан юм. Нийслэлийн тєв цэгт байрлах Хас банкны тєв барилгын газар тvvний ашиг ихтэй наймааны нэг нь гэсэн. Бизнест овсгоотой Г.Баярсайханы улс тєрийн vзэл тогтворгvйтсэн vе бий. Анхнаас нь дэмжиж байсан АН-аа орхиж ИЗН-ын эгнээнд шилжсэн ч нэг их удалгvй буцсан явдал рейтингийнх нь нэгэн vнэлэмжийг бууруулсан байх. Тэрээр Тєрийн ордонд орсныхоо дараагаар А намаа МАХН-тай хєтлєлцєхийг эсэргvvцэж нам нэгт хэсэг залуусынхаа хамт "Эрдэнийн хувь" гэх бvлгэм байгуулж байв. МАХН-тай хамтарна гэж ярилтгvй, сєрєг хvчингvй парламент олигтой явахгvй хэмээж хэвлэлийнхний анхааралд хэсэгтээ єртєж байсан тэдний бvлгэмээс Х.Баттулга, Л.Болд нар нь сайд болсноор тэгсхийгээд намжсан тvvхтэй. Гэвч Г.Баярсайхан бvлгэм байгуулах санаагаа орхиогvй яваа аж. Энэ тухай нь явган шог бий. Тэрээр дахин залуусын бvлэг, фракц байгуулах саналаа Л.Гантємєр гишvvнд тавьж л дээ. Тэгээд яах гэж гэдэг асуултад "Яахав, тєрийн ордноор бєєнєєрєє яваад л, сvртэй шvv дээ", харин хэн, хэн багтах юм гэдэгт "Би, чи, Кекшюvзан, Гvндалай..." гэж. Л.Гvндалай чинь хєгшин шvv дээ гэсэнд "Сэтгэлээрээ залуу" хэмээн хариулсан гэдэг. Г.Баярсайхан УИХ дахь Байгаль, орчин хvнс хєдєє аж ахуйн байнгын хорооны гишvvн. Сонгуулийн дараахь vймээнд оролцож, ял сонссон гишvvдийг аврах Єршєєлийн хуулийн тєслийн авторуудын нэг. Ёс зvйн дэд хорооны даргын албан тушаалтны хувьд парламентын 76-гаа ёс зvйтэй байлгах хуулийн тєслийг боловсруулалцаж буй. Тvvний парламент дахь туршлага нимгэн, улс тєр дэх оролцоо идэвхгvй Тиймдээ ч дєрвєн жилийг дєрєєлснийхєє дараа сонгогчдын саналгvй vлдэх магадлал єндєртэй. Та хvмvvсийн ямар зан чанарт дургvй вэ гэсэн сурвалжлагчийн асуултад тэрээр "хуурч, мэхэлдэг хvнд" гэж хариулсан байна. Хэлсэндээ хvрч чадвал ч хэд, хэдэн парламентын нvvр vзэх боломж бий л дээ.




Зууны мэдээ