
сонгуулийн vр дvнг гайхалтай сайн гаргаж, МАХН-д ялалт авчирсан учир уулын баяжуулах "Эрдэнэт" vйлдвэрийн Хvний нєєцийн хэлтсийн даргаар томилогдож байгаа бололтой.
Шинэхэн ажлаа эхлэхийн ємнє тэрээр сонгуулиас хойш бишгvй зовж, зvдэрсэн биеэ сувилуулж байгаа аж. Тус vйлдвэрийн харьяа сувиллын газарт арав орчим хоног хэвтэж, бие тэнхээгээ сайжруулжээ. Ингээд тэрээр тун удахгvй "Эрдэнэт" vйлдвэрийг бужигнуулах их аянд мордож, эрч хvчтэйгээр ажлаа эхлэх юм байх. Ямар ч байсан 7-8 мянга орчим ажилтантай Монгол Улсын саалийн ганц vнээг ажилчин, албан хаагчдаар хангах vйл хэрэгт ханцуй шамлан орох сургаар халаа сэлгээ ч давхар яригдаж эхэлжээ. Тvvнтэй мєр зэрэгцэн сонгуульд бие сэтгэлээ хайрлалгvй зvтгэсэн нам нэгт зарим нэгэн боломжийн цалин хєлстэй тус vйлдвэрийн ажилтан болохыг vгvйсгэхгvй. Нэг ёсондоо Б.Баттулгын vзэмжинд нийцсэн МАХН-ын гишvvд айх аюулгvй болж, хоолтойгоо золгох биз.
Єндєр цалин пvнлvvтэй тус vйлдвэрт ажилд орох хvсэлтэй хvмvvс урт гээчийн дараалал vvсгэдэг. Зєвхєн ажилд орохын тулд ямар салбараас хамаараад хэдий хэмжээний авлига єгдєг тухай Эрдэнэтийнхэн нуудаггvй юм билээ. Энд ганцхан жишээ дурдахад л хангалттай биз. Ямар ажил, орон тоо бий талаар тус vйлдвэр жагсаалт гаргадаг аж. Энэ нь тэр бvр олддоггvй ховор юм байх. Уг жагсаалтын эх хувилбар байя гэхэд хуулбар нь ч олддоггvй гэнэ. Хэрэв нэг сая тєгрєгтэй бол аль хэлтэст ажлын байр байгаа тухай энэхvv хуулбарыг авч болдог байна. За тэгээд тэр хуулбарыг олж аваад зохих ажилдаа орохын тулд маш олон шат дамжлага бvхий авлигын сvлжээг туулж єнгєрvvлдэг гэнэ. Хvний нєєцийн хэлтсийн дарга гэдэг энэ бvх єглєг авлагын сvлжээнд эзэн болж суудаг ноён нь л гэсэн vг. Хагас жил хvн бvрт элдвээр хэлvvлснийхээ шанд Б.Баттулга дэндvv том бялуу хvртэж байгаа юм шиг. Магадгvй тэр хэдхэн жилийн дараа "Эрдэнэт"-ээс тєрсєн тэрбумтан болох биз ээ.
Б.Баттулга гэж хэн бэ
Батаагийн Баттулга 1985 онд МУИС-ийг эрх зvйч мэргэжлээр тєгссєн. Тєгссєн жилээ тэр Дархан хотын Ардын депутатын хурлын гvйцэтгэх захиргааны хуулийн хэлтэст Иргэний бvртгэл, нотариатын байцаагчаар ажлынхаа гарааг эхэлж байжээ. Vvнээс хоёр жилийн дараа Дархан хотын АДХГЗ-ны зохион зааварлах хэлтсийн зохион байгуулагчаар ажиллаж. Мєн ондоо Улс тєрийн дээд сургуулийг тєгссєн байна. 1989 онд Дархан хотын Хєтєл хорооны АДХГЗ-ны дарга, 1990 онд Дархан хотын ИТХ-ын тэргvvлэгчдийн нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. Дараа нь тэрээр 2000 он хvртэл Дарханы ЗДТГ-ын дарга байсан аж. Ингээд УИХ-ын сонгуульд Дарханаас сонгогдож, тєрийн тvшээ болов. Дєрвєн жил хэлгvй "Кароллиагийн" дvрд амжилттай тоглоод Б.Баттулга тєрийн албанд vлдэж чаджээ.
Тэрээр дєрвєн жилийн хугацаат "албаа" хааж дуусгаад тухайн vеийн Шадар сайд Ч.Улааны зєвлєх болсон байна. Шадар сайд суудлаасаа буух vед УИХ-ын Тамгын газарт зєвлєх хийсэн аж. Гэхдээ тэндээ нэг их удалгvй шинэ албандаа очсон юм байна. Тэр шинэ алба нь Монгол Улсын Сонгуулийн тєв байгууллагын дарга. Энэ албандаа томилогдоод хийсэн ажил, гавьяа нь сонгууль будлиантуулах. Зорилго нь ч биелэлээ олж, гацаанд орсон нэг нэр дэвшигч нь "аавын хаалга" татаад буй. Парламентыг нэг гишvvн дутуу vлдээчихээд хэнэг ч vгvй, амарч, сувилуулж, суга дэвшээд явахдаа ичих ч vгvй байна шvv. Экс дарга юу ч болж, яаж ч байсан жишим ч vгvй царайлдгаараа алдартай.
Эр цэргээ эх орон нь мянган єдєр тэжээгээд нэг л єдєр ашигладаг гэдэг. Тэгвэл Б.Баттулгыг МАХН нэг л єдєр ашиглаад бvхий л насаар нь тэжээх нь.