Wednesday, February 4, 2009

Монголын нутаг дэвсгэрийн 31 хувийг лицензээр олгожээ


Монгол Улсад өнөөдрийн байдлаар ашигт малтмалын хайгуул, ашиглалтын хүчинтэй байгаа 5202 тусгай зөвшөөрөл байдаг. Лицензийн ашиглалтын тоо сүүлийн найман сарын дотор 558-аар нэмэгдсэн байна.

Нийт 49.4 сая га талбай лицензэд олгогдсон байгаа нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн 31 орчим хувьтай тэнцэх юм. Хамгийн их тусгай зөвшөөрөл бүхий аймгаар Төв, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Хэнтий шалгарч байгаа бол хамгийн цөөн лиценз олгогдсхэн аймгаар Говьсүмбэр, Орхон аймгийг нэрлээд байна. Завхан аймагт нэг ашиглалтын лицензэд 35 хайгуулын лиценз ногдож байгаа аж.
Харин Улаанбаатар хотод 1.5 ашиглалтын лиценз тутамд нэг хайгуулын лиценз ногдож байгаа бөгөөд ашиглалтын лиценз нь хайгуулынхаасаа илүү байгаа юм. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 131 ашиглалтын лиценз олгогдсон нь Төв, Сэлэнгэ аймгийн дараа ороход нөлөөлжээ. Эдгээр ашиглалтын лицензийн дийлэнхийг буюу 67,9 хувийг барилгын материал, 30,5 хувийг нүүрс, 1,5 хувийг нүүрс, болйн барилгын материал олборлох зөвшөөрөл хамтад нь авсан тусгай зөвшөөрөл эзэлдэг байна.



Монголын мэдээ