Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Монгол улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй “Англи хэлний сургалтыг эрчимжүүлэх хөтөлбөр”-ийн талаар манай уншигчидад тайлбарлаж өгөхгүй юу?
Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Монгол Улсын Засгийн Газраас 2008 оны 7-р сард баталсан “Англи хэлний боловсролын үндэсний хөтөлбөр”-ийн эхлэл болгон Боловсрол, Соёл, Шинжлэх, Ухааны Яамнаас “Англи хэлний сургалтыг эрчимжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээний тендерт манай “Голден Бридж” боловсролын төв гүйцэтгэгчээр шалгарч энэхүү хөтөлбөрийг энэ оны 1-р сараас хэрэгжүүлж эхлээд байна. Хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй танилцуулгыг манай goldenbridge.mn веб сайтаас авч болно. Мөн 88110906 дугаарын утасаар сонирхсон асуултандаа хариулт авч болно.
Хөтөлбөрийн хүрээнд ямар ямар үйл ажиллагаа явагдах вэ?
Хөтөлбөрийн хүрээнд төрийн өмчийн их, дээд сургууль, ЕБС-ийн бүх англи хэлний багш нарыг сургалтын багц материалаар хангах мөн багш нарын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх зайн сургалт зохион байгуулах, ЕБС-ийн 1100 гаруй англи хэлний багшийн мэргэжлийн чадвар сайжруулах вакумжуулсан сургалт зохион байгуулах, их, дээд сургуулийн 180 багшийг английн ETC групптэй хамтран олон улсын зэрэгтэй багш бэлтгэх сургалтанд хамруулах бүх нийтийн англи хэлний боловсролыг идэвхижүүлэх төслүүд хэрэгжүүлэх зэрэг улс орон даяар өргөн хүрээг хамран хэрэгжих үйл ажиллагаанууд багтсан байгаа.
Хөтөлбөр хэдий хугацаанд үргэлжлэх вэ?
Хөтөлбөр энэ оны 9 сар хүртэл хэрэгжинэ.
Хөтөлбөрт ямар хүмүүс хамрагдах боломжтой вэ?
Хөтөлбөр бүх нийтийг хамран хэрэгжинэ. Англи хэлний сургалтыг эрчимжүүлэх хөтөлбөр учраас голчилон англи хэлний багш нар хамрагдах болно.
Хөтөлбөрийн гүйцэтгэгчээр шалгарсан танай төвийн давуу тал нь юу вэ?
Манай “Голден Бридж” боловсролын төв нь төрийн болон хувийн байгууллагуудын томоохон сургалтуудыг амжилттай зохион байгуулж байсан туршлагатай Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яамтай хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг цорын ганц боловсролын төв. Манай төв байгуулагдсан цагаасаа хойш эрчимжүүлсэн сургалтыг гол нэрийн хуудсаа болгож ирсэн. Энэхүү сургалтын давуу тал нь гадаад мэргэжлийн багш нартай хамт байрлаж тусгаарласан орчинд явагддаг ба хичээллэх цаг ихтэй, сургалцагчдад зөвхөн сургалтандаа төвлөрөн, амжилт гаргах бүрэн боломж олгодогт оршдог.
Бусад хөтөлбөрүүдээс ялгарах гол онцлог нь юу вэ?
Энэхүү хөтөлбөр нь бүх орон даяар өргөн хүрээг хамран хэрэгжих өмнө нь хэрэгжих байгаагүй томоохон үйл ажиллагаа. Англи хэлний бүх багш нарыг хамран хэрэгжиж байгаагаараа онцлогтой юм даа.
Хөтөлбөрт хамрагдсанаар тухайн багшид ямар ахиц дэвшил гарна гэж танай төслийн багийнхан төлөвлөж байгаа вэ?
Англи хэлний багш нарын мэдлэг чадвар эрс сайжрах болно. Энэхүү хөтөлбөр хэрэгжиж дуусахад бүх нийтийн англи хэлний сургалт сайжран IBT-TOEFL-н өндөр оноотой багш нарын тоо, олон улсын зэрэгтэй багш нарын тоо эрс өссөн байх болно.