
Бvр хэрэг хvлээх чадвараа 90 хувь алдсан хєгжлийн бэрхшээлтэй иргэн хvртэл бусадтай бvлэглэн "виз гаргана" гэж хэд хэдэн хvнийг хохироожээ. Мєнгєє алдсан иргэд юу гэж зvгээр байхав. Цагдаа, шvvхийн байгууллагын vvд сахин байж хэргийг шийдvvлэх болоход нєгєєдєх нь "Хэрэг хvлээх чадваргvй" гэсэн тодорхойлолт барьж ороод л мултарсан тухай баримтч байна. Энэ мэтээр хохирч vлдсэн иргэдийн хохь нь, залилсан иргэдийн аз гэж хэлэх vнэндээ хэцvv. Хууль хяналтын байгууллагад "виз гаргана", "гадаадад ажиллах хvч гаргана" гэх зарын дагуу хандаж хохирсон, иргэдийн гомдол тасрахгvй байгаа" аж.
"Чех руу ажиллах хvч гаргана" гэсэн зараас болж 700 гаруй хvн халаасаа сэгсрvvлэв
"Их Монгол ноёд" компанийн захирал Э.Мєнхзаяа "Чех руу хєдєлмєрийн гэрээгээр ажиллах хvч гаргана" гэсэн зар тvгээж, 730 хvний мєнгийг залилан авчээ.
Орхон аймгийн 100 гаруй иргэн 50 орчим сая тєгрєгєє залилууллаа хэмээн аймгийнхаа цагдаагийн газарт хандсанаар эл хэрэг сєхєгдсєн байна. Иргэдийн гомдлын дагуу тус аймгийн цаг¬даагийн газрын Мєрдєн байцаах тасгийнхан хэргийг шалгажээ. Ингэхэд "Их Монгол ноёд" компанийн захирал Э.Мєнхзаяа Орхон аймгийн 150, Дархан-Уул аймгийн 100 гаруй хvнийг залилж их хэмжээний мєнгє авсан нь
тогтоогдсон байна. Хэргийг мєрдєн байцаах явцад Орхон аймгийн 150 орчим иргэнээс 87 нь, Дарханы 100 гаруй хvнээс 61 нь хохирогч болох нь тодорхой болжээ. Vvнээс гадна тэрээр нийслэлийн иргэдийг ч залилжээ. "Их Монгол ноёд" компанийнханд залилууллаа гэж 470 иргэн цагдаагийн байгууллагад хандсанаас 70 гаруй нь хохирогчоор тогтоогдсон аж.
Одоогоор дээрх иргэдэд хэчнээн хэмжээний хохирол учруулсан нь тодорхойгvй байна. Ямартай ч, Э.Мєнхзаяад холбогдох хэргийг єнгєрсєн оны есдvгээр сараас эхлэн шалгаж байгаа аж.
БНЧехУ руу явж ажиллаж, амьдрахыг хvсэгчдийн мєрєєдєл ийнхvv талаар єнгєрчээ. Гэтэл тэнд ажиллаж байсан монголчуудын олонхи нь цомхотголд єртєн эх орондоо ч ирж чадахгvй дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болоод яваа тухай мэдээлэл хэвлэлийн хуудаснаа олон гарч байгаа билээ.
Хувийн компанийн захирлууд иргэдийг залилж байна
Ямар vйл ажиллагаа явуулдаг нь тодорхойгvй зарим хувийн компа-нийн удирдлагууд ажилчидтайгаа нийлэн бусдын халаасыг сэгсэрсээр. Тухайлбал, "Скарби" компанийн захирал С.Наранцэцэг менежер Б.Батсvх нар 150 гаруй иргэнээс 200 мянган ам.доллар залилсан хэрэгт холбогджээ. Тэд "Солонгос руу явах виз гаргана" гэж иргэдийг мэхэлсэн байна. Тvvнчлэн "Бизнес пойнт" компанийн захирал Г.Мєнхбаясгалан хуулийн зєвлєх Ч.Оюунцэцэг нар "БНСУ руу гэрээгээр ажиллах хvч гаргана" гэж иргэдээс 100 мянган ам.доллар залилсан аж. Тэдэнд залилуулсан гэж 400 гаруй иргэн єргєдєл, гомдол бариад явж байгаа ч 251 нь хохирогчоор тогтоогдсон байна. Энэ хэргийг УМБГ-ын Хvнд гэмт хэрэг мєрдєх хэлтсийнхэн ажлын хэсэг байгуулан шалгаж байгаа аж. Шалгалтын явцад Г.Мєнхбаясгалан, Ч.Оюунцэцэг нар "Азийн нєхєрлєлийн сан" тєрийн бус байгууллагатай холбоотой болох нь тогтоогджээ. Ч.Оюунцэцэг нь тус ТББ-ын тэргvvнээр ажилладаг нэгэн.
"Азийн нєхєрлєлийн сан"-гийнхан єнгєрсєн жил Солонгос улс руу далай цэвэрлэх аянд оролцуулах нэрийдлээр олон хvн авч явсан. Ингэхдээ Дархан, Сэлэнгэ зэрэг хєдєє орон нутгийн иргэдийг хамруулсан аж. Ийм байдлаар иргэдийн мєнгийг залилсан байж болзошгvй гэж цагдаагийнхан vзэж буй аж. Гэхдээ хэргийг шалгаж дуусаагvй байгаа. "Бизнес пойнт" компанийнхан хэрэгт холбогдон шалгуулж байгаа атлаа иргэдийг Солонгос руу явуулна гэсэн зар тvгээж дараагийн хvнээ бvртгэж байсан тухай мэдээлэл ч байна.
Гадаадын компани байгуулж монголчуулыг "хоосолж" байна
Монголчуудаас гадна харийнхан ч эх оронд маань ирчихээд "Виз найдвартай гаргаж єгнє" хэмээн амлан хуурч, гадаад руу гарахын мєрєєдєл болсон иргэдийг далаар нь тавьж байна.
БНСУ-ын иргэн К гэгч "Солонгос улсад байнга зорчих виз гаргаж єгнє" гэж иргэдээс 15 сая тєгрєг залилжээ. Vvнийх нь шанд Монгол Улсын шvvхээс тvvнд хоёр жил зургаан сарын хорих ял оноосон аж. Тvvнчлэн "Виноторм" компанийн шугамаар "БНЧехУ руу ажилд зуучилна" гэсэн зард хууртсан арав гаруй хvн Сvхбаатар дvvргийн Цагдаагийн хэлтсийн vvдийг сахиад удаж байна. Тус компанийн захирал БНЧехУ-ын иргэн Марацки монгол эмэгтэйтэй гэрлэжээ. Тэд монголчуудыг Чех рvv гарахад зуучилдаг компани байгуулан єнгєрсєн оны сvvлчээс vйл ажиллагаа явуулж эхэлжээ. Ингэхдээ тус компани БНЧехУ-ын Хєдєлмєрийн яамнаас ажилчин зуучлах зєвшєєрєл авсан ч манай талтай ямар нэгэн гэрээ байгуулж, зєвшєєрєл аваагvй байсан аж.