Хонь Энэ ордныхон шинэ онд өмнөх жилүүдээс илүү их аз, хийморьтой байна. Гэхдээ тэвчээртэй, сахилга баттай байж өөрийн сэтгэлийн хөдлөлийг барих хэрэгтэй. Ажил хэргийн түншлэл амжилттай байх болно. Мэргэжлээ дээшлүүлэх, албан тушаал ахихад намрын улирал хамгийн тохиромжтой үе. Жилийн туршид ажил хэргийн олон санал ирэх бөгөөд ашигтайг нь сонгоход бэрх байх болно. Хэтэрхий гоё, сайхан үгтэй хүмүүсээс зайлхийхийг хичээгээрэй.
Ялангуяа санхүүгийн байдалдаа оны төгсгөлд ихээхэн анхааралтай байх хэрэгтэй. Элдэв эрсдэлтэй, муу явдлаас зайлсхийхийн тулд оны эхэнд ажлаа сайтар төлөвлөөрэй. Хавар, зуны дунд сард таныг ажлын томоохон амжилт хүлээж байна. Хэрэв одоо эрхэлж буй ажил болон цалин, хөлс сэтгэлд тань нийцэхгүй байвал өөрчлөлт хийхээс бүү эмээ. Харин өөрчлөлт хийхээр шийдсэн бол хоёрдугаар сарын 17-29, дөрөвдүгээр сарын 13-16, наймдугаар сарын 25-27, аравдугаар сарын 6-8, арваннэгдүгээр сарын 10-11-ий өдрүүд нэн тохиромжтой. 2009 ондоо багтааж бодит ажил хэрэг болгох боломжтой олон шинэ санаа өгөх хүмүүстэй танилцана. Хэрэгжүүлэх шинэ санаа болгон ихэнхдээ танд амжилт авчирна. Үүнээс гадна нөлөө бүхий хүмүүс таны ажилд дэмжлэг үзүүлнэ. Хамт ажиллах хүмүүстэйгээ ердийн, тайван харьцаатай байх болно. Тиймээс өөрийн ажилдаа хэт хүч, чармайлт гаргах гэж буруу алхам хийхээс болгоомжлоорой. Хувийн амьдралд тань мөн л амжилт дагалдаж байна. Таны хэт их сэтгэлийн хөдөлгөөн багахан маргаан үүсгэх ч та өөрөө бүгдийг зохицуулж чадна. Хэрэв та өөрийн заяаны ханьтайгаа учраагүй бол идэвхтэй хайх цаг үе тохиожээ. Өөрт тань таалагдсан хүн хариу сэтгэлээ илэрхийлэх бүхий л боломж бүрдсэн байна. Гэхдээ хурим хийх гэж яараад хэрэггүй болов уу. Учир нь шинэ онд таны хувийн амьдрал “Улаан нүдэн” гаригийн эрхшээлд байх тул гэр бүлийн харьцаанд тань зөрчил тэмцэл авчирна. Энэ ордныхон шинэ жилд өөрийн эрүүл мэндэд ихээхэн анхаарах хэрэгтэй. Нэн түрүүнд ажил, амралтаа зохицуул.
Үхэр Гэр бүлдээ ихээхэн анхаарал тавина. Гэр бүлийн зарим гишүүдийн хувийн амьдралд чухал шийдвэрүүд гаргахад таны тусламж их хэрэг болно. Мөн шинэ байр худалдаж авах аль эсвэл засвар хийхэд цаг заваа зориулна. Өв хөрөнгө залгамжлах, сугалаа хожих гээд гэнэтийн ашиг, орлого орж ирнэ. Энэ нь хаврын улиралд тохиолдох магдлал өндөртэй. Харин зургадугаар сард санхүүгийн хувьд болгоомжтой байхыг зөвлөж байна. Аливаа ажилд оруулсан хөрөнгө эрсдэл дагуулна. Жилийн эхний хагаст дундрашгүй их ажилтай байх болно. Тиймээс энэ үед бүх ажлаа нарийн төлөвлөх хэрэгтэй. Хоёрдугаар сард албан тушаал ахих магадлалтай тул боломжийг бүү алдаарай. Ерөнхийдөө шинэ он таны бизнест томоохон ахиц авчирна. Хэрэв өөрийн гэсэн бизнесийн төлөвлөгөө байгаа бол энэ жил хэрэгжүүлэхэд маш тохиромжтой бөгөөд сайн түншүүдтэй ч учрах болно. Ажил тань хэтэрхий их байх тул биеэ тоохоос зайлсхийж өөртөө анхаараарай. Мөн жилийн дунд үе буюу зуны эхний сард таныг ивээн тэтгэж, зөв замд чиглүүлэх хүнтэй танилцана. Энэ үед танд сурч, боловсрох боломж нээгдэнэ. Шинэ онд аялал, ажлын шугамаар хилийн чанад явах болно. Сэтгэлд тань үнэхээр нийцсэн ажилдаа санаанд оромгүй амжилт гаргаж чадна. Хувийн амьдралд тодорхой өөрчлөлтүүд гарахгүй, хэвийн байна. Хэрэв та гэр бүлтэй бол хүүхэдтэй болохыг зөвлөж байна. Харин заяаны ханиа эрэлхийлж байгаа бол түр зуурын зугаа цэнгэлээс холуур байх аваас хайрын тэнгэр ивээх болно. Хайр, сэтгэлийн асуудалд дөрөв, 11 дүгээр сард азтай байна. Энэ ордныхон 12 дугаар сард нууц харьцаа тогтоохоос зайлсхийгээрэй. Маш хурдан эхэлсэн шигээ маш хурдан бусдад мэдэгдэж, нэр хүндэд тань нөлөөлж, санхүүгийн асуудал учруулж болзошгүй. Оны яг төгсгөлд амьдралд тань сайхан зүйл тохиолдох болно. Анхааралтай ажиглаарай!
Ихэр Сэтгэл санааны хувьд тайван бус жил. Гадаад дахь ажлын томилолт харьцангуй бага байна. Уулзах хүмүүс найз нөхөд, ажил хэргийн гэсэн хүрээнд байх болно. Ерөнхийдөө ажлын ачаалал харьцангуй бага байх тул та өөрийн бизнесийн санааг боловсруулах цаг зав гарч байна гэсэн үг. Өөрийгөө боловсруулан, хөгжүүлэхэд ихээхэн ашигтай жил байна. Танд олон шинэ бүтээлч санаа төрөх боловч тэдгээрийг жилийн хоёрдугаар хагаст хэрэгжүүлбэл амжилт олно. Жилийн эхний хагаст тийм ч амаргүй байж, зарим нэг санхүүгийн бэрхшээл учирч болзошгүй. Энэ байдал хоёроос илүүгүй сар үргэлжлэх тул сэтгэлээр унаж, шантралгүй тэвчээртэй байгаарай. Хаврын улирлын эхэнд энэ байдал арилж, санхүүгийн асуудал тань тогтворжиж эхлэнэ. Санхүүгийн энэ бэрхшээлт байдал таны ажилд огтхон ч саад болохгүй. Дөрөв, тавдугаар сард хүсч байсан ажилдаа томилогдож, албан тушаал мэдэгдэхүйц ахина. Зуны сүүл сард урьдчилан таамаглаагүй гэнэтийн явдал учирч болзошгүй тул анхаарал, болгоомжтой байхыг зөвлөж байна. Учир нь энэ бүхний уршгаар уур бухимдлаар шийдсэн зүйл таны амьдралд том алдаа болж үлдэх вий. Жилийн хоёрдугаар хагаст гэр бүлдээ цаг зарцуулж, томоохон зүйл худалдан авна. Гэр бүлийн аливаа асуудалд хөндлөнгийн хүн оролцуулахгүй байхыг зөвлөж байна. Хов, жив хэл ам дагуулах болно. Шинэ онд байрны засвар хийж, зуслангийн байр болон гарааж худалдан авахад нэн тохиромжтой. Гэхдээ ямар нэгэн шийдвэр гаргах гэж яарах хэрэггүй. Дахиж бүгдийг эхнээс нь хийснээс удаан ч гэсэн чанартай хийх нь дээр гэдгийг санаарай. Улиран одож буй жилтэй харьцуулахад шинэ он гэр бүлд тань их ээлтэй байх болно. Мэдээж бүх асуудал ор мөргүй арилж үгүй болохгүй ч өөрчлөлт, дэвшилт гарахыг та анзаарна. Ялангуяа 2009-2010 онд шилжих сар хамгийн азтай байна. Ер нь санхүүгийн асуудалдаа анхаарч, урьдчилан төлөвлөгөө гаргаж ажиллахыг зөвлөж байна.
Мэлхий Гэр бүлийн санхүүдээ ихээхэн анхаарч, орлого зарлагаа тооцож мөнгө цуглуулах төлөвлөгөө боловсруулахыг зөвлөж байна. Хэрэв ингэж чадваас санаанд багтамгүй хугацаанд төлөвлөж байсан зүйлээ эхлүүлэх санхүүгийн эх үүсвэртэй болно. Энэ бүхэн танд асар их итгэл өгч, дараа дараагийн ажилд тань амжилт авчирна. Өөрийн энэ аргыг гэр бүлийн бусад гишүүддээ ч гэсэн зааж, сургах болно. Гэр бүлдээ хийж буй томоохон хөрөнгө оруулалт болно гэдэгт итгээрэй. Эхний улиралд санхүүгийн бэрхшээл учрах ч хавар гэхэд тогтворжино. Ажил, төрлийн хувьд бүх зүйл амжилттай байх аж. Нэгдүгээр сард хичээнгүйлэн ажилласны үр дүнд тавдугаар сард албан тушаал ахина. Аль эсвэл ашигтай ажлын байр санал болгоно. Арав, арваннэгдүгээр сард ажилд тань санаанд оромгүй ахиц гарч, материаллаг байдал хангалуун байна. Хувийн амьдрал хэвийн, тайван үргэлжилнэ. Гэхдээ аравдугаар сарын эхний хоёр долоо хоногт хайртай хүнтэйгээ цагийг сайхан өнгөрүүлж, амралтанд явах урилга авах болно. Сарын сүүлд нууцлаг харьцаа тогтоож болзошгүй. Энэ бүхэн эцэстээ сайн зүйлд хүргэдэггүй тул даамжрахаас нь өмнө зогсоох хэрэгтэй гэдгийг санаарай. Магад энэ нууцлаг харьцаа таны гэр бүлд нөлөөлж болзошгүй гэдгийг анхаар. Хэрэв ганц бие бол сэтгэлээ шархлуулж шаналах уулзалтаас зайлхийхийг хичээ. Учир нь энэ бүхэн таныг буруу алхам руу ч түлхэж магадгүй юм. Нэг хүний харьцаанаас болж бүхэл амьдрал устаж ч болно. Шинэ онд найз нөхдийн харьцаа улам бэхжинэ. Хаврын улиралд шинэ хүмүүстэй танилцаж, хамтарч ажиллах гайхалтай саналууд хүлээж авна. Энэ санал хэрэгжвэл ихээхэн ашиг, орлогтой байх болно. Энэ ордныхон аялал, жуулчлал хийхээр төлөвлөсөн бол тун таатай жил байна. Сонирхолтой адал явдлаар дүүрэн аялал байх болно. Аялалаар явахад нэн тохиромжтой нь наймдугаар сар юм. Харин дараагийн сард ойр дотны анд нөхрөө алдаж болзошгүй. Энэ нь таны амьдралд сайн, муу аль аль өөрчлөлтийг авчирна. Бодлогогүй, гэнэтийн шийдвэр гаргахгүй байхыг зөвлөж байна. Шинэ онд олон боломж таныг хүлээж байгаа тул анзаарч, алдахгүй байхыг хүсье.
Арслан 2009 он томоохон боломжууд нээгдэх жил. Үүнд найз нөхөд болон танилын хүрээ ихээхэн үүрэг гүйцэтгэнэ. Та дотоод сэтгэл, харьцаагаа хэтэрхий дотно байхаас болгоомжлоорой. Танилууд дунд өөрийг тань ашиглах гэсэн бодолтой хүмүүс байгаа гэдгийг сана. Мэргэжлийн ажил, албандаа тодорхой өөрчлөлтүүдийг мэдрэх болно. Мөн та өөрийн амжилтдаа сэтгэл хангалуун бус байж, бүх зүйлийг эхнээс нь шинээр гэхдээ бүр огт өөр салбарт эхлүүлэхийг хүсч магадгүй. Гэвч тохирох цаг үе биш гэдгийг зөвлөх байна. Эхлээд нөхцөл байдлаа сайтар дүгнэж цэгнэ. Аливаа зүйлийг өөрчлөхөд хангалттай цаг хугацаа байгаа тул одоо байгаа дадлага, туршлагадаа сэтгэл ханах хэрэггүй. Шинэ онд аз завшаантай өөрчлөлтүүд таныг хүлээж байгаа бөгөөд өөрийгөө харуулах боломж гарна. Хэт их ачаалалтай ажилласнаас болж гуравдугаар сард бие тань сульдаж, ядрах тул чөлөөт цагаараа биеийн тамираар хичээллэхийг зөвлөж байна. Эс тэгвэл бүр эмнэлэгт ч хэвтэж эмчлүүлэх хэрэг гарна. Хоёрдугаар сард гар, хөлөө хугалах гэмтэхээс болгоомжлоорой. Нэгдүгээр сарын 26, хоёрдугаар сарын 9-ний өдрүүдэд таны бардам занд тань нөлөөлхөөр гэнэтийн явдал тохиолдож болзошгүй. Тэр үед сэтгэлийн хөдлөлөө удирдахыг хичээгээрэй. Санхүүгийн хувьд тогтвортой байх болно. Ашиг, орлого учиргүй ихээр нэмэгдэхгүй ч хөрөнгө тань тодорхой хэмжээгээр өсөх болно. Гэхдээ ингэлээ гээд урьдчилан тооцоолоогүй зардал гаргахгүй байхыг хичээгээрэй. Аливаа асуудалд бага гэлтгүй хариуцлагатай хандахыг зөвлөж байна. Ямартай ч шинэ онд амьдрал тань дутагдах, гачигдах хүндрэлийг амсалгүйгээр өнгөрөх болно. Гэхдээ ийм байна гээд сэтгэл амар, гараа хумхин сууж болохгүй гэдгийг санаарай. Ажил, төрөл бүх зүйл хэвийн ёсоор үргэлжилж байж амьдралын асуудлууд шийдэгдэнэ. Энэ ордны ганц бие хүмүүсийг сэтгэл алдрам учрал хүлээж байна. Магад тэр учрал таны насан туршийн хайр байж болох юм. Энэ бүхнээс үүдэн өөрийн эрхгүй гэр бүлийн амьдралыг хүсч, эрх чөлөөт байдлаа орхихыг бодох болно. Өөрийн гэсэн зөгнөлт санаагаар дүүрэн байдаг энэ ордныхон санаагаа хэрэгжүүлэх гэж нэг их хичээгээд хэрэггүй. Цаг нь ирэхээр хүссэн, хүсээгүй хэрэгжих болно. Тэр үед л та өөрийн чадварыг харуулж чадна. Энэ нь оны сүүлийн сард тохиож болзошгүй.
Охин Өөрийн хувийн зан, бие авч явах байдалдаа ихээхэн анхаарахыг зөвлөж байна. Энэ ордныхны хамгийн хүнд сарууд хоёр, есдүгээр сар байх болно. Гэнэтийн урьдчилж тооцоолоогүй явдлууд учирч, үр дагавар нь хүндхэн тусна. Гэхдээ сэтгэлээр унах хэрэггүй. Учир нь оны хоёрдугаар хагаст амьдрал тань гэрэл, гэгээгээр дүүрнэ. Хүсч байсан олон зүйл биелэх болно. Энэ бүхэнд гэр бүлийн дотны хүмүүсийн оролцоо ихээхэн үүрэг гүйцэтгэнэ. Зээлийн асууудалд нухацтай хандахыг зөвлөж байна. Хэтэрхий амархан бүтсэн зүйл эргээд өөрт том зовлон учруулж болзошгүй. Тиймээс боломж байвал аль болох өр, зээлнээс татгалзаарай. Сайн зүйлд хүргэхгүй, харин хэл ам дагуулж мэднэ. Санчир гариг нь охины ордонд ээлтэй байдаг тул ахуй амьдрал мэдэгдэхүйц дээшлэнэ. Шинэ байр, машин, тавилга худалдаж авах гээд л. Охины ордны хамгийн ээлтэй сар хоёр, гурав, дөрөв байх болно.Эдгээр саруудад илүү сонирхолтой, ашигтай ажилд шилжих магадлалтай. Хэрэв одоогийн ажил сэтгэлд тань нийцэж байвал албан тушаал ахина. Гэхдээ энэ бүхэн өндөр үнэ цэнэ, чармайлтаар олдох тул тэгтлээ их баяр хөөр болохгүй. Арваннэгдүгээр сард гадаад явах боломж гарч, ингэснээр өөрийн бизнест ашигтай түншүүдтэй танилцах боломж нээгдэнэ. Найм, аравдугаар сард бусдын мөнгийг эргэлтэд оруулахдаа анхаарал, болгоомжтой байгаарай. Мөн энэ сард хулгай, тонуулаас сэрэмжлэхийг зөвлөж байна. Тиймээс эдгээр саруудад үнэт зүйл худалдан авахаас зайлсхийгээрэй. Өвлийн улирал санхүүд тань ихээхэн ашиг, орлого авчрах тул бусад улирал эрсдэл хийхгүй байхыг хичээ. Хувийн амьдралын асуудалд харин төвөгтэй байх болно. Хэт их ачаалалтай, цаг завгүй ажилласнаар гэр бүлд үл ойлголцох байдал үүснэ. Харин ганц бие хүмүүсийн хувьд гайхамшигт учралууд хүлээж байгаа бөгөөд энэ бүхэн эцэстээ арав, арваннэгдүгээр сар аз жаргалтай гэр бүлийн харьцаа болж төгсөх магадлалтай. Оны сүүлийн сард хэрэгжүүлэх төлөвлөгөө тань бодит биеллээ олж, амжилт авчирна. Сайн, муу зүйл аль аль нь байдаг ч энэ жил таны хувьд санаанд багтамгүй, сэтгэл хөдөлгөсөн үйл явдлуудаар дүүрэн өнгөрнө гэдэгт итгээрэй.
Жинлүүр Бүхий л төлөвлөгөө, ажлаа сайтар бодож, боловсруулан цэгцлэхийг шаардана. Зарим нэг алдаагаа засч, залруулах боломжийг олгоно. Өөрөөсөө ахмад насны ажил хэргийн түнш болон найдвартай анд болох хүмүүстэй танилцана. Жинлүүрийн ордныхон шинэ онд маш олон газраар явж, тэр чинээгээрээ олон танилтай болно. Харин хүмүүстэй танилцахдаа мэхлэх гэсэн санаа, бодолтой хүмүүсээс болгоомжлоорой. Ажлын амжилт өөрөөс тань ихээхэн шалтгаална гэдгийг санаарай. Идэвхтэй байж, өөрт байгаа бүхий л боломж, бололцоогоо ашиглахыг хичээ. Хамт ажиллах хүмүүсээс чинь таныг бусдад буруугаар ойлгуулах оролдлого гарч болзошгүй тул анхаарал, сэрэмжтэй байгаарай. Тавдугаар сар хамгийн хүнд сар байх болно. Тиймээс ажлаа сайтар төлөвлөөрэй. Хэрэв зарим нэг зүйлийг мартах гээд байдаг бол тэмдэглэл хөтөл. Ажлаас гадна энэ сард аливаа асуудалд шийдвэр гаргахдаа өнгөрсөн алдаагаа давтахгүй байхыг санаарай. Энэ хүнд үе зургаадугаар сарын дунд хүртэл үргэлжилнэ. Найм, аравдугаар саруудад албан ажилд тань томоохон өөрчлөлт гарч, албан тушаал ахих магадлалтай. Харин оны сүүлийн саруудад таныг азын тэнгэр ивээх болно гэдэгт итгээрэй. Чухам энэ л үед өөрийн төлөвлөгөө, санасан зүйлээ хэрэгжүүлэх аваас амжилт авчирна. Таны хувийн амьдралд эерэг өөрчлөлтүүд гарна. Хэрэв дотны хүнтэйгээ танилцаад удаагүй бол гэр бүл болох гээд хэтийн сайхан төлөвлөгөө хүлээж байна. Тиймээс та дотны хүнээ романтик болзоонд урьж гэнэтийн бэлэг барих нь юу юунаас чухал гэдгийг санаарай. Эс тэгвээс тэр хүн тань өөр хүнээс тийм зүйлийг эрэлхийлж магадгүй. Ганц бие хүмүүс хайр, сэтгэлтэйгээ учрах болно. Харин гэр бүлтэй хүмүүс амьдралын хэв маягаа жаахан ч гэсэн өөрчилж, хайртай хүндээ цаг зав гаргахыг зөвлөж байна. Мөн шинэ бүл нэмэхэд хамгийн тохиромжтой үе. Шинэ онд мэндлэх хүүхэд тань гэр бүлийн харьцааг улам бэхжүүлэх болно. Есдүгээр сард таны гэр бүлд томоохон аз жаргалтай үйл явдал тохионо. Хэрэв та заяаны ханиа сонгох гэж байгаа бол хонь, загас болон үхрийн ордод төрсөн хүн хамгийн тохиромжтой. Харин хуучны дурсамжууд тань шийдвэр гаргахад саад учруулна гэдгийг анхааруулж байна.
Хилэнц Шинэ онд ихээхэн мөнгөний ажил хийнэ. Ашиг, орлого авчрах бүхий л ажлуудыг хийх болно. Хоёр, арваннэгдүгээр сарын хооронд олз, омог арвинтай байна. Үл хөдлөх хөрөнгө, газрын наймаанаас ихээхэн ашиг олно. Санхүүгийн ажил эрхэлдэг хүмүүс харин эсрэгээрээ байх болно. Жилийн хоёрдугаар хагаст алдагдалд орж, санхүүгийн бэрхшээл учирч болзошгүй тул анхаарал, болгоомжтой байгаарай. Зохиолч, яруу найрагч болон зураач гээд уран бүтээлч хүмүүсийн хувьд жилийн дунд үе амжилт, бүтээлээр дүүрэн байх болно. Оны эхэн ба сүүлд гэр бүлийн хэн нэгэнд тусламж, дэмжлэг ихээхэн хэрэг болох тул цаг, зав гаргахыг хичээгээрэй. Зөнч, зурхайчдын зөвлөгөө таны санаа, бодлыг буруу тийш нь залах тул ийм зүйлээс холуур явахыг хичээ. Гэр бүлийн хүмүүстэйгээ хамтарч ажиллах аваас амжилт авчирна. Зургаа, долоодугаар сард өв хөрөнгө өвлөн авч болзошгүй. Ашиг, орлогоос хуримтлуулсан мөнгөө өөрийн шинэ санагаа хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт хийхэд тохиромжтой бөгөөд эрсдэлгүй байх болно. Урт хугацааны турш хөөцөлдсөн зээл таны хүссэн нөхцөлтэйгээр хялбар бүтнэ. Гэхдээ төлөвлөсөн зүйлдээ зарцуулж, илүү зардал гаргаж болохгүй гэдгийг анхаар. Найз нөхөд, танил хүмүүстээ сэтгэл, санааны дэмжлэг үзүүлэхээс бүү хэтэр. Мөнгөний аливаа асуудал үргэлж хэл ам дагуулдаг тул найз нөхдийн харьцааг тань сэвтээж болзошгүй. Зөвхөн өөртөө, гэр бүлийнхэндээ итгэвээс зорьсон зорилгодоо хүрч чадна гэдгийг санаарай. Хувийн амьдралын хувьд ч тун таатай жил байх болно. Томоохон өөчрлөлтүүд гарч, шинэ байшин, машин худалдаж авна. Ганц бие хүмүүс дотны хүнтэйгээ учирна. Шинэ ондоо багтаж хурим хийж, гэр бүлээ батлуулахгүй ч энэ харьцаа таныг аз жаргалтай болгож чадна. Гэхдээ энэ ордны ганц бие хүмүүс ихэнх нь шинэ онд багтаж гэр бүлтэй болох магадлалтай аж.
Нум Олон жилийн турш бодож явсан бизнесээ эхлүүлж, ирээдүйн томоохон ажлын суурийг тавих жил. Амьдралын эрч хүч, дур булаам байдал, бусдыг өөртөө татах чадвар туйлын сайн байх бололтой. Энэ байдал тань ажил хэрэг эхлүүлэх, санаа бодлоо хэрэгжүүлэхэд сайнаар нөлөөлнө. Жилийн дунд үед чухал мэдээлэл цуглуулах, оюун санаагаа цэвэрлэхэд тохиромжтой. Шинээр эхлүүлэх ажил тань туйлын их хүчин чармайлт, түншийн туслалцааг шаардах болно. Гадаадад томилолтоор явахад тохиромжтой бөгөөд сэтгэл санаа сэргэнэ. Шинэлэг санаа, санаачлагыг дарга чинь үнэлж нэр хүндийг дээшлүүлнэ. Зургаадугаар сард ажил хэргийн томоохон уулзалт хийнэ. Энэ уулзалтад та сэтгэл хөдлөлөө барих хэрэгтэй. Итгэлтэй хүний чинь шударга бус явдал таныг гомдоох болно. Од гаригсын таатай нөлөө таны амьдралын эрч хүчийг нэмэгдүүлнэ. Нэгэн зэрэг олон асуудлыг шийдвэрлэхгүй байхыг хичээ. Зарим зүйлийн учрыг нь олох гэж хичээх хэрэггүй. Таагүй үр дүнд хүргэж мэднэ. Жилийн хоёр дахь хагаст ажилдаа идэвх гаргаж, зарим нэг өөрчлөлт хийхийг хичээ. Энэ бүхэн таны албан тушаал ахих эсвэл. буурахыг шийднэ. Албан тушаал ахих асуудал эргэн тойронд тань таагүй, үл ойлголцох байдлыг үүсгэх тул бусадтай ам зөрөхгүй байхыг бод. Хэтэрхий эрс хатуу зан тань ойр дотны хүмүүстэйгээ ам муруйхад хүргэнэ. Есдүгээр сард од гаригсын тааламжгүй байрлалын улмаас гэр бүлийн амьдралд асуудал үүсч таны хамаг цаг, завыг барах бололтой. Гэхдээ энэ байдал удаан үргэлжлэхгүй. Учир нь аравдугаар сарын дундуур хувийн амьдралд гэнэтийн таатай үйл явдал тохионо. Оны сүүлчээр эрэгтэй нумуудыг хайрын учрал хүлээж байна. Гэвч энэ учрал нь түр зуур л үргэлжилж, халуун дотно харьцаа тань хүйтэн цэвдэг болж хувирч болзошгүй. Эмэгтэй нумуудын хувьд найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ учраа олно. Эрүүл мэндийн хувьд таатай жил байна. Гэхдээ хууч өвчтэй хүмүүсийн өвчин сэдэрч болзошгүй. Хэт ачаалалтай ажиллавал туйлдатлаа ядрахад хүрэх тул ажил, амралтаа зохицуулахыг зөвлөж байна. Гадны нөлөөний түрэмгийллээс сэргийл.
Матар Улиран одож буй жилд хэр азтай байсан төдийчинээ шинэ онд азтай байх болно. Бусдын нөлөөнд автаж, хэт их зардал гаргахгүй байхыг хичээ. Зөв хэмнэх, тодорхой төлөвлөгөө гаргах нь таны амжилтын үндэс байх болно. Бусдын итгэж ярьсан зүйлд болгоомжтой хандаарай. Учир нь санамсаргүй зүйл хэрүүл, тэмцлийн эхлэлийг тавьж болзошгүй. Аливаа ажил хэргийн чанартай асуудал таны тэсвэр хатуужлаас бүрэн шалтгаална. Жилийн эхний хагаст тогтвортой зан ажлын ур чадвар амжилт авчрахаас гадна таны өмнө ажил хэргийн болон хувийн амьдралд аз тохиох боломж нээгдэж байна. Хүсэл мөрөөдөл болон бодит байдал хоёрын хооронд асар их ялгаа байдаг гэдгийг санаарай. Жилийн дунд үед анхаарлын төвд байх ба өндөр хариуцлага шаардсан бие даасан болон эцсийн шийд гаргах ажил ялангуяа хүмүүстэй хамтран бизнес эрхлэхдээ болгоомжтой ханд. Мухар сүсэгт итгэлгүй өөрийн зөн совиндоо итгэхийг анхааруулж байна. Хоёрдугаар сарын сүүлээр гэнэтийн олз омог орж ирэх ба үнэт эдлэл олох эсвэл мөрийтэй тоглоомд хожих магадлалтай. Санхүүгийн болон бизнесийн ажил амжилттай байна. Зарим нэг бэрхшээл таны өөртөө итгэх итгэлийг алдуулна. Ялангуяа дөрөвдүгээр сард ажил дээр таагүй уур амьсгал үүснэ. Үндэслэлгүй гүтгэлэг эсвэл ажилд тань шүүмжлэлтэй хандах нь хамгийн хүнд хэцүү энэ үед дараа болох болно. Сонор сэрэмжтэй байж бодлогогүй шийдвэрийг бүү хүлээж ав. Харин дараагийн сард шинэ эрч хүч хуримтлуулах сэтгэл санаагаа ариусгахад таатай байна. Сэтгэл санаа тогтворжиж сайжирснаар бүх зүйл хэвэнд орно. Түншдээ итгэж болох эсэхээ дахин шалгаж үзэхийг зөвлөж байна. Найз нөхөд чинь гомдоож итгэлийг тань алдана. Ийм учраас тэдэнд бүрэн итгэх нь осолтой. Жилийн хоёрдугаар хагаст өөрийгөө хөгжүүлж боловсруулахад таатай үе боловч өөрийгөө бусдад илэрхийлэх, авьяас чадвараа нээн харуулах боломж бий болно. Илэн далангүй ярилцах, хэрүүлд татагдан орох, өөрийн үзэл бодлоор аливаа зүйлд хандах нь уур бухимдлаас өөр юунд ч хүргэхгүй. Аравдугаар сард гэмтэж бэртэх, золгүй явдал тохиолдох учир болгоомжил. Хайртай хүндээ болон гэр бүлийнхэндээ онцгой анхаарал тавь.
Хумх Эрч хүчийг мэдэрч, өөртөө бүрэн дүгнэлт хийж шинэ оныг угтаарай. Хойш тавьсан асуудлаа шийдэж чадна. Өдөөн хатгалга, хууран мэхлэлтээс болгоомжлоорой. Тиймээс сайн танил ч бай ялгаагүй хүмүүстэй харьцахдаа анхаарал болгоомжтой бай. Хэт алс хол, хэцүү зорилгод тэмүүлснээс ойр байгаа ажлаа сайтар ажиглаж, түүндээ анхаарлаа төвлөрүүлэхийг зөвлөж байна. Бодлогогүй үгнээс болоод дотно хүнээ гомдоож магадгүй. Таны гэр бүл хайраар дүүрэн байж, энэ бүхнээс та эерэг эрч хүч авах болно. Уран бүтээлийн мэргэжилтэй хүмүүс санаагаа амьдралд хэрэгжүүлж чадна. Жилийн эхний хагаст санхүүгийн байдал тогтворгүй байна. Санаанд оромгүй шийдвэр гаргаснаараа эргэн тойрныхондоо урам зориг өгнө. Хэн нэгний хамаагүй тусламжаас татгалзсан нь дээр. Хилийн чанадад аялалаар явах, олон жил уулзалдаагүй хуучин найзтайгаа учрах магадлалтай. Зуны эхэн сард ажил хэргийн ашигтай санал хүлээн авна. Мэдээллийг сайн судалж, яаруу шийдэхээс зайлсхий. Томоохон төсөл хэрэгжүүлэхээ хүлээзэнэ.Хамт олон хамтрагчдаасаа дэмжлэг авна. Санамсаргүй азгүй явдалд орооцолдож байр суурь доошилж болзошгүй тул анхааралтай байгаарай. Наймдугаар сард өмнө нь танд ойр дотно байсан хүнтэйгээ дахин учирч магадгүй. Өнгөрсөнтэйгөө холбоотой алдаа үл ойлголцлоо засч залруулах боломж гарна. Ирээдүйн төлөвлөгөөгөө бусдад ярихгүй байхыг хичээ. Олон асуудлыг нэгэн зэрэг шийдэх хэрэг гарах тул сайтар бодож, өөрт буй туршлагад тулгуурлаарай. Шинэ онд санхүүгийн байдал өмнөхөөсөө илүү сайжирна. Бүх зүйлд шийдэмгий байж санаачлагыг бүү алдаарай. Санаснаа хэрэгжүүлэхэд амаргүй ч төлөвлөсөн зүйлээ эхлүүлэхэд тохиромжтой үе. Гэхдээ урьдаас өөрийн боломжийг сайтар тоцоолох хэрэгтэйг зөвлөж байна. Хамтран ажилладаг хүмүүсийн нэг тань хууран, мэхлэх магадлалтай. Ойр дотны хүндээ үл тоомсорлосон байдлаар хандснаас гэр бүлийн амьдралд үл ойлголцол үүснэ. Тиймээс ажил ихтэй гэсэн шалтгаан тоочилгүй анхаарал, халамжаа нэмэгдүүлэвээс энэ байдлаас зайлсхийх боломжтой. Ганц бие хүмүүс танилцаад удаагүй байгаа харьцаагаа улам дотно болгох гэж яарах хэрэггүй.
Загас 2009 онд олон өөрчлөлт гарч, таны амьдралд хүндрэл учруулах болно. Энэ бүхэн нь нэн түрүүнд таны дотоод сэтгэлийн тэвчээрийг шалгах шалгуур болох юм. Шинэ онд өөрийн нууцлаг хүсэл, санаагаа хэрэгжүүлэх зориг төрнө. Гэхдээ яарах хэрэггүй гэдгийг санаарай. Өнгөрсөн жилийн амжилтаа улам бататгахыг зорь. Ихээхэн амжилт таныг хүлээж байгаа ч хэт ачаалтай байх тул эрүүл мэнддээ анхаараарай. Эрүүл мэндийн хувьд төрсөн өдрийнхөө өмнөх ба дараагийн нэг долоо хоногуудад ихээхэн анхаарахыг зөвлөж байна. Хоёрдугаар сар өөрийн үзэл бодлоо хамгаалах тэмцлийн үе байх болно. Гэхдээ өөрийн гэсэн байр. сууриа хадгалж, бусдад автахгүй байх хэрэгтэй. Ингэснээрээ та зөв шийдвэр гаргаж чадна. Ямар нэгэн байдлаар бусдад өөрийн чадварыг харуулах боломж гарна. Төлөвлөөгүй зардал гарах тул мөнгөндөө хямгатай бай. Дөрөвдүгээр сарын сүүлчээр шинэ уулзалт, гэнэтийн танил гарч ирнэ. Шинэ төлөвлөгөө танаас идэвхтэй байдал, танилуудынхаа хүрээг тэлж, ажил хэргийн холбоо тогтоохыг шаардах болно. Жилийн хоёр дахь хагаст найз, нөхөд, хамаатнууд тань асуудлаа шийдэхдээ танаас тусламж авна. Тиймээс өөрт аль нь чухал, та хэнд нь илүү хэрэгтэй байгааг сайн бодоорой. Амжилтад хүрч, азгүй явдлаас зайлсхийхийн тулд хүч, анхаарлаа төвлөрүүлэхийг зөвлөж байна. Ажил дээрээ маш хянуур, болгоомжтой бай. Есдүгээр сард ажил, амьдралд чухал шийдвэр гаргана. Хол газар явах гэж төлөвлөж байгаа бол есдүгээр сарыг сонгохгүй байхыг зөвлөж байна. Саяхан таны сэтгэлийг хөдөлгөсөн хүнтэйгээ гэнэтхэн уулзмаар санагдаж магадгүй. Хэт сэтгэлийн хөөрөлд автвал амьдрал тань уруудна шүү.