
Намрын чуулган завсарлаж, Ерєнхиилєгчийн сунгааны анир сонстох тєдий улс тєрийн намжмал байдал ноёрхсон ертєнцєд С.Эрдэнийн хэрэг дуулиан тариад авсан.
Дуулиан тариад ч зогсохгvй АН, шvvхийн байгууллагууд хэвлэл мэдээллийн хэрэгслээр єєд уруугvй мэдэгдэл шидэлцэн дайтах боллоо. Мэдээж энэ нь "Тvмний нэг " киноны Чимэд, Гvрсэд хоёр цоохор моринд vнэ хаялцдаг шиг далд утгатай тулаан байсан нь лавтай. Асуудлын гол нь vнэ хаялцуулж байгаа моринд биш гэсэн vг. Яахав шалтаг нь байж болох юм. Нэг талаас улстєрчдийн албан тушаалтан эрх мэдлээ ашигласан ийм гэмт хэрэг аль ч улс орон, ямар ч цаг vе, нийгэмд энгийн иргэдийн анхаарлыг татдаг л зvйл. Тэр ч утгаар энэ хэргийн тєгсгєлийн шийдлийг хvлээж байгаа хvн олон. Тэгвэл С.Эрдэнийн хэрэг бусдын анхаарлыг ийнхvv татах болсон бас нэгэн шалтгаан нь АН-ын хєшигний цаадах амьдрал. Ямартаа ч тvvний хэрэг тус намын хагарал бутрал нь хаана хvрч, хаашаа эргэх болсныг харуулаад амжив. Єєрєєр хэлбэл, АН-ынхан єрєм дотроосоо єтдгийн жишээг vзvvлсээр байна. Уг нь тэдний энэ байдал юунд хvргэдгийг монголын тvvхэнд бага хаадууд єєр хоорондын тэмцлээрээ сургамжилсан нь хангалттай баймаар. Гэхдээ тэд энэ бvхнийг тоох ухаан алга уу гэмээр л байх шиг. Vvнийг єнгєрсєнд vлдээсэн тэдний тvvхээс харж болох нь. Хамгийн ойрын жишээ энэ бvхний баримт болох биз. МЭХТ МЭХЭНДЭЭ 2004 оны сонгуульд AH ИЗН, Эх орон намтай нэгдэж "Эх орон ардчилсан эвсэл"-ийг байгуулж УИХ-ын сонгуульд МАХН-тай адил эн тэнцvv суудал авч байсан цаг саяхан. Гэвч тухайн vед сонгуулийн штабыг амжилттай удирдсан М.Энхсайхандаа баяр хvргэхийн оронд АН-ынхан тvvнийг эзгvй хооронд нь намын тамга тэмдгийг нь булааж авсан тvvхтэй. Инээж байгаад араас нь хутга дvрнэ гэгч энэ биз. Ингээд Ц.Элбэгдорж намын дарга болж улмаар Эвслийн танхимын тэргvvнээр заларч Н.Алтанхуяг Сангийн сайд, С.Баярцогт ЗГХЭГ-ын дарга, Г.Батхvv ЗТАЖ, Н.Батбаяр БХБ-ийн сайд гээд "Алтан гадас"-ын голдуу нєхдvvд салбар толгойлж байлаа. Гэвч аяганы хариу єдєртєє, агтны хариу жилдээ гэгч болсон. Єєрєєр хэлбэл, Эвслийн Засгийн газар жил хагас наслахад намынхан нь дэмжлэг vзvvлэв. АН-ын М.Энхсайхан, Ж.Наранцацралт нарын гишvvд МАХН-ын нєхдvvдтэй нийлэн Эвслийн Засгийн газрыг унагааж мэхт мэхэндээ гэдгийн харуулсан. Ингэснээр М.Энхсайхан шадар сайд, Ж.Наранцацралт асан Барилга хот байгуулалтынх, Д.Сономпил Батлан хамгаалахын сайд болж, бас бус гишvvд нь дэд сайдын суудалтай хоцорсон нь хэвлэлийн шаралсан хуудаснаа vлдэж. Гэвч АН-ын дотоод зєрчил эцэстээ Vндэсний эв нэгдлийн Засгийн газарт орсон нєхдєє намаасаа хєєж, шарлахсан хэд нь ханаа дугуйлж, шинэ нам байгуулснаар єндєрлєсєн. Харин єнєєдєр аль ч сонгуульд АН-ын саналыг VШН хуваах болсон нь гарцаагvй vнэн болжээ. Тvvгээр ч зогеохгvй АТН байгуулагдаж, Л.Гvндалай гишvvн галаа таслаад орхисон. Ингээд АН-ын эв тvнжингvй байдал аажмаар задрал руу тvлхсээр.... "АЛТАН ГАДАС" = "ЭСЭРГVV 15" Хамтарсан Засгийн газрыг байгуулах С.Баярын санаа АН-ынхны амбийцийг хєдєлгєсєн. Сайдын суудлын булан тэднийг єнєєх хєнжилдєє багтахгvй хєнєєлдєх єгєєш нь болов. Албан тушаалын бялуунаас "Алтан гадас" -чууд л яагаад ч юм єрсчихєєд байдаг нь бусдынхаа эгдvvцлийг хvргэнэ. Мэдээж ийм шийдвэрийг гаргахын тулд тэдэнд АН-ын дарга хэн байх вэ гэдэг нь асуудлын гол. Тиймдээ ч Н.Алтанхуягийг энэ суудалд тєвєггvйхэн залж, тэрбээр ч С.Баяртай ядах юмгvй тохироо хийлээ. Vvний хариуд хэн хэн сайдын суудалд тухалсныг тоочих нь илvvц. Бас л єнєєх даравч дардайдаг, булавч бултайдаг "Алтан гадас"-ынхан голдуу нєхдvvд тєрийн єндєр албан тушаалуудад томилогдов. Харин тэднийг дураараа тонгочуулалгvй хазаарлах хvч нь "Эсэргvv 15" буюу бvлэг доторхи мини бvлэг байлаа. Энэ нь УИХ-д суудалд авсан АН-ын "Алтан гадас"-аас бусад фракцийн гишvvдийн ашиг сонирхлын нэгдэл. Тиймдээ ч Зvvн хойд Ази, МоАХ-ны фракцаас хамтарсан танхимд багтаагаагуй бол С.Баярын танхим удаан наслахгvй байлаа. Тэд сайд болгож албан тушаалын бялуунаас хувь хvртсэн ч санаандаа хvрээгvй байж. Ямартаа ч тэд хамтарсан Засгийн газрын гэрээнд эрдэнийн хувь хvртээх асуудлыг бvрхэгдvvлсэн, долдугаар сарын vймээний vеэр баригдсан хvмvvсийг суллах асуудлын талаар дорвитой хєєцєлдєхгvй байна гэх зэрэг бэсрэг шалтгаанаар бvлгийн даргаа шантаажилж бичиг цаас шидэлцсэн тvvхтэй. Энэ нь тэдний тэмцэл хурцадасны илрэл. Сонгуульд ялагдсан уур бухимдал, хорслоо тайлж тайтгарч амжаагvй байхад нь Н.Алтанхуягийн тэргvvлдэг "Алтан гадас"-ынхан МАХН-тай дэр нэгтгэсэн нь єнєєдрийн хєнжилдєє багтахгvй хэрvvлийнх нь алим нь болсон хэрэг. Харин энэхvv алим боловсорч дууссан бололтой. Хураах хугацаагаа л хvлээж байх шиг. Vvнийг батлах мэт "Эсэргvv 15"-д багтаж байсан Барилга хот байгуулалт, зам тээврийн сайд Х.Баттулгыг Ц. Элбэгдорж танхимаасаа татгалзахыг шаргуу ятгах болсон гэх мэдээлэл цацагдах болов. ЄС ХОНЗОН VРГЭЛЖИЛСЭЭР... С.Эрдэнийг яллахыг хvсэгчид нь АН, тэр дундаа намын дарга нь байсан гэх мессеж сvvлийн vед багагvй тархах болсон. Уг нь АН-ынхан тvvнийг хилс хэргээр яллалаа гэж байсан бол эцэстээ єєрсдийн хагарал нэмэр болж байгааг дуугvйхэн зєвшєєрєх болов. Учир нь, дуугvй байна гэдэг зєвшєєрсний дохио гэдэг дээ. Vvний зэрэгцээ тус намын дарга Н.Алтанхуяг дарга, дэд сайд Д.Нямхvv хоёрын хэн хэн нь С.Эрдэнэ улсад хохирол учруулсан гэсэн утга бvхий бичгийг ноороглож, улсын яллагчид хvргvvлснээ хvлээн зєвшєєрєлгvй, гэм нvглээ бие бие рvvгээ чихсээр байна. Харин vvнийг Н.Алтанхуягийг намын даргаас тvлхэн унагаах сонирхолтой хvмvvсийн тэргvvн эгнээнд С.Эрдэнэ байсан учир тvvнийг унасан дээр нь тvлхсэн нь энэ гэх тайлбарлагчид ч байсан. Учир нь нэгэнтээ УИХ-ын гишvvнийх нь бvрэн эрхийг баталгаажуулахад. намын зvгээс тааруухан дэмжлэг vзvvлсэн хэмээн гомдохдоо С.Эрдэнэ намын даргатай тооцоо бодохоос ч сийхгvй байгаа талаар мэдээлэл шарлаж байна. Тиймээс мань эр Тєрийн ордноор эргэлдэж Онц их хурлыг зарлан хуралдуулах vvднээс гарын vсэг цуглуулж явна гэдэг мэдээлэл ч хєвдєд авалцсан гал шиг дvрэлзээд єнгєрсєн удаатай. Тvvний хувьд гарын vсэг зуруулах ажил нь VЗХ-ны халуухан хурлаас улбаатай. Тэрбээр VЗХ-ны хуралдааныг хаяж гарсан С.Эрдэнэ тэргvvтэй зарим гишvvн энэ хуралдааныг дvрмийн бус гэж vзэж, намын ээлжит бус их хурлыг яаралтай зарлан хуралдуулахаар VЗХ-ны гишvvдээс гарын vсэг цуглуулж эхэлсэн. Тухайн vед 30 гаруй хvн гарын vсгээ зураад байсан бол єнєєдєр энэ тоо хэд хvртэл єссєн нь оньсого хэвээр vлдлээ. Тэгвэл эх сурвалжийн мэдээгээр АН-ын дотор Онц их хуралдааныг зарлан хуралдуулах ажил нэгэнт эрчимжсэн гэх. Мэдээж намын удирдлагаас vvнд хориг тавихыг оролдовч тэдгээр нь саад болж чадахгvй байгаа бололтой. Юутай ч уг хуралдаанаар нэн тэргvvнд намын даргын асуудал сєхєгдєх нь дамжиггvй. Тэдний хувьд намын даргатай нь хамт "Алтан гадас"-ынхныг булшлах бололтой. VЛДЭХ VV ЗАДРАХ УУ Намын даргаа сонгосноор асуудал шийдэгдэхгvй. Учир нь Ерєнхийлєгчийн сонгуул тус намын лидерvvдийн амбийцийг хєдєлгєєд байгаа. Ц.Элбэгдорж, Э.Бат -Vvл, Р.Амаржаргалаас эхлээд их сунгаанд тоос єргєгчид тодорч байх шиг. Л.Гvндалай гишvvн хvртэл хоцорсонгvй. Ямартаа ч 20 жилийн ємнє ардчиллыг тунхаглаж явсан алтан хараацайнуудын дотор Ерєнхийлєгч болох мєрєєдєл асч байгаа. Тиймээс тэд ил далдаар сонгуулийн PR хийж эхэлсэн. Ямар ч vнээр хамаагvй нам доторхи сунгаанд єрсєлдєх лидерvvд нь бишгvй. Хамгийн эмгэнэлтэй нь тэд сунгаанд бvдэрснээ хvлээн зєвшєєрдєггvй. Тиймдээ ялсан нэгэндээ баяр хvргэлгvй шазуур зуугаад зогсохгvй, эерэг намын єрсєлдєгчид нь vйлчилж, журмын нєхдєє унагаадаг гашуун тvvхтэй, нам. АН-ын алтан хараацай гэгддэг нєхдийн эрх мэдлийн тєлєєх эцэс тєгсгєлгvй дайнд намаа vрэгдvvлэхийг, мянга мянган шударга гишvvдийн хvсэл эрмэлзлийг хєсєрдvvлэхийг хvсэхгvй байгаагаа нэргvй "цэргvvд" нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж албан бус мэдэгдлvvдийг гаргаж амжсан. Тиймээс лидерvvдээсээ салцгаая гэх уриалгатай мессежийг АН-ын жирийн гишvvдээс гаргаад байгаа. Намын лидерvvд нь ашиг хонжоо, хувийн амбийцаа тогтоон дийлэхээ больж байгаагаа ч анзаарах сєхєєгvй єсєрхєн тэмцэлдэж, vvний уршгаар АН-ыг хэдэн хэсэг таллан хуваагдахад туллаа гэж vзэхэд хvрчээ. Эрх мэдэл албан тушаалын тєлєє юугаа ч зориулахад бэлэн болсон нєхдийн хєлд нам нь vрэгдэж байгааг ч vл анзаарагчдыг арчиж хаяхад тэд нэгдэж байгаа аж. Энэ нь тэднийг ч бас шаардлагатай гэж vзвэл Онц их хурлыг зарлан хуралдуулахад хvргэж магадгvй нь. Тус намын хуульд VЗХ-ны нийт гишvvдийн 3/1 ний дэмжлэг авсан тохиолдолд намын их хурлыг хуралдуулахаар шаардах боломжтой гэнэ. Ямар ч байсан жирийн гишvvд нь дарга нар, лидерvvдийнхээ тэмцлээс залхаж, тэвчээр нь алдарчээ. Иймээс намыг ашиг хонжооны нvдээр харсан хэнийг ч цэвэрлэхэд бэлэн гэх. Энэ мэтээр АН-ын хагарал их цэвэрлэгээ хийхэд хvргэжээ.
Єнєєдрийн Монгол