Б.Обама дэлхийн тэргvvлэгч их гvрний Ерєнхийлєгчєєр сонгогдсоны дараах АНУ-ын гадаад харилцаа хэрхэн єєрчлєгдсєн бэ. Талын Монголыг чиглэсэн бодлого, хєтєлбєрт єєрчлєлт орох уу. Энэ бvхэнд АНУ-ын Элчин сайд М.Минтон хариу єгч байна. Анхны єнгєт арьст Ерєнхийлєгч Б.Обама тангаргаа єргєж, бодлогоо хэрэгжvvлж эхлээд нэг сарыг ардаа орхижээ. Тєрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон ажлын анхны айлчлалаа Япон, БНСУ, Индонез зэрэг Азийн орнуудаас эхэлсэн байна. Б.Обамагийн засаг, захиргаа Ази тивийн улс, орнуудыг онцгойлон анхаарч байгааг тvvний айлчлал харуулж буйг Элчин сайд онцлов.
Тєрийн тэргvvний ажлаа авсанаас хойш Б.Обама хєгжиж буй орнуудад олгодог Мянганы сорилын сангийн санхvvжилтийг vргэлжлvvлэхээ дуулгажээ. АНУ-ын Элчин сайдын мэдээллээс Монгол Улстай харилцах цаашдын бодлого сэтгvvлчдийн анхааралд байв. Мянганы сорилын сангаас манай улсад олгох болсон 285 сая ам.долларын 60 сая нь энэ оны эхний зургаан сард орж ирэх гэнэ. Єнгєрсєн онд АНУ-ын тэтгэлгээр манай улсын 13 оюутан суралцсан бол энэ онд нэг дахин нэмэх тухай таатай мэдээ дуулгав. АНУ-ын виз олголт, консулын vйлчилгээ анхаарлын тєвд байх сэдэв. Энэ тухайд Элчин сайд М.Минтон "Манай vйлчилгээ сайжирч байгаа. 2007 онд виз мэдvvлсэн хvмvvсийн 30 хувьд нь олгож байсан бол єнгєрсєн онд 46 болж єссєн. Єєрєєр хэлбэл 9000 хvний 4100-д нь зорчих зєвшєєрєл олголоо. Ярилцлагыг аль болох богино хугацаанд хэрэглэгчдийг чирэгдvvлэхгvйгээр авч, хариу єгєх хугацааг ч тав хоног болгон багасгасан. Ярилцагчдын хувийн нууцыг хадгалах зорилгоор єрєєг шилэн ханаар тусгаарлаж, хvлээлгийн танхимыг тохилог, дулаан болгоход анхаарч байна" гэв. Элчин сайдаас зарим асуултад хариу авлаа.
-Ж.Бушийн засаг, захиргааны vед манай хоёр улсад зорчих визний нєхцлийг хєнгєвчлєх тухай яригдаж байсан. Энэ хэлэлцээр цаашид хэрхэн vргэлжлэх бол?
-Бид шаардлага хангасан хvмvvст ямар ч татгалзах зvйлгvйгээр виз олгож байгаа. Виз олгож буй хувь цаашид ч єсєх байх. Шинэ Засгийн газрын бодлого гэхээс илvv бид хууль дvрмээ иргэдэд таниулж манайд хандаж буй хvн бvр зайлшгvй виз авахаар материал бvрдvvлдэг болгохыг зорьж байна.
-Дэлхийн эдийн засгийн хямрал хэдий хvртэл vргэлжлэх тухайд Б.Обамагийн засаг, захиргаа хэрхэн дvгнэж байгаа вэ. Манай улсад хэрэгжvvлж буй тусламж, хєтєлбєрvvд багасах болов уу?
-Хямралыг хэзээ даван туулахыг хэлэхэд амаргvй. Конгресс эдийн засгийг сэргээх хууль, тогтоомж баталсан. Сангийн сайд ч хямралаас гарах хуулийн тєсєл єргєн барьсан. Цагаан ордонд Монгол орны байдлыг тусгайлан ажиглаж буй шинжээчид бий. Байдал ємнєхєєс муудахгvй гэдэгт итгэлтэй байгаа.
-Хямралтай холбогдуулж АНУ цагаачдад чиглэсэн хууль, дvрмээ єєрчлєх vv?
-Одоогоор энэ тухай ямар нэг шийдвэр гараагvй.
Зууны мэдээ