Sunday, February 8, 2009

Ч.Ганзориг захирал vйлдвэрийн 120 сая тєгрєгєєр “хувьдаа” телевизтэй болжээ

Орхон аймгийн Иргэдийн тєлєєлєгчдийн хурлын Тэргvvлэгчид єнгєрсєн долоо хоногт хуралдав. Хуралдах ч гэж дээ ємнє нь тєлєвлєсєн сценарийн дагуу болсон “инээдмийн жvжиг” л гэсэн vг. 2008 оны Орон нутгийн сонгуулиар тус аймгийн Иргэдийн хурлын 30 мандатын 26-г нь МАХН, vлдсэн дєрвийг нь АН-ын гишvvд “эзэгнэсэн”.
Єєрєєр хэлбэл, энэ удаагийн сонгуулиар Орхон аймагт МАХН vнэмлэхvй ялалт байгуулсан тvvхтэй. Олонхиор тvрэмгийлсэн Иргэдийн тєлєєлєгчдийн хурлаас гарч буй шийдвэр нь нэг талаас инээдтэй, нєгєєтэйгvvр эмгэнэлтэй гэж болохоор байгаа тухай орхончууд шуугиж байна. Саяхны хурлаар тус аймгийн Иргэдийн тєлєєлєл болсон эрхмvvд баярхсан уу, Уулын баяжуулах “Эрдэнэт vйлдвэр” компанийн удирдлага орон нутгийн хурган дарга нарыг “хахуульдсан” уу ямар ч байсан нэгэн тогтоолын тєслийг хvчээр тvрэмгийлэн баталжээ.
Аймгийн ИТХ-ын дэргэд байж, олон жил тєсвийн хєрєнгєєр санхvvжсэн Нийтийн мэдээллийн телевизийг балансын vнэ болох 133.8 сая тєгрєгийн vндсэн хєрєнгєтэй нь худалдах тухай асуудлыг хэлэлцжээ. Хурлын тэргvvлэгчдээс санал гаргаж тус телевизийг балансын vнээс нь доогуур 120 сая тєгрєгєєр “Эрдэнэт vйлдвэр” компанид єгье гэсэн тогтоолын тєслийг батлах нь зvйтэй гэж нэг хэсэг нь улайрчээ.
Гэтэл арай хашир нэгэн тэргvvлэгч “Хууль дvрмийн дагуу Нийтийн мэдээллийн телевизийг нээлттэй дуудлага худалдаанд оруулах ёстой” хэмээхэд “Гок”-ын фракцынх гэгдэх нэгэн тэргvvлэгч “Vгvй. Тэгэж болохгvй. Эрдэнэт vйлдвэр 2006-2008 онд тус телевизээр 75.6 сая тєгрєгийн реклам, сурталчилгаа хийлгэсэн. Энэ бол асар их хєрєнгє оруулалт. Єнєєдєр ийм их vнэтэй хєрєнгийг хэн худалдаж авч чадах юм бэ. Дэлхийн эдийн засгийн хямрал болж биднийг нємєрчихєєд байна. Хєрєнгє, мєнгєтэй компани, иргэн алга. Тиймээс Эрдэнэт vйлдвэрт л єгчихье” гэж “мэргэн бєєдийлєв”.

Тэрхvv “мэргэн бєєдийг” учирлаж дуусангуут єєрийн гэсэн “толгойгvй”, аймгийн Иргэдийн хурлын Тэргvvлэгч болох нам дагасан хэдэн нєхєр хvчээр тvрэмгийлсэн тогтоолын тєслийг гар єргєн баталсан байна. Эндээс харахад Орхон аймгийн Иргэдийн тєлєєлєгчдийн хурлын Тэргvvлэгчид дунд сургуулийн бага ангийн сурагчаас доогуур “толгойтой”, бусдыг аялдан дагалдагч, нэр тєрийн хойноос хєєцєлдєгчид болж таарах нь.
Ийнхvv 133.8 сая тєгрєгийн vнэтэй аймгийн Нийтийн мэдээллийн телевизийг 120 саяар єгєх гээд зvтгээд байсан тэргvvлэгчдийн далд санаа єнєєдєр ил гарч эхэллээ. Балансын vнээс доогуур vнээр тогтоолын тєсєл боловсруулан оруулж ирсэн нь аймгийн Засаг дарга Д.Оюунбатын санаа яагаад ч биш, vvний цаана “Эрдэнэт vйлдвэр” компанийн ерєнхий захирал Ч.Ганзоригийн “урт гар” шууд нєлєєлсєн гэж зарим нэг тэргvvлэгч vзэж байна. Ч.Ганзориг захирлын “урт гар”-уудыг аймгийн ИТХ-ын Тэргvvлэгчдийн дарга К.Даулетьбай “зангидаж”, энэ удаагийн хуралд оруулахдаа “Гок”-ын фракцынхнаар дэмжvvлэн 133.8 саяын vнэтэй хєрєнгє, байгууллагыг хvнтэй, юутай нь 120 саяд єгч “буян vйлдэж”, гавьяа байгуулсан бололтой.
Тус хурал дээр “Гок”-ын фракцын гишvvн гэгдэх нэгэн тэргvvлэгч “Эрдэнэт vйлдвэрийн зургаан мянган ажилтан мэдээллээр гачигдаж байна. Тэдний ихэнхи нь ээлжийн ажилчид. Иймээс vйлдвэрт мэдээллийн хэрэгсэл хэрэгтэй. Нийтийн мэдээллийн телевизийг vйлдвэр авснаар ажилчдаа мэдээллээр хангах болно” гэж том тэнэгтсэнийг нєхєд нь ханцуй дотроо шоолон сууж байжээ.

Орхон аймагт єнєєдєр арилжааны дєрвєн телевиз 24 цагаар ажилладаг. Vvнийг дээрх эрхэм тэргvv-лэгч мэдээгvй, мэдсэн ч єєрийнхєє хэмжээнд сэтгэсэн нь тэр аж.
Ийнхvv “Эрдэнэт vйлдвэр” компанийн ерєнхий захирал Ч.Ганзориг аймгийн ИТХ-ын Тэргvvлэгчдийн дарга К.Даулетьбайн тусламжтайгаар 13.8 сая тєгрєгийн ашигтай “наймаа” хийж, єєрийгєє сурталчлахаар шийдсэн бололтой. Дэлхийн эдийн засгийн хямрал багагvй хугацаанд vргэлжлэх болоод байгаа энэ vед Ч.Ганзориг захирал vйлдвэрийнхээ талаар “сайн, сайхан байгаа” хэмээн орхончууд тєдийгvй, бидний тархийг угаахаар багагvй хvч, хєрєнгє хаян байж “хувьдаа” телевизтэй болсон хэмээн Эрдэнэтийнхэн шуугиж эхэллээ. “Эрдэнэт vйлдвэр” компани нэлээн хэдэн жилийн ємнє дэргэдээ телевизтэй байсан удаатай. Тvvнийгээ ашиггvй байна, энэ тэр гэсээр нэг л єдєр татан буулгаж, олон уран бvтээлчийг ажилгvйчvvдийн эгнээнд шилжvvлж, гудамжинд гаргасан гашуун тvvх бий.
Гэтэл одоо хямрал нємєрчихсєн энэ хvнд цаг vед “Эрдэнэт vйлдвэр” компанийн удирдлагад ямар ч vнээр хамаагvй єєрийгєє сурталчлах, ажилчдаа мэдээллээр хангахад багагvй ашигтайгаар худалдаж авсан Нийтийн мэдээллийн телевиз хэрэг болсон нь олны гайхширлыг тєрvvлэхээсээ илvvтэй хардлага дагуулж байгаа аж. Vйлдвэрийн ерєнхий захирлыг “хувьдаа” телевизтэй болоход Орхон аймгийн ИТХ-ын Тэргvvлэгчдийн дарга К.Даулетьбай болон “Гок”-ын фракцынхан “нэгэн vзvvрт сэтгэл”-ээр зvтгэн хууль дvрмийг гууль болгож чаддагаа харууллаа.
Тєрийн болон улсын ємчийн байгууллагын vйлчилгээнд олон жил зvтгэсээр шал нь цємєрч, дєрвєн дугуй нь халцарсан, машин гэхэд бэрх “тємрийн хаягдал”-ыг заавал Тєрийн ємчийн хороогоор хянуулж, зєвшєєрєл аван нийтийн дуудлага худалдаагаар оруулж байж сая нэг “цааш нь харуулдаг” ном дvрэмтэй. Энэ хууль, дvрэм Орхон аймагт хэрэгждэггvй, аймгийн Засаг даргын Тамгын газар, ИТХ, “Эрдэнэт vйлдвэр” хоорондоо дуртай vедээ балансаас доогуур vнээр бие биедээ хэрэгцээт зvйлээ шахдаг болсны нэгэн жишээ энэ ажээ.