Tuesday, February 3, 2009

"Алейка" гурилнаас єт гарчээ

ОХУ-аас импортлон оруулж ирдэг Алейка нэрийн гурилнаас маш их хорхой гарлаа гэсэн гомдол улсын мэргэжлийн хяналтын газарт иржээ. Энэ мэдээллийн дагуу тухайн гурилыг худалдаж байсан дэлгvvр болон импортлогч компаний агуулахад мэргэжлийн шалгалт хийж, илэрсэн хорхойд лабораторийн шинжилгээ хийсэн байна. Баянзvрх дvvрэгт байрлах Хан-Талс худалдааны тєвєєс нэгэн иргэн Алейка 1-р гурлинаас нэг шуудайг худалдан авчээ. Тэрээр 1-р сарын эхээр энэ гурилаа авсан бєгєєд саяхан садлан хэрэглэх гэхэд нь тоолохын аргагvй их хэмжээний хорхой гарчээ. Ингээд мэргэжлийн хяналтын газрын улсын тєв лабораторийн шинжилгээ єгч гурлыг жижиг туулавч гэдэг хорхой болох нь тогтоогджээ. Буруу хадгалснаас vvдэлтэй байж болох энэ хорхойг Хан-Талс худалдааны тєвийн лангуунаас ч мєн улсын мэргэжлийн хяналтыннхан олжээ. Тус худалдааны тєвийн 1-р лангууны эзэн Жавзандорж гурилаа аль єнгєрсєн оны 8-р сарын 12-ны паданаар авчээ. Удаан хугацаанд буруу горимд хадгалснаас ийм тєрлийн хорхой гарсан байж болзошгvй гэж vзэх тал байгаа. Гэтэл Алейка нэрийн гурлыг ОХУ-аас импортлон оруулж ирдэг Алейск импекс компаний агуулахаас бас нэгэн тєрлийн хорхой илэрчээ.Алейка импекс компаний хувьд стандарчлал хэмжил зvйн vндэсний тєв, хил гаалийн бvрдvvлэлт бvх зvйл нь хуулийн дагуу байгаа. Гэхдээ материал импексийн тvр агуулах хадгалж байсан гурилын хаягдлаас арьсч цох хорхой илэрсэн нь бусад бvтээгдэхvvнд халдварлахыг vгvйсгэхгvй гэж улсын байцаагч хэлж байна. Тиймээс тус агуулахад байсан бvх гурилыг зєєвєрлєж, аруитгал хийх хугацаатай зааварчилгаа єгсєн байгаа юм байна.