Мєнгєний бодлогын учрыг олохгvй байсан бол монголчууд Монголбанкныхаа ерєнхийлєгчийг олохоо больж, улс орон даяар эрэн хайж байна. Мєнгєний бодлого зєв, ашигтай биш гэхэд бодлогогvй мєнгє, мєнгєгvй бодлогын аль нэг нь хэрэгжээд л байсан юм. Одоо мєнгє ч vгvй, бодлого ч vгvй, Монголбанкны ерєнхийлєгч ч vгvй vлдэцгээлээ. Л.Пvрэвдоржийг эрэн сурвалжилж байна. Тэрбээр Ховд аймгийн Цэцэг суманд тєрсєн, жар орчим настай, нягтлан бодогч мэргэжилтэй. Таних шинж тэмдэг нь нvдний шилтэй, 162 см намхан нуруутай, баруун хацар дээрээ буяны хоёр хар мэнгэтэй, цагаан шардуу царайтай, костюм, зангиатай. Жижиг биетэй учраас ширээ сандлын цаагуур нуугдахдаа овсгоотой. Л.Пvрэвдорж Монголбанкны ерєнхийлєгчийн албан тасалгаа, контор, III тєрийн ордон, УИХ-ын даргын єрєєгєєр голчлон байрлах буюу орж гардаг. УИХ-ын гишvvд, ТЄХ-нд хамт ажиллаж бай¬сан хvмvvсээс сураглавал байгаа газар нь тогтоогдож болзошгvй. Ажлаа хийж чадна гэж мэдэгдэж байсан ч эдийн засгийн хямралд биечлэн єртсєн байж магадгvй.
Далдын хар малгай ємсч, vл vзэгдэгч болсон гэж ажиглагчид vзэж байна. Тvvнийг Монголбанкны ерєнхийлєгчєєр томилогдсон єдєр долларын ханш 1370 тєгрєг байсан. "Долларын ханш єссєн нь тvр зуурын савлагаа. Ханш удахгvй хэвдээ орно. Би худлаа амалж чадахгvй. Бодит vнэнийг мэдээлж байх болно" гэж мэдэгдэж байсан. Ноён долларын єнєєдрийн ханш 1570 тєгрєг. Бодит vнэнийг ч бодитой худлыг ч мэдээлэхгvй байна. Ємнєх ерєнхийлєгч А.Батсvхийн vед ядаж мєнгєний тойм, Монголбанкнаас авч хэрэгжvvлж байгаа бодлого, ажлынхаа талаар дэлгэрэнгvй мэдээлэл єгдєг байсан ажил бvрэн зогссон. Цагаан сарын ємнє тєгрєгийн ханш суларснаар эдийн засаг, иргэдийн амьдралд хар нулимс урсаж эхэлсэн. Тєвбанкны захирлыг эхлээд олж тогтоох, дараа нь яаж ийгээд юу хийж буйг нь, хаана байсныг нь яриулах хvндхэн даваа хvлээж байна. Тvvнийг олох эсэхээс хамааран цагаан сараа тэмдэглэх, хойшлуулахын аль нэгийг шийдмээр байна. Л.Пvрэвдоржийг хаана, юу хийж байгаа талаарх мэдээллийг УИХ-ын Тамгын газар, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд єгсєн хvнд шагналтай. Шагналыг тєгрєг чангарах, зээл олдох, хvv нь багасах, мєнгєний нийлvvлэлт нэмэгдэх долларын ханш буурах зэрэг ахиц дэвшлээр бvх нийтэд олгох болно.