Хоёр жилийн өмнө гэнэт зодог тайлж Монголын ард түмнийг цочиролд оруулж байсан Монгол улсын далай аварга А.Сүхбат “Олимп” нэртэй сургууль байгуулж ирээдүйн аваргуудыг төрүүлэх ажилдаа орсон. Түүнийг зодог тайлахад хадам аавыг нь нөлөөлсөн гэж хардах хүн ч бий. Ямартаа ч тэрбээр Монгол улсын далай даян дархан аварга Х.Баянмөнхийн хүргэн болоод хоёр ч зээгийн нь зулайг эмээ өвөөд нь үнэрлүүлсэн.
Гэвч түүнийг эхнэрээсээ салсан гэх “шум” сүүлийн үед гарах болж. Тэр ч бүү хэл аварга А.Сүхбат өөрөөсөө хэд дүү бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоотой болсон юм байх. Аварга нэр холбогдоод байгаа залуу бүсгүйтэйгээ аль эртний танил байсан гэх яриа ч гараад байгаа юм.