
Єнгєрсєн долоо хоногийг хэвлэл мэдээллийнхэн Монгол Улсын Ерєнхий сайд С.Баярын
мориноос унасан, эмчлvvлэхээр явсан тухай шуугианаар “амьсгалж” єнгєрєєв.
Гэвч тэрбээр хоёр хоноод л эх нутагтаа эргэн ирж, ажилдаа орлоо. Тvvнтэй энэ сэдвээр цєєн хором ярилцав.
- Таныг хэдэн сар хэвтэрт байх нь гэж яриад байсан. Гэтэл та ажил дээрээ сууж байх юм. Бие тань ажилдаа эргэж орох хэмжээнд сайн болж чадсан юм уу?
- Миний бие сайн байгаа. Гэмтлийг эс тооцвол шvv дээ. Гэмтэл бэртэл бvр єєрийн хэмжээтэй байдаг юм байна. Минийх бол аз болж хэвтэрт орох, эсвэл элдэв хагалгаа, мэс засал хийлгэх хэмжээнийх биш гэж эмч нар тогтоосон. Тэгээд л ажил дээрээ сууж байгаа маань энэ. Ажил их байгаа тухай ярих хэрэггvй биз дээ. Энэ бол ойлгомжтой.
- Єнгєрсєн долоо хоногт таны эрvvл мэндийн байдал олны анхаарлын тєвд байлаа. Хэвлэл мэдээллийн нэг гол дуулиант сэдэв болсон шvv дээ. Та ер нь ингэхэд морь унадаг юм уу?
- Нэг их сvр дуулиан болгоод байх юм биш л дээ, уг нь. Монгол хvн морь унадаг, бас мориноос унадаг. Би ч бас морь унаж, мориноос унаж л явлаа. Бага балчир байхдаа хєдєє зуны амралтаараа ах, эгчийн зараалаар тугал бяруу эргvvлж яваагvй хvн Монголд бараг vгvй л болов уу. Одоо ч гэсэн морь унах завшаан гарвал хотын мань мэт нь тvvнийг алдахгvйг л хичээнэ. Тиймээс морь унах, мориноос унах гэдэг бол нэг их сонин, дуулиан тарих зvйл биш баймаар санагдаж байна. Жинхэнэ сонин, дуулиантай мэдээ гэж юу байдгийг мэдэх vv?
- Юу байдаг гэж?
- Сэтгvvл зvйн сурах бичигт байдаг нэг жишээ л дээ. Хvн нохойд хазуулав гэдэг бол анхаарал татах мэдээ огт биш гэж vздэг. Харин нохой хvнд хазууллаа гэвэл тэр нь содон мэдээ яах аргагvй мєн. Тэр талаас нь vзвэл хvн мориноос унах гэдэг бол, тэгэх тусмаа манай монголчуудын хувьд сонин содон мэдээ огтхон ч биш. Морь хvнээс унав гэвэл харин дуулиант мэдээ болох байх л даа.
- Гэхдээ та бол улсын Ерєнхий сайд хvн шvv дээ. Тиймээс болсон явдлын буруутныг хайсан, хариуцлага тооцох тухай дурдсан яриа, нийтлэл гарч байгааг буруутгах аргагvй мэт.
- Тэр ч тийм ээ. Албан тушаалтны хувьд мориноос унаж бэртсэн, тvvнээсээ болж долоо хоног ажлын чадвараа алдсан гэдэг бол vнэхээр хариуцлагагvй явдал. Энэ бvхний буруутан нь би єєрєє. Єєр хэн ч биш. Vvнийгээ би ойлгож, ухаарч байна. Хувийн хариуцлагагvйн улмаас хариуцсан ажлаа бvтэн долоо хоног завсардуулсныхаа тєлєє танай сониноор дамжуулан би ард тvмнээсээ хvлцэл єчиж байна. Vнэндээ миний л буруу. Морь унах гэж байж ядаж л гутал, хувцсаа зєв сонгоод ємсчих ёстой байсан юм.
Манай хамгаалалтынхан уг нь надад анхааруулж л байсан. “Зvгээр, зvгээр” гээд л мордсон. Урьд нь болоод байсан учраас л тэр. “Олон хавар нэгэндээ” гэж энэ л дээ. Миний унасан, бэртсэнд хамгаалалтын ажилтнуудыг, эсвэл эртний танил уяач Ганбаатарыг, єєр хэн нэгнийг буруутгах ямар ч учиргvй. “Єєрєє унасан хvvхэд уйлдаггvй” гэдэг дээ.
- Уучлаарай, морь унахдаа таныг халамцуу байсан, эсвэл бизнесийн лоббид автаж “Макс” группийн Ганбаатарынд очсон гэх яриа гарсан. Одоо бас “нурууны гэмтэл авсан хvн ийм хурдан эдгэрнэ гэж байх уу, ерєєс гэмтэл авсан ч юм уу, vгvй ч юм уу, vvний цаана ямар бодлого, хор найруулалт явж байгаа бол” гээд яриад эхэлнэ гэж та бодохгvй байна уу?
- Адгийн архичин, vгvй бол арчаагvй авлигач байх ёстой юм байна л даа би гэдэг хvн. Эсрэг дvрийн єєр сонголт надад єгєхгvй бололтойдог, тэд нар ... (инээв).
За энэ ч яахав. Энэ мэтийн цуу яриа, захиалгат нийтлэлд би ганцаараа биш, бид бvгд хэдийнээ дєжирчээ, харамсалтай нь. Тэр халамцуу байсан, эсвэл бизнесийн лоббид автаж айлд очсон энэ тэр гэж бичээд, цуураад байгаа нь нєгєє л улс тєрийн эцэс тєгсгєлгvй хорсол, хонзогнолоос vvсдэг заваан медиа-хєєс. Хаана ч, юу ч болсон байлаа, тэр эвгvй vнэртэй хєєс байнга бэлэн хєєсєрч л байна. Юу ч болоогvй байхад бас хєєсєрнє. Цаашдаа ямар сэдэв єлгєж, яаж хєєсрєхийг таах аргагvй. Таагаад ч яах билээ? Тэр хєєс дуусна, дундарна гэж vгvй. Vлээсэн эзнээ л бас дахин будаж, цаад бодлыг нь олны ємнє бас нэг удаа ил гаргахаас єєр практик ач холбогдол, vр дvн гэж vнэндээ бас vгvй. Бохир хєєс vлээсэн шиг, бах таваа тэрvvхэн тэндээ хангаж суугаа тийм нєхдийг жигшмээр ч юм шиг, єрєвдмєєр ч юм шиг. Улс тєрийн тодорхой бvлэглэл, нэр бvхий хvмvvсийн бодлого, хандлагын л бохир хаялга шvv дээ, энэ бvхэн. Хэнд ч ойлгомжтой.
- “Тодорхой бvлэг, нэр бvхий хvмvvс” гэж та хэнийг хэлж байна вэ?
- Надаас нэр асуух хэрэг байгаа юм уу? Сэтгvvлчид та нар надаас дутуугvй мэдэж байгаа шvv дээ. Бичсэн хvн нь наана нь гараад нэрээ тавьчихаж байна. Энэ бол зєв. Цалингийн цэс дээр нэр байдагтай адил зєв. Харин бичvvлсэн эзэд нь булангийн цаана бултаганаж байх жишээтэй.
Єнєєдєр манай хэвлэл мэдээллийн хэрэгслvvд бvгд цаанаа бултаганадаг эзэдтэй. Ямар хєрєнгєєр, яажшуу эзэн сууснаа харин нэг их ярьдаггvй нєхєд. Асуудаг хvн ч тэр бvр элбэг олддоггvй бололтой. Гэтэл тэр эзэд нь энvvхэнд, бидний эргэн тойронд нэртэй устайгаа, эзэмшигчийн баримт хаягтайгаа, ардчилал, эрх чєлєє, шударга ёс, Монголын гэрэлт ирээдvйн тухай сайхан сайхан vг хэлээд явж л байдаг...
- Худал ч бай, vнэн ч бай энэ бvх яриа, нийтлэл олон тvмэнд янз янзаар л тусаж байгаа шvv дээ. Энэ нь эргээд таны ажил амьдрал, санаа сэтгэлд тань нєлєєлдєггvй гэж vv?
- Хов живээр хол явахгvй гэсэн vг бодит амьдралаар нотлогддог. Ховын замаар хєєс vлээгээд хол явж, санасандаа хvрсэн нь байна уу? Байхгvй. Тэгээд л тэр.
Сайн, муу яриа хєєрєє, нийтлэл нэвтрvvлгийн хувьд гэвэл би энэ бvхэнд философи байдлаар хандахыг хичээдэг. Аливааг ойлгох хэсэг нь тэртээ тэргvй ойлгодог. Ойлгоогvй заримд нь халуун мєрєєр нь юмыг нотлох, батлах гэж оролдох шаардлагагvй, цаг хугацаа аяндаа ойлгуулна гэж боддог. Харин ойлгох чадваргvй, хvсэлгvй хvмvvс, эсвэл хорвоогийн явдлыг эвдэрснийхээ хэрээр л тусгадаг цєєн хэдтэй бол цаг заваа барах хэрэггvй л дээ.
Олон тvмэн гэснээс єнгєрсєн долоо хоногт би олон хvнээс мессеж авлаа. Таньдаг хvмvvс ч байна. Огт таньдаггvй хvмvvс ч байх юм. Зарим нь чухамдаа тэр хов жив, гvтгэлгэд зэвvvцээд надад хандаж, урам єгєхєєр шийдсэн гэдгээ бичиж байна. Утсаар ч олон хvн мэдэх, мэдэхгvй дугаараас залгасан байна билээ. Харамсалтай нь би хариу єгч чадаагvй. Євчин намжаах тарианаас болсон уу байнга л унтаад, зvvрмэглээд байсан байгаа юм. Харин ч, сохорсон биш завшив гэгчээр ойрд аваагvй нойроо авлаа. Одоо ажилдаа бэлэн жагсаад байгаа маань энэ дээ.
- Та гадаадаас ирэнгvvтээ УИХ-ын даргад “Эдийн засгийн хvндрэл, хямралын эсрэг тэмцэх тє¬лєвлєгєє” гардуулсан гэсэн. Энэ долоо хоногт УИХ-ын ээлжит бус чуулган хуралдана гэж байгаа. Нєгєє Оюутолгой, Тавантолгойн гэрээний асуудал бас байгаа. Энэ талаар танаас тодруулах гэсэн юм...
- Наад хэд чинь дэндvv том, дэндvv тусдаа сэдэв. Босон суун ярьдаггvй асуудлууд. Тэгээд ч би эзгvй байх хугацаанд гарсан єєрчлєлт, элдэв баримтаа яг одоо нягтлаад сууж байна. Дээрх сэдвvvдээр жич ярилцъя, тэгэх vv?
- Тэгье ээ. Зєвхєн “Хоёр толгой” биш, олон чухал асуудлаар таны санаа бодлыг уншигчид маань сонсох гэж хvсэж байгаа байх. Удахгvй уулзъя. Танд эрvvл энх, сайн сайхныг хvсье.
-Баярлалаа.
Єнєєдєр