Wednesday, February 11, 2009

С.Баяр: Хямралыг нийтийн жороор эмчлэх аргагvй

Ерєнхий сайд С.Баяр хямралын эсрэг авах арга хэмжээний талаар сэтгvvлчдийн асуултад хариуллаа.

-Засгийн газар эдийн засгийн хямралаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний тєлєвлєгєєг оройтуулж авсан гэх юм. Та vvнтэй санал нийлэх vv?
-Хямрал тєр засаг тєдийгvй ард тvмний амьжиргаа, аж ахуйн нэгжvvдийн vйл ажиллагаатай холбоотой учраас эдийн засгийн хямралаас сэргийлэх цогц тєлєвлєгєє боловсруулах ажлыг єнгєрсєн жилээс эхэлсэн. Он гарангуут терийн бус байгууллага, бизнесийнхэн, vйлдвэрчний эвлэл, тєр засаг хамтарч ажлын хэсэг байгуулж Ерєнхий сайд ахалсан. Энэ бол єнгєрсєн арваннэгдvгээр сард баталсан тєлєвлєгєєний vргэлжлэл. Зєвхєн тєлєвлєгєє баталснаар ажил дуусахгvй, асуудал шийдэгдэхгvй. Цаашид тєлєвлєгєєндєє тодотгол оруулах, зарим чиглэлээр жич тєлєвлєгєє гаргах шаардлага бий. Хямрал єдєр ирэх тусам гvнзгийрэхийн зэрэгцээ илрэлvvд нь єєр єєр байна. Гадаадын улс орнууд хямралын эсрэг тєлєвлєгєє гаргачихаад тvvнийгээ байнга єєрчилж байна. Зарим улс гурван удаа, нєгєє хэсэг нь vе шаттайгаар хийх жишээтэй. УИХ-д єргєн барьсан тєлєвлєгєєнд нэн даруй хэрэгжvvлэх арга хэмжээнvvдийг томъёолсон. Тvvнийгээ 2009 оны эхний хагас буюу долдугаар сарын 1 хvртэл хэрэгжvvлнэ. Хоёрдугаар хагаст хийх ажлынхаа ерєнхий жагсаалтыг ч гаргасан. Єргєн барьсан тєлєвлєгєєний хавсралт хэлбэрээр явж байгаа.

-Тєлєвлєгєє батлагдсанаар нэлээд зvйл тодорхой болно гэж ойлгож болох уу?
-Тєлєвлєгєє баталснаар хэд хэдэн зvйл тодорхой болно. Манай улсад эдийн засгийн хямрал болоод байна уу, эсвэл хvндрэл учрав уу, уналт уу гэдгийг ойлгомжтой болгоно. Эхлээд оношоо зєв тогтоогоод дараа нь эмчлэх аргаа сонгоно. Эмчилгээний асуудал улс орнуудын хувьд бас л бэрхшээлтэй байна. Єнгєрсєн арваннэгдvгээр сард АНУ-д дэлхийн нєлєє бvхий 20 улсын тэргvvн цугларч шийдвэр гаргасан нь ерєнхий шийдвэр гэсэн шvvмжлэлд єртсєн. Нэр тєрлєєр нь арга хэмжээ авах ёстой. Нийтийн жороор эмчлэх аргагvй. Улс орон бvр нарийвчилсан тєлєвлегєєтэй байх учиртай. Нийтлэг арга хэмжээ байлгvй л яах вэ. Монголд хєдєє аж ахуйн бvтээгдэхvvний vнэ уналаа. Хотынхонд махны vнэ хямдрах сайн мэдээ ч малчдад хvндээр тусна. Тєлєвлєгєєг оройтуулж эртдvvлсэн зvйлгvй.

-Засгийн газар тєсвийн тодотголыг оруулахаар болсон. Тєлєвлєгєєг хэрэгжvvлэх санхvvгийн ямар боломжууд байна вэ?
-Дотоод нєєц бололцоогоо ашиглана. Vрэлгэн зардлыг хэмнэх, тэвчиж болох хєрєнгє оруулалт, тєр захиргааны барилгууд гэх мэт. Орлогын эх vvсвэрийг нэмэгдvvлэх боломж юу байгааг судалж байна. Дотоодын эх vvсвэр хангалтгvй учраас гадаадаас зээлэх асуудал гарна. Хvнээс мєнгийг нь зvгээр авч болохгvй. Болзол нєхцєл барьцаа хэрэгтэй. Энэ бvхэн дээр тогтож ярина. Засгийн газрын хуралдаанаар амралтын єдрvvдэд ажиллаад 2009 оны тєсвийн тодотголыг УИХ-ын ээлжит чуулганд оруулахаар боллоо. Уг нь ирэх дєрєвдvгээр сард оруулахаар тєлєвлєсєн байсан юм. УИХ-ын даргатай энэ асуудлаар зєвлєлдсєн. Баасан гарагт Засгийн газрын ээлжит бус хуралдаан хийгээд ирэх долоо хоногийн даваа гарагаас тєсвийн тодотголыг єргєн барих байх. Тєлєвлєгєєг cap сардаа тохируулаад єєрчилнє. Гадаадын эх vvсвэрийг Засгийн газар шийдвэрлэдэггvй. Дотоод эх vvсвэрийг тєсвийн зvйл заалтаар хуваарилсан. Зориулалтыг нь єєрчлєх эрх Засгийн газарт байхгvй. Тиймээс тєсвийн тодотголыг УИХ-аас оруулаад шийдvvлэх хэрэгтэй байна.

-1.5 их наяд тєгрєгийг гадаадаас зээлэхэд юу барьцаалах вэ. Засгийн газарт хэр хэмжээний мєнгє байна вэ?
-Тєлєвлєгєєнд есєн заалт бий. УИХ-ын бvрэн эрхийн хvрээнд хамаарах асуудлуудыг оруулсан. Засгийн газар эрхийнхээ хvрээнд хийх ажлуудыг УИХ-д оруулах шаардлагагvй. Том тєлєвлєгєє бий. Ерєнхий тєлєвлєгєєний дагуу Улаанбаатар хотын тєлєвлєгєєг гаргана. Аймаг, сумд ч ялгаагvй нєхцєл байдалдаа тохируулаад хямралаас сэргийлэх онцлогуудаа тодорхойлно. Нийт 1.5 их наяд тєгрєг хэрэгтэй. Тєгрєгийн ханшийг тогтоох талаар Монголбанктай ярьсан. Vvнийтулд 400-700 сая ам.доллар хэрэгтэй. Хямралын vед хvн ажилтай, орлоготой байх учиртай. Ордуудыг ашиглахад тємєр зам хэрэгтэй.

Тэнд ажлын байр гарна. Нийслэлийн замыг сайжруулахад хvмvvс ажиллах боломжтой. Иймэрхvv ажпууд зохион байгуулахад тодорхой хєрєнгє хэрэгтэй. Дотоодын эх vvсвэрээр даван туулахгvй. Гадаадаас хэр хэмжээний мєнгє авах ёстойг УИХ-д нарийвчлан оруулж байна. Манай эдийн засаг улирлын шинжтэй. Жилийн эхэнд мєнгєний хомедол гардаг. Гадаадын валютын гол эх vvсвэр зэсийн vнэ унасан. Нэлээд бvсээ чангалсан тєсєв хийсэн ч дахин чангалах боломж хайж байна. Засгийн газарт УИХ-аас баталсан тєлєвлєгєєний дагуу мєнгє орж ирэх ёстой. Тэр мєнгє хомcдолтой боллоо. "Эрдэнэт" vйлдвэр, Улаанбаатар тємєр замын тєсєвт оруулах орлого багассан.

-Засгийн газрын хуралдаанаар цагаан сарыг хэрхэн тэмдэглэх асуудл ыг хэлэлцсэн. Мэдээж эдийн засгийн хямралаас сэргийлэхтэй холбоотой шийдвэр гарсан байх?
-Тєрийн захиргааны байгууллагууд цагаан сарыг тєсвийн мєнгєєр тэмдэглэхгvй. Хувь хvн цагаан сарыг хэрхэн тэмдэглэх нь хамаагvй ч уриалмаар зvйл байна. Бэлэг сэлт єгєхдєє vндэсний vйлдвэрийн бvтээгдэхvvнээ сонгоорой. Нэг талаар vндэсний vйлдвэрлэлээ дэмжиж байгаа хэрэг шvv. Vvнийг хvн бvр, айл єрх болгон ойлгоосой.