Ерєнхий сайд С.Баяр баасан гаригт БНСУ-аас ирсэн даруйдаа буюу 18.00 цагт Эдийн засгийн хямралын vед авах арга хэмжээний тєлєвлєгєєний тєслийг УИХ-ын даргад єргєн барилаа. Тvvнийг мориноос унаж бэршсэний улмаас 0-12 долоо хоног хэвтэх шаардлагатай гэж эмч нь мэдэгдэж байсан. Гэвч Засгийн газрын тэргvvн гэмтэл авснаасаа ердєє тав хоногийн дараа ажилдаа орж байгаа нь энэ. Тэрээр УИХ-ын даргад тєслєє єргєн барьсныхаа дараа сэтгvvлчдийн асуултад хариулт єглєє.
-УИХ-ын ээлжит бус чуулган мягмар гаригт эхэлнэ гэж байсан. Харин та ээлжит бус чуулганыг хойшлуулах хvсэлт гаргасан гэсэн?
-Сая УИХ-ын даргад Эдийн засгийн хямралын vед авах арга хэмжээний талаар тогтоолын тєслийг єргєн барьсан. Тєслийг дєнгєж єргєн барьж байгаа юм чинь долоо хоногийн эхээр УИХ дахь намын бvлгvvд, Байнгын хороодоор хэлэлцсэний дараа пvрэв гариг буюу 12-ны єдєр ээлжит бус чуулганаа хуралдуулах бололцоотой гэж vзсэн юм.
-Хямралыг давах арга хэмжээний тєлєвлєгєєний талаар?
- Ер нь, нэлээн цогц тєлєвлєгєє болсон гэж бид vзэж байна. Яагаад гэхээр, vvнд зєвхєн Засгийн газрын байгууллагууд тєдийгvй, тєрийн бус байгууллага, Vйлдвэрчний байгууллага, Ажил олгогчдын холбоо, эдийн засгийн эрдэмтэн мэргэдийг оролцуулж cap орчим хугацаанд боловсруулсан. Дэлхий нийтээр єрнєж байгаа санхvvгийн хямрал маань эдийн засгийн хямрал болж даамжрах тєлєвтэй болсон. Энэ утгаараа бусад оронтой ижил зvйл ч ажиглагдаж байгаа учир нийтлэг ямар арга хэмжээ авах вэ гэдгийг бодож боловсруулсан. Нєгєєтэйгvvр, "зєвхєн Монголдоо" гэдэг шиг зєвхєн Монголд байгаа бэрхшээлийг давахын тулд єєрийн гэсэн онцлогтой тєлєвлєгєє боловсруулах ёстой гэж vзсэн. Хамгийн гол нь ард иргэдийнхээ амьжиргааг аль болох хамгаалах, дордуулахгvй байхад анхаарах зvйлийг тєлєвлєгєєнд тусгалаа.
-Тєлєвлєгєєний хvрээнд авах арга хэмжээнд 700 орчим тэрбум тєгрєг шаардлагатай гэж байна. Ийм мєнгє байгаа юм уу, байхгvй бол хаанаас, яаж олох вэ?
-Олон тєрлийн арга хэмжээ бий. Vнэндээ 700 ч биш. Яг бvрэн авч хэрэгжvvлнэ гэвэл 1.5 их наяд тєгрєг шаардлагатай байгаа юм. Харин нэн даруй, зайлшгvй хэрэгтэй байгаа нь 700 орчим тэрбум тєгрєг. Гэвч энэ мєнгє бидэнд байхгvй. Тиймээс vvнийг гаднаас босгох, зээлэх ёстой. УИХ энэ зєвшєєрлийг олговол бид хэд хэдэн газарт хvсэлт, санал тавьсан байгаа. Хэлэлцээрийг vргэлжлvvлсээр байна. Зарим нь нааштай хандаж, нєгєє нь бодож тооцоолж байна. Ингээд хоёр, гуравдугаар сард гадныхантай хєрєнгє мєнгє босгох асуудлаар тууштай яриа хэлэлцээ явуулах тєлєвлєгєєтэй байгаа. Эмчилгээнд явахаасаа ємнє би Сангийн сайд С.Баярцогттой хамт ОУЮС, Дэлхийн; банкны тєлєєлєгчидтэй уулзсан. Тэд ч бидэнд тусалья гэж байна. Гэхдээ тодорхой болзолтой. Тодорхой хэлбэл биднийг vрэлгэн битгий загна гэж байна. Бид ч vvнд нь анхааръя гэсэн.
- Таныг удаан хугацаанд хэвтрийн дэглэм сахих шаардлагатай гэж мэдэгдэж байсан. Гэтэл та ингээд ажилдаа орж буйг гайхаж байна?
-Ажил их байна. Бэртэл авсан. Бэртэл авсан нь муу л даа. Сайн юм юу вэ гэхээр, бэртэл маань заавал мэс засал хийх шаардлагагvй гэж эмч нар vзэж байна. Харин тодорхой хугацаанд дэглэм, горимтой байж, нуруундаа хамгаалалтын тусгай бvс бvсэлж явах шаардлагатай болсон. Гэхдээ ажлаа хэвийн байдлаар vргэлжлvvлэх бололцоотой.
Эх сурвалж : Ардчилал