Чөлөөт өрсөлдөөн
Нэлээд хэдэн жилийн өмнө бид "50, 100"-ын гэж нэрлэж заншсан байшингийн 00 давхарт байрлах хувийн ундааны цехүүдийн хийсэн ундаагаар бор ходоодоо болгож халуунд ангасан биенийхээ цангааг тайлдаг байлаа. Ундааг цехээс нь авбал 50 төгрөг, ТҮЦ болон дэлгүүр, үүргийн худалдаачидаас авбал 100 төгрөгөөр авдаг байлаа. Тухайн үедээ уугаад асгаж цутгаад нэлээн л хүртчихдэг байлаа. Ундааны цехийн ариун цэвэр гэж авах юм байхгүй. Усанд ордог банндаа усаа түүхийгээр нь дүүргэж байгаад ундааныхаа сироптойгоо холиод л гүйцээ. Мэдээж эцэст нь шошго болон бөглөөг гар аргаар хийсэн хагас автомат машинаар гүйцэтгэнэ. Мэдээллийн хэрэгсэлүүдээр ундааны цехүүдийн үйл ажиллагааг шалгасан мөн ариун цэврийн байдал нь зөрчигдсөн талаар мянга түмэн удаа давтаж гараад нэмэргүй. Байшин болгоны доод давхарт өнөөх ундааны цехүүд нь оршин тогтносоор байлаа. Энэ байдлыг арилгаж чадсан жишээ гэвэл бидний сайн мэдэх Coca Cola ундаа. Олны танил гэгдэх хүмүүс "150" хэмээн хэлэх учир битүүлэг сурталчилгаа, дэлхийд чанараараа танигдсан бүтээгдэхүүн Монголд орж ирэх нь тэрээ. Энэ болсон үйл явдалаас харахад зах зээлд хэн нь чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж зөв менежмент хийнэ тэр нь ашиг олж оршин тогтнох жамтай гэдгийг харуулж байна. Уул нь бол төр аль болох хувийн хэвшлүүдийг дэмжиж байх ёстой. Хувийн ундааны цех ч Coca Cola үйлдвэр ч тэр хувийн л хэвшлийнх. Гэхдээ энд яах аргагүй чанарын өрсөлдөөн гарч ирсэн.
Халаасны хулгайч "төр"
Төр бидний амьдралд хамгийн бага халдах нөхцөлүүдийн нэг бол хувийн хэвшлийн аж ахуйн хэрэгт оролцохгүй байх явдал гэж би үздэг. Төрд гарсан хэн дуртай этгээд нь арай гэж өөд нь татаж байгаа аливаа хүний бизнес рүү өөрийн эрх баригч хэмээх сүр хүчийг үзүүлэн халдаад байвал яаж хувийн хэвшил хөл дээрээ зогсож цаашид оршин тогтнох вэ? Тэр Анод банк нь дампуурна уу байна уу төрд ер нь ямар хамаа байна. Чөлөөт өрсөлдөөнтэй зах зээлийн нийгэмд ямар нэгэн бизнес дампуурч л байдаг хэн нэгэн түүнийг нь аваад сэргээж л байдаг. Азийн нэлээн том үйлдвэрлэгч орны нэг гэхэд жилд 6000 гаруй жижиг дунд үйлдвэр дампуурч байдаг тоо баримт байдаг. Хувийн бизнесийн үйл ажиллагаанд төрөөс томилогдсон хүн очиж бүх эрх мэдлийг гартаа атгана гэж байх уу. Халаасны хулгайч "төр". Төр зөвхөн бизнесийн эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэх хууль эрх зүйн акт боловсруулах үүрэгтэй. Тэрнээс биш төр нь бизнес хийгээд бай гэсэн ойлголт хаана ч байхгүй. Манайд бол эсэргээрээ төр нь бизнес хийгээд л явж байна. Хууль эрх зүйн орчин, ямар нэгэн боломж бололцоо өгөхөд хувийн хэвшил өөрөө босоод ирдэг. Аливаа улсын нийт ажил олгогчдын дийлэнх хэсгийг хувийн хэвшлийнхэн эзлэж байвал ерөнхийдөө сайн үзүүлэлтэнд тооцогдоно. Энэ нь олон үйлдвэртэй, аж ахуйн байгууллагуудтай олон ажил олгогч хувийн хэвшлүүдтэй байна гэсэн үг юм. Манайд бол харамсалтай нь бас л эсэргээрээ. Дийлэнх ажил олгогч нь төр өөрөө байна. Төрийн албан хаагчид ажилтай иргэдийн дийлэнх хувийг эзлэнэ. Үгүй мөн сайхан тогтолцоо юмаа даа. Хуучин дэглэм шиг бүх үйлдвэр, аж ахуйн нэгж улсын мэдлийнх байна гэсэн чинь юу гэсэн үг вэ? Төрийн эрх мэдэлтэнүүд дуртай цагтаа хувь хүний халаас руу гараа шургуулж болно гэсэн үг үү? Би тэгж л ойлгож байна...
Эх сурвалж : http://ulemj.blog.gogo.mn/