Sunday, February 8, 2009

Солонгос ажиллах хvчин авахаа зогсоолоо

Эдийн засгийн хямралаас болж БНСУ энэ онд гадаадаас гэрээт ажилтан авахаа тvр зогсоожээ. Тус улсад ажлын байр хомсдож, єнгєрсєн оны квотыг ашиглаж дуусгах, Гадаадаас ажиллах хvч авах тухай 2004 онд батлагдсан хуульд нэмэлт єєрчлєлт оруулах зэрэг шалтгаанаас хамаарч Засгийн газар нь дээрх шийдвэрийг гаргасан байна. Солонгосын Хєдєлмєрийн яамны мэдээгээр шинээр ажилчид нэмж оруулах эрх нээгдсэн улс орнуудад энэ оны квот ємнєх оныхоос 20-30 хувь буурах тєлєвтэй байгаа аж.
Тус улс энэ онд манай улсаас 5000 гэрээт ажилтан авах квот єгсєн. Гэвч дээрх байдлаар БНСУ-г зорих ажилчдын тоо 1000-1500 хvнээр багасах болж байна. Солонгосын зарим жижиг дунд vйлдвэр дампуурах, эдийн засгийн эргэлтгvйн улмаас сул зогсоход хvрснээс єнгєрсєн оны сvvлийн гурван сарын байдлаар гадаадын 8000, тэр дундаас манай улсын 1000 орчим гэрээт ажилчин ажилгvй сул зогсч байгаа гэнэ. Гэрээт ажилчин ажилгvй болсон тохиолдолд Солонгосын хєдєлмєрийн бирж ажил олгох учиртай. Гэвч ажил олдохгvй байгаа тул манай улсын иргэд Сєvл дэх тєлєєлєгчийн газарт хандах нь ихэсчээ.
Одоогийн байдлаар Ємнєд Солонгос 2008 онд зєвшєєрєл авсан цєєн тооны гадаад ажилчныг авч байна. Гэхдээ ажлын байрны захиалга авсан манай улсын 700 гаруй иргэнийг хvлээн авах асуудлыг хойшлуулж буй. Тэдгээрийн ажлын байр хадгалагдах эсэх нь тодорхойгvй байгаа гэдгийг албаны хvмvvс мэдэгдлээ.
Тvvнээс гадна солонгосын дийлэнх vйлдвэр ажлын таван єдєрт шилжсэнээр ажилчдын хєдєл-мєрийн сарын хєлс 836 мянган вон буюу 620 ам.доллар болтлоо буурчээ. Манай улсад дотоодын мєнгєний ханш буурч буйтай адил vзэгдэл солонгост ч мєн гарч байна. Тус улсын вонны ханш, хєдєлмєрийн хєлс унахаас ємнє гэрээт ажилчдын сарын хєдєлмєрийн дундаж хєлс 900 ам.доллар байсан бол эдvгээ 600-650 ам.доллар болж ажилчдын дундаж орлого багасч байгаа аж. Ингэснээр Монгол руу шилжих валютын хэмжээ багасч, ажилчид воны ханш чангарахыг хvлээж мєнгєн гуйвуулга хийхээс татгалзаж байгаа гэнэ. Эдгээр нь Монголд ам.долларын ханш чангарахад тодорхой хэмжээ-гээр нєлєєлж болохыг эдийн засагчид vгvйсгэхгvй байна. “Korea Exchange Bank”-ны судалгаагаар єнгєрсєн онд Монгол руу илгээх мєнгєн гуйвуулгын хэмжээ 40 хувиар багасч дєнгєж 20 сая 753 мянган ам.доллар шилжигдсэн гэсэн тоо баримт байгаа юм. Энэ мєнгє нь хямралын ємнєх жилvvдэд Солонгос дахь монгол ажилчдын нэг сарын хєдєлмєрийн хєлстэй тэнцэх хэмжээний мєнгє гэдгийг холбогдох хvмvvс хэллээ.

Солонгосын хууль зvйн яамны албан ёсны мэдээгээр энэ оны нэгдvгээр сарын нэгний байдлаар 32.203 монгол иргэн тус улсад амьдарч буй юм байна. Vvнээс 1717 нь их дээд, сургуульд суралцагч, 2325 нь солонгос иргэнтэй гэр бvл болсон иргэд. Тvvнчлэн МИАТ, УНДЕГ, ГАХИТ, ХААН банк зэрэг тєлєєлєгчийн газрын ажилтнууд монгол сургуулийн багш нар, хувиараа бизнес эрхлэгч болон тэдний гэр бvлийн гишvvн зэрэг 1000-аад хvн амьдарч буй. Харин 16800-гаад иргэн гэрээгээр, 10200 орчим хvн хууль бусаар ажиллаж байна.
Эдийн засгийн хямрал БНСУ-д хєдєлмєрийн гэрээгээр ажиллах хvсэлтэй иргэдэд таагvй нєлєєлж буйгаас гадна аялал жуулчлалын салбарт ч таагvй vзvvлэлт авчирчээ. Монголыг зорих солонгос ир-гэдийн тоо тодорхой тоогоор буурч эхэлсэн байна. БНСУ дахь манай ЭСЯ-наас 2007 онд 38 мянга гаруй солонгос иргэн виз авч байсан бол єнгєрсєн онд 35 мянга болж буурчээ. 2009 он гарсаар 771 солонгос иргэн Монгол Улсыг зорих виз авсан нь єнгєрсєн оны мєн vетэй харьцуулбал 50 хувь буураад байгаа гэнэ.
Гадаадад ажиллаж буй иргэд зєвхєн Солонгос улсаар хязгаарлагддаггvй. Казахстаны нийслэл Астана хотноо барилгын салбарт манай улсын 200 гаруй иргэн хараар ажилладаг байна. Гэвч барилгын салбарын ажил хямралаас болоод зогсонги байдалд орж єнгєрсєн оны эцэс, энэ оны эхээр нийт 50 гаруй монгол нутагтаа буцаж иржээ. Казахстаны Засгийн газар энэ жил гадаадаас ажилчин авахаа мєн тvр хугацаагаар зогсоож єєрийн иргэдийг хамгийн тvрvvнд ажлаар хангахад анхаарах шийдвэр гаргасан байна. Тиймээс тус улсад хууль ёсоор болон хараар ажиллах боломжгvй болж байгаа аж.



Эх сурвалж : Нийгмийн толь