Монгол Улсын Ерєнхийлєгчийн сонгууль болох сургаар улс тєрийн нам, хєдєлгєєнvvд vйл ажиллагаагаа идэвхжvvлж эхэллээ. Угаасаа ч єнгєрсєн жилжингээ сонгуульдсан болохоор энэ сонгуульд эртнээс бэлтгэлтэй байсан гэхэд болно. УИХ-д суудалтай намууд Ерєнхийлєгчид нэр дэвшvvлэх эрхтэй бєгєєд МАХН, АН, ИЗН, НН-уудаас нэр дэвшигчид тодрох учиртай.
Намууд ээлжит болоод ээлжит бус хурлаа хуралдуулж нэр дэвшигчээ тодруулдаг. Харин єєрийн ухамсраараа нэрээ дэвшvvлчихээд яваа нэг нєхєр байна. Энэ бол элдэв янзын гэнэтийн шийдвэр гаргаж vvгээрээ олон тvмний дунд нэр хvндээ єсгєхийг оролддог УИХ-ын гишvvн Л.Гvндалай билээ. Тэрээр саяхан 45 нас хvрсэн нь Ерєнхийлєгчийн сонгуульд єрсєлдєх гол шалтгаан болсон гэнэ. Тэгээд ч зогсохгvй намынхаа Гvйцэтгэх зєвлєл, VЗХ-ны гишvvд дунд лобби хийгээд эхэлсэн гэж байгаа. АН-д тvvнээс єєр нэр дэвшин єрсєлдєєд ялалт байгуулчих хvн байхгvй юм байх аа. Л.Гvндалайгаас илvv нэр хvндтэй хvн тус намаас сайн хайвал байгаа байлгvй дээ. Гэхдээ тvvний хэлээд буй нь нэг талаараа зєв юм. АН-ын партизанууд гэгддэг лидерvvдийн хувьд нэр хvнд нь сонгогчдын дунд унасан, олон тvмэн ч тэднээс залхаж эхэлсэн. Л.Гvндалайгийн хувьд бол нєгєєдvvлээсээ бvр долоон дор нєхєр л дєє. Тэрээр улс тєрд орж ирээд ямар гавьяа байгуулсан юм бэ гэхийг нь ярихаас хэр заваартсан бэ гэдгийг нь дурьдвал арай хялбар болно. Анх Их хуралд бие даан нэр дэвшин орж ирчихээд удалгvй нэг их ардчилагч болж АН-д элсэн дэд даргаар нь сонгогдсон. 2004 онд хоёр намын хамтарсан Эвслийн Засгийн газарт багтаасангvй гээд ихэд бачимдан арай л амиа хорлочихоогvй. Ямар сайндаа хаа хол Сэлэнгэд ажиллаж байсан Ц.Элбэгдоржийн хойноос давхиж очин хэрvvл хийж явахав. Тун удалгvй АН-аа балиар заваан хог шаарын цуглуулга гэж харааж зvхээд Ард тvмний нам гээчийг байгуулаад авав. Хорин нэгэн аймгийн 300 гаруй сумдад намынхаа vvрийг байгуулж ирэх сонгуулиар “цєм авах” юм ярьж баахан дvвчигнэлээ. Ингэснийхээ vр дvнд гэх vv, Засгийн газрыг огцруулахад идэвхтэй оролцон М.Энхболдын Засгийн газарт багтан Эрvvл мэндийн сайд болдог юм байна. “Хvссэн юм хvзvvгээр татна” гэгч л эндээс эхэлсэн дээ. Сайд болонгуутаа мань хvн бужигнуулж эхэлсэн гэдэг. Тарьсан хэргийнх нь талаар АТГ шалгаж прокурорт шилжvvлчихээд байгаа тул олныг нуршиж цаг гарздах хэрэггvй билээ. Улсын Ерєнхий прокурор М.Алтанхуяг тvvний бvрэн эрхийг тvдгэлзvvлэх бичгийг УИХ-ын Халдашгvй байдлын байнгын хороонд тав дахь удаагаа тавиад буй. Хэрэгт холбогдонгуутаа юун нам, юун ард тvмэн гээд АН-д гvйж очоод элсчихдэг байгаа. Ёстой л бєєлжсєн бєєлжисєє буцааж долооно гэгч л болсон доо. Ц.Элбэгдорж тvvнийг “хэн ямар намд элсэх нь дурын хэрэг” хэмээн уриалгахан хvлээн авсан нь одоо тvvнд жинхэнэ гай болж байна даа. Уг нь ялагдсан ч хамаагvй єєрєє нэр дэвших санаатай байдаг. Гэтэл Л.Гvндалай гэж нэг гай элий балай юм яриад бєєн шавар хаачихаад байдаг. Гэхдээ энэ бол тийм ч том асуудал биш гэж мань хvн тооцоолоод далдагнаад байвал тєрхємд чинь залчихна шvv гэсэн сурагтай. Энэ нь шууд утгаараа чамайг УИХ дээр хамгаалахгvй, тэр шоронд чинь илгээчихнэ шvv гэсэн vг гэдгийг “аварга” ойлгодоггvй бvр дvрдээ итгэн Ерєнхийлєгч болчихсон мэт авирлаж байна. Би л АН-аас нэр дэвшвэл ялах магадлалтай, бусад нь юу ч болохгvй хэмээгээд байгаа нь єєрийнхєє хог дээр vсрэх нvхийг л ухаад байна даа гэсэн яриа АН-ын шилэн байраар тархжээ. Намын дvрэм, шийдвэрийг баримтлахгvй бол нэг Л.Гvндалай байтугай нэг хэсгээр нь намаасаа хєєчихдєг туршлагатай тус намынхан ярсхийтэл гараа єргєєд мань хvний маанийг нь уншчихад ядах юмгvй. Тvvнд АН дотор ямар ч дэмжлэг байхгvй бєгєєд уг нь хэргээс зугтан толгой хоргодож байгаа нєхєр шvv дээ. Ийм байтлаа “хойноос ирээд хот манайх, хотонд ороод хонь манайх” гэгчээр аашилж байгаа нь биднийг доромжилж байна гэж хэлэх гишvvд ч захаас аван байна. Ер нь тэгээд ч тvvний vгэнд орон нэрийг нь дэвшvvлж байдаг дvнхvv толгойлсон нєхєд АН-д одоохондоо байхгvй л байхгvй юу. Харин нєгєє талаас нь авч vзвэл энэ тvvний хувьд єєрт нь зєв алхам болж байгаа юм. УИХ-ын гишvvнээсээ мултарвал халдашгvй дархан эрх нь будаа болж мань хvн ёстой хэн ч биш болохоо мэдэж буй учир Ерєнхийлєгчид нэр дэвшинэ гэсэн шоу тавьж байж болох. Ард тvмэн ч ингэж vзэж байгаа. Тvvнээс биш эрvvл ухаантай, єєрийнхєє хэмжээ багцааг гадарладаг хvн ингэж балайрахгvй гэж єєрт нь хvртэл хэлээд байгаа юм шvv. Дашрамд дурьдахад хэл ярианы гажигтай хvvхэд шиг хоёр vг хэлээд “тээ,тээ” гэдгээ болимоор байна шvv. Телевизээр 20 минутын ярилцлагад орохдоо худалч хvнд 200-гаад удаа “тээ, тээ”-г дуудчихаар чинь сонсож байгаа хvнд ч ядаргаатай байна. Ядаж л хэл яриагаа засчихаад Ерєнхийлєгч энэ тэрийн талаар дуугарсан нь дээр байх аа. За, яадаг ч байсан сонгууль болдогоороо болж монголчууд бид Тєрийн тэргvvнээ сонгож л таарна. Гэхдээ Ламжавын Гvндалай лав биш шvv.
Эх сурвалж : Уб таймс