Monday, February 2, 2009

Анхны ижил хүйстэн ерөнхий сайд тангараг өргөв

Исландын түүхэнд анх удаагаа ижил хүйстэн хүн ерөнхий сайд болж, ням гарагт тангараг өргөлөө. Мөн хатагтай Ёхонна Сигурдардоттир Исландын анхны эмэгтэй ерөнхий сайд болжээ.

Улс оронд нь нүүрлээд байгаа санхүүгийн хямралаас улмаас өнгөрсөн долоо хоногт танхимаараа огцорсон ерөнхий сайдын халааг ийнхүү тэрбээр авч байгаа юм. Өдгөө 66 настай тэрбээр иргэний хөдөлгөөнд идэвхитэй оролцох болсон улс төрд хөл тавьсан бөгөөд долоо хоногийн өмнө огцорсон танхимын Нийгмийн хамгааллын сайд байжээ. Хатагтай Сигурдардоттирын хувьд сүүлийн 30 жилийн туршид Исландын парламентад сууж, туршлагажсан нэгэн.
Исландад улс дэлхий дахиныг хамарсан эдийн засгийн хямралд өнгөрсөн оны аравдугаар сараас хойшхи орсон нь улс төрийн тогтворгүй байдлыг бий болгоод байгаа юм.