Sunday, February 22, 2009

Хамгийн "ядуу" цагаан сар 260 мянган төгрөгийн зардалтай

Маргааш цагаан сарын битүүний өдөр. Энэ өдрийг мөн ч их хүлээлээ гэж эмээ, хүү хоёр хуучлан ярьж байна. Хүү нь "Айл хэсч автобусны мөнгө олно доо. Дорж ах, Дулмаа эгчийнх ч овоо их мөнгө өгөх байх" гэхэд эмээ нь "Юу ярина вэ. Миний хүү" хэмээн дурамжхан хариулав. Хүүгийн хувьд cap шинийн баяр мөнгө олох "бизнес" болж хувирсан бол эмээгийн тухайд орж ирсэн хүний алгыг юугаар дээш нь харуулах вэ хэмээн бодлогошронгуй сууна.

Эмээ энэ жилийн cap шинийн баярын ширээг чимэх, орсон, гарсан хүнийг дайлах, гарыг нь цайлгах зүйлийг тэтгэврийнхээ хэдэн төгрөгөөр болгож байгаа. Түүний сарын орлого 120 мянган төгрөг. Ингээд эмээ хоёр, гурав, дөрөвдүгээр сарын тэтгэврийн мөнгөө зээл хэлбэрээр банкнаас авч 360 мянган төгрөгөөр бүх зүйлээ бэлдэхээр зэхэв.

Хэдийгээр санхүү, эдийн засгийн хямрал айл бүрийн төсөвт нэвт шингэж, иргэн бүрээс хэмнэлтийг шаардах болсон ч нас нэмэх баяраа хэнээс ч дутуугүй тэмдэглэнэ гэсэн зорилтыг өмнөө тавьсан эмээ 360 мянган төгрөгөө авч "Нарантуул" худалдааны төв, "Бөмбөгөр", "Хүчит шонхор" зах, аймаг, орон нутгаас ирж үзэсгэлэн, худалдаа зохион байгуулж байгаа малчдын "дэлгүүр"-ээр зочлов.

Урьд өмнөхөөс ч илүү бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгджээ. Эмээгийн гурван сарын тэтгэврийн мөнгө болох 360 мянган төгрөг хаанаа ч хүрэхгүй нь ойлгомжтой байв.

Ингээд тэрбээр эхний ээлжид ууц, хэвийн боов, тавгийн чихэр, цагаан идээ, бууз, баншны мах авахаар боллоо.

"Хүчит шонхор" захад хөдөө, орон нутгаас авчирсан ууц 45-120 мянган төгрөгийн үнэтэй байв. 45 мянган төгрөгийн ууц нь эмээгийн насны хүнд зориулаагүй, ширээн дээр ч тавьсан нүнжиггүй харагдахаар байв. Ингээд эмээ ууц шинжиж "ажил"-даа оров.

Тус захад зарагдаж байгаа ууцны хамгийн хямдхан нь өнгө зүс сайхан ч сүүл жижигтэй байв. Эмээгийн санаанд нийцсэн нь 95 мянган төгрөгийн үнэтэй ууц байв. Сүүл ч том, өнгө зүс сайтай болохоор авахаар шийдэж, хэвийн боовны эрэлд гарав.

"Өгөөж", "Бамбууш", "Өгөөмж архад", "Тэнгэрийн хишиг" гээд манай улсын үндэсний үйлдвэрийн хэвийн боовнуудаас сонголт хийхээр нэрийн барааны дэлгүүрийн зүг гэлдрэв.

"Өгөөж", "Бамбууш" компанийн үйлдвэрлэсэн хэвийн боов нэг ширхэг нь 990, "Өгөөмж архад", "Тэнгэрийн хишиг”-ийнх 980 төгрөгийн үнэтэй байв.

Дээрх компаниуд тус бүртээ урамшуулал зарласан байсан юм. Тухайлбал, "Өгөөж" компани 15 ширхэг хэвийн боов авсан хүнд нэг суурь еэвэн, өндөр настанд үнэгүй хүргэж өгнө гэсэн байв. Энэ бүхнийг бодолцож эмээ тус компанийн үйлдвэрлэсэн хэвийн боовноос таван тал, есөн үеэр засах 45 ширхэгийг авав. 45ширхэг хэвийн боовонд гурван суурь еэвэн дагалдаж, нийт үнэ 44 мянга 550 төгрөг болов.

Идээний дээжүүдээ авсан тул дараагийн "ажил" болох чихэр, ааруул, бууз, баншны мах авахаар "Нарантуул" худалдааны төвийг зорилоо. Түүнийг түм түжигнэж, бум бужигнасан газар угтан авав. Эмээгийн хэтэвчинд 220 мянга 450 төгрөг үлдсэн.

Эмээ махны чанар гэхээс илүүтэй үнийг нь шинжсээр адуу, үхрийн мах авахаар болов. Тус худалдааны төвд адууны мах нэг килограмм нь 2200, үхрийнх 3000 төгрөгийн үнэтэй байв.

Жил бүрийн cap шинийн баяр хөл ихтэй байдаг тул эмээ тус бүрээс зургаан килограммыг авахаар болж худалдагчид 31 мянга 200 төгрөг өгөв. Дараа нь "Алтан тариа" компанийн үйлдвэрлэсэн ширхэгтэй дээд гурил авч мөн л худалдагчид 21 мянган төгрөг өглөө. Учир нь тус компанийн үйлдвэрлэсэн ширхэгтэй дээд гурил арван килограмм нь 10 мянга 500 төгрөгийн үнэтэй байсан юм.

Cap шинийн баярын гол бараа, бүтээгдэхүүнээ авсан эмээ сэтгэл өег тус худалдааны төвөөс гарч гэрийн зүг явлаа.

Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр "Оргил" худалдааны төвд хамгийн хямд чихэр төрөл бүрээрээ байгааг харав. Үнэ нь ч боломжийн санагдаж авахаар шийдлээ. Тэрбээр хүүхдүүдийн амтархан иддэг "24-ийн чихэр" буюу одоогийн 50 төгрөгийн чихрээс хоёр килограммыг авав.

Үнэ нь 5600 төгрөг боллоо. Эмээ энэ жилийн cap шинийн баярынхаа тавгийн идээг цагаан идээгээр чимэглэхээр шийдэж Ялалтын талбайд зохион байгуулагдаж байгаа Архангай аймгийн малчдын үзэсгэлэн, худалдаагаар оров. Энд зарагдаж байгаа цагаан идээнүүд бусад газруудтай харьцуулахад үнэтэй байв. Тухайлбал, хурууд 10 мянга, хорхой ааруул 5800, шар тос 2500 төгрөг байв. Ингээд эмээ нэг килограмм хорхой ааруул, чихэргүйгээс хоёр килограммыг авч малчин "худалдагчид" 11 мянга 800 төгрөг өгч алгыг нь дээш харуулав.

Эмээгийн гурван сарын тэтгэврийн мөнгө ердөө хоёр хоногийн дотор 150 мянга 850 төгрөг болчихов. Одоо түүнд орж ирсэн хүний гарыг цайлгах бэлэг, сархад л хэрэгтэй байна. Хүн бүр л үндэсний үйлдвэрээ дэмжье гэж байгаа энэ үед эмээ "Монголд үйлдвэрлэв" брэндийн бүтээгдэхүүн авахыг эрмэлзсэн ч арай л ахатсан үнэтэй байв. Ингээд тэрбээр үүрэн телефоны гуравдагч оператор "Юнител" корпорацийн 500 төгрөгийн үнэтэй бэлгийн картнаас арав, дээр нь Чингис хааны хөрөг бүхий түлхүүрийн оосор авлаа. Түлхүүрийн оосор мянган төгрөгийн үнэтэй байв.

Ингээд эмээ худалдагч эмэгтэйд 15 мянган төгрөг өгч, сархад авахаар "АПУ" компанийн нэрийн дэлгүүрийг зорив. Ширээн дээр тавих, орж, гарсан хүнд хүртээх сархадаа тэрбээр 35 мянган төгрөгт багтааж авлаа. Түүнд одоо 100 мянган төгрөг л үлдэв. Энэ мөнгөөр тэрбээр хүүгийн хамт гурван cap амь зуух ёстой. Ингэж чадвал тэрбээр хямралын үеийг эрсдэл багатай давж, гурван сарын дараахи тэтгэврийн мөнгөтэйгээ золгоно.

Энэ бүхнийг ажигласан хүү "Энэ жилийн cap шинийн баяраар айл хэсэхдээ гудамж, гудамжаар нь явах болно. Тэгэхээр эмээгийн 100 мянган төгрөг бага ч болов нэмэгдэнэ" гэсэн бодол тээн эмээдээ эрхлэн, шинийн 1-ний өглөөг тэсэн ядан хүлээнэ.




Эх сурвалж : нийгмийн толь

Thursday, February 19, 2009

Ээж минь эргээд ирсэн та бүхэндээ баярлалаа

Сайн байцгаануу. Та бүхэнд ирж буй сар шинийн мэндийг эрүүл мэнд, сайн сайхны хамт хүсэн ерөөе. Мөн баярлалаа гэж чангаас чанга хэлмээр байна. Намайг О.Оч гэдэг. Оюунтөгс, Чулуунцэцэг нарын ууган хүү нь юм. Та бүхний сэтгэлийн, залбирлын дэмээр миний ээж хөл дээрээ босч, бидний гэр бүл баяр хөөрөөр дүүрэн байна. Удаан хугацаанд өвчин болон, сэтгэлийн хүнд хэцүү дарамтад байсан ээж минь өнөөдөр, эмчилгээгээ дуусгаад гэртээ харьж байна. Хамгаас хайрт ээж маань, гэр бүл, үр хүүхэд бидэндээ эргэн ирлээ.

Зөвхөн хөрөнгө мөнгөний ч бус, мэдлэг чадвар дутуу байсан биднийг бүх талаар дэмжин туслаж, зоригжуулж ирсэн та бүхэнд ахин дахин баярлалаа. Ах дүү, найз нөхдөөс эхлээд дэлхийн өнцөг булан бүрээс урмын үг, сэтгэлийн дэм хайрласны ачаар энэ сайхан өдөр тохиож байна.

Би одоогоор оюутан, ухааран таньж мэдээд, түүнийгээ хэрэгжүүлэх нь миний хийх ёстой зүйл гэж боддог. Өнөөдөр сурч мэдэж байгаа бүхнээ, ирээдүйн Монгол орон, та бүхний төлөө зориулж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Мөн бие биедээ туслан, хэн хэнийхээ дэмээр амьдрахын утга учир, үнэ цэнийг ойлголоо. Хүмүүс бидний нэгнээ гэсэн сэтгэл ямар их хүчтэйг ухаарлаа. Миний ээж наддаа, дүү нарт минь, аавд маань эргээд ирсэн. Түүнийгээ одоог хүртлэхээс илүүгээр хайрлан, та бүхний итгэлийг алдахгүйгээ амлаж байна. Хайрт аавынхаа хичээл зүтгэл, эмээ нар, ах эгч дүүсийхээ гайхамшигтай сэтгэлийг хараад, маш ихээр догдолж урамшиж байлаа. Бидэнд олдсон бяцхан боломжийг өдий болтол өсгөж тэтгэж ирсэн Бурханд талархая, сэтгэл зүрхээ харамгүй хайрласан та нарыг минь Бурхан ивээх болтугай.

Англи хэлний сургалтыг эрчимжүүлэх хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Монгол улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй “Англи хэлний сургалтыг эрчимжүүлэх хөтөлбөр”-ийн талаар манай уншигчидад тайлбарлаж өгөхгүй юу?
Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Монгол Улсын Засгийн Газраас 2008 оны 7-р сард баталсан “Англи хэлний боловсролын үндэсний хөтөлбөр”-ийн эхлэл болгон Боловсрол, Соёл, Шинжлэх, Ухааны Яамнаас “Англи хэлний сургалтыг эрчимжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээний тендерт манай “Голден Бридж” боловсролын төв гүйцэтгэгчээр шалгарч энэхүү хөтөлбөрийг энэ оны 1-р сараас хэрэгжүүлж эхлээд байна. Хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй танилцуулгыг манай goldenbridge.mn веб сайтаас авч болно. Мөн 88110906 дугаарын утасаар сонирхсон асуултандаа хариулт авч болно.
Хөтөлбөрийн хүрээнд ямар ямар үйл ажиллагаа явагдах вэ?
Хөтөлбөрийн хүрээнд төрийн өмчийн их, дээд сургууль, ЕБС-ийн бүх англи хэлний багш нарыг сургалтын багц материалаар хангах мөн багш нарын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх зайн сургалт зохион байгуулах, ЕБС-ийн 1100 гаруй англи хэлний багшийн мэргэжлийн чадвар сайжруулах вакумжуулсан сургалт зохион байгуулах, их, дээд сургуулийн 180 багшийг английн ETC групптэй хамтран олон улсын зэрэгтэй багш бэлтгэх сургалтанд хамруулах бүх нийтийн англи хэлний боловсролыг идэвхижүүлэх төслүүд хэрэгжүүлэх зэрэг улс орон даяар өргөн хүрээг хамран хэрэгжих үйл ажиллагаанууд багтсан байгаа.
Хөтөлбөр хэдий хугацаанд үргэлжлэх вэ?
Хөтөлбөр энэ оны 9 сар хүртэл хэрэгжинэ.
Хөтөлбөрт ямар хүмүүс хамрагдах боломжтой вэ?
Хөтөлбөр бүх нийтийг хамран хэрэгжинэ. Англи хэлний сургалтыг эрчимжүүлэх хөтөлбөр учраас голчилон англи хэлний багш нар хамрагдах болно.
Хөтөлбөрийн гүйцэтгэгчээр шалгарсан танай төвийн давуу тал нь юу вэ?
Манай “Голден Бридж” боловсролын төв нь төрийн болон хувийн байгууллагуудын томоохон сургалтуудыг амжилттай зохион байгуулж байсан туршлагатай Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яамтай хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг цорын ганц боловсролын төв. Манай төв байгуулагдсан цагаасаа хойш эрчимжүүлсэн сургалтыг гол нэрийн хуудсаа болгож ирсэн. Энэхүү сургалтын давуу тал нь гадаад мэргэжлийн багш нартай хамт байрлаж тусгаарласан орчинд явагддаг ба хичээллэх цаг ихтэй, сургалцагчдад зөвхөн сургалтандаа төвлөрөн, амжилт гаргах бүрэн боломж олгодогт оршдог.
Бусад хөтөлбөрүүдээс ялгарах гол онцлог нь юу вэ?
Энэхүү хөтөлбөр нь бүх орон даяар өргөн хүрээг хамран хэрэгжих өмнө нь хэрэгжих байгаагүй томоохон үйл ажиллагаа. Англи хэлний бүх багш нарыг хамран хэрэгжиж байгаагаараа онцлогтой юм даа.
Хөтөлбөрт хамрагдсанаар тухайн багшид ямар ахиц дэвшил гарна гэж танай төслийн багийнхан төлөвлөж байгаа вэ?
Англи хэлний багш нарын мэдлэг чадвар эрс сайжрах болно. Энэхүү хөтөлбөр хэрэгжиж дуусахад бүх нийтийн англи хэлний сургалт сайжран IBT-TOEFL-н өндөр оноотой багш нарын тоо, олон улсын зэрэгтэй багш нарын тоо эрс өссөн байх болно.

Wednesday, February 18, 2009

С.Баярын танхим Монголд нvvрлэсэн авлигыг ''єєгшvvлж'' эхэллээ

Хэмнэлт бас дахин
Монголчуулын олонхийн хувьд ойрын үед хацар нүүр шавхуурдсан цасан болон шороон шуурганаас илүү "Төрийн албан хаагчдын цалинг 20-30 хувиар бууруулна" гэх Засгийн газрын мэдээлэл биеийг нь арзайлгаж, зүрхийг нь зүсч байх шиг. Учир нь цалингаас цалингийн хооронд байгаа тэдний хувьд удахгүй амьдрал нь улам л дордох боллоо.

Ямартаа ч С.Баярын танхим төрийн албан хаагчдын цалингаа бууруулах замаар төсвийн алдагдлыг багасгах мэргэн санаагаа хэрэгжүүлэх байр суурь дээрээ хатуу зогсч байгаа бололтой. Тиймээс Засгийн газрын хувьд төрийн албан хаагчдыг ажилгүй болгоогүй нь их юм гэсэн шүү утгатай зүйл яриад сууж байна. Тиймээс МҮЭ-ийн холбоо цалин бууруулахын эсрэг ам ангайсан ч эцэстээ тэдний уран илтгэлд уярлаа. Уяраад ч зогсохгүй элдэв жагсаал цуглаан хийхгүй байх сануулга аваад уулзалтыг өндөрлөсөнсөн.

С.Баярын танхимын хувьд 10-13 хувьд хүрээд байгаа төсвийн алдагдлыг ямар ч үнээр хамаагүй буулгаж, зургаан хувьд барихын тулд юу эсийг хийхэд бэлэн болж. Энэ нь төрийн албан хаагчдын цалингаас 100 тэрбумыг хэмнэнэ гэсэн тооцооноос нь харагдаж байна. Гэвч мөнгийг тооцож болно, харин үр дагаварыг тооцоход бэрхтэй. Өөрөөр хэлбэл, цалин бууруулах арга нь 100 тэрбумыг хэмнэснээсээ эс аюулыг дагуулж мэдэхээр байна.

Мэдээжийн хэрэг сардаа 800 гаруй мянган төгрөгийн цалинтай гишүүд, яам агентлагуудын дарга нар цалингийнхаа 30 хувийг суутгууллаа гэхэд хоосон хонохдоо тулах бил үү. Буурууллаа, буурууллаа гэхэд сардаа хагас сая гаруй төгрөг халааслахаар байгаа юм, тэд. Шуудхан хэлэхэд сард хагас сая төгрөг халаасална гэдэг монголдоо бол хоосон хонохооргүй амьдарна гэсэн үг.

Тэгээд ч өчигдөр, өнөөдрийн ч парламентад УИХ-ын гишүүнийхээ цалинг тоож авдаггүй, туслахдаа бэлэглэдэг түшээдүүд бий. Тэгэхээр тэдний хувьд цалингийн 30 хувийг бууруулна гэдэг инээдэм.

Нөгөөтэйгүүр, цалингаасаа өөр орлогогүй төрийн жинхэнэ албан хаагчид хэмнэлт бас дахин хэмнэлт гэсэн уриатай амьдрах нь. Тэднийг давхар ажил хийхийг хуулиар хориглосон байгаа. Тийм дээ ч сардаа хүртдэг хэдэн төгрөгөө амьдралдаа хүргэхийн тулд муугүй эдийн засагч шиг болсон. Мэдээжийн хэрэг сардаа дунджаар 300 мянган төгрөг халаасалдаг албан хаагчдад 20 хувь гэдэг их мөнгө. Хэрэв Засгийн газрын санал дэмжигдвэл сардаа тэд 220 мянган төгрөг авах нь. Үүнийг өнгөц харахад гайгүй тоо санагдавч, гар дээрээ бүтэн авдаг бил үү. Өнөөх нийгмийн даатгал, хүн амын орлогын албан татвар гээд буцаагаад тавиад туух татвар нь даан ч их. Ямар ч байсан тэд гар дээрээ 15 хоногтоо 100 мянга ч хүрэхгүй цалин нэртийг авах нь. Гэтэл сардаа 300 мянга ч хүрдэггүй цалинтай албан хаагчид хэд байгаа билээ. Тэд яаж амьдрах болж байна даа. Естой л цалин буувал хоолтой хонож, бусад цагийг нь мацаг барьж өнгөрөөх үү.

Дээр нь өнөөдөр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дэлхий нийтэд шатахууны үнэ оргил цэг дээрээ тулсан тэр үеийнхээрээ байгаа.

Буурлаа гэхэд ганц хоёр зуун төгрөгөөр л буурсан нэртэй. Тэгэхээр цалин буурлаа гээд бараа бүтээгдэхүүний үнэ буурах бил үү. Ерөнхий сайд асан М.Энхболдыг цалин нэмж байх үеийнх шиг бараа бүтээгдэхүүний үнийг тэр хэмжээнд байлгаж чадах бил үү. Хэрэв Засгийн газар нь 1500, литр сүү нь 600, кг гурил 500 төгрөгөөр зарж байсан үеийнх нь хэмжээнд буулгана гэвэл цалинг хасч болох юм. Гэвч өнөөдөр шатахууны үнийг ч олигтой бууруулж чадахгүй байж иймэрхүү зүйл хүснэ гэдэг "Мянгуужингийн үлгэр" болно биз. Үнэ ханш тэнгэрт тулж, доллар нь 2000 мянгад дөхөж байгаа зах зээлийн үед өнөөх амт ч үгүй хамарт ч үгүй цалинг нь бууруулаад амьдарвал амьдар гэж байгааг юу гэж ойлгох вэ. Монгол Улс шиг ард түмнийхээ цалинг бууруулж байгаа улс орон хаана байна даа.

Авлига авцгаа
“Гарьд магнай" кинон дээр сэтгэлтэй бүсгүйг нь богтолж яваа хүмүүсийг Далайцэрэн хөөж гүйцэх үед тэд "Амь амиа бодоорой" хэмээн хашгиралдан тал тал тийшээ нь таран зуттдаг хэсэг бий. Төрийн албан хаагчдын хувьд яг ийм үед иржээ. Өөрөөр хэлбэл, тэртэй тэргүй амьдралд нь эс хүрдэг цалинг нь багасгахаар төрийн албан хаагчид авлигаар амиа зогооно.

Хүссэн ч эс хүссэн ч тэд авлигын өмнө өвдөг сөхөрч, алгаа дэвсэх нь. Энэ үед Авлигатай тэмцэх газар ч хүчин мөхөстөх нь гарцаагүй. Мэдээж амьдрахын тулд амь амиа хичээн, амьдралд нэмэртэйг нь бодох бүхий л арга сүвэгчлэхэд хүрнэ. Мөнгөтэй нэгэнд бол хэнийг ч худалдаж авахад улам л амар болох нь.

Халаас нь хоосон, гэдэс нь дундуур байгаа нөхөрт хэд гурван төгрөг сарвайхад л төрийн албан хаагчийн тангараг, ёс зүй энэ тэрээ юу ч үгүй мартаж орхих бий вий.

Үгүй гэж үү. Саяхан даа саяхан УИХ-ын ээлжит бус чуулган дээр Э.Бат-Үүл гишүүн Ерөнхий сайд С.Баяраас "Яг ийм үед далд эдийн засаг, авлига хүчээ авдаг. Авлига ямар ч нийгмийг нураадаг гэх. Энэ талд дээр Засгийн газар ямар арга хэмжээ авах вэ" хэмээн ёр мэт асууж байсансан.

Харин Ерөнхий сайд маань "Авлига, далд эдийн засгийн тэлэлтэд бид онцгой анхаарч байгаа. Хямрал хүндрэлийн үед ажлын хариуцлага алдвал бид хатуу ярих болно. Өмнө нь хуваариласан төсвийн зарцуулалтыг өөрчилсөн нөхдөд гурван удаа сануулга өгдөг байсан. Одоо бол нэг сануулаад л тэгээд шүүхийн байгууллага руу шилжүүлнэ" гэх маягийн юм яриад сууж байхсан юм.

Засгийн газрын хувьд авлигад онцгой анхаарч байгаа нь энэ үү гэж асуух үлдэх шив. Нэг талаараа анхаарсан дүр эсгэж, нөгөө талаараа авлигыг дэмжиж, албан хаагчдаа хээл хахуулийн гэмт хэрэг руү түлхэж байгаа юм биш үү. Баригдвал хохь нь, баригдахгүй бол аз чинь гэсэн утгатай юм уу даа. Тэгэхээр угаасаа авлигад торлогдсон монгол хээл хахуулийн торд улам л хэрүүлэх нь. Одоо ч гэсэн төрийн үйлчилгээнд амь бөхтэй байгаа авлигыг тасалж чадаагүй л байгаа. Бүр зарим түшээд шүүгчдийн цалин ийм багатай юм чинь, гаалийнхан ядуу байгаа болохоор л авлига авч байгаа хэмээн зөвтгөж суусан. Эмч, багш нар ч гэсэн өчүүхэн бага цалинтай учир чихэр, сэлт бэлгэнд авах нь байх л хэрэг гэж өмгөөлж байсан, чуулганы танхимаас. Иймэрхүү үгийг тэд цаг сайхан байхад байсхийгээд унагаж, төрийн албан хаагч болоогүйдээ атаархтал эрхлүүлж байсан. Тэгвэл одоо яах бол. Хямралын үед, ард түмнийхээ цалинг хасч болохгүй гэх болов уу эсвэл бүсээ чангалсан дээрээ чангал гэж хэлэх үү.

Дэд сайдуудаас эхлээд илүү орон тоог цөөлье
Нар хэдий хурц байх тусам, сүүдэр нь төдий чинээ их байна гэдэг дээ. Ямар ч байсан төрийн албан хаагчдын цалинг бууруулахын цаад талын сүүдэр зөвхөн авлигаар хэмжигдэхгүй гэдэг нь тодорхой. Цагтаа цалингийн доод хэмжээг 108 мянган төгрөг болгоход хувийн хэвшлийн эзэд дуртай байгаагүй. Учир нь тэд ч бас ажилчдынхаа цалинг буруу харж уйлж, зөв харж инээж байж нэмж байлаа. Харин одоо Засгийн газрын цалин бууруулах саналыг уухайн тас хэрэгжүүлнэ. Тэгээд ч үйлдвэрлэл нь зогсч, бараа бүтээгдэхүүний гүйлгээ багассан энэ үед цалин бууруулна гэдэг аятайхан шалтаг. Тиймээс хийснээрээ авдаг хувийн хэвшлийн салбарт зүтгэгсэд урьдынх шигээ ажиллаад ч одоо авч байгаа цалингийнхаа талыг л авах болох нь. Нэг үгээр хэлбэл, ажлын ачаалал адил ч, авдаг нь багасна гэсэн үг. Өнөөдөр л гэхэд хувийн хэвшлийн эхнээсээ иймэрхүү хэмнэлтэд шилжсэн. Хэн хийсэнд нь биш. Байгаа мөнгөө тэгшитгэж цалинг нь тавьж эхэлжээ. Ямартаа ч нийгмээрээ ядуурах нь. Дунд төвшнийхөн ядуугийн эгнээнд шилжих нь гарцаагүй боллоо. Ядуурал дагаад нийгэмд ямар их сөрөг үр дагавар гардгийг энд бичих нь илүүц биз. Тиймээс С.Баярын танхимын өөрсдөөсөө эхэлсэн цалин бууруулах мэргэн санаа өрөөлийг илүү нэрвэхийг анзаарахыг ч хүсэхгүй байна. Уг нь танхимын тэргүүн Төрийн албан хаагчдын цалин амьдралд нь хүрэлцэхгүй байгаа гэдгийг мэдэж байна. Гэхдээ бууруулах хэрэгтэй байна" гэж хэлж байгааг юм гэж ойлгох вэ.

Ядахдаа тэд 30 хувиа хасуулж байгаа төрийн өндөр албан тушаалтнууд шиг улсаас бэлтгэсэн унаа унаж, гар утасныхаа төлбөрийг төсвөөс гаргуулдаггүй гэдгийг ч тооцмоорсон.

Орлого буурсан нөхцөлд зардал бууруулах нь хууль. Гэхдээ зарлагаа бууруулж байна гээд бүхнийг танаад, хасаад байна гэсэн үг биш юмсан. Хямралыг давах, төсвийн зардлыг бууруулах арга л лав энэ биш. Дэд сайдуудаас эхлээд төрийн алба дахь илүү дутуу сандал суудлыг танах, ажлын давхардлыг арилгах замаар л зарлагаа хэмнэж болох юм. Ийм хэмнэлтийг алга ташин угтаж авах биз, ард түмэн. Юутай ч Ерөнхий сайдын "Манай Засгийн газар энэ хямралын үед юуны өмнө иргэдээ хоол хүнсээр хомсдуулахгүй, ажлын байрны цомхотголд өртүүлэхгүй, банк санхүүгийн тогтолцоог хэвийн болгож, мөнгөний эргэлтийг хурдасгах, дотоодын үйлдвэрлэгчид болон малчиддаа дэмжлэг үзүүлэхийн төлөө бүх бололцоогоо дайчлан ажиллахыг чармайж байна" гэх үгийг амьдралд хэр нийцэхийг харж л суухаас...

Д.Чойжамц: Том таваг засаж, тарган ууц тавьснаар жилийн өнгө тодорхойлогддог юм биш

Монголын бурхан шашинтны төв, Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамцтай сар шинийг тойрсон элдэв маргаан хийгээд уламжлалт зан заншил, ёс жудаг гээд дэлгэрэнгүй сэдвээр ярилцлаа.

-Сайн байна уу та, сайхан өвөлжиж байна уу?

-Мэнд амар даа. Өнөтэй сайхан өвөл болж байна аа.

-Удахгүй хулгана жил хангирсан одож үхэр жил морилох гэж байна. Cap шинийн баяр буюу цагаан сарын тухай өөрийн бодлоо хуваалцана уу. Зарим нэг нь гарлагатай, дарамттай баяр гээд өөлөх нь их болж?

-Цагаан cap Монголын ард түмний уламжлалт баярын нэг. Өнгөрсөн он цагуудад бид олон сайхан баяр, үндэснийхээ уламжлалыг хадгалсан бас олон зүйлээ гээсэн бодогддог юм. Одоо бид үндэсний гэж хэлэх хоёр баяр тэмдэглэдэг нь цагаан cap, наадам шүү дээ. Ном ёсных нь дагуу сайхан тэмдэглэвэл цөөдөхгүй л дээ.
Цагаан сарыг би нийтийг хамарсан бас төр, шашин хоёулангийн баяр юм даа гэж үздэг. Хөгшид хүүхэдгүй ард нийтээрээ билэг дэмбэрэл оршоон сайн үг хэлэлцэн сайхан баярладаг шүү дээ. Бас энэ баярын онцлог нь бүгдээрээ бие биетэйгээ уулзаж золгон төрсөн тэлснээ мэдэлцэх, ахуй амьдрал, ажил байдлаа мэдэн сайн яваагаа бахархан дууриал болгодогт байдаг гэж боддог.
Нөгөө талаар билэг дэмбэрэлийн баяр байгаа юм. Ямар байлаа ч гэсэн жилийн эхний өдөр билэг дэмбэрэлтэйгээ хэлэлцэж хамгийн сайхнаар өнгөрөөдөг.
Монголчуудад муу зүйлийг сайнаар тайлах гэж нэг үг бий. Ийм л ёс. Суурийг нь зөв сайхан тавибал бат бөх сайхан байшин барьж болдогтой адил аливаа нэгэн ажлын эхийг сайн хийх нь өгсч өөдлөхийн үндэс болдог шүү дээ. Түүнтэй ижилхэн жилийн эхний өдөр хоногуудыг их буяны үйлээр өнгөрөөж, буяны зүгийн ажлаар эхлүүлэхийг л хамгийн гол гэж үздэг.
Цагаан нэртэй байгаа нь бас их учиртай. Ер нь бол цагаан cap болно гэхэд шинийн 28, 29-ний үед гэр орноо сайхан цэвэрлэн хуучин оныхоо хир буртгийг арилгаж, хувцас хунараа угааж арчин шинэ сайхан хувцсаа бэлддэг шүү дээ.
Хуучин уламжлалтай улсууд маань хашаа хороо, гудамжаа хүртэл цэвэрлэдэг байлаа. Ялангуяа үүдний орчмоо голлон цэвэрлэдэг. Олон хүн, олз омог, сайн муу юм бүгд түүгээр орж гардаг болохоор их анхаардаг байна л даа! Хир буртгаар дамжин муу юм халддаг, сайн зүйлээр дамжин буянтай сайхан зүйл орж ирдэг ч гэж үздэг.
Тийм ч учраас орон хийдүүд нь сайхан байгаасай, сайн зүйлүүд ирээсэй гэсэн сэтгэлээр “Цэдор Лхам” гэж битүүний шөнийн хурлыг хурж, айл өрхүүд нь Лхам бурхан зочилж ирдэг гэж үзэн түүнд идээ ундаа зэхэн хаалга, тотгон дээрээ гурван мөс тавьдаг. Одоо ч уламжлалаа мэддэг айлууд тэгж тавьж байгаа. Ер нь гэр орон, хашаа хороо, хувцас сэлт гээд байгаа бүхнээ цэмцийлгэн цагаан сараа сайхан угтдаг уламжлалтай даа.

-Битүүний өдрийн тухайд ямар ёс жаяг байна?

-Eр нь бол Азийн заншил юм даа. Таван мэдрэхүйгээрээ дамжуулж баяр ёслол, хамгийн сайн сайхан юмаа түүнд зориулдаг. Гэр орон, тавилга тахилаа цэвэрлэчихсэн, их сайхан идээ будаа засчихсан байх нь нүдэнд өргөж байгаа дүрс юм. Амттай шимттэй болгоноо тавган дээрээ тавьж, цагаалга, бууз сэлтийг бэлтгэн зочлон дайлах нь аманд өргөж байгаа амт юм.
Зул хүжээ өргөж байгаагийн зул бол нүдэнд өгч байгаа дүрс, хүж нь хамарт хүргэж байгаа сайхан үнэр. Хэв хадаг бол биө зөөлөн хатууг мэдэрдэг болохоор хүртэхүйд хүргэж буй хэрэг юм. Дээр үед бол хонх дамраа цохидог байсан даа, одоо бол сайхан дуу хуур эгшиглүүлж байгаа нь сонсохуйд өргөсөн өргөл. Ингэж таван мэдрэхүйд зориулан ирсэн зочиндоо сайхан өргөл өргөж байгаа нь өглөгийн нэг шинж чанар юм даа. Бурхан багшийн айлтгалаар бол өглөгийн эрхэнд баяждаг, эд таваар ирдэг гэдэг номтой. Тэр утгаараа балчир хүүхэд, ахмад настнуудыг баярлуулан бэлэг сэлт барьдаг, ийм л ёс байсан даа. Хавь ойрынхоо улсуудтай эв нэгдлээ илэрхийлж битүүний орой идээ будаагаа зөрүүлдэг, сан сунгаа тавьдаг номтой. Шинэ жилийн эхэн дээр мөн ялгаа байхгүй, шинийн нэгний өглөө нар мандаж байхад сан тавин идээ будааныхаа дээжийг өргөн золгодог. Хамгийн ахмад хүнээсээ эхлэн шинийн гуравны дотор амжиж хамгийн их хүндэтгэдэг улсууддаа золгодог ёс заншилтай байсан.

-Ёс заншил, билэг дэмбэрлийн хувьд үнэхээр сайхан баяр. Харин ярианы эхэнд асуусан шиг хүмүүсийн шүүмжлэлд Та хэрхэн ханддаг вэ?

-Малчдын баяр гээд энэ баярыг тэмдэглэхгүй зан заншлаа хэсэг орхигдуулсан учраас зарим нэг зүйлийг хэтийдүүлээд байгаа тал бий. Уг нь цагаан cap болно гэдэг өөрийнх нь амьдралыг сүйдлээд байгаа юм биш. Том таваг засаж, тарган ууц тавьснаар жилийн өнгө нь ч тодорхойлогддог юм биш шүүдээ. Гурав, таван давхар байна уу өөрийнхөө боломжоор идээгээ засаж, цагаалга, будаалгаа хийн билэг дэмбэрэлийнхээ утгыг л гаргачихвал боллоо. Бэлэг сэлт ч ялгаагүй чадал чансаандаа тохируулан хэдэн чихэр аваад өгсөн ч болдог ажил.
Хөрөнгө мөнгөний бололцоотой нь настай улс, хүүхдийг баярлуулах нь зүйн хэрэг байх л даа. Яагаад гэвэл, хөгшчүүдтэй ярьж байхад цагаан сарын дараа амьдралд нь хэрэг болчих хөөрхөн юм, хэдэн төгрөгтэй болчихсон байдаг. Тэтгэврийн хэдэн төгрөг нь хүрдэггүй хөгшдөд үр хүүхэд, танил талынх нь хүндлэн барьж золгосон төгрөг хэрэг болж байх шиг л харагддаг юм. Ер нь бол би цагаан сарыг гарлагагүй баяр гэж боддог доо. Бие биендээ очоод бэлэг сэлтээ зөрүүлчихдэг. Дээрээс нь зассан идээ, тавьсан мах ууц, зэхсэн хоол хүнсээ хөргөгчиндөө байлгаж байгаад хаврын тарчиг цагт аяганы хийц болгон идэж уудаг.
Хаваржин л иддэг шүү дээ. Тэрүүхэн цагаан сарынхаа үед гарч байгаа юм шиг боловч буцаад хэрэглэгдэхгүй зүйл гэж нэг ч байхгүй их тэнцэтгэлтэй сайхан баяр шиг санагддаг юм.
Айл хунарт бие, хэл, сэтгэл гурваа тэгшилж их болгоомжтой ордог гэж хууччууд ярьдаг юм. Малгайгаа төвшин сайхан тавьчихаад товч бүчээ товчилж билэг дэмбэрэлтэй сайхан зүйл хэлээд орвол тэр айлын зочин байж чадах жишээтэй. Шинэ жилийн өглөө, битүүн хоёрт айлд муу юм хэлж ордоггүй. Хэрвээ хэлвэл тэр айлын зочин байж хэзээ ч чадахгүй. Хуучин жилийнхээ өнгийг шинэ жилийнхээ өнгөтэй харж байгаа, билэг дэмбэрэл дэглэж байгаа тэр үед нь муу муухай зүйл ярьж орох юм бол дахиж хэзээ ч уригддаггүй байсан байгаа юм. Бие, хөл хоёр сэтгэлийн зарц байдаг эд. Тийм учраас сэтгэл сайхан байхул бие, хөл сайхан байдаг учиртай. Бие, хэл, сэтгэл сайн сайхан байж тэр айлд сайн сайхан, буян эаяа тогтдог.
Сүүлийн үеийн шинжлэх ухааны ёсоор усан дээр шинжилгээ хийсэн байна лээ. Зурагтаар зөндөө л юм ярих юм байна шүү дээ. Тэгэхэд усанд муу үг, сайн үг хэлэхэд бүтцэд нь сөрөг эерэг байдлаар нэлээн өөрчлөлт орсон гэж байсан. Хүний биеийн 70 хувь нь ус байдаг, усаар бүтсэн амьтан болохоор бие хэл сэтгэл гурваар дамжин очиж байгаа сайн муу зүйл тэр чинээгээрээ нөлөө үзүүлдэг байна л даа. Шашин ном, шинжлэх ухаан ч үүнийг баталж байна даа. Тийм учраас цагаан сараар ёс төртэй байж эв эеийг хичээх нь жилийн турш сайн сайхан байхынхаа билэг дэмбэрэлийг дэглэж байгаа үг юм.

-Ирж буй үхэр жилийн өнгө төрх ер нь ямархуу байх бол?

-Гарч буй шороон үхэр жил Монголын ард түмэнд сайн сайхан зүйлийг өгнө гэж бодож байгаа. Ертөнц өрөөсөө л хэмнэлээрээ явж байдаг. Тийм учраас ямар ч жил гарлаа тэр нь цаг хугацааны үргэлжлэл л байдаг. Хүмүүний хувьд ч хэдэн нас насалсан байна түүний үргэлжлэл нь байдаг учраас урьд хийсэн буян заяа, сайн сайхан ажил юу байна, амьдралынхаа суурийг хэрхэн тавьсан байна тэрний л үргэлжлэл болдог. Ямар ч жил байлаа гэсэн зурхайн ёсоор янз бүрийн юм гарах ч өрөнхий төлөвөөрөө цаг хугацаа, амьдралын үргэлжлэл. Тийм учраас муу юм гарсан гээд сэтгэлээр унахгүй, сайн юм гарсан гээд бардахгүй л явах хэрэгтэй юм.
Хамгийн гол нь Монголчууд жилийн эхэн дээр сэтгэл санаа болоод аливаа нэгэн зүйлээ засдаг, зөв тийш нь мөрөө гаргадаг. Мөн жил, одон гариг, дэлхий ертөнцийн хөдөлгөөн болон өөрийн бие махбодын байдлаасаа хамааран тохирох засал хийдэг. Үүнийгээ өөрийнхөө зурхай дээр гарснаар хийх нь хүний сэтгэлд сайхан уужрал, тайвшрал өгч ажил хөдөлмөр хийх идэвх оруулдаг. Тиймээс хууччуул маань цагаан сарын 15-ны дотор засвараа хийдэг уламжлалтай байж дээ. Ер нь гарч буй үхэр жил бидний амьдралд дэвшил хөгжил авчирсан сайхан жил болно гэж бодож сууна даа. Зурхайн талын зүйлийг нь зурхайчид гаргачихсан байгаа биз дээ.

-Тантай уулзсаных нэг зүйлийг асуумаар байна. Жил бүрийн cap шинийн өмнө ёс юм шиг “Шинийн нэгэн хэдэнд тохиох вэ” гэдэг асуудал дээр цэц булаацалддаг болоод байгаа. Энэ жил тэр байдал бүр ширүүсч, аягүйдвэл нударга зөрүүлэх нь үү гэмээр харагдаж байсан. Хэд хэдэн телевизийн нэвтрүүлгээр гарлаа шүү дээ. Ард олон ч хүндэлж явсан хүмүүс нь олны өмнө тийн авирлахад ихэд эгдүүцэж байгаа. Үүн дээр таны ямар бодолтой байгааг дуулахсан гэсэн хүн ч маш олон байна?

-Сүүлийн гурав дөрвөн жилд ийм юм гараад байгаагаас биш олон жилийн явдал ч биш л дээ. Хэн хүнгүй л зовлонтой байх шиг байна. Бидэнд ч ялгаагүй. Төгсбуянтын зурхайг 1911 оноос хэрэглэж эхэлсэн ч 1944 оноос тогтмолжиж зурдаг зурхайгаа зураад л, хийдэг цагаан сараа хийгээд л ирсэн. Түүхэндээ Төгс буянтын зурхай, Шар зурхай хоёрыг хоёуланг нь хэрэглэж байсан. Манжийн төрийн дор байсан учраас манжийн хаантай төрийн зохицол олгох, нөгөөтэйгүүр нэгэнт л бусад улсын хараат учраас тэр улсынхаа зурхайгаар ажил хэргээ зохицуулах шаардлагын дагуу шар зурхайгхэрэглэдэг байсан байгаа юм.
Яагаад энэ хоёр зурхай давхар яваад байсан бэ гэхээр төгс буянтын зурхай нь монгол хүн өөрөө гаргасан учраас цаг агаар, улирлын байдал, орон нутагт нь зохицсон байж шүү дээ.
Хятад гэхэд л хоёр улиралтай шахуу газар. Урагшаа гэхэд дандаа халууны газрууд байна. Тийм учраас тэд дөрвөн улирлын хэм хэмжээг гаргах буюу цаг хугацааг шимтэн шинжээд байх хэрэггүй байдаг шиг байгаа юм. Харин манайд болохоор дөрвөн улирал нь тодорхой үзэгддэг учраас нарийвчлан гаргасан зурхай шаардагддаг. Тэгээд л Төгс буянтын зурхайг авч хэрэглэн, үе үеийн эрдэмтэн мэргэд Монгол нутагтаа зохицуулан хөгжүүлсээр ирсэн байдаг юм.
Хамгийн сүүлд 1966 онд Гандантэгчинлэн хийдийн зурхайчид болоод эрдэмтэд нийлэн Улаанбаатараас савласан зурхай болгосон байдаг. 2000 он хүртэл ямар нэгэн маргаан гаралгүй яг л энэ ёсоороо яваад ирсэн дээ. Эрдэмтэн Нинжбадгар гуай бидний өнөөгийн мөрдөж байгаа зурхайг Монгол зурхай гэж нэрлэн ном зохиолоо туурвисан нь ч бий.

-Өдөр тасардаг, давтагддаг гэж их маргаад байсан. Тэр ер нь ямар учиртай юм бэ?

-Энэ их бодууштай юм байгаа юм. Малчин ардууд маань сарны хэм хэмжээг онцгой мэддэг. Байгалиа шинжин амьдрал ахуйдаа ашиглаж сурсан учраас сарны хаашаа харж яаж байрласан, хэлбэр дүрсээр нь хэдний өдрийн cap байна вэ гэдгийг түвэггүй хэлдэг. Төгс буянтын зурхайд сарны хэлбэрийг их авч явдаг юм билээ. Тасралт, нэмэлт гэдэг бол ертөнц зогсож байгаа хэрэг биш юм.
Шинжлэх ухааны ёсоор авч үзсэн ч яг л таарч байна лээ л дээ. Яг сарныхаа хэлбэрийг аваад явах юм бол үнэхээрийн шинийн долооны хэлбэр гаргахгүй шинийн найман руугаа шилжчих, зарим үед шинийн наймны cap ерөөсөө хэлбэр дүрсээ өөрчлөхгүй хоёр хонох ч юм уу байдал гардаг л даа. Өөрийнхөө ард түмний байгалийг шинждэг, хэлбэрт дулдуйдсан зурхай учраас энэ нь нэлээн хэрэгтэй юм гэсэн байр сууриар л өдийг хүрч ирлээ дээ.

-Халз ярилцлагад орох үеэр шар зурхайн талыг дагадаг хүмүүс янз бүрийн үг хэл гаргаж байсан л даа. МБШТ гэдэг утгаар бас олон жил дагаж явсан учраас ард түмэн та бүхний хариуг их хүлээж байсан. Байдал хурцдахаас өмнө та бүхэнд албан ёсны хариу өгөх боломж байгаагүй юм уу?

-Бид ерөөсөө маргаан хийгээгүй шүү дээ. Өөрөө ч сая хэллээ. Хариу хүлээж байсан гэж. Ард түмний зүгээс Гандан хийд болоод лам нар ямар байр суурьтай байна, хариугаа хэлээч. Алинаар явах ёстой юм гэж шаарддаг. Сонин хэвлэл, телевиз радиогийнхан ч шавчихдаг. Энэ шаардлагынх нь дагуу бид “Дагаж, мөрдөж ирсэн Төгс буянтынхаа зурхайгаар явна аа” гээд л хариу өгдөг. Гэтэл тэр улсууд биднийг үг дуугаргахгүй санаатай байдаг юм болов уу, буруу юм хэллээ, зөв юм хэллээ гээд маргаанд улам л гүнзгий ордог. Шаварт улам гүнзгий шигдэж байгаа юм шиг. Сүүлдээ “Хүрч ирж бидэнтэй ярилц” гэдэг болсон. Тэгээд л зурагтын тэр нэвтрүүлэгт очсон хэрэг шүү дээ. Одоо үед шашны боловсон хүчин харьцангуй залуужчихсан. Ихэнх хөгшчүүд нь бурханы орондоо морилоод лам хүн хөгшин байдаг гэж бодох хэрэггүй болчихсон. 90 оноос хойш залуу боловсон хүчинтэй болж, тэд маань ч өөр өөрийнхөө мэргэжил, мэргэшлээр хэнтэй ч ярих хэмжээнд хүрсэн.
Тийм л хүүхдүүд тэр нэвтрүүлэгт орсон. Нөгөөдүүл нь ярих боломж олгохгүй байгаа учраас үгээ хүргэхийн тулд жаахан чанга дуугарсан л байх. Нөгөөтэйгүүр “Монгол хүн биш” энэ тэр гэхээр чинь залуу улс бас цочирдоно доо. Бид бүгд л миний эх орон, манай ард түмэн, бид монголын үр сад гэж л бодож явдаг шүү дээ. Тэд биднээс монгол орныг харамлахгүй л дээ. Тэд битгий хэл хэн ч биднээс монгол орныг хэзээ ч харамлаж чадахгүй. Бид энэ түүхийн туршид хийсэн юмтай, тусгаар тогтнол болоод аливаа нэгэн зүйлд оролцсон үнэн түүхтэй улсууд.
Настай тохитой улс залуустай хүлээцтэй бас учиртай ярих байх гэж би бодож байсан. Гэтэл харин эсрэгээрээ хүүхдүүдийг доромжлоод, ёс суртахууны хэм хэмжээгүй маягтай загнана лээ дээ. Уг нь түүхч улс гэнэ лээ. Гэхдээ ярьж байгаагнь сонсоход үнэхээрийн хэцүү юмнууд бас дуулдана лээ. Буддын шашны мэдлэгтэй захын хүн цагаан сарыг Богд ламтай холбодог түүх байгаагүйг, хэзээ ч битүүн болон арван тавныг гашуудал гэж үзэж байгаагүйг мэднэ. Би өчнөөн жил шашнаар явсан хүн, лав мэдэхгүй юм билээ. Цэдор Лхам гэж ном ерөөсөө гашуудлын ном биш.
Би түрүүнд ямар билэгдлээр уншдагийг ярьсан даа. Урьдны мэргэдүүд ч үүнийг гашуудлын гэж хэлж байгаагүй. 70 оноос хойш гэхээр би ч бас хуучны хүнд орох байх. Нэг удаа ч үүн дээр гашуудаарай гэж хэлж байсангүй. Бидний багш ч хэлж байгаагүй, номон дээр ч тэгж заадаггүй юм. Харин ч шинэ цаг эхэлж байна гээд бүгд цэвэр цэмцгэрийг эрхэмлэн баясаж хөөрдөг дөө. Гэхдээ тэр дунд учиртай ярьж байгаа хүмүүс ч бас байна билээ.

-Та тэр нэвтрүүлгийг үзээд багагүй бухимдаж дээ?

-Үнэнийг хэлэхэд би юу ярьж байгааг нь ойлгоогүй. Өндөр гэгээнийг битүүнтэй холбоод байх юм. Ямар ч холбоо байхгүй шүү дээ. Өндөр гэгээн цагаан сарын 14-ний өдөр таалал төгссөн юм. Тийм мэтийн юмнуудыг яриад, хүүхдүүдийг загнаад байх чинь хажуугаас нь харахад халширмаар л юм билээ. Энэ улсуудтай ярь аа, үгээ хэл гэж шаарддаг атлаа ярьсны дараа “Яах гэж энэ улсуудтай ярив аа” ч гэх хүн гарах юм.
Ер нь зан араншин нь ч мэдэгдэхгүй юм даа. Байгаль дэлхийн маань хүртэл ааш араншин мэдэгдэхээ болилоо доо. Хөгжил дэвшил, хүний буруутай ажиллагаанаас байгалийн тэнцвэрт байдал алдагдлаа гээд олон л зүйл дуулдах юм даа. Гэхдээ манай ард түмэн ухаантай улс. Хэн хүний хэлсэн үгийг дагах биш, өөрсдийнхөө түүх номоос хараад бүгдийг мэдэж байгаа даа гэж л бодож байна.

-Миний хувьд долдугаар сарын 1-ний үйл явдлаар жишээлэх ч юм уу хүний эмзэглэлээр их тоглоод байх шиг санагдсан?

-Би хэлсэн шүү дээ. Гарч буй жил гэдэг цаг хугацааны үргэлжлэл гэж. Тэр бол эмзэглэж болохгүй ажил. Аль ч орон гэсэн өөрийнхөө дадсан дадсан цагтаа л баяр ёслолоо хийдэг. Миний дуулснаар бол Хятад, Вьетнам, Өмнөд Солонгос гурав цагаан сараа тэмдэглэсэн юм шиг байна лээ, нэгдүгээр сарын 25-нд. Бирм, Таиланд, Лаос, Кампучи бол хийх яагаа ч үгүй.
Бүр дөрөвдүгээр cap гаргаж цагаан сартай ижилхэн баяраа тэмдэглэдэг шиг байдаг юм, халуун зунаараа байдаг газрууд даа. Төвд зэрэгт манайтай ойролцоо байгаа байх. Шар зурхайгаар тэмдэглэхээр зүгээр, Төгс буянтаар тэмдэглэхээр болохоо байчихдаг юм гэж байхгүй шүү дээ. Тэр бол ямар ч логикгүй ажил. Жишээлэхэд ноднин Хятадад хамгийн том газар хөдлөлт боллоо, банш буузнаас юм гарлаа гээд өчнөвн л юм болсон.
Тэр үед тэр болгоныг нь шар зурхайтайгаа холбож “Шар зурхайгаар cap шинээ тэмдэглэснээс ийм юм боллоо” гэж нэг ч хүн хэлээгүй байх шүү. Ерөөсөө л цаг хугацааны үргэлжлэл, байгаль дэлхийн ааш араншингаа гаргаж байгаа л явдал шүү дээ. Ертөнцийн хувьсал хөдөлгөөн, амьдралын хэм хэмнэлийг заавал тэр цагаан cap pyy чихээд байх хэрэг байна уу даа, ер нь. Хамгийн гол нь бид өөрсөд рүүгээ харан үйлийн үрийг бодох хэрэгтэй дээ.

-Гандантэгчинлэн хийдээс энэ жил тусгайлан цаг тооны бичиг гаргалаа. Энэ цаг тоолын бичгийн онцлог юу байна?

-Ер нь энэ Лит бичиг хүний нэрээр нэрлэгдэх учиргүй юм болов уу даа гэж бид бодож байгаа. Энэ бол уг гарвал хүртлээ цааш цаашаагаа холбогдоод явчих олон зууны уламжлалтай эд. Тиймзэс бид тэрний энэний зурхай гээд маргалдаад байхааргүйгээр байгууллагаасаа нэг сайхан лит гаргаж ард түмэндээ хүргэе гэж бодож хийсэн. Ард түмэн ч санал хүсэлт гаргадаг байсан. Цаашдаа бид эмнэлэг, зурхай хоёрынхоо дацанг чангатган сайжруулах, хуучин уламжлалт зурхайчдаа бэлтгэх, төгөлдөр болгох гээд олон л зүйл төлөвлөөд байна даа.

-Тэргүүн хамбын маань хувьд шинийн нэгний өдөр хэрхэн өнгөрдөг вэ, хамгийн түрүүн ээждээ золгодог уу?

-Шинийн нэгний өдөр жаахан хэцүү дээ. Битүүний шөнө арван цагаас эхлэн хурал хурж Лхам бурханаа тахина. Тэгээд шөнөжин тахиад өглөөний зургаа, долоон цагт гадаална. Гараад шууд Очир дарийнхаа дугана руу явж өндөр гэгээний бүтээсэн Очир дарь бурхандаа мандал өргөдөг. Эх болсон зургаан зүйл хамаг амьтан тэр дундаа Монголын ард түмний сайн сайхны төлөө гэсэн сэтгэлээр өргөдөг юм. Мандаж бадрахын билэгдэл болсон мандалаа өргөөд буцаж дугандаа орон лам нартайгаа золгодог. Долоо найман зуугаад хүнтэй юм чинь нэлээн хөл хөдөлгөөнтэй, их том золголт болно оо.
Золголтын дараа шинэ өдрийнхөө хурлыг эхэлдэг. Тэр хооронд Ерөнхийлөгч, Их Хурлын дарга, Ерөнхий сайд маань морилон ирж Жанрайсагтаа мөргөчихөөд Очир дарийн дуганд Монголынхоо ард түмний сайн сайхан, мандал бадралын төлөө мандалаа өргөнө.
Тэгээд 12 цагт гадаалаад дөрвөн цагаас ерөөлийн 15 хоногийн хурал эхэлдэг юм. Тэр хооронд төрөө дээдлэх үүднээс ордонд очиж хуваарийнхаа дагуу төрийн өндөрлөгүүдтэйгээ золгодог. Тэндээсээ гараад л эжийдээ очиж золгоно доо.
Тэр өдөр манайхан намайг хүлээгээд л сууж байдаг юм. Шөнөжин нойргүй хоносон хүн чинь нэлээн нойр хүрнэ дээ. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Их Хурлын дарга нарын дотны хүмүүсээ гэртээ аваачиж шинэлдэг цагт нь бас очдог. Энэ мэтээр яваад оройны хурал энэ тэр гэсээр байтал нэг л мэдэхэд шинийн хоёрон, гурван өнгөрчихсөн байдаг даа.

-Та нийт Монголын ард түмэндээ, тэр тусмаа манай сонины уншигчдад хандан ерөөл айлтгана уу?

-Монголынхоо ард түмэнд бие биенийгээ ойлгон мэдэрч эв зүйтэй, урт настай, удаан жаргалтай байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Tuesday, February 17, 2009

Г.Отгонбямбаа: С.Зоригийг хєнєєсєн гээд ажилд ч авдаггvй байсан

Ардчиллын алтан хараацайн нэг, УИХ, Засгийн газрын гишvvн, Дэд бvтцийн яамны сайд С.Зориг 1998 оны аравдугаар сарын 2-ны єдєр бусдын гарт амь vрэгдсэн билээ. Тvvнийг хэрцийгээр бvрэлгэсэн алуурчин єнєєг хvртэл олдоогvй байгаа. Тухайн vед цагдаагийнхан хэд хэдэн хvнийг сэжигтнээр татан шалгаж байсан удаатай. С.Зоригийн амь насыг хєнєєсєн байж болзошгvй хэмээн сэжиглэгдэн “Ганц худаг”-т саатуулагдаж байсан Г.Отгонбямбаатай ярилцлаа. Тэрбээр хvн амины хэрэгт нэр холбогдож дєрвєн жил зургаан сар сэжигтнээр татагдсан аж. Г.Отгонбямбаа “С.Зоригийн хэргийг улстєржvvлснээр энгийн иргэд маш их хохирсон” гэж байсан. Тvvнтэй ийн ярилцав.

-Таныг С.Зориг агсны амь насыг бvрэлгэсэн хэрэгт сэжигтнээр татаж шалгаж байсан. Цаг хугацааны явцад гэм буруугvй гэдгийг чинь тогтоосон байгаа. Тухайн vед юу болсон талаар яриагаа эхлэх vv?

-Болно оо. С.Зориг агсныг хєнєєсєн хэрэгт сэжиглэгдэж хоёр ч удаа саатуулагдаж байлаа. Эхний удаад 1998 оны аравдугаар сарын 6-ны єдєр Чингэлтэй дvvргийн Цагдаагийн хэлтэс рvv явж байтал Эрvvгийн цагдаагийн газрын ажилтнууд намайг баривчилсан. ЦЕГ-ын тусгай тасгийнхны хараанд арван цаг гаруй ямар ч шалтгаангvйгээр хоригдож байлаа. Харин дараа нь 1998 оны аравдугаар сарын 23-ны 22.40 цагийн vед гэртээ байтал энгийн хувцастай хvмvvс орж ирээд л “ Таныг баривчлах боллоо” гэж хэлсэн. “Намайг ямар шалтгаанаар баривчилж байгаа юм бэ” гэж асуухад “Улс тєрийн жагсаал, цуглаантай холбоогvй. Та ямар хэрэг хийснээ мэдэж байгаа биз дээ. Та хvн амины ноцтой гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа” гэж хэлсэн юм. Гэтэл Эрvvгийн цагдаагийн газрын ахлах тєлєєлєгч Б.Даваажав, Л.Батбаяр нар прокурорын зєвшєєрєлгvй баривчилсан гэдгийг нь сvvлд мэдсэн.

-Тухайн vед та Чингэлтэй дvvргийн Цагдаагийн хэлтэс орох гэж явсан гэл vv. Нууц биш бол ямар ажлаар явсан юм?

-Би тухайн vед Г.Бошигтын нэгдсэн хєдєлгєєний гишvvн байлаа. Нэг vгээр хэлбэл тэр vед зохиогддог байсан жагсаал, цуглааныг удирддаг байсан юм. Тэгээд л жагсаал, цуглаантай хол-боотой асуудлаар цагдаагийн хэлтэс орох санаатай явж байсан.

-Таныг шууд л “Ганц худаг” руу ачсан уу?

-Намайг 72 цаг Сvхбаатар дvvргийн Эрvvлжvvлэх байранд саатуулсан. Тэгээд “Ганц худаг” дахь урьдчилсан хорих тєвийн тусгай захилгат гэгддэг 43 дугаарын камерт хорьсон. Бас болоогvй ээ, гар дээр 43 гээд vзгээр бичсэн.

-Байцаалт авч байсан уу. Байцаалтын vед таныг элдвээр дарамталж байв уу?

-Арав гаруй хоног хорихдоо нэг л удаа байцаасан. Байцаалт авах болгондоо бороохой, зэвсгээр айлгадаг байсан. Би єєрєє цагдаагийн байгууллагад ажиллаж байсан.

-Тэгээд юу асууж байх юм бэ?

-”Та С.Зоригийг яагаад хєнєєсєн юм бэ. Танай Монголын нэгдсэн хєдєлгєєн чинь их мєнгєтэй гэл vv” гэж асуугаад байдаг. Єєр юу ч асуудаггvй байсан шvv.

-Та юу гэж хариулдаг байсан бэ?

-”Та нар ямар ч гэм буруугvй хvнийг хорьж байна. Хэрэг хийсэн хvнийг нь ол. Би С.Зоригийг алаагvй” гэж хэлдэг байлаа. Хамгийн сvvлд байцаалт авахдаа “Таныг С.Зоригийн эхнэр н.Булгантай нvvрэлдvvлнэ” гэж хэлсэн. Надад хийсэн хэрэг байхгvй учраас нvvрэлдэхээс айхгvй байсан. Гэтэл уулзуулаагvй ээ.

-Та С.Зориг агсны гэргийг таньдаг байсан уу?

-Хаанаас даа, танихгvй.

-Таныг хэзээ сулласан бэ?

-Манай гэр бvлийн хvн батлан даалтад гаргуулж авч байлаа.

-Батлан даалтад гарсан ч сэжигтэн хэвээр байсан уу?

-Тийм ээ. “Дуудсан цагт ирж байгаарай” гэж сануулж байсан. Би єєрєє гэм буруугvй болохоор хэзээ дуудахыг нь хvлээлгvй цагдаагийн газарт очиж уулздаг байлаа. Тэгээд л “Батлан даалтад байх хугацаа дуусах болсон уу” гэж асуухаар “Хvлээж бай” гэдэг. Дєрвєн жил зургаан сар хvн амины хэрэгтэн болж, сэжиглэгдэн явсан гэх vv дээ. Энэ хугацаанд ямар ч ажил хийх боломж байгаагvй. Тухайн vед Ялалтын талбай дээр баригдсан майханд хэдэн жилийг єнгєрvvлсэн гэхэд хилсдэхгvй. Гэртээ харих эрх надад байгаагvй ээ.

-Яагаад гэрт тань хариулдаггvй байсан юм бэ?

-Манай гэр Нисэхэд байдаг. Хол гэртэй болохоор оргон зайлж магадгvй гэж бодсон байх л даа.

-С.Зоригийг агсны гэр бvлийн талаар хэр сайн мэдэх вэ?

-Тэр хvнийг би сайн мэднэ. Зэргэлдээ байранд амьдардаг байсан юм. С.Зориг чинь vнэнч шударга тууштай тэмцэгч хvн байлаа. Жагсаал, цуглаан болгонд ирж оролцдог байсан. Ихэвчлэн дуугvй ажиглагч байсан гэхэд болно. Харин гэр бvлийн талаар сайн мэдэхгvй юм.

-Аллагын хэрэгт Батаа, Оюунаа гэх хvмvvс нэр холбогдож байсан. Тэр vед бєєн шуугиан болж ийм нэртэй хvмvvсийг баривчилж байсан шvv дээ?

-Тийм ээ. Батаа, Оюунаа гэдэг нэртэй маш олон хvнийг “Ганц худаг”-т саатуулсан байсан. Хамгийн анх баривчлагдсан Батаа, Оюунаа нь Баянзvрх дvvргийн иргэд байсан юм.

-Зєндєє иргэдийг хилс хэргээр гvтгэж саатуулсан гэлээ. Хэр олон хvн байсныг санаж байна уу?

-Подваль дvvрэн хvн байсан. Бvгдийг нь байцаадаг байсан юм.

-Шоронд хоригдсон хvмvvс юу ярьдаг байсан бол?

-Янз бvрийн юм ярьдаг л байсан. Мєнгє єгнє гэхээр нь хэрэг хvлээнэ гэх мэтээр хоорондоо ярьж байсан л даа. Би тэдэнтэй нэг ч vг дуугардаггvй байсан юм.

-Энэ хэргийг vйлдээгvй ч эзэн холбогдогчийг нь олдоосой гэж боддог уу. Ер нь таны хувьд уг хэрэгт сэжиглэж байгаа хvн бий юу?

-С.Зоригийн хэргийг анх шалгаж байсан ажлын хэсгийнхэн хэргийн газрын vзлэгийн материалыг алга болгосон. Тухайн vед Эрvvл мэндийн сайдаар ажиллаж байсан Ш.Батбаяр шvvх эмнэлгийн холбогдох бvх магадлагаа, нотлох баримтыг устгасан гэж хоригдож байсан хvмvvс ярьдаг юм билээ. С.Зоригийн хэргийн талаар Э.Бат-Vvл, Да.Ганболд нар мэдэж байгаа. Тухайн vед хvмvvс ярьдаг л байсан. Э.Бат-Vvл С.Зоригийн эхнэртэй холбоотой байсан. Тvvнийг нь мэдсэн С.Зориг солио тусч архи уух болсон гээд л ярьдаг. Олны яриа ортой байхыг vгvйсгэхгvй .

-Энэ хэргийг Монголын цагдаа илрvvлж яадах болов уу. ?

-Илрvvлэх бvрэн боломжтой шvv дээ. Эд хvч дайчлан ажиллахгvй л байгаа байх. Тэрнээс биш хэрэг хийсэн этгээдийг олох бvрэн боломжтой.

-Энэ олон жил таныг сэжигтнээр татсан байх нь ээ. Та шvvхэд хандсан гэж байсан. Энэ ямар учиртай юм бэ?

-Хилсээр гvтгэгдэж олон жилийг гэмт хэргийн сэжигтнээр єнгєрvvлсэн. Тэр vед хvмvvс намайг хараад “Єнєєх С.Зоригийг алсан алуурчин чинь энэ байна” гээд ажилд ч авдаггvй байсан. Зарим нь хєєж туугаад, нэг нvдээрээ ч vзэхгvй. Vнэндээ бол хорьж шийтгvvлснээс хойш би амьдралгvй болсон. Тэгээд тєрєєс хоригдсон хугацааныхаа хохирлыг нэхэмжилсэн юм.

-Шvvхээс ямар шийдвэр гарсан бэ?

-Шvvхэд хандсанаар байдлыг улам хvндрvvлсэн дээ. Нэр тєрєє сэргээлэхийн тулд тєр, засгийн єндєрлєгvvдэд хандсан. Тухайн vед УИХ-ын дарга байсан Л.Энэбиш, гишvvн Ц.Шаравдорж нарт хандаж захидал бичиж байсан удаатай. Аргаа барахдаа Хvний эрхийн vндэсний комисст хандсан юм. Гэтэл комиссоос надад С.Зоригийн хэрэгт ямар ч холбогдолгvй гэсэн бичиг хийж єгсєн. Энэ бичгийг аваад би нэр тєрєє сэргээлээ гэж vзсэн дээ. Ингээд эдийн засгийн хохирлоо цагдаагийн байгууллагаас нэхэмжлэхээр шийдсэн юм.

-Эдийн засгийн хохирол гэхээр хичнээн тєгрєг нэхэмжлэх вэ?

-Би урьд нь машин засварын газарт ажиллаж байлаа. Сарын орлого минь 30 мянган тєгрєг байсан юм. Ажлынхаа хажуугаар гэртээ хоол хийж тус бvрийг нь 500 тєгрєгєєр зардаг. Єєрєєр хэлбэл, миний нэг єдрийн орлого зургаан мянган тєгрєг байсан юм. Тэгэхээр би энэ бvх мєнгєє хохирсон жилээрээ тооцоод vзвэл зургаан сая 552 мянган тєгрєг гарч байгаа гэсэн vг. Энэ мєнгєє л нэхэмжилж байгаа юм.

-Тэгээд таньд мєнгийг чинь єгсєн vv?

-Шvvхээс таны эрх зєрчигдєж байна. Хохирлоо зуун хувь гаргуулж ав гэсэн шийдвэр гарсан л даа. Харамсалтай нь нэг сая 200 мянган тєгрєг єгєєд vлдснийг нь єгєєгvй. Яагаад єгєхгvй байсныг нь судалсан чинь хувиараа цайны газар ажиллуулж байсан гэх vндэслэлээр єгєхгvй байхаар шийдсэн байсан. Дам яриагаар надад олгогдох мєнгє Сангийн яаманд ирсэн ч єгєєгvй л юм билээ.

-Одоо тэгээд таны амьдрал ахуй ямар байна вэ. Сураг сонсвол айлын хашаанд байдаг гэсэн?

-Тийм ээ. Амьдрал хэцvvхэн л байна. Айл айлын хашаа дамжаад л хєєгдєх vедээ хєєгдєєд, шар нар, бор хоногийг єнгєрєєж явна даа.

-Та чинь Цагдаагийн байгууллагад олон жил ажилласан юм билээ. Хэдэн оны vед ажиллаж байсан юм бэ?

-Миний аав 15-ны цагдаа байсан хvн. Би 17 настай байхаасаа эхлээд л Цагдаагийн байгууллагад ажилласан тvvхтэй. 1969 оноос хойш 1993 онд хvртэл тасралтгvй 24 жил ажилласан юм. Хамгийн сvvлд Сэлэнгэ аймгийн Цагдаагийн хэлтэст ажиллаж байгаад гарсан. Цагдаагийн “Онц сэргийлэгч”, Аюулаас хамгаалахын хvндэт тэмдгээр шагнуулж байлаа. “Ганц худаг”-т хоригдож байхдаа єєрийн шалгаж байсан томоохон хэрэгтнvvдтэйгээ хамт хоригдож л байлаа. Цагдаа байсан тулдаа л энэ зэрэгтэй яваа байх. Хэрвээ жирийн иргэн байсан бол єдийд би улс тєрийн золиосонд явчих байсан шvv.
-Та цагдаагийн ямар цолтой байсан бэ?

-Ахлагч цолтой, армид бол офицер шvv дээ.

-Цагдаа байсан хvн яагаад улстєрд орчихов оо. Тэр vеийнхэн таныг жагсаал, цуглаан зохион байгуулдаг толгойлогчдыг нэг байсан гэх юм билээ?

-Тэр vнэн. 1990 онд Ардчилсан хєдєлгєєн ялж тєрд эргэлт гарсан. Ардчилсан намынхан ялалт байгуулсан ч хоорондоо маргалдаантай байсан юм. 1997 онд би Г.Бошигтын хєдєлгєєнд нэгдэж улс тєрийн жагсаал, цуглаанд оролцохоор болсон. Жагсаал зохион байгуулна гэдэг нарийн ажил. Хаана хэдэн цагт цуглах вэ, яаж лоозон барих, ямар vг бичих вэ гээд тусгай ажил их бий.

-Хамгийн анхны жагсаалаа хэзээ хийж байсан бэ?

-1998 оны дєрєвдvгээр сарын 24-нд талийгаач О.Дашбалбартай хамт хийж байжээ. Тэр vед цугласан хvмvvс Ялалтын талбайд багтахааргvй их байсан юм. Багцаалбал 10 мянган гаруй хvн цугласан. Тєрийн ордныг нар буруу гурав тойроод Э.Бат-Vvл, Р.Гончигдорж нарын зургийг шатааж байсан. Тэгээд есдvгээр сарын 28-нд Ц.Элбэгдорж, Б.Дэлгэрмаа нарын дvрсийг шатаахаар ярилцаж байсныг санаж байна.

-Тухайн vед анх удаа жагсагч нар тєв замыг хааж байсан гэл vv?

-Тийм шvv. Одоогийн цахилгаан холбооны урд байрлах дєрвєн замыг дєрвєн цаг гаруй хааж байсан юм. Гэтэл зам хаалаа гээд бєєн шуугиан болж, жагсаал зохион байгуулагч нарт албан шаардлага ирж байсан удаатай. Ингээд л бид жагсаалаа тайван замаар хийхээр болж Ялалтын талбай дээр майхан барьж хэвтсэн дээ.

-Одоогийн тэмцэгчид гэх хvмvvсийн талаар ямар бодолтой явдаг вэ?

-Ерээд оны vед жагсаал цуглаан хийхэд одоогийнх шиг ийм эмх замбараагvй байдал vvсдэггvй байсан. Одоо энэ Ахмадын холбооны Г.Баасан чинь тухайн vед жагсаал, цуглаан vймvvлэгч байлаа шvv дээ. Тэмцэгчид гээд байгаа Ж.Батзандан, О.Магнай, Г.Баасан нарын зохион байгуулсан жагсаал, цуглаан удаа дараалан МАХН-ын байр руу халдсан. Энэ бол буруу алхам. Долдугаар сарын 1-нийг захиалсан гол хvн нь Ц.Элбэгдорж, Б.Жаргалсайхан нар. Б.Жаргал-сайхан бол намайг нэгдсэн хєдєлгєєнд байхаас л жагсаал болгон дээр ирж vг хэлдэг байсан. Мєнгє єгєхгvй хэрнээ эд материалаар тусалж лоозон, ухуулга хийх даавуу єгдєг байсныг мэднэ.

-Ярилцлага єгсєнд танд баярлалаа.


Эх сурвалж : Нийгмийн толь

Улаанбаатарын унаа, зам хоёрыг хөндөхүй

Монголын хүн ам 2009 оны эхний нэг сарын байдлаар хоёр сая 700 мянга орчим болоод байна. Манай хүн амын 29 хувь нь 0-15 насны хүүхэд, 65 хувь нь 16-59 насны, 6 хувь нь 60-аас дээш насны хүмүүс эзэлж байгаа статистик тоо бий. Хүн амын дундаж наслалт 66,8 хүрч, 2004 оныхоос 1,5 жилээр урт насалдаг болсон нь гэгээн тоо. Жилд дунджаар 16 мянган хүн шинээр мэндэлдэг болсон.

Нийм хүн амын 40 хувь нь Улаанбаатарт амьдарч байна. Хүн амынхаа тоогоор дэлхийн томоохон хотын хэмжээнд хүрэхүйц болсон нь бидний бахархал. 2007 онд Улаанбаатар маань 1 сая дахь иргэнээ хүлээн авсан билээ. Ингэснээр нэгээс дээш сая хүнтэй 115 улсын 468 хотын 452 дугаар байранд орсон гээд бод. Энэ бол улсын маань ч, нийслэлийн маань ч хөгжлийн урагшаа алхаж буйн жишээ. Нийслэлд амьдрагчдын 65 хувь нь 35 хүртэлх насныхан. Ингээд бодохоор нийслэлчүүд маань залуухан ч, бас амьдралын идэвхтэй үе буюу идэрмэг үеийнхэн зонхилж байгаа нь Улаанбаатарын ирээдүйг харах чухал болсныг харуулна. Улаанбаатарын хүн шинэ болжээ. Шинэ хүн шинэ амьдрал, шинэ өнгө төрхийг нэхэж байна. Хуучин Улаанбаатар бол сэлүүхэн гудамжтай, унаа цөөн, зам нь эвдрэл багатай байсан. Улаанбаатарынхан зөвхөн нийтийн тээврээр зорчоод болдог байсан. Одоо бол өөр болсон. Улаанбаатарын унаа олширч, зам эвдэрснээс гудамжууд бөглөрөлтэй, түгжрэлтэй байх нь ердийн үзэгдэл боллоо. Улаанбаатарчууд явган байсан бол одоо унаагүй хүнийг тоолох нь амар болсон. Нийслэлд 200 гаруй мянган хүн машин унаатай гэсэн бүртгэл байдаг. Өдөрт энэ хэмжээний машин хөдөлгөөнд оролцдог гэсэн тоо ч байгаа. Тэгэхээр замын ачаалал хэтэрсэн гэсэн үг. Улаанбаатарчуудын ихэнх нь унаатай хэрнээ явдаг замаа бодох нь цөөн. Унаагаа өглөө бүхэн арчиж зүлгэдэг шигээ явдаг замаа өдөр бүхэн засч тордож байвал унаа, зам хоёрын зөрчил гарахгүйсэн. Гэтэл сүүлийн жилүүдэд унаа, зам хоёрын зөрчил өдөр ирэх бүр ихэсч, зорчигчид, жолоочдын бухимдал өссөөр байна. Тэр хэрээр замын осол ч их гарч байна. Өдөр бүр явган зам дээр машинд хүн мөргүүлж гэмтэн бэртэж, зарим нь газар дээрээ осолдож байгааг замын цагдаагийн газраас мэдээлдэг. ЗЦГ зохицуулагч, байцаагчдын тоог нэмж байгаа хэдий ч Замын осол, аваар буурахгүй байна. Гэрлэн дохионоосоо олон шүгэлтэй цагдаа зам дээр зогсоод ч гэмт хэрэг буурахгүй байгаа нь үнэн. Тиймээс цагдааг нэмээд эл асуудлыг шийдэхгүй нь тодорхой. Байдлаас хараад байхад нийслэлд шийдэх хоёр асуудал байна. Улаанбаатарын унаа, зам хоёрыг л уялдаатай шийдэх цаг болж. Унааны хувьд жил бүр жижиг оврын машин нэмэгдэж, хүн амын олонхи нь явгарахгүй болсон хэдий ч нийтийн тээвэр нь цөөдсөөр байна. Хүн амын олонхи нь нийтийн тээврээр зорчдог байдал арилахгүй болохоор том оврын асуудал нэн чухал. Тиймээс том оврын автобусыг нэмэгдүүлэх асуудлыг нийслэлийн шинэ удирдлагууд Засгийн газарт тавьж, тэр нь ойрын үед шийдвэрлэгдэх боллоо.

Уг нь Улаанбаатарт 27 аж ахуйн нэгжийн харьяанд 760 гаруй том оврын автобус хөдөлдөг ч тэр нь хаанаа ч хүрэхгүй байна. Тэдгээр том оврын автобусны 70 хувь нь хуучирч муудан, замд үйлчилгээ хийх боломжгүй болсон. Хуулиараа ч явах эрхгүй болсон гэдэг. Тэгэвч хүн амаа явгалчихгүйн тулд хүчээр үйлчилгээнд гаргаж байгааг тээврийн газрынхан ярьдаг. Хуулинд зааснаар 12 жил явсан унааг нийтийн тээврээр үйлчлэх эрхийг хасдаг атал манайд юун 12 жил манатай, гуч дөчин жил явчихсан, үеэ өнгөрөөчихсөн “Өвөө” унаанууд зөндөө. Аргагүй л ажлаа мэддэг, хотод олон жил үйлчилгээний албыг хашсан хүмүүс Улаанбаатар хотын удирдлага болсон нь нийтийн тээврийг өөрөөр харж, тулгамдсан асуудлыг шийдэхэд нөлөөлж эхлэв үү? Нийслэлийн нийтийн тээврийг өөрөөр ярих нь их болж, энэ асуудлыг ч олны анхааралд хандуулж эхэлсэн нь нааштай, ахицтай байгааг хэлэхгүй байж болохгүй. Монгол Улсын хөгжлийн сангаас хотын нийтийн тээврийн паркыг шинэчлэхэд 38 тэрбум төгрөг гаргаж, үүний үрээр энэ онд 400 шинэ автобус үйлчилгээнд гаргахаар болсон юм. Энэхүү дорвитой шинэчлэлийн анхны гараа болсон 20 шинэ автобусыг БНСУ-аас авахаар болж, тэдгээр нь ч Улаанбаатарт ирж, энэ сарын 22-нд үйлчилгээнд гарахаар болжээ. Шинэ унааг анхны үйлчилгээнд хүлээн авах ёслол Сүхбаатарын талбайд болох аж. Бас энэ 20 шинэ унаа Монголын уламжлалт цагаан сарын өмнөхөн олны үйлчилгээнд гарах гэж байгаа нь билэгдэлтэй. 20 -иор тогтохгүй ийм унаа нийслэлд уван цуван ирсээр 7 дугаар сар гэхэд шинэ 400 унаатай болно. Бас л монголчуудын их баяр наадмаар шинэ унааны сүүлч ирнэ гээд бодохоор билэгшээхээс аргагүй. Ийнхүү монголчууд үхэр жил чухам “Морьтой” байх нь ээ. Морьтой байхаараа монголчууд хийморьтой.

Улаанбаатарын өнгө ч унаагаа дагаад сайхан болох нь дамжиггүй. Унаагаа дагаад Улаанбаатарын өмнө тулгарч буй хоёр дахь чухал асуудал байна. Энэ нь хотын зам. Нийслэлийн зам бас хуучирч муудсан. Тэгэхээр шинэ унаанууд хуучин зам дээр удаан тэсэхгүй л болов уу? Шинэ унаа сайн, чанартай зам шаардах нь зүй. Шинэ унааг анхнаас нь удаан эдлэхийн тулд замаа засч, сайжруулах нь бидний гол, онц чухал асуудлын нэг. Замаа яаж сайжруулах вэ? Нийслэлийн энэ жилийн төсөв 102 тэрбум агаад үүний ердөө 4,7 тэрбумыг замд зориулах аж. Бага л хөрөнгө, мөнгө хэдий ч хямралын үед үүнээс илүүг нэхээд яахав, тэртэй тэргүй энэнээс илүү олдохгүй нь тодорхой. Энэ хөрөнгө мөнгөн дээр дотоодын нөөцийг олж, ашиглах нь чухлаар тавигдаж байна. Хотын замын санд төвлөрөх мөнгийг хяналттай хураан авч, зөв ашиглахыг бодууштай. Дөрөвдүгээр сарын эхээр замын татвар хураамж эхэлнэ. Улсын хэмжээнд авто хэрэгслийн үзлэг, тооллого ч эхэлнэ. Зам засварын ажил ч эхэлнэ. Энэ олон эхлэх ажлуудын уялдаа холбоог сайжруулбал замын асуудлыг шийдэхэд дөхөмтэй. Зам засварын асуудлыг шийдэхэд энэ жил ОХУ, БНХАУ-аас замын мэргэжилтнүүд урьж байгаа дуулдана. Энэ ч зөв байх. Монголд замын сайн мэргэжилтэн,инженер байдаггүй гэдэг. Тиймээс ч зам засварыг манайхан дотооддоо сайн чанартай хийж чаддаггүй биз. Манайхны замын засвар үнэхээр муу байгаа нь харагдаж байдаг. Өнгөрсөн жилүүдэд хийсэн замын засварыг харцгаа. Дандаа нурж эвдэрсэн замууд. Харин гадныхны хийсэн зам нэг л өөр. Баруун, зүүн дөрвөн замын шинэчилсэн байдлыг үзэцгээ. Чанар гэдгийг тэндээс харж болохоор. Тэгээд ч хийж сурсан хүмүүсийн гараар орсон дээрх замууд, орчны тохижилт ч өөр байгаа. Түүнээс биш манайхны сонгуулиар санал авах гэсэн замын зассан, хийснийг үзэхээр өдөр шөнө шиг ялгаатай харагдаж байна. Жил ч хүрэхгүй хугацаанд зам нь эвдэрч, жолооч нар түүнийг “Там” гэж хараана.

Энэ байдлаасаа салцгаая. Хотын шинэ удирдлагууд ч үүнд илүү анхаарах нь зүйтэй. Унаагаа шинэчилсэн шигээ замаа шинэчлэхийг иргэд хүсч байна шүү. Улаанбаатарын унаа, зам хоёр минь ч үүнийг биднээс шаардсаар байгаа. Шинэ унаа, шинэ зам-Шинэ Улаанбаатарыг урагшаа дуудна ч , улам хөгжүүлнэ ч. Нийслэлийн шинэ Засаг даргын дөрвөн шинэ орлогч орон нутгийн сонгуульд “Шинэ Улаанбаатар” гэсэн уриатай гарч ирцгээсэн. Шинэ хурлын түшээ нар ч “Шинэ Улаанбаатар” гэж уриалсан шилэгдмэлүүд. Та нарын шинэ Улаанбаатарын хөгжил шинэ унаа, шинэ зам хоёроор шийдэгдэнэ. Эндээс хотынхоо шинэчлэлийг эхэлье.

Monday, February 16, 2009

Д.Зоригт: Тодорхой хугацааны дараа Монголчууд 50 хувиа эзэмшинэ

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр хуралдлаа. Уг хуралдаанаар цаг үеийн тулгамдсан асуудлыг хэлэлцсэн юм. Хуралдаанд хоёр толгойн гэрээний хувилбарыг танилцуулсан, Эрдэс баярлаг, эрчим хүчний сайд Д.Зоригтоос уг гэрээний талаар дараахи асуултад хариулт авлаа.

-Таван толгой, Оюу толгойн гэрээний хувилбарыг Засгийн газрын хуралдаан дээр танилцуулсан. Энэ хувилбар эцсийнх байсан уу?
-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэж, шаардлагатай бол дахин Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар боллоо. Ер нь гэрээний төсөл үндсэндээ бэлэн болсон гэж хэлж болно. УИХ-аас өгсөн удирдамжийн дагуу тодорхой асуудлыг тусгасан. Гэхдээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр асуудал хэлэлцсэний дараа гэрээний талаархи дэлгэрэнгүй мэдээллийг сэтгүүлчдэд өгнө.

-Эзэмших хувийн тухайд ямар нэгэн тохиролцоонд хүрч чадсан байх?
-Агуулгын хувьд 34+16=50хувь гэсэн үг. Гэхдээ тодорхой хугацааны дараа энэ хувьд хүрнэ. Мөн урьдчилсан төлбөр авна гэсэн байгаа шүү дээ. Урьдчилсан төлбөрийг үе шаттайгаар гарын үсэг зурснаас хойш авч эхлэхээр тохиролцоонд хүрлээ.

Цаашид УИХ-ын удирдамжид заасны дагуу монголын тал хөрөнгө оруулалтыг хэрхэн нөхөх асуудлыг тусгасан байгаа. Мөн энэ удирдамжид заасны дагуу байгаль орчныг хамгаалах, бүс нутгийн хөгжлийг дэмжих, ажлын байр бий болгох гэсэн тодорхой заалтууд дээр ажлын хэсэг саналаа Засгийн газарт танилцууллаа.

-Тэгэхээр "Айвенхоу майнз" компани 50 хувийг зөвшөөрсөн гэсэн үг үү?
-Нэлээд хугацаа өргөсний дараа 50 хувь болохоор харилцан тохиролцсон. Гэхдээ одоогоор манай тал 34 хувь гэж тохиролцлоо.

-УИХ-ын ээлжит бус чуулганаар Оюу толгойн асуудал орж амжих болов уу?
-Өргөн барихаар бид ажиллаж байна. Мэдээж тодорхой үе шат, журамтай. Эхлээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцсэний дараа дахин Засгийн газарт асуудлыг оруулна. Эдгээр үе шатыг дуусгасны дараа өргөн барихаар ажиллаж байна даа.

-Тавантолгойн асуудал юу болж байгаа вэ?
-Тавантолгойн асуудал үндсэндээ дуусч байна.
Зөвлөхүүдийг нь авсан байгаа. 10 гаруй компанитай санал бодлоо хуваалцсан. Мөн Тавантолгойн асуудлаар техникийн зөвлөлтэй болж байгаа.

Уурхайн техникийн нөхцөл ямар байх юм, хувааж болох эсэх зэрэг олон асуудлыг шийдэх үүднээс техникийн зөвлөгч нэг компанийг сонгож авч байгаа.

-Урьдчилгаа төлбөрийн тухайд?
-Урьдчилгаа төлбөрийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр орсны дараа ярья.

Чөлөөт өрсөлдөөн ба Халаасны хулгайч "төр"

Чөлөөт өрсөлдөөн



Нэлээд хэдэн жилийн өмнө бид "50, 100"-ын гэж нэрлэж заншсан байшингийн 00 давхарт байрлах хувийн ундааны цехүүдийн хийсэн ундаагаар бор ходоодоо болгож халуунд ангасан биенийхээ цангааг тайлдаг байлаа. Ундааг цехээс нь авбал 50 төгрөг, ТҮЦ болон дэлгүүр, үүргийн худалдаачидаас авбал 100 төгрөгөөр авдаг байлаа. Тухайн үедээ уугаад асгаж цутгаад нэлээн л хүртчихдэг байлаа. Ундааны цехийн ариун цэвэр гэж авах юм байхгүй. Усанд ордог банндаа усаа түүхийгээр нь дүүргэж байгаад ундааныхаа сироптойгоо холиод л гүйцээ. Мэдээж эцэст нь шошго болон бөглөөг гар аргаар хийсэн хагас автомат машинаар гүйцэтгэнэ. Мэдээллийн хэрэгсэлүүдээр ундааны цехүүдийн үйл ажиллагааг шалгасан мөн ариун цэврийн байдал нь зөрчигдсөн талаар мянга түмэн удаа давтаж гараад нэмэргүй. Байшин болгоны доод давхарт өнөөх ундааны цехүүд нь оршин тогтносоор байлаа. Энэ байдлыг арилгаж чадсан жишээ гэвэл бидний сайн мэдэх Coca Cola ундаа. Олны танил гэгдэх хүмүүс "150" хэмээн хэлэх учир битүүлэг сурталчилгаа, дэлхийд чанараараа танигдсан бүтээгдэхүүн Монголд орж ирэх нь тэрээ. Энэ болсон үйл явдалаас харахад зах зээлд хэн нь чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж зөв менежмент хийнэ тэр нь ашиг олж оршин тогтнох жамтай гэдгийг харуулж байна. Уул нь бол төр аль болох хувийн хэвшлүүдийг дэмжиж байх ёстой. Хувийн ундааны цех ч Coca Cola үйлдвэр ч тэр хувийн л хэвшлийнх. Гэхдээ энд яах аргагүй чанарын өрсөлдөөн гарч ирсэн.



Халаасны хулгайч "төр"



Төр бидний амьдралд хамгийн бага халдах нөхцөлүүдийн нэг бол хувийн хэвшлийн аж ахуйн хэрэгт оролцохгүй байх явдал гэж би үздэг. Төрд гарсан хэн дуртай этгээд нь арай гэж өөд нь татаж байгаа аливаа хүний бизнес рүү өөрийн эрх баригч хэмээх сүр хүчийг үзүүлэн халдаад байвал яаж хувийн хэвшил хөл дээрээ зогсож цаашид оршин тогтнох вэ? Тэр Анод банк нь дампуурна уу байна уу төрд ер нь ямар хамаа байна. Чөлөөт өрсөлдөөнтэй зах зээлийн нийгэмд ямар нэгэн бизнес дампуурч л байдаг хэн нэгэн түүнийг нь аваад сэргээж л байдаг. Азийн нэлээн том үйлдвэрлэгч орны нэг гэхэд жилд 6000 гаруй жижиг дунд үйлдвэр дампуурч байдаг тоо баримт байдаг. Хувийн бизнесийн үйл ажиллагаанд төрөөс томилогдсон хүн очиж бүх эрх мэдлийг гартаа атгана гэж байх уу. Халаасны хулгайч "төр". Төр зөвхөн бизнесийн эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэх хууль эрх зүйн акт боловсруулах үүрэгтэй. Тэрнээс биш төр нь бизнес хийгээд бай гэсэн ойлголт хаана ч байхгүй. Манайд бол эсэргээрээ төр нь бизнес хийгээд л явж байна. Хууль эрх зүйн орчин, ямар нэгэн боломж бололцоо өгөхөд хувийн хэвшил өөрөө босоод ирдэг. Аливаа улсын нийт ажил олгогчдын дийлэнх хэсгийг хувийн хэвшлийнхэн эзлэж байвал ерөнхийдөө сайн үзүүлэлтэнд тооцогдоно. Энэ нь олон үйлдвэртэй, аж ахуйн байгууллагуудтай олон ажил олгогч хувийн хэвшлүүдтэй байна гэсэн үг юм. Манайд бол харамсалтай нь бас л эсэргээрээ. Дийлэнх ажил олгогч нь төр өөрөө байна. Төрийн албан хаагчид ажилтай иргэдийн дийлэнх хувийг эзлэнэ. Үгүй мөн сайхан тогтолцоо юмаа даа. Хуучин дэглэм шиг бүх үйлдвэр, аж ахуйн нэгж улсын мэдлийнх байна гэсэн чинь юу гэсэн үг вэ? Төрийн эрх мэдэлтэнүүд дуртай цагтаа хувь хүний халаас руу гараа шургуулж болно гэсэн үг үү? Би тэгж л ойлгож байна...


Эх сурвалж : http://ulemj.blog.gogo.mn/

Аялал жуулчлал нэрээр газар аваад барилга барьж байна


Богд уулын амны дархан цаазат газруудад өнөөдөр гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын өндөр барилгууд сүндэрлэж байна. Эдгээр газарт аялал жуучлалын бүсийг хөгжүүлнэ гэж байсан ч тэр шийдвэр өнөөдөр цаасан дээр үлдэж, бодит байдал дээр биелэлээ олж чадсангүй.
Улсын дархан цаазат газруудыг Байгаль орчны яам шийддэг байх үед нэлээдгүй луйвар будлиан гарсан нь Зайсангийн урд хэсэг Богд уулын хойд амнаас бэлхнээ харагдаж байна. Та бүхний харж байгаа энэ газарт өнөөдөр мөнгөтэй компаниуд үнэ хаялцан газрын наймаа өрнүүлж, энд газар олгож байгаа томоохон эрх мэдэлтэй хүмүүсийн халаас түнтийж байгаа бизнесийн талбар болж хувирчээ. УИХ-ын гишүүн Миеэгомбын Энхболдыг хотын дарга байх үеэс цэцэглэж, хацар нь ягаарсан гэж ард олноо нэршсэн Батбаяр даргын үеэс хүрээгээ тэлж эхэлсэн нийслэлийн өөдтэй өнгөтэй газрын наймаа өнөөдөр ч , хойшид ч бидэнд балгаа үлдээсээр байх бололтой. Учир нь дээрх барилгын компаниуд улам ихээр даварсаар одоо тэр хавийн жалга шуудуунд хүртэл шороо асган газар тэлж барилга барьсаар байна. Энэ талаар газрын алба ямар хяналт тавьж байгааг бид тодрууллаа.

Нийслэлтэй хамгийн ойрхон байдаг Богд уулын ам, Зайсан орчмын энэ газрыг аялал жуучлалын бүс болгон хөгжүүлж жуулчны бааз, түүхийн дурсгалт хөшөө туурин барьна гэж хэдхэн жилийн өмнө газрын зөвшөөрөл олгож эхэлсэн. Тэрхүү зөвшөөрлийг хэдхэн жилийн хугацаатай гэрээгээр эзэмшүүлнэ хэмээн ард олны тархийг угааж байсан ч өнөөдөр аялал жуулчлалын бүс биш баригын томоохон цогцолборууд сүндэрлэж баячуудын амьдардаг хороолол болтлоо хөгжжээ. Зайсан орчимд 0.07 га газар л гэхэд хэдэн зуун саяар үнэлэгдэж хятад солонгосын голдуу компаниуд цүнхтэй мөнгөө бэлнээр нь өгөөд авдаг гэж тэр хавийн айлууд хааяа нэг ам нээдэг. Төр төмөр нударга, ял цаазаа энгийн иргэддээ эдлүүлж чаддаг хирнээ эрх мэдэлтнүүдийн өмнө очоод сөгддөг нь хөөрхийлөлтэй. Нийслэлийн байршил сайтай газруудаар баяжиж улс төрд орсон үе үеийн хотын дарга нарын үлдээсэн балагийг харсаар сууж хариуцлага тооцохгүй өнгөрөөж байгаа нь албан тушаалтай л бол хууль юу ч биш гэсэн үзлийг улам хөөргөж байгаа юм бишүү гэсэн асуулт эндээс урган гарч байна. Мэдээллийг Тэгшжаргал, Олонбат нар хүргэлээ.

МОНГОЛД АНХ УДАА ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭД БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ САН БАЙГУУЛАГДЛАА.

Үндсэн хөрөнгөндөө гар хүрэхгүйгээр үйл ажиллагаагаа хэвийн явуулах сан гэж үүсгэн байгуулагчид ярьж байна. Олсон ашгийн мөнгөө боловсролыг дэмжихэд бүрэн утгаар нь зарцуулах энэ сан өнөөдөр нээлтээ хийж анхныхаа үйл ажиллагааг эхэллээ. МУИС-ийн биологийн факультетийн дэргэд байгуулагдсан Боловсролыг дэмжих санд 100-150 мянган америк доллар байршуулахаас гадна эхний ээлжинд шилжүүлсэн 10 мянган ам долларыг энэ факультетын оюутнуудад шаардлагатай судалгаа шинжилгээ, гарын авлага, тоног төхөөрөмж авахад зориулах гэнэ. Боловсролыг дэмжих эхний үйл ажиллагаа болгож тус сургуулиас шалгарсан оюутан болох Оюунбилэгийн 2 жилийн магистрын сургалтын төлбөрийг сангийн зүгээс төлөхөөр боллоо.
АНУ-ын Азийн сан болон Тейлорын гэр бүл Монголд анх удаа Эндаумент Чэйр буюу боловсролыг дэмжих санг нээжээ. 100 жилийн өмнө үүссэн энэ сан Олон улсын түвшинд бүх их дээд сургуулиудад байдаг гэнэ. Сургуулиуд энэ сангийн санхүүжилтээр материаллаг баазаа бэхжүүлж , сургалтанд хэрэгцээтэй бүхнээ бусдын тусламжгүйгээр авдаг байна. Биологийн салбарт хөрөнгө мөнгө их шаардагдаж судалгаа шинжилгээний нарийн тоног төхөөрөмж хэрэглэдэг болохоор Их сургуулийн биологийн факульетийн дэргэд байгуулснаа зохион байгуулагчид хэлж байсан. Боловсролыг дэмжиж өргөжин хөгжүүлэхэд хамгийн түрүүнд томоохон үүрэг гүйцэтгэх чадах ийм санг цаашдаа олон байгуулахыг үүсгэн байгуулагчид нь уриалж байсан.

Sunday, February 15, 2009

Монголын боловсролд шинэчлэл хэрэгтэй байна

Манай сонин эрх баригчдад хандан гадаадад байгаа монголчуудынхаа дуу хоолойг хүргэх зорилгоор энэхүү буланг эхлэн хөтөлснөөс багагүй хугацаа өнгөрч байна. Бид хилийн чанадад амьдарч байгаа монголчуудынхаа ажил, амьдрал, хүсэл мөрөөдлийг дэлхийг хэрсэн аалзны сүлжээг ашиглан сурвалжилж байгаа билээ.

"Нийгмийн толь" сонин үндэсний хэмжээний өдөр тутмын, тэр дундаа эрэн сурвалжлах чиглэлийг голлон ажиллаад гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Сүүлийн жилүүдэд төр засгаас залуусаа гадаадад сурч боловсрох, ажил мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх зэрэгт багагүй анхаарал хандуулах болсон. Гэтэл үүнтэй зэрэгцэн гадаадын орнуудад сурч тодорхой хэмжээнд мэдлэг болоод мэргэжлийн туршлага хуримтлуулж амжсан залуус эх орондоо ирэхийг хүсдэг тухайгаа илэрхийлсээр байгаа. Харамсалтай нь ямар улс орон хүлээж байгаа билээ. Хэрхэн угтаж авах бол гэсэн битүүхэн айдас "Хилийн чанад дахь монголчууд"-д байгаа нь нууц биш болсон. Тиймээс тэднийхээ дуу хоолойг эрх бүхий хүмүүст хүргэж санаа бодлыг нь сонсох зорилгоор манай сонин АНУ-д тусгай сурвалжлагчтай болсон юм. Манай сонины Вашингтон дахь сурвалжлагч Гомбосүрэнгийн Галбадрах бичиж байна.

... Монголчууд бид жил бүр малаа тоолж, төрөл тус бүрээр нь тоо толгойг нь нарийвчлан гаргаж, нийтэд зарлан, баярхаж бахархдаг. 30 сая малын багтаамжтай гэж нэгэн эрдэмтний нотолсон Монголын газар нутаг дээр өнгөрсөн жил 40 орчим сая мал тоологджээ. Нэгэн цагт мал сүргээ хүнээсээ илүү дээдэлж, "чандмань эрдэнэ" гэж өхөөрдөн нэрлэж, мал сүрэгтээ хадлан бэлчээр, хашаа саравч, худаг ус бэлтгэн нийгмийн хайр халамжийг харамгүй үзүүлж байв. Малаа муу маллаж, алдаж үрэгдүүлсэн малчинд арга хэмжээ авч, хариуцлага тооцож, сайн малчдыг алдаршуулан мандуулдаг байсан. Олон хүнийг өвчнөөс аварч, амьдрал бэлэглэсэн эмчдээ бус, шуурганд уруудсан нийгмийн мал сүргийг аварсан хэн нэгэнд хөшөө босгон алдаршуулж асан өнгөрсөн үе, нийгмийн мал сүрэг монгол хүнээс илүү үнэ цэнэтэй хэмээн нийт олны тархийг угааж байв. Өнгөрсөн онд УИХ-аас гаргасан ямаанд олгох болсон 20 тэрбум төгрөгийн дуулиан, гэр хороололдоо ус түлшгүй, эрчим хүч, төрийн үйлчилгээ хүртэж чадахгүй байгаа олон иргэдийг бухимдууллаа. Монгол хүн малаасаа дор болоо юу даа.

...Энэ л их хүлээлт дунд тэвчээр нь барагдсан нэг хэсэг нь харь оронд гарч хатуу хөдөлмөрт нухлагдан, тэнхэл нь хүрэхгүй заримыг нь улс орон нь гадагш худалдаж, цэвэрхэн гоо бүсгүйчүүд нь харьд худалдагдаж, "орох орон оочих аягагүй" мэт тэнүүчлэнэ. Тэр бүхний цаана монгол сэтгэлд хүйтэн жавар хургаж, монгол гэр бүлүүд хагацлын манан дунд жиндэж, монгол хүмүүс харь газар зүдэрч явна.

Хийх болон хийж болох олон ажил байнаа. Ядахнаа л өдгөө Монгол оронд данстай хичнээн хүн байгааг цахим тооцоолуураар үнэн зөв тоолж, нас хүйс, эрдэм чадал, хаана оршин суугааг тодорхой гаргаж нийтэд зарламаар. Сонгууль бүрийн өмнө санал өгөх хүнийхээ тоог гаргах гэж будилж, сонгууль бүрийн дараа илүү дутуу гарсан хүнийхээ тоонд эргэлдэж, мунгинана. Малаа зүс насаар нь тоолж чаддаг атлаа, хэл сэтгэхүйтэй хүн амаа тоолох гэж ингэтлээ мунгинах төрийн тоглоод, будилаад байгааг ялгаж салгахад бэрх аж. Өдгөө Монголын хүн ам 2.7 саяд хүрч үүний 1.2 сая нь нийслэл Улаанбаатар хотод оршин сууж байгаа гэх мэдээлэл хэр үнэмшилтэй гэдгийг хэн ч баталж үл чадна.

"Төл бүрийг мал болгоё" гэж уриалдаг шигээ "хүүхэд бүрийг хүн болгоход" анхаарч, төрсөн даруйд нь "төрсний гэрчилгээ" бус монгол улсын иргэншил олгож, иргэн хүнийх нь хувьд анхаарал халамж тавьж баймаар. Хүүхэд төрүүлсэн эхчүүдийг урамшуулан халамжилж, төрсөн хүүхэд бүрийг асран хамгаалж, хөгжүүлэх төрийн бодлого үнэхээр үгүйлэгдэж байна. Хүүхдэд зориулсан тоглоомын талбай, асрах газар, халамжийн төв, эмнэлэг, үзвэр үйлчилгээний төв гэхчилэн хэрэгтэй бүхнийг цогцлоож, үйлчилгээг сайжруулах нь үнэхээр хэрэгтэй зүйл. Монгол оронд төрсөн, иргэн бүрт "нийгмийн халамжийн дугаар" олгож хаана яаж амьдарч явааг нь төр нь өөрөө хянаж чаддаг тогтолцоотой болмоор. Энэ л "нийгмийн халамжийн дугаар"-аар хүний амьдралын түүх бичигдэж, гавьяа байгуулсан, гай тарьсан бүрийг ялгаж салгаж, төр нь иргэддээ үзүүлэх халамж, хишгээ алагчлалгүй адил тэгш үйлчлэх боломж бүрдэнэ. Эх орондоо байгаагч, эх орноосоо алсад явааг ч төр түмэн нүдээрээ тольдож, эрх ашиг нь зөрчигдөх аваас, төр нь төмөр нударгаараа хамгаалан өмгөөлөх цаг болжээ.

Монгол хүний үнэ цэнэ
Монголчууд бие биенээ сайн муу хэлж, "тамын тогооны үлгэр" байн байн дурсч байвч бусад олон үндэстэнүүдийн адил сайн муу чанаруудтай. Хөмөрсөн тогоон дороос гарч, дэлхийн улс гүрэнд зорчиж, "юм үзэж, нүд тайлж" яваа "хуучин Монгол хүү" дэлхийн хөгжилтэй алхаа нийлүүлэх "шинэ Монгол хүү" болох цаг ойрхон байна. Бид өдгөө хүртэл цусанд минь үлдэж, өрөөл бусдаас ялгарч харагдах олон сайхан чанараа хэлэцэж, бие биеэ дэмжиж, үүнийгээ хөгжүүлэхийн төлөө дор бүрнээ хичээх цаг болжээ. Чухам энэ л бидний бусдаас ялгарах үнэ цэнэ юм шүү дээ.

Монгол хүн авьяастай. Өдий болтол хөгжиж ирсэн Монголын боловсролын салбар, иргэддээ хэрэглээ болгож чадаагүй ч шинжлэх ухаанжсан мэдлэгийг сайн олгосон байдаг. Гадаадын аль ч орны жирийн иргэдтэй харьцуулахад монгол хүний ерөнхий мэдлэг арай илүү нь мэдрэгдэнэ. Харин мэддэг ч юм шиг, мэддэггүй ч юм шиг энэ байдлаа жаахан эмхтгэж, хэрэглээ болгон сайжруулж чадвал монголчууд хаа ч гологдохгүй мэдлэг, авьяастай мөн хаа ч дасан зохицох чадвартай. Халуун хүйтэн аль ч оронд очсон амархан дасан зохицож, хатуу хэцүү ямар ч ажлыг хийж чаддаг энэ чанар монголчуудад илүү бий. Тэд халуунд халж, хүйтэнд хөрч хатуу бэрхээс ч шантралгүй хөдөлмөрлөж, бүтээж чаддагаараа бусдад үнэлэгддэг.

Монголчууд арга билэгтэй. Тэд хийх гэж буй алив ажлын аргыг амархан олдог. Нүүдэллэн амьдрахдаа, орон гэрээ буулган ачаалж, буусан газраа хурдан барьж босгодог арга билгээрээ бусдад гайхуулдаг. Монголчууд ямар ч ажлыг хийхдээ бусадтай адил зөвхөн хий гэснийг хийхээс илүүтэй энэ ажлыг яаж илүү амархан хийж болох вэ гэдгийг заавал боддог. Нэг л мэдэхэд тэр ажлыг өөртөө амар хирнээ хурдан хугацаанд хийх арга олж сонгосон байдгаараа бусдаас ялгарна. Мөн их элгэмсэг хүмүүс Монголчууд хэзээнээс аав ээждээ ачлалтай, ахан дүүстээ найрсаг, ахмадыг сонсож, хүндэлдэг уламжлалтай. Аль болохоор тэднийгээ ачилж бас баярлуулахыг хичээдэг. Тэдний зүрх сэтгэлд нь энэ л ачлал, хайр , халамж хаанахын хэнээс ч илүү шингэсэн байдаг.

Монголчууд их тэмүүлэлтэй, өнөөдрийн байгаа байдалдаа хэзээ ч сэтгэл ханадаггүй. Улам илүү өөдрөг ажил амьдрал, тансаг хэрэглээ, илүү боломж руу тэмүүлнэ. Өрөөл бусадтай барьцаж, атаархаад байгаа ч юм шиг энэ үйлдлийг зөв чиглүүлбэл өөдрөг амьдрах боломжтой. Өнөөдөр гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчууд бусдаас дутахгүй тохилог байранд амьдарч, сайн машин хөлөглөж, чанартай зүйл хэрэглэдэгээрээ ялгардаг.

Шинэ монгол хүний үнэлэмж
Аль ч улс орны ирээдүйд яаж хөгжих нь иргэдийнх нь хөгжлөөс ихээхэн хамаардаг.

Тийм учраас ирээдүйн иргэдийг нь бэлтгэдэг боловсролын салбартаа ихээхэн анхаарал тавьдаг. Тухайн оронд төрсөн хүүхдийг ямар бие хүн болгон хөгжүүлэхийг төр бодлогоороо зохицуулна. Ийм нөхцөлд төр "захиалагч", боловсролын салбарын бүх шатны сургуулиуд "гүйцэтгэгч" байх учиртай.

Өнөөгийн шинэ монгол орон, ямар иргэдийг "захиалах" боломжтой вэ.

1. Түүх-хууль эрх зүйн боловсрол
Эх орныхоо болон дэлхий дахины хөгжлийн түүхийг судалж мэдэх, Үндсэн хууль болон салбар хуулиудыг судалж мэдсэн, түүнийг дагаж мөрдөн, хэрэгжүүлэх чадвартай байх.

2.Гоо-сайхны боловсрол
Сонгодог хөгжим, уран зураг, уран зохиолыг сонсож, харж уншиж ойлгох төдийгүй урлагийн бусад төрлүүдийг судалж мэдсэн, сайн муу, сайхан муухайн тухай өөрсдийн ойлголт, бахархал, таашаал, мэдрэмжтэй болох.

3. Хэл-харилцааны боловсрол
Монгол хэлээрээ утга төгс, зөв боловсон ярьж чаддаг, өөрийн бодол санаагаа бусдад зөв илэрхийлэн ойлгуулж чаддаг, бичгийн хэлийг сайтар эзэмшин, аливаа бичиг баримт боловсруулан ашиглах чадвар, хүмүүсийг хүндэтгэн, эелдэг боловсон харьцах, харилцааны зөв соёл эзэмших.

4.Эдийн засаг-мэдээллийн боловсрол
Алив зүйлд логик дараалал, аргачлалаар ханддаг, асуудлыг олон талаас нь харж зөв шийдвэрлэх чадвар, эдийн засгийн анхан шатны мэдлэг болох орлого, зарлага, ашиг, өртөг, төсөв төслийн тухай ойлголттой, компьютерийн программууд, интернет ашиглах, алив мэдээллийг хүлээж авах, боловсруулах, задлан шинжлэх, ашиглах чадвартай байх.

5.Техник-технологийн боловсрол
Техник технологийн үндсэн зарчмууд, гол хуулиуд, бүтцийн талаар мэдлэгтэй болох. Жишээ нь, ахуйн цахилгаан хэрэгслэлүүдийг ашиглаж чаддаг түүний ажиллагааны зарчмыг мэддэг байх. /хөргөгч, угаалгын машин, тоос coрогч, шарах шүүгээ, индүү, цахилгаан зуух гэх мэт/ Мөн техникийн болон барилгын зураглал, бараа болон хүнсний зүйлийн тэмдэгт зааврыг уншиж ойлгож, ашиглах чадвартай, элдэв химийн гаралтай бүтээгдэхүүн, бодис, эм болон бусад эдлэхүүнийг мэддэг, түүнийг зөв ашиглах чадварт суралцах.

6. Эрүүл мэнд- бие бялдрын боловсрол
Хүний биеийн бүтэц, эрүүл мэнд, эрүүл байхын ач холбогдол, түүнтэй холбоотой дасгал, өвчлөлийн талаархи ойлголттой, биеэ зөв авч явах, хувцсаа тохируулан өмсөх, хөдөлгөөний эвсэлд суралцах.

7. Байгаль-экологийн боловсрол
Хүн байгалийн шүтэлцээ, амьтан ургамлын бүтэц, тэдгээрийг хайрлан хамгаалах, газарзүйн тогтоц, цаг агаарын хувирал, байгалийн тэнцвэрийн талаархи мэдлэгтэй, байгальтай холбоотой ёс заншил, түүний утга учир, байгальтай харьцах, амьтан ургамлыг хайрлан өсгөх, ургуулах.

8. Гадаад хэлний боловсрол
Орос, англи, франц, герман, хятад, япон, солонгос зэрэг хэлнүүдээс аль нэгийг сонгож, уг хэлээр ярьж, ойлгож, бичиж сурах тухайн орны түүх, хөгжил, төр болон хууль, газарзүй, соёл урлагийн талаар судалж мэдсэн байх.

9. Гэр бүл-бэлгийн боловсрол
Гэр бүл, түүний нийгэм дэх үүрэг, өрх гэрийн төсөв, гэр бүлтэй холбоотой хууль тогтоомжуудыг судлах, хайр сэтгэл, гэр бүлийн ёс зүйн тухай, гэр бүлийн гишүүдийн харилцааны тухай судалж ойлголттой болох. Мөн бэлгийн харьцаа, хүмүүжил, хүүхэд төрүүлэх, өсгөх, хүмүүжүүлэх тухай ойлголтууд болон үүнтэй холбоотой чадвар дадлыг эзэмших.

Одоогийн ерөнхий боловсролын сургуулиудад судалж байгаа хичээлүүдийн агуулгыг нэгтгэж, цогц байдлаар боловсруулан хэрэгжүүлэх боломж буй. Хамгийн гол нь бүх шатны сургуулиудад суралцан төгсөгчид нь аль ч нийгэмд бие даан амьдрах чадвартай, бие хүн болон төлөвших учиртай. Хүүхдүүд өөрийн авьяас сонирхлоо хөгжүүлэхийн тулд хүссэн чиглэлээрээ сонголт хийн өөрийгөө хөгжүүлэх боломжийг олгох нь илүү оновчтой байх болно. Үүний тулд Монголын ерөнхий боловсролын сургуулиудын хүүхдийг "сургаж-хүмүүжүүлэх" гэдэг зорилтыг "хүүхдийг зөв бие хүн болгон төлөвшүүлэх" гэдэг ойлголтоор солих болж байна.

Монгол орныг зөв төлөвшсөн иргэд хөгжүүлнэ. Мал болон ашигг малтмал бусад олон боломжууд хүний хэрэгцээ, хөгжилд зориулсан зүйл. Үүнийг хэрхэн зөв ашиглаж, улс орноо хэрхэн хөгжүүлэх нь өөр хэнээс ч биш монголчууд биднээс хамаарна. Өдгөө бид өнгө , мөнгөтэй хөөцөлдсөөр монгол хүний үнэ цэнээ хөсөр хаяжээ. Ингэж болно гэж үү. Монгол орны ирээдүй болон хөгжлийн түлхүүр нь боловсролын салбар. Энэ салбарт хийж буй өөрчлөлтийн үр дүн нь урт удаан хугацаанд мэдрэгддэг. Хамгийн багадаа 12 жил. Цаг алдалгүй Монголын боловсролын салбарт үр дүнтэй, зоримог өөрчлөлт, шинэчлэл хийх хэрэгтэй.

Сэрүүлэг сонин дээр тавигдсан мэдээ огт худал мэдээлэл байсан гэдгийг дуучин Дээгий баталж байна

Сэрүүлэг сонин 2009 оны 6 тоот дугаартаа дуучин Дэлгэрмөрөнийг нялх биетэй эхнэрээ нэвширтэл нь зодож хэвтэрт оруулжээ гэсэн мэдээ тавьжээ. Энэ мэдээ дуучныг төдийгүй ар гэрийнхнийг хэвлэлийнхэнд хандахад хүргэсэн байна. Дуучин Дэлгэрмөрөн хэлэхдээ, хайртай охиныг нь төрүүлж өгсөн гэргийгээ яасан гэж зодох билээ гэж нүдэндээ нулимстай хэлж байна. Чөлөөт хэвлэл гэгддэг шар сонин хүний хувийн амьдрал руу өнгийхдөө огт болоогүй зүйлийг гүтгэн тавьдаг нь дэндүү хирээс хэтэрсэн тул тайлбар өгч байна.

Дуучин өнгөрсөн жил монгол орныхоо бүх аймгаар явж Тэнгэрийн бүсгүй тоглолтоо хийсэн. Хайртай эхнэртээ мөн монголынхоо бүх эмэгтэйчүүд, ээжүүдэд зориулсан энэ тоглолтын хаалт Мартын 8-нд болох гэж байжээ. Бас хараахан очиж амжаагүй аймгууд руу тоглолтоо хүргэхээр зэхэж байх үед ийм мэдээ тавигдсан нь сэтгэл санааны гүн хямралд ороход нөлөөлсөн гэж хэлсэн. Эхнэрээ зодчихдог хүн эмэгтэйчүүдийн сайн сайхныг магтан дуулаад явж байвал хэн хүлээж авах вэ. Ер нь тэгээд хамгийн гол нь огт болоогүй зүйлийг нийтэлсэнд Сэрүүлэг сонинд асар их гомдолтой байна гэсэн. Дуучны ээж Эрдэнэчимэг шар сониныхон хэтэрхий хэм хэмжээ, ёс зүйгээ алдсныг хэлэхийг хүссэн. Дуучны гэргий ч бас Сэрүүлэг сонин дээр тавигдсан мэдээ огт худал мэдээлэл байсан гэдгийг баталж байна. Дуучин Дэлгэрмөрөн болон түүний гэр бүл Сэрүүлэг сониныг шүүхэд өгөхөө илэрхийлж байна. Захиалга борлуулалтаа нэмэгдүүлэхийн тулд баримтгүй гүтгэлэг хийж байдгаа болих хэрэгтэйг дуулгаж байна

АНУ-ын Элчин сайд М.Минтон: Б.Обама Монголыг анхааралтай ажиглаж байгаа

Б.Обама дэлхийн тэргvvлэгч их гvрний Ерєнхийлєгчєєр сонгогдсоны дараах АНУ-ын гадаад харилцаа хэрхэн єєрчлєгдсєн бэ. Талын Монголыг чиглэсэн бодлого, хєтєлбєрт єєрчлєлт орох уу. Энэ бvхэнд АНУ-ын Элчин сайд М.Минтон хариу єгч байна. Анхны єнгєт арьст Ерєнхийлєгч Б.Обама тангаргаа єргєж, бодлогоо хэрэгжvvлж эхлээд нэг сарыг ардаа орхижээ. Тєрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон ажлын анхны айлчлалаа Япон, БНСУ, Индонез зэрэг Азийн орнуудаас эхэлсэн байна. Б.Обамагийн засаг, захиргаа Ази тивийн улс, орнуудыг онцгойлон анхаарч байгааг тvvний айлчлал харуулж буйг Элчин сайд онцлов.

Тєрийн тэргvvний ажлаа авсанаас хойш Б.Обама хєгжиж буй орнуудад олгодог Мянганы сорилын сангийн санхvvжилтийг vргэлжлvvлэхээ дуулгажээ. АНУ-ын Элчин сайдын мэдээллээс Монгол Улстай харилцах цаашдын бодлого сэтгvvлчдийн анхааралд байв. Мянганы сорилын сангаас манай улсад олгох болсон 285 сая ам.долларын 60 сая нь энэ оны эхний зургаан сард орж ирэх гэнэ. Єнгєрсєн онд АНУ-ын тэтгэлгээр манай улсын 13 оюутан суралцсан бол энэ онд нэг дахин нэмэх тухай таатай мэдээ дуулгав. АНУ-ын виз олголт, консулын vйлчилгээ анхаарлын тєвд байх сэдэв. Энэ тухайд Элчин сайд М.Минтон "Манай vйлчилгээ сайжирч байгаа. 2007 онд виз мэдvvлсэн хvмvvсийн 30 хувьд нь олгож байсан бол єнгєрсєн онд 46 болж єссєн. Єєрєєр хэлбэл 9000 хvний 4100-д нь зорчих зєвшєєрєл олголоо. Ярилцлагыг аль болох богино хугацаанд хэрэглэгчдийг чирэгдvvлэхгvйгээр авч, хариу єгєх хугацааг ч тав хоног болгон багасгасан. Ярилцагчдын хувийн нууцыг хадгалах зорилгоор єрєєг шилэн ханаар тусгаарлаж, хvлээлгийн танхимыг тохилог, дулаан болгоход анхаарч байна" гэв. Элчин сайдаас зарим асуултад хариу авлаа.

-Ж.Бушийн засаг, захиргааны vед манай хоёр улсад зорчих визний нєхцлийг хєнгєвчлєх тухай яригдаж байсан. Энэ хэлэлцээр цаашид хэрхэн vргэлжлэх бол?
-Бид шаардлага хангасан хvмvvст ямар ч татгалзах зvйлгvйгээр виз олгож байгаа. Виз олгож буй хувь цаашид ч єсєх байх. Шинэ Засгийн газрын бодлого гэхээс илvv бид хууль дvрмээ иргэдэд таниулж манайд хандаж буй хvн бvр зайлшгvй виз авахаар материал бvрдvvлдэг болгохыг зорьж байна.

-Дэлхийн эдийн засгийн хямрал хэдий хvртэл vргэлжлэх тухайд Б.Обамагийн засаг, захиргаа хэрхэн дvгнэж байгаа вэ. Манай улсад хэрэгжvvлж буй тусламж, хєтєлбєрvvд багасах болов уу?
-Хямралыг хэзээ даван туулахыг хэлэхэд амаргvй. Конгресс эдийн засгийг сэргээх хууль, тогтоомж баталсан. Сангийн сайд ч хямралаас гарах хуулийн тєсєл єргєн барьсан. Цагаан ордонд Монгол орны байдлыг тусгайлан ажиглаж буй шинжээчид бий. Байдал ємнєхєєс муудахгvй гэдэгт итгэлтэй байгаа.

-Хямралтай холбогдуулж АНУ цагаачдад чиглэсэн хууль, дvрмээ єєрчлєх vv?
-Одоогоор энэ тухай ямар нэг шийдвэр гараагvй.


Зууны мэдээ

Saturday, February 14, 2009

Чоно борооноор гэгч болж байна

Анод банкинд 2008 оны 12 сарын 10-наас Банкны тухай хуулийн 33-р зүйлд заасны дагуу банк төлбөрийн чадваргүй болж болзошгүй тохиолдолд авах арга хэмжээ болох онцгой дэглэмийг тогтоосон билээ. Онцгой дэглэм нь банкийг төлбөрийн чадваргүй болохоос урьдчилан сэргийлж, банкны хэвийн үйл ажиллагааг хангах, санхүүгийн байдлыг нь сайжруулах зорилгоор удирдлага, зохион байгуулалт, санхүүгийн болон холбогдох бусад арга хэмжээг цогцолбороор нь авч хэрэгжүүлэх зорилготой байдаг.

Гэвч МБ-ны БЭТ-ийн зөвлөлийн гишүүд энэ хуулийн дагуу ажиллаж чадахгүй байна. Банкны үйл ажиллагааг сайжруулахын эсрэг үйл ажиллагаа явуулаад байна. БЭТ-ийн зөвлөлийн гишүүд нь арилжааны банкны үйл ажиллагааны талаар ямар ч мэдлэггүй, хуучны хоцрогдсон, бүдүүлэг сэтгэлгээтэй, орчин үеийн банкны бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар ямар ч ойлголтгүй байгаа учраас манай банкны үйл ажиллагааг хэвийн болгох ямар ч арга хэмжээ авч чадахгүй байна. Тэдэнд мэргэжлийн ур чадвар байхгүйтэй адил банкны үйл ажиллагааг хэвийн болгох сэтгэл өчүүхэн ч алга. Бүрэн эрхт төлөөлөгч биш харин дампуурахад бэлэн болчихсон банкин дээр ажиллаж байгаа Эрх хүлээн авагч шиг ажиллаж байна.

БЭТ-ийн зөвлөлийн гишүүдийн цалинг Монголбанкнаас тогтоож, зардал нь тухайн банкнаас гардаг. Банкны үр ашиггүй зардлыг бууруулах зорилготой байж Монголбанкнаас эдгээр хүмүүсийн цалинг 4-5 сая төгрөгөөр тогтоож өгсөн байна. Мөн цалингаас гадна унаа, утас, цайны зардалд хэтэрхий өндөр зардал гаргаж байна.

Онц байдал зарласан өдрөөсөө эхлэн зүй бус үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Банк төлбөрийн чадварын түр алдагдалд орж бэлэн мөнгөний хомсдолд орсон, үйл ажиллагаа бага зэрэг доголдож эхэлсэн байсан болохоос дампуурах хэмжээнд хүрээгүй байсан. Гэтэл хэвлэл мэдээлийн бүх хэрэгслээр банкны талаар худал мэдээллийг өгч, манай харилцагч, үйлчлүүлэгчдэд, цаашлаад нийгэмд маш буруу ойлголт төрүүлсэн. Мөн банкны ашиг олох бүх үйл ажиллагааг хааж, аль болох их алдагдалтай болгох зорилготой ажиллаж байна.

Харилцагч нарын данснаас зарлага гаргах эрхийг хорьж, мөнгийг нь өгөхгүй зориуд хүндрэл учруулж байгаад мөнгөө авах гэсэн харилцагчдаас мөнгөн дүнгийн 5-10%-тай тэнцэх хэмжээний авилга авч байж мөнгийг нь олгосон талаар олон харилцагч нар бидэнд хэлж байсан. Ялангуяа Солонгос, Хятад гэх мэт гадаадын харилцагчдаас илүү өндөр дүнгээр авч байсан тухай харилцагч нар гайхан хэлж байсан. Харилцах дансандаа байгаа мөнгөө авах хүсэлт тавьсан харилцагчидтай зүй бусаар харьцаж, “Дампуурсан банкнаас та нар мөнгөө олж авч чадахгүй, чаддаг юм бол тэр шоронд байгаа захирлуудаас нь очиж авахгүй юу” гэж манай ажилтнуудын хажууд загнадаг байсан. Нөхцөл байдлыг зориуд ингэж хүндрүүлж, харилцагч нарыг аргагүй байдалд оруулж байгаад дансанд байгаа мөнгөнийх нь тодорхой хувиар шимтгэл төлөхийг зөвшөөрүүлээд, данснаасаа зарлага гаргах эрхийг бичгээр өгч байна.

Мөн зээлдэгч нарын нэрийг нь хараад, зээл төлөх графикийг нь үл харгалзан, төлөх хугацаа нь болоогүй байгаа зээлүүдийг ангилал бууруулснаар барахгүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэднийг найдваргүй зээлдэгч мэтээр зарлан манай харилцагч нарын бизнесийн нэр хүндэд бүдүүлгээр халдсан. Зарим зээлдэгч нартай тохиролцон зээлийг нь ямар ч найдваргүй болгон, эрсдэлийн сангаас хааж, тухайн зээлдэгчийг зээл төлөх үүргээс нь чөлөөлөн, үүнийхээ төлөө өндөр дүнгээр авилга авсан талаар мэдээллийг Си1 телевизийн “Фокус” мэдээгээр ярьж байхыг сонссон. Энэ мэдээллийн баттай эсэхийг бид сайн мэдэхгүй байгаа бөгөөд ийм зүйл болсон байх магадлалтай. Их хэмжээний зээлийг ангилал бууруулан эрсдэлийн сан байгуулах тусам банкны алдагдал улам өсөх учраас зээлийн ангилал бууруулах журмыг зөрчин ангилал бууруулж байлаа.

Үүнээс гадна хүний нөөцийн бодлогыг хэт гажуудуулан хууль бусаар олон тооны ажилтнуудыг хоморголон ажлаас халж, манай ажилтнуудын эрх ашигт бүдүүлгээр халдаж байна. Үүнийгээ банкны зардлыг бууруулж байгаа гэж тайлбарласан бөгөөд банк цаашид хэвийн үйл ажиллагаа явуулах эсэхийг тодруулахад “Банк хэвийн ажиллана” гэсэн хариу өгсөн. Хэрвээ банкийг цаашид үнэхээр хэвийн ажиллуулах юм бол энд хүний нөөцийн бодлогоо зөв тодорхойлж, мэргэжлийн ур чадвартай, туршлагатай, шилдэг ажилтнуудаа авч үлдэх ёстой баймаар. Энэ банкны 500-аад ажилтны цаана ийм тооны өрхийн амьдрал, цаашлаад олон хүний хувь заяа байгаа гэдгийг үл харгалзан, буруу шийдвэр гаргаж байна. Банкинд олон жил ажилласан, албан тушаал ахиж, тухайн шинэ албан тушаал дээрээ туршилтын хугацаанд ажиллаж байсан ажилтнуудыг туршилтын хугацаа дууссан тул хөдөлмөрийн гэрээг сунгахгүй гэдэг шалтгаанаар, мөн жирэмсэн, 3 хүртэлх насны хүүхэдтэй ажилтнуудыг орон тооны цомхотгол, эсвэл хөдөлмөрийн гэрээг үргэлжлүүлэн сунгах боломжгүй гэсэн шалтгаанаар хоморголон халж байгаа нь хууль бус үйлдэл гэж бид үзэж байна. Мөн банкны нэр дээр байдаг 9911, 9909-тэй дугааруудыг хүчээр хааж, утасны дугаараа авахыг хүссэн ажилтнуудад зах зээлийн ханшаас доогуур үнээр буюу 700000 төгрөгөөр худалдаж ав гэсэн шаардлага тавьж байгаа нь үнэхээр байж боломгүй бүдүүлэг үйлдэл.

БЭТ-ийн буруу үйл ажиллагаанаас шалтгаалан харилцагч нарын банкинд итгэх итгэл улам алдарч, хадгаламж эзэмшигчид мөнгөө татан, зээлдэгч нар зээлээ төлөхдөө их хойрго ханддаг боллоо. Үүний улмаас төр батлан дааж хадгаламж эзэмшигчдэд төлсөн мөнгө нь эргэж орж ирэх боломжгүй болж, улсад их хэмжээний хохирол учрах болоод байна.



http://anodbank.blog.gogo.mn

Thursday, February 12, 2009

''Рио тинто''-гийн зарим ордод ''Чайналко'' хувь эзэмшихээр болов

Ємнєд хєршийн тєрийн ємчит "Чайналко" компани "Рио тинто" группэд 19,5 тэрбум ам.долларын хєрєнгє оруулж, их єрийг нь дарахад дэмжлэг vзvvлэхээр боллоо. "Чайналко" "Рио тинто"-гийн 7,2 тэрбум ам.долларын хєрвєх бондын тєслєєр хэрэгжих Чили, Австрали, АНУ дахь ашигт малтмалын ордыг авахаар тєлєвлєжээ. Хєнгєн цагаан, зэс, тємрийн хvдрийн хамтарсан компаниудыг байгуулах стратегийн тvншлэлийг тэд ийнхvv байгуулав. "Чайналко" "Рио Тинто"-гийн Австрали дахь Квинслэндийн Вейпагийн бокситын уурхайн 30, Чили дэх Атакамын цєлд байдаг, "ВНР Биллитон"-ы ажиллуулдаг зэсийн уурхайн 49, АНУ-ын Юта мужийн "Кеннекот Юта Коппер" компанийн 25 хувийг тус тус авахаар болж байгаа юм. Гэрээтэй холбогдуулан энэхvv хамтарсан бизнесийн бvх vйл ажиллагааг "Рио Тинто" хянаж удирдах аж. Манай улсын Оюутолгойн ордыг олборлох "Айвенхоу Майнз" компанийн 9,9 хувийг "Рио тинто" групп эзэмшдэг. Тэдний єр 39 тэрбум "ногоон"-д тулаад байгаа. Шинжээчид энэхvv гэрээг нvдээ олсон, компанийн ирээдvйд vр єгєєжєє єгнє гэж vзэж байгаа юм. Оюутолгойн ордыг ашиглах "Айвенхоу Майнз", "Рио тинто" компанийн ажлын хэсгийнхэнтэй Засгийн газар хєрєнгє оруулалтын хэлэлцээгээ vргэлжлvvлсээр байгаа билээ.

Wednesday, February 11, 2009

Сайхан сэтгэлт хүмүүсээ өгөөмөр буяныхаа гарыг сунгаачээ

Эрхэм хүндэт сайхан сэтгэлт хүмүүсээ миний ах Батмөнхийн Дашням одоо дөнгөж 30 хүрч яваа залуу бусдын адил амьдралаа сайжруулах гэж Солонгос руу яваад 3-н сар болж байгаад БНСУ-ын Кёнги мужид автын осолд орж нуруундаа хүнд бэртэл авсан. Одоо яаралтай хагалгаанд орохгүй бол насаараа тахир дутуу болох бүр цаашлаад амь насанд нь аюултай болоод байна. Энэхүү залууд тусламжийн гараа сунгаж хагалгааны төлбөр болох 50000$ -г цуглуулахад сайхан сэтгэлтэй Монгол ахан дүүс минь туслаачээ.

Та бүхэн ахад минь эрүүл саруул болоход нь сэтгэл санааны дэм хайрлаж халуун сэтгэлээр тусалж 30 хүрч яваа энэ залууд гэр бүл зохион эрүүл саруул амьдрах боломжийг олгож өгөөчээ.

Амьддаа бие биеээ хайрла хүмүүсээ

Алив сайхнаа бусдаас бүү хармала

Алтан нар цацрагаа ав адилхан хүртээдгийн адил

Аз жаргалыг би хүмүүст хайр түгээхийн нэр гэж бодном......

Харилцах утас:91817818

Харилцах данс: 5032120202 хаан банк |төгрөгийн|

Харилцах данс: 1501156278 голомт банк |валютын|

Солонгос дахь утас: 01031481660

"Айвонхоу майнз" Иргэний зөвлөлийн асуулгад хариулжээ

Хоёр толгойг хөрөнгө оруулагчидтай хамтран ашиглах талаар гэрээ байгуулахаар Засгийн газарт УИХ зөвшөөрөл олгож ажлын хэсэг гарган ажилласан. Уг гэрээ хэлэлцээрийг амжилттай хийхийн тулд манай улсын уул уурхай, ашигт малтмалын салбарын харилцаануудыг зохицуулах эрх зүйг боловсронгуй болгохгүйгээр энэ асуудал өгөөжөө өгөхгүй гэдгийг "Оюутолгой, Тавантолгой" иргэний зөвлөлөөс өнөөдөр мэдэгдэв. Тэд дээрх хууль тогтоомжуудыг шинэчлэхгүйгээр Монгол Улсын эрх ашигт нийцсэн "Хөрөнгө оруулалтын гэрээ" болохгүй гэдгийг УИХ, Засгийн газарт албан ёсоор мэдэгдэхийг хүссэнээ тайлбарлав. Гэхдээ УИХ, Засгийн газар, Иргэний нийгмийн байгууллагууд тодорхой хэмжээнд харилцан ойлголцож байгаа нь сайн хэрэг болохыг онцлов.

Хөрөнгө оруулагчидтай байгуулах гэрээ хэлэлцээрийн явцад "Оюутолгой, Тавантолгой" иргэний зөвлөлөөс гаргаж тавьсан шаардлагуудын дагуу 2006 онд баталсан Ашигт малтмалын тухай хуульд УИХ-ын дарга асан Ц.Нямдоржийн дур мэдэн хийсэн засваруудын зарим хэсгийг УИХ-аас албан ёсоор хүчингүй болгож байсан. Ашигт малтмалын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн Үндсэн хууль, Татварын ерөнхий хуультай зөрчилдсөн, хөрөнгө оруулагч нарт татварын хөнгөлөлт үзүүлэх талаарх заалтыг гэрээ хэлэлцээрт баримтлахгүй болохыг Засгийн газрын ажлын хэсэг албан ёсоор илэрхийлж байгаа.

Гэрээний голлох хэсгүүдийг зохицуулах Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиудын холбогдох заалтыг УИХ ээлжит бус чуулганаараа хэлэлцэн өөрчлөхөөр шийдвэрлэсэн билээ. Үүнд Иргэний зөвлөл талархлаа илэрхийлэв. Гэвч дээрх үр дүнгээ улам бататган цаашилбал уул уурхай, ашигг малтмалын салбарт хийгдэх аливаа гэрээ хэлэлцээрийг авч үзэх ёстойг Иргэний зөвлөл шаардав. Түүнчлэн энэ оны нэгдүгээр сарын 28-ны өдөр "Айвонхоу майнз Монголиа инк" компанийнхантай "Оюутолгой, Тавантолгой" Иргэний зөвлөлийн удирдлага уулзаж ярилцсан байна. Ингэхдээ тус зөвлөлийнхөн "Айвонхоу майнз Монголиа инк" компанийн удирдлагад 13 асуулга тавьсан аж. Үүний хариуг тус компанийн удирдлага нэг хоногийн дараа Иргэний зөвлөлийн тэргүүн С.Ганбаатарт албан тоотоор хүргүүлжээ.

Харин компанийн зүгээс хамааралтай бичиг баримтыг сонирхохыг хүсвэл "Оюутолгой, Тавантолгой" Иргэний зөвлөл гурваас дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй комисс томилон удирдлагатай уулзаж болохыг мэдэгдсэн байна. Түүнээс биш компанийн бизнесийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг агуулж байгаа учраас дээрх материалаа хувилан тараах боломжгүй гэдгээ "Айвонхоу майнз Монголиа инк" компанийн дэд ерөнхийлөгч Лейтон Крофт мэдэгджээ. Мөн нэг хувийг нь Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод илгээсэн болохоо дурьджээ.

С.Баяр: Хямралыг нийтийн жороор эмчлэх аргагvй

Ерєнхий сайд С.Баяр хямралын эсрэг авах арга хэмжээний талаар сэтгvvлчдийн асуултад хариуллаа.

-Засгийн газар эдийн засгийн хямралаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний тєлєвлєгєєг оройтуулж авсан гэх юм. Та vvнтэй санал нийлэх vv?
-Хямрал тєр засаг тєдийгvй ард тvмний амьжиргаа, аж ахуйн нэгжvvдийн vйл ажиллагаатай холбоотой учраас эдийн засгийн хямралаас сэргийлэх цогц тєлєвлєгєє боловсруулах ажлыг єнгєрсєн жилээс эхэлсэн. Он гарангуут терийн бус байгууллага, бизнесийнхэн, vйлдвэрчний эвлэл, тєр засаг хамтарч ажлын хэсэг байгуулж Ерєнхий сайд ахалсан. Энэ бол єнгєрсєн арваннэгдvгээр сард баталсан тєлєвлєгєєний vргэлжлэл. Зєвхєн тєлєвлєгєє баталснаар ажил дуусахгvй, асуудал шийдэгдэхгvй. Цаашид тєлєвлєгєєндєє тодотгол оруулах, зарим чиглэлээр жич тєлєвлєгєє гаргах шаардлага бий. Хямрал єдєр ирэх тусам гvнзгийрэхийн зэрэгцээ илрэлvvд нь єєр єєр байна. Гадаадын улс орнууд хямралын эсрэг тєлєвлєгєє гаргачихаад тvvнийгээ байнга єєрчилж байна. Зарим улс гурван удаа, нєгєє хэсэг нь vе шаттайгаар хийх жишээтэй. УИХ-д єргєн барьсан тєлєвлєгєєнд нэн даруй хэрэгжvvлэх арга хэмжээнvvдийг томъёолсон. Тvvнийгээ 2009 оны эхний хагас буюу долдугаар сарын 1 хvртэл хэрэгжvvлнэ. Хоёрдугаар хагаст хийх ажлынхаа ерєнхий жагсаалтыг ч гаргасан. Єргєн барьсан тєлєвлєгєєний хавсралт хэлбэрээр явж байгаа.

-Тєлєвлєгєє батлагдсанаар нэлээд зvйл тодорхой болно гэж ойлгож болох уу?
-Тєлєвлєгєє баталснаар хэд хэдэн зvйл тодорхой болно. Манай улсад эдийн засгийн хямрал болоод байна уу, эсвэл хvндрэл учрав уу, уналт уу гэдгийг ойлгомжтой болгоно. Эхлээд оношоо зєв тогтоогоод дараа нь эмчлэх аргаа сонгоно. Эмчилгээний асуудал улс орнуудын хувьд бас л бэрхшээлтэй байна. Єнгєрсєн арваннэгдvгээр сард АНУ-д дэлхийн нєлєє бvхий 20 улсын тэргvvн цугларч шийдвэр гаргасан нь ерєнхий шийдвэр гэсэн шvvмжлэлд єртсєн. Нэр тєрлєєр нь арга хэмжээ авах ёстой. Нийтийн жороор эмчлэх аргагvй. Улс орон бvр нарийвчилсан тєлєвлегєєтэй байх учиртай. Нийтлэг арга хэмжээ байлгvй л яах вэ. Монголд хєдєє аж ахуйн бvтээгдэхvvний vнэ уналаа. Хотынхонд махны vнэ хямдрах сайн мэдээ ч малчдад хvндээр тусна. Тєлєвлєгєєг оройтуулж эртдvvлсэн зvйлгvй.

-Засгийн газар тєсвийн тодотголыг оруулахаар болсон. Тєлєвлєгєєг хэрэгжvvлэх санхvvгийн ямар боломжууд байна вэ?
-Дотоод нєєц бололцоогоо ашиглана. Vрэлгэн зардлыг хэмнэх, тэвчиж болох хєрєнгє оруулалт, тєр захиргааны барилгууд гэх мэт. Орлогын эх vvсвэрийг нэмэгдvvлэх боломж юу байгааг судалж байна. Дотоодын эх vvсвэр хангалтгvй учраас гадаадаас зээлэх асуудал гарна. Хvнээс мєнгийг нь зvгээр авч болохгvй. Болзол нєхцєл барьцаа хэрэгтэй. Энэ бvхэн дээр тогтож ярина. Засгийн газрын хуралдаанаар амралтын єдрvvдэд ажиллаад 2009 оны тєсвийн тодотголыг УИХ-ын ээлжит чуулганд оруулахаар боллоо. Уг нь ирэх дєрєвдvгээр сард оруулахаар тєлєвлєсєн байсан юм. УИХ-ын даргатай энэ асуудлаар зєвлєлдсєн. Баасан гарагт Засгийн газрын ээлжит бус хуралдаан хийгээд ирэх долоо хоногийн даваа гарагаас тєсвийн тодотголыг єргєн барих байх. Тєлєвлєгєєг cap сардаа тохируулаад єєрчилнє. Гадаадын эх vvсвэрийг Засгийн газар шийдвэрлэдэггvй. Дотоод эх vvсвэрийг тєсвийн зvйл заалтаар хуваарилсан. Зориулалтыг нь єєрчлєх эрх Засгийн газарт байхгvй. Тиймээс тєсвийн тодотголыг УИХ-аас оруулаад шийдvvлэх хэрэгтэй байна.

-1.5 их наяд тєгрєгийг гадаадаас зээлэхэд юу барьцаалах вэ. Засгийн газарт хэр хэмжээний мєнгє байна вэ?
-Тєлєвлєгєєнд есєн заалт бий. УИХ-ын бvрэн эрхийн хvрээнд хамаарах асуудлуудыг оруулсан. Засгийн газар эрхийнхээ хvрээнд хийх ажлуудыг УИХ-д оруулах шаардлагагvй. Том тєлєвлєгєє бий. Ерєнхий тєлєвлєгєєний дагуу Улаанбаатар хотын тєлєвлєгєєг гаргана. Аймаг, сумд ч ялгаагvй нєхцєл байдалдаа тохируулаад хямралаас сэргийлэх онцлогуудаа тодорхойлно. Нийт 1.5 их наяд тєгрєг хэрэгтэй. Тєгрєгийн ханшийг тогтоох талаар Монголбанктай ярьсан. Vvнийтулд 400-700 сая ам.доллар хэрэгтэй. Хямралын vед хvн ажилтай, орлоготой байх учиртай. Ордуудыг ашиглахад тємєр зам хэрэгтэй.

Тэнд ажлын байр гарна. Нийслэлийн замыг сайжруулахад хvмvvс ажиллах боломжтой. Иймэрхvv ажпууд зохион байгуулахад тодорхой хєрєнгє хэрэгтэй. Дотоодын эх vvсвэрээр даван туулахгvй. Гадаадаас хэр хэмжээний мєнгє авах ёстойг УИХ-д нарийвчлан оруулж байна. Манай эдийн засаг улирлын шинжтэй. Жилийн эхэнд мєнгєний хомедол гардаг. Гадаадын валютын гол эх vvсвэр зэсийн vнэ унасан. Нэлээд бvсээ чангалсан тєсєв хийсэн ч дахин чангалах боломж хайж байна. Засгийн газарт УИХ-аас баталсан тєлєвлєгєєний дагуу мєнгє орж ирэх ёстой. Тэр мєнгє хомcдолтой боллоо. "Эрдэнэт" vйлдвэр, Улаанбаатар тємєр замын тєсєвт оруулах орлого багассан.

-Засгийн газрын хуралдаанаар цагаан сарыг хэрхэн тэмдэглэх асуудл ыг хэлэлцсэн. Мэдээж эдийн засгийн хямралаас сэргийлэхтэй холбоотой шийдвэр гарсан байх?
-Тєрийн захиргааны байгууллагууд цагаан сарыг тєсвийн мєнгєєр тэмдэглэхгvй. Хувь хvн цагаан сарыг хэрхэн тэмдэглэх нь хамаагvй ч уриалмаар зvйл байна. Бэлэг сэлт єгєхдєє vндэсний vйлдвэрийн бvтээгдэхvvнээ сонгоорой. Нэг талаар vндэсний vйлдвэрлэлээ дэмжиж байгаа хэрэг шvv. Vvнийг хvн бvр, айл єрх болгон ойлгоосой.

Хямралын талаархи сайн мэдээнүүд

Хар зах, сайтын үнийн индекс, телевизийн мэдээ, ер нь хаа сайгүй хямралын талаарх муу мэдээллээр дүүрэн байна. Хэмнэлт л биднийг аврах юм шиг ярьж байна. Гэр бүлийн хүрээнд хэмнэлт сайн эмчилгээ боловч, улс орны хувьд энэ нь ямар ч боломжгүй зүйл гэдгийг эрдэмтэд ярьсаар...

Гаднаас зээлээд ч хамаагүй, дотоод нөөц боломжоо ашиглан мөнгө босгох эрэлд эдийн засагчид мордлоо. Шатахууны үнэ буурч байгаа сайн мэдээ байгаа ч нэгэнт өссөн барааны өсөлтийг буулгаж дийлэхгүй байна. Бүхий л салбарт энэ чичиргээ мэдрэгдэж байна. Үүний нэг нь барилгын салбар. Барилгын салбар хүнд байдалд байна. Хавраас өмнө хариуцсан яам нь банкны зээлийг олгож, аврах цагариг шиднэ гэдэг чихэнд чимэгтэй мэдээ дуулдаж эхэлсэн. Банкууд зээл олгож эхэлнэ гэдэг барилгын салбарын хувьд авралын од болжээ. Худалдаж буй байрны 50 хувь нь банкны зээлээр зарагддаг байсныг барилгын компанийн удирдлагууд одоо л "хүлээн зөвшөөрч" байх шиг. Баригдсан байр нь зарагдахаа больж, элдэв шагнал, сугалаа амлан сүүлчийн хүчээ шавхан реклам цацаж эхэллээ. Бусдын адил барилгын зах зээл дээр бэлэн мөнгө улам л ховордож байна. Гүйлгээнд хэвийн эргэлдэж байсан мөнгө найдвартай үл хөдлөх хөрөнгө болон хувирчээ. Бэлэн мөнгө үл хөдлөх болж, монгол төгрөг ногоон доллар болон хэзээ нар үзэхээ мэдэхгүй хав дараастай хэвтэх нь чоно үүрэндээ өлзийтэй гэх шиг. Нэгэн барилгын компанийн захирал ийн ярилаа. Циркийн ойролцоо барилга барьж байгаа юм. Байр нь зарагдахаа больжээ. Хүмүүс сонирхон асууж байгаа боловч, долоо хоногтоо хэд хэдэн гэрээ хийдэг байсан нь одоо үлгэр домог мэт болжээ. "Реклам цацахаас өөр арга алга" хэмээн шүүрс алдаж байна. Уг нь байршил сайтай, бараг л хотын төвдөө орох газар л даа. Гэтэл хямралын дуулианаар энэ хавийн газрууд хэдийгээр хотын төвдөө орох боловч, дараа нь үнээ барих хэмжээний ашигтай үл хөдлөх хөрөнгө болж чадахгүй болжээ.

Өөр нэгэн барилгын компанийн захирал ийн ярьж байна. Хавраас барилгын ажил нь эхэлнэ гэнэ. "Манай барилгууд байрлал сайтай тул зарагдахгүй байна гэсэн асуудалгүй" хэмээн их өөдрөг зүйл ярьж байна. "Хаа сайгүй хүнд байгаа юм биш үү?" хэмээн яриа өдвөл "Байрлалаасаа хамаарч орших уу, эс орших уу? гэдэг мөнхийн асуулт тавигдаж байгаа" гэнэ.

Нөхрийн барилгууд Зайсанд баригдаж эхлэх аж. Манай бийлэгжүү зиндааныхан Зайсанд төвхнөдөг болсон. Зайсанд хаустай бол зуслантай байх ямар ч хэрэггүй гэсэн ойлголт хэвшжээ. Байршил, нүүрсний утаанд өртөж байгаа эсэх, байгальтай ойр байгаа эсэх зэрэг нь барилгын үнэнд шууд нөлөөлж байна. Тиймээс Зайсанд баригдаж байгаа барилгын үнэ хэзээ ч буурахгүй гэсэн Пиар нисэж эхэлжээ. Төв цэнгэлдэхийн ойролцоо баригдаж байгаа нэгэн барилгын нэг орцыг ченжүүд саяхан бүхэлд нь хямдхан худалдаж авчээ. Хямралын дараанаас үнэ нь унахгүй хэмээн тооцож байгаа аж. Энд нөгөө л "Байршил, байршил, бас дахин байршил" гэсэн хууль үйлчилж эхэлжээ. Тодруулж хэлбэл, байршил сайтай газарт манай нийгмийн 20 орчим хувийг эзэлдэг мөнгөтэй гэх хүмүүс хөрөнгө оруулж эхэлжээ. Байрны хэрэгцээ асар их байгаа ч, үнэ нь унаж байгаа нь ченжүүдэд алтан боломжийг авчирч байгаа нь энэ аж. Найрамдалд газартай баячуудын хувьд байдал тийм ч сайхан байдаггүй бололтой.

Найрамдалд хаустай нэгэн эрхэм орой ажлаасаа гэр лүүгээ явах гэж замын түгжээнд бүтэн хоёр цагийг зарцуулдаг байна. Өглөө хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгөхийн тулд эртлэн босдог гээд хотоос хол байхын зовлон их байдаг бололтой. Зайсанд газар үнэтэй болжээ гэж рекламдах гэсэнгүй, байдал ийм л байна. Саяхан бизнесмэн гурван залуу мөнгөө нийлүүлж, "Гранд плаза"-гаас байршил сайтай талбай худалдаж авчээ. Үлдсэн жаахан мөнгөөрөө Сингапур зэрэг улсаас бараа татан авчирч хямрал дуустал тэснэ гэж тооцож байгаа гэнэ. Хямралын үе дуусахад энэхүү худалдан авсан талбайн үнэ тэнгэрт хадна, өөрсдөө ажиллуулдаггүй юмаа гэхэд түрээслүүлнэ, үнээ алдахгүй хэмээн ярьж байна гэнэ. Хямралын эхэнд хамгийн түрүүнд банк, үнэт цаас, хувьцаа, даатгалын компаниуд өртсөн. Даалууны эффект буюу даалууг босгож өрөөд нэгийг нь унагахад ар араасаа биеэ дэрлээд нурдаг шиг зүйл боллоо.

Үйл ажиллагаа нь доголдохоор томоохон компаниудын ашиг ч багасч, хувьцаа эзэмшигчдэд өгөх ногдол ашиг нь багассан. Улмаар хувьцаанд нь итгэж худалдан авах хүмүүсийн эрэлт буурснаар хувьцааны ханш унаж байгаа. Иймд хүмүүс Зайсанд барилга худалдан авах юм уу, "Гранд плаза" мэтийн зам дагуух орчин үеийн супер үйлчилгээний төвөөс талбай худалдан авч байна. Хямрал болдгоороо болоод өнгөрөхөд, үнээ үл алдах үл хөдлөх хөрөнгөд манайхан хөрөнгө оруулалт хийж эхэлжээ.


Өнөөдрийн монгол