Monday, May 4, 2009
АН-ИЙНХАН НЭР ДЭВШИГЧЭЭ ӨӨРЧИЛӨХИЙГ ХҮСЭЖ БАЙНА
АН-ынхан амаа барьж байна. Зарим нь бүр харамсч үхэх нь бололтой. Арга ч юм. Элбэгдоржоор хийсэн нүүдэл АН-ыг шалаанд хийж, нүүр хийх ч газаргүй болгож байгаа хойно. Ер нь өөрийн гэсэн өөдтэйхэн лидергүй болчихсон АН Эрдэнэ баавайн хүүг Цахиагийн тэнэг хүүгээр сольсон нь ямаан дээр тэмээний гарз болсон хэрэг. Алтан шаахай өмсөвч алцан майга нь хэвээрээ хойно Элбэгээг дэмжээд дэмжээд явдаггүй ээ. Алаг морь унасан ард түмний ерөнхийлөгч болохоор үйлээ үзэж яваа Элбэгдоржийн марзаганал хэрээс хэтэрч эрүүл бус төрх, хэл яриагаа харуулан олны дургүйцлийг төрүүлж намынхаа нүүрийг түлж эхэллээ. “Ардчилал” нэртэй торгон дээлтэй ч хормой хотны байнгын хэрүүлтэй, хагаралтай АН-ын дотооддоо санал хуваагдаж нэр дэвшигчээ солих тухай яригдаж байна. Маргаанд Э.Бат-Үүлийн фракцынхан ихээхэн хүчтэй байгаа бөгөөд Эрдэнийн хүүгийн нус нулимсанд хүрч байж нүүсэн нүүдэл анхнаасаа буруу байсныг АН-ын лидерүүд ч хүлээж зөвшөөрч байна. Залуугийн л юмыг дэвэргэж, давсалж, хачирлаж ярих дуртай Элбэгээ удаа дараагийн уулзалт ярилцлагын үеэр эрүүл хүний ой тойнд оромгүй галзуу солиотой ч гэмээр зүйл ярьж олныг гайхашруулж эхэлсэн. Намынхаа сценарт ч багтаж ажиллалгүй ганцаарчилсан тоглолт хийх болсон Элбэгээгийн буянаар нэр нүүрээ алдчихаад байгаа АН шалны алчуур ч болж мэдэх нь. Ардчилсан намынхныг зовоож байгаа асуудал бол энэ. Нэг үхрийн эврээс болж мянгуулаа доргихыг АН-ынхан хүсэхгүй байна. Нам дотор Элбэгээгийн эсрэг фракц ч аль хэдийнэ байгуулагдсан сураг чих дэлсэх болов. Харамсалтай нь галт тэрэг нэгэнт хөдөлчихсөн хойно одоо яалтай. Ардчилагчид дэмий л үсээ үгтээж сууна. Үгтээх үстэйгээ үлдсэн нөхдүүд нь шүү дээ. 1990 оны Ардчилсан хувьсгалын жилүүдэд намын лидерүүдийн нэг До.Ганболд хааш хаашаа халиурсан тас хар халимагтай залуу явсан нь өнөөдөр фото хальсанд л үлдэж. “Казино” Х.Баттулга ч ялгаагүй. Намын генсек Эрдэнэбаатар ч ах нарынхаа араас шил дарж яваа. Ц.Элбэгдоржтой үсдэлцэж , хэрэлдэж хэлцэж явсны ул мөр нөхдөд нь тун ч гүн үлдэх юм. Үүнээс харахад Цахиагийн хүү хажуудахдаа халгаатай нэгэн. Хэрэгтэй үед намынхаа нөхдийг ч нугаслаж чадах тэрээр бусдыгаа гоочлон “олигархи” нэр зүүж өөрөө нэр цэвэр хүн болж баахан жүжиглэв. Гэвч Ардчилсан хувьсгалаас хамгийн их хожсон хүн бол Элбэгээ. Хараацай нэр зүүж буух газаргүй баахан тэнэсэн тэрээр намын даргын суудалд бууж олон жил бал хураасан. Ах Арсландоржийгоо төмөр замд оруулсанаас эхлээд борог амьдралаа өөд татаж эхлэсэн тэрээр Өвөрхангайн ХарХориноос 40-өөд киломерийн цаахантай жуулчны бааз байгуулж ах дүү нараа авгай хүүхэдтэй нь тохинуулаад өгчихсөн. , хоёр хүүгээ Америкийн баячуудын хүүхдүүд сурдаг өндөр зэрэглэлийн сургуульд сургаж жилийн төлбөр болох 100 мянган ам долларыг халааснаасаа гаргаж шидчихээд сууж байгаа зайтай эр. Хамгийн инээдтэй нь хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өгөхдөө төрөөс иргэддээ олгож байгаа өрхийн эзэмшлийн газраа ч авч амжаагүй гэж үзэглэсэн байх юм. Нүүрнийхээ арьсыг хаана гээчихсэн болоод Цахиагийн хүү ингэтлээ цайчихав даа. Шинэ цагийн баячуудын эгнээнд нэлээд дээгүүр давхих Элбэгээд ардын хувцас үнэхээр зохисонгүй. Сонгуулийн сунгаа талдаа ч ороогүй байхад намынхандаа тал алдах болсон Элбэгээгээс салах операци хүрээгээ тэлээд эхлэвэл нэр дэвшигч Элбэгээ гудамжаар нүцгэн л алхах болох нь дээ. Намын фон, нөхдийн фоноо алдсан чармай шалдан Элбэгээг тэр үед хүмүүс таних болов уу. ….?