Friday, May 22, 2009

Халз мэтгэлцээнд Н.Энхбаяр хийсэн ажилтай,хэлэх үгтэй хүн гэдгээ харууллаа.





- Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид ард түмнийхээ өмнө шалгалт өглөө -
Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлсэн цагаас л олон нийт хоёр нэр дэвшигчийн халз ярилцлагыг хүлээж байсан. Учир нь өмнөх 2008 оны УИХ –ын сонгуульд МАХН-ын дарга С.Баяр, АН-ын дарга Ц.Элбэгдорж нар сонгуулийн өмнөх өдөр халз мэтгэлцэн сонгуулийн хугацаан дахь ойлгомжгүй олон асуудлуудад цэг тавьж, ард түмний сонголтыг цэгцэлж өгсөн. Тэрхүү мэтгэлцээнээр МАХН-ын дарга С.Баяр илүүрхэн ялалт байгуулсан нь МАХН-ыг сонгуульд ялалт байгуулахад томоохон түлхэц болсон нь нууц биш.
Тэгвэл өчигдөр МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр, АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж нар Монголын Үндэсний телевизэд халз мэтгэлцлээ. Халз ярилцлагын өмнө АН-ынхан “Асуултуудыг нэг цагийн өмнө нэр дэвшигчид задлах, шууд нэвтрүүлэгийн танхимд ажиглагчидыг оруулах хүсэлтэй байсан ч Монголын Үндэсний телевизийн удирдлагууд энэ саналыг хүлээж авсангүй. Мэтгэлцээнийг 21.00 цагт МҮОНТ-ээр шууд дамжуулсан ба хөтлөгч асуултуудыг сугалж, нэр дэвшигчид шууд хариулт өгөх зарчмаар халз мэтгэлцээнийг явагдлаа. Хоёр нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаа энэ мэтгэлцээнийг хүртэл нэлээд бие биеэ дайрсан хэлбэрээр өрнөж ирсэн бол харин уг мэтгэлцээн тун аядуу төв болж өндрөллөө.
90 минут үргэлжилсэн халз ярилцлагад 1400 асуулт ирүүлсэн хэдий ч тэндээс багцлан 60 асуултыг сонгож, сугалах зарчмаар 19 асуултад хоёр нэр дэвшигч ээлжлэн хариулсан. Энэ нь дэндүү чамлалттай тоо хэдий ч асуултын хамрах хүрээнээс нь харвал чанартай гэж болохоор байсан болов уу. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдвол хэн нь юу хийх, бас юуг эс хийж чадах вэ гэдэгт сонгогч бүр өөр өөрийн үнэлэлт дүгнэлттэй болж үлдсэн гэдэгт эргэлзэхгүй байна.
Халз ярилцлага эхлэхээс өмнө Ц.Элбэгдоржийг илүү байх болов уу гэж байсан хүмүүс сэтгэл дундуур хоцрох шиг боллоо. Тухайлбал зарим асуултад тэрбээр оновчгүй хариулж, сэдвээсээ хазайж алдаа гаргалаа. Тэгвэл эх орны хишиг, стратегийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, шүүхийн шударга тогтолцоог бий болгох хийгээд өнгөрсөн оны долдугаар сарын 1-нийг тойрсон үйл явдлуудын талаар тавьсан асуултад тун ойлгомжтой, цэгцтэй хариулт өгснөөрөө Н.Энхбаяр өрсөлдөгчөөсөө илүү байж чадлаа. Н.Энхбаярын хариултууд эх орон ард түмнийхээ төлөө зовнил байсан бол Ц.Элбэгдоржийнх аав, ээж, амраг садан болж халиад явчихав. Энэ нь түүний ард түмнээр өрөвдүүлэх сонгуулийн тактик байсан нь ч тодорхой байна. Н.Энхбаяр хийсэн, хийж байгаа, хийх ажлаа ярилаа. Ц.Элбэгдорж хоёрын хоёр удаа Ерөнхий сайд байсан мөртлөө монголын бүх муу муухайг бусад руу чихэж, ээлжит лекцээ л уншлаа. Эндээс хэн хэн бэ гэдгийг Монголын ард түмэн харсан бизээ.
Нэр дэвшигчид маань ямартаа ч ард түмнийхээ өмнө шалгалт өглөө.
Энэхүү халз мэтгэлцээний талаар иргэд ямархуу бодолтой байгааг бид тодруулахыг зорилоо.
Гавьяат тамирчин Т.Үйтүмэн:
- Ерөнхийлөгч Н.Энхбаяр төрийн бодлогыг олон жил авч явсан хүний хувьд ямар ч асуултанд хальтарсангүй. Эдийн засаг, нийгэм, ардчилал, шударга ёсны талаар хийсэн ажил дээрээ тулгуурлан ярьж, гүйцээнэ гэж хэлж байна. Шинэ зүйл ч хэллээ. Шүүгч нарыг ард түмнээс сонгодог болъё, Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулъя гэж хэлж байна. Энэ бол гадаадад байдаг жишиг. Соёл урлаг, уул уурхай, эдийн засаг, бүсчилсэн хөгжлийн талаар агуулга сайтай, асуудлаа мэддэг, цаашдын зорилтоо мэддэг, 2021 он хүртэлх хөгжүүлэх бодлогоо ярьж байна. Харин Ц.Элбэгдорж дээр агуулгын чанартай зүйл дутаад байна. Тэр баахан л хоосон ярилаа. Мөрөөдөл нь ч юм уу мэдэхгүй.
Зохиолч, яруу найрагч Д.Урианхай:
- Би уг нь Москвад эдийн засгийн дээд сургууль төгссөн хүн. Тэр утгаараа эдийн засагтай холбоотой асуудлуудыг их анхаарч сонслоо. Нэр дэвшигч Н.энхбаярын хувьд уул уурхай, эх орны хишгийн талаар тун оновчтой ярьж чадлаа гэж дүгнэж байгаа. Н.Энхбаярын хэлж байгаа шиг “Эх орны хишиг”-ийг хувьцаа бус хүнд хэрэгтэй зүйл болгох хэрэгтэй.
Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров:
- Ерөнхий байдлыг нь харлаа. Ц.Элбэгдоржийг энгийнээр зүйрлэхэд “Уулын цаана их сайхан гол байгаа. Тэнд очъё” гээд байна. Харин хаагуур нь давах вэ гэдгийнхээ учрыг нь олоогүй байна. Н.Энхбаяр бол үндэсний хөгжлийн цогц бодлого нь бэлэн байгаа учраас очих арга нь тодорхой байна. Ц.Элбэгдоржийн ярьж байгаагаар бидэнд бүх юмаа тарааж өгөөд, өөрсдөө ав гэж байна. Оюу толгойгоос “Чи энэ довыг ав” гээд өгчих гээд байгаа юм шиг. Зохицуулалтгүйгээр хүн бүр эзэн болж чадахгүй. Эзэн биш болбол зарим нь дээрэмчин болж хувирна. Ийм юм мэдрэгдлээ.

Гарчиг: “Захидал бичих нь бүү хэл зугатаж, зүдэрч яваа миний нэрийг барьж гүтгэлээ” гэж хүү минь өчигдөр утсаар ярьсан


Хөмсөг: ҮХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхорын ээж Ж.Рэнцэндулам ярьж байна.

ҮХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Сүрэнхор гэдэг залуу нам дотроо богинохон хугацаанд танигдаж нэр хүндтэй ажиллаж байв. Харамсалтай нь ҮХ-ны яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Д.Сүрэнхор яамны засварт төсөвлөсөн 60 гаруй сая төгрөгөөр казино тоглож, ажлын хэрэгцээнд унаж авсан машинаа хүртэл тавиад туучихсан түүнийг өнөөдрийг хүртэл интерполоор эрэн сурвалжилж байгаа. Интернэтээр харилцах нь байтугай үхсэн амьдын сураг ч дуулгалгүй удаж байгаа төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхорын нэрээр захидал бичиж тараасан эзэд нь АН-ынхан гэдэг нь нэгэнт тодорхой болсон. Д.Сүрэнхорын ээж Ж.Рэнцэндуламтай уулзлаа.
-Хүүгийн чинь нэрээр тараасан захидал Д.Сүрэнхорынх мөн биш гэсэн эргэлзээг хүмүүст төрүүлж байна. Энэ захидлыг үнэхээр хүү чинь бичсэн болов уу, эсвэл нэрийг нь барьж гүтгэж байгаа хэрэг үү?
Миний хүүгийн нэр хүндийг ашиглаж, гүтгэлэг тарааж байгаа АН-ын сонгуулийн штабынханд гомдож байна. Миний хүү ийм захидал бичиж суух байтугай эх орондоо ч ирэх эрхгүй болчихсон зовж явсан хүн шүү дээ.
-Хүүгээс тань сураг чимээ байна уу? Ядаж таньтай холбоотой байгаа байх гэж бодож байна?
Хүү минь өчигдөр над руу ярьсан. Үргэлж ярьж чаддаггүй л дээ. Хааяа нэг яарч сандарсан байдалтай ярьдаг юм. Миний биеийг асууж, өөрийнхөө сайн байгааг хэлчихээд илүү олон юм ярилгүй утсаа салгачихдаг юм. Хаана хэрхэн амьдарч байгаагаа хэлдэггүй хүүхэд. Эрх биш эхтэй хүн юм болохоор биеийг минь асууж, амьд мэнд яваагаа л хэлдэг. Өчигдөр над руу ярихаар нь би хэллээ. “Миний хүү чиний нэрээр ийм захидал тараагдчихаад байна” гэхэд “Ээжээ би юу гэж тийм захидал бичих юм бэ. Захидал бичиж суух битгий хэл зугатаж, эх орноосоо хол зовж зүдэрч яваа миний нэрийг барьж гүтгэлэг хийх ч гэж дээ. Миний зовлонгоор гараа угааж гэмгүй хүмүүсийг гүтгэж байна” гэж байна гэж их л бухимдаж байна лээ.
-Хүүгийн чинь талаар журмын нөхөд нь таагүй үг унагах нь ховор. “Боловсрол сайтай, намын шилдэг залуу боловсон хүчний нэг, ийм юманд орооцолдчихсонд нь одоо и итгэж чаддаггүй” гэх хүмүүс ч олон байдаг. Хүү чинь хаана боловсрол эзэмшсэн юм бэ?
Миний хүү арван жилээ онц төгссөн. Сурлагаараа гоц хүүхэд байсан болоод Энэтхэгт суралцсан. Энэтхэгт бакалавраа аваад, Америкт магистр хамгаалсан. Магистр хамгаалах сургалтын хугацаа дуусаагүй байхад урьдчилж хамгаалчихаад ээждээ хүрээд ирсэн. Тухайн үед хүүд минь Америкийн нэртэй компаниуд “ажиллаач” гэсэн санал тавьж байсан юм.“Миний хүү тэр олон нэртэй компаниуд ажлын санал тавиад байхад Америкт ажиллахгүй яав. Амьдрал ахуй ирээдүйгээ бодсон ч Америкт ажиллаж амьдрах нь дээр байсан юм бишүү” гэхэд “Үгүй ээ, ээжээ би нутагтаа амьдармаар байна.Эх орноо хөгжүүлэх хэрэгтэй байна. Юуны төлөө Энэтхэг , Америк явж суралцлаа. Эх орондоо л хүчээ өгнө шүү дээ” гэж байсан юм миний хүү.
-Хүүгээ хаана хэрхэн амьдарч байгаа талаар мэдэхгүй байна гэдэг дахин хэзээ хаанаас ярихыг нь мэдэхгүй байна гэдэг мэдээж эх хүнд хэцүү байгаа. Эх орондоо эргээд ир гэж хэлж үзсэн үү та. Юу гэж байх юм?
Хүүгээ ээж нь эх орон нь , хань ижил үр хүүхэд нь хамт олон найз нөхөд нь хүлээж байна. Ирнэ гэж. Эх орон нь миний хүүг иргэн байх эрхийг хасаагүй болохоор эрт орой хэзээ нэг цагт “Ээж ээ” гээд ороод ирнэ гэж би өдөр бодолдоо, шөнө зүүдэндээ хүлээж суудаг. Миний хүү ямар хүн алж хүрээ талчихсан биш. Хүүгээ их ч хүлээж байна. Их ч санаж байна. Миний хүү ээждээ хүрээд ир. Эх орондоо ир. Ээж нь гуйж байна. Миний хүү хэдийгээр алдаж оносон ч гэсэн эх орондоо эргэж ирээсэй. Ээждээ ирж ээжийнхээ элгийг дэвтээж өгөөсэй гэж хүсч байна. Хүүтэй уулзаж чадахгүй, бүлээн царайг нь харж чадахгүй, хаана хэрхэн амьдарч явааг нь мэдэхгүй байна гэдэг ямар хэцүү зовлон болохыг эхчүүд мэднэ. Үрт хүн үрээрээ, биет хүн биеэрээ гэдэг. Адилхан үртэй хүүхэдтэй монгол хүмүүс байж орох байх газраа олж ядаж яваа хүүгийн минь нэр төрийг барьж битгий худал гүтгэлэгт хутгаач битгий зовлонгоор нь гараа угаагаач гэж АН-ынхнаас гуйж байна. Миний хүү жинхэнэ журмын гэсэн өөрийн гэсэн итгэлтэй ганц нэг нөхөдтэйгөө л холбогдож байгаа байх гэж би тааж суугаа. Түүнээс өөрөөр интернэтэд суугаад АН-ынхантай холбогдож захидал бичиж суух боломж байхгүй. Ямар ч эрүүл ухаанаар бодоод үзсэн тэр. Миний хүү шарыг үзэж шарваж улааныг үзэж урвадаг хулчгар урвагч хүн биш. Би хүүгээ мэдэлгүй яахав.Өөрийнхөө гараар манцуйлж өөрийн гараар өсгөж хүмүүжүүлсэн эх нь юм чинь. Би цагаан сүүгээрээ тангаргалж байна миний хүү ийм юм хийгээгүй.
- АН-ынхан хүүгийн чинь нэрийг барьж захидал бичээд зогсохгүй удахгүй Д.Сүрэнхор өөрийн биеэр тайлбар хийнэ гэж байгаа нь ард түмнийг төөрөгдүүлж байгаа хэрэг үү?
Худлаа энэ бол ард түмний толгойг эргүүлэх гэсэн оролдлого. Миний хүү нам засаг руугаа дайрч давшлах тийм хэмжээний ухамсартай хүн биш. Сайн боловсрол эзэмшсэн Монголын шилдэг боловсон хүчний нэг. Залуу хүний хөөргөн зангаар л алдаа гаргачихсан хүн. Гаргасан алдаагаа хүн засч залж болдог хорвоо. Хэзээ нэг цагт миний хүү ч эх орондоо ирж ард түмнээсээ уучлал гуйгаад алдаагаа засах байх. Тийм хэмжээний ухамсар миний хүүд бий. Залуу насыг тойроод биш дайрч өнгөрсөн хүмүүс миний хүүг уучлан бодож юуны магад. Хэний ч үр хүүхэд яаж яваа билээ. Залуу хүн алдчихлаа. Засах нэрээ цэвэрлэх боломж өгөх байхаа миний монголын ард түмэн. Ууч ухаанаа алдчихаагүй хүмүүс олон байгаа. Тийм болохоор ээжийнхээ яриаг хаа нэг газраас олж уншвал миний хүү ээждээ ир. Эх орондоо хүрээд ир. Ээж нь хүүгээ иртэл, бүлээн духыг чинь үнэрлэтэл, хажууд минь байхаас нааш нүд аньж чадахгүй. Хүүгээ хүлээж байна.

Wednesday, May 20, 2009

Байдаггүй банкинд мөнгө хадгалуулсан нь буюу оргодолтой найзалсан АН

Интернэтээр өдөржин “тэнэлээ”. Швейцарийн “Swiss Credit” банкны талаар олж мэдэхээр хайлтын системүүдийг ухаж гүйцээлээ. Үйлдвэр худалдааны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад их хэмжээний мөнгө завшсан, энэ хэргээсээ болж гадаадад оргон зайлсан Д.Сүрэнхорын бичсэн захидлаас болж цаг зааваа гарзадсан нь энэ шүү дээ. Д.Сүрэнхор гэх автортой тэр захидалд Швейцарийн “Swiss Credit” банкинд Монголын иргэн О.Цолмон хувийн данстай, түүндээ 1.3 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй хэмээн бичсэн.
Өдөржин хэссэн интернэтээс “Swiss Credit” нэр олдсонгүй. Лав л ийм нэртэй томоохон банк хайлтын системээс олдсонгүй. Харин “Credit Suisse” хэмээх олон улсын санхүүгийн байгууллага олдлоо. Банкны нэр зөрсөн тул Д.Сүрэнхорын захидалд үнэмшиж чадсангүй. Швейцарьт “Swiss Credit” нэртэй банк, түүний салбар ч гэж байхгүй нь тодорхой байна. Монголд хаягласан Д.Сүрэнхорын олж мэдсэн гэх банк дэлхийд байхгүй юм байна. Нэгэнт “Swiss Credit” байхгүй учраас тэр банкинд Монгол Улсын иргэн О.Цолмонгийн данс гэж байхгүй нь мэдээж шүү дээ. Монгол Улсын бүтэн жилийн төсөвтэй тэнцэхүйц 1.3 тэрбум төгрөг хаана ч бүртгэлгүй “Swiss Credit”-т байхгүй нь хэнд ч ойлгомжтой.
Ийм их хэмжээний мөнгө гадаадын банкинд байршиж буйг манай банк санхүүгийн хайхралгүй, анзааралгүй өнгөрөхгүй. Ийм боломж байхгүйг ч мэргэжлийн хүмүүс хэлж байгаа юм. Д.Сүрэнхорын бичсэн гэх захидлыг хуурамч болохыг нотлох баримт энэ. Олны толгойг эргүүлсэн, итгүүлж ядах гэсэн оролдлого бүтэлгүйтэв. Түүний захидалд хэн ч итгэхгүй, би л лав үнэмшихгүй.
Овоо хэдэн төгрөг завшчихаад гадаадад гарч хаа нэгтээ нуугдаж, зугатаж, чичирч, айж суугаа тэр хүн Швейцарийн банкинд байгаа хэн нэгний дансны дугаарыг олж мэднэ гэдэг итгэмээргүй зүйл. Олон улсын цагдаагийн байгууллага, интерополоор эрэн сурвалжлагдаж буй хүний захидалд хэн ч автахгүй нь лавтай.
Эх орноосоо оргосон Д.Сүрэнхор Монголд буцаж ирнэ гэж захидалдаа бичжээ. Тэрээр ирэх үгүйгээ тавдугаар сарын 24 буюу ирэх ням гаригт шийдэх юм байх. Д.Сүрэнхорын нутагтаа буцаж ирэх эсэхээ шийдэх өдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн өдөртэй давхацаж байна. Энэ өдрийн санал хураалтаар Ц.Элбэгдорж ялалт байгуулбал тэр эх орондоо заавал ирнэ гэж захидалдаа бичжээ. Эрэн сурвалжлагдаж буй гэмт хэрэгтэн өөрөө хүрээд ирэх нь сайн хэрэг. Д.Сүрэнхорыг баривчлах боломжтой болно гэсэн үг. Гэвч заавал Элбэгээ ялахаар ирдэг нь ямар учиртай билээ. Ц.Элбэгдорж Д.Сүрэнхортой ямар холбоо сүлбээтэй болох нь анхаарал татаж байна. Захидлын эзэн АН-тай, Ц.Элбэгдоржтой ямар холбоотойг цагдаагийн байгууллага шалгаж тогтоох хэрэгтэй болжээ.
Тавдугаар сарын 15-нд тэрлэсэн гэх захидлын жинхэнэ эзэн Монголд ирнэ гэж үү. Тэр үед монголчууд Д.Сүрэнхорыг, нэгнийнээ нэр төрийг гутаан доромжилсон худлаа баримттай хуурамч захианы эзнийг уучлахгүй биз.

Tuesday, May 19, 2009

Санал худалдаж авах АН-нхны төлөвлөгөөг илчилсэн баримтыг судлаж, нягтлахыг шаардлаа

МАХН-аас 2009 оны тавдугаар сарын 19-нд СЕХ-ны дарга Н.Лувсанжавт хандаж АН-ынхны сонгуулийн саналыг худалдан авах тухай бичлэгийг нарийвчлан судлаж хууль зөрчсөн үйлдэл гаргуулахгүй байх тухай шаардлага хүргүүллээ.
Уг шаардлага нь, АН-ын удирдлагуудын 2009 оны тавдугаар сарын 6-ны орой Ганзам зочид буудалд зохион байгуулсан уулзалтын үеэр сонгогчдын саналыг худалдаж авах тухай ноцтой яриаг илчилсэн баримт МАХН-д ирсэнтэй холбоотой юм байна. Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Ганболдоос ирүүлсэн аудио бичлэгт Ардчилсан намын Сонгуулийн штабын нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, мөн штабын санхүүгийн асуудал хариуцан ажиллаж буй УИХ-ын гишүүн З.Энхболд нар нийслэлийн сонгуулийн нутаг дэвсгэрийн болон хэсгийн хороодод өөрийн намаас томилогдон ажиллаж байгаа дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдсэн 190 гаруй хүнийг хууль бус үйл ажиллагаанд уриалжээ. Тодруулбал, санал хураалтын баримт бичгийг хуурамчаар үйлдэх, санал хураалтын дүнг буруу гаргах гэмт хэрэг үйлдэхийг уриалж, нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн төлөөх 50 хувиас илүү гарсан нэг санал тутамд хэсгийн хороодын дарга, нарийн бичгийн дарга, гишүүдэд 10000 төгрөгийн шагнал олгохоор амлаж “хараа, хуруу хоёр”-оо хөдөлгөхийг уриалсан байна.
МАХН-ын сонгуулийн төв комиссын хувьд дээрх үйлдлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, эрүүгийн хуулийн зохих заалтуудыг зөрчсөн, гишүүдээ гэмт хэрэг үйлдэхэд түлхсэн, сонгуулийн дүнг санаатайгаар будлиантуулах гэсэн ноцтой оролдлого гэж үзжээ. Иймд дээрх уулзалтын бичлэгийг нарийвчлан судлаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг Сонгуулийн ерөнхий хорооноос албан ёсоор шаардаж байгаа нь энэ юм байна.
Тус намаас яг үүнтэй холбоотойгоор мэдээлэл шалгуулах тухай албан бичгийг иргэн Б.Ганболдын ирүүлсэн аудио бичлэг бүхий CD, захианы хамт ЦЕГ-ын Улсын мөрдөн байцаах газарт хүргүүлжээ.

Мафийн ертөнцийн үнэн түүх






Дэлхий дахинаа нэр алдар нь мөнхлөгдсөн Мафи-ын толгойлогч нарын тухай, тэдний үнэн түүх...





Коломбо



Нью-Йоркийг атгадаг байсан таван бүлгийн нэг нь Коломбынх. Гэхдээ Коломбынхныг Профаци нэртэй байсныг хүмүүс төдийлөн мэддэггүй. 1963 онд Жозеф Коломбо толгойлогч болсноор бүлгээ түүний овгоор нэрлэх болжээ. Мафийн түүхэнд түүн шиг сайн толгойлогч ч байгаагүй гэдэгтэй олон хүн санал нэгддэг.

Жозеф бусад толгойлогчийн адил хүмүүсээс нуугдах гэж яардаггүйгээр барахгүй мөрдөх товчооныхон араас нь мөшгихөд бултаж, зугтдаггүй байж. Бүр нэг удаа Нью-Йоркийн мөрдөх товчооны гадна талбайд жагсаал зохион байгуулж байсан гэдэг. Эл эрс шулуун зан нь таалагдсанаас ч тэр үү, ямартаа ч төрийн түшээдийн ихэнх нь түүний талд орж, тусалж дэмждэг байж. Зөвхөн гэмт хэргийн ертөнц ч бус, Америкийн ард түмний анхаарлын төвд байсан Коломбыг хөнөөсөн аллагын ард хэн байсан нь өнөө хэр нь оньсого хэвээр үлдсэн байдаг. Тэрбээр Итали, Америк бүлгийнхний цуглааны үеэр толгойн тус газраа гурвантаа буудуулж, нас баржээ.



“Генерал Этторни биднийг үзэн яддаг. Түүний ард Ерөнхийлөгч байсан байх гэж боддог юм. Би эх орноо өндөр зохион байгуулалттай улс болгохсон гэж хүсдэг. Хамгийн эрүүл нийгэм бол ард түмэн нь биднийг шоронд байгааг ч үл харгалзан хийсэн бүхнийг минь бахаддаг нийгэм.”
- Жое Коломбо



Гамбино


Нью-Йоркийн гэмт хэргийн ертөнцөд томоохон байр суурь эзэлдэг таван бүлгийн нэг нь Гамбиногийнх. Тэрбээр 1950-иад оноос хойш амьдралаа мафитай холбожээ. Тухайн үедээ түүний гэр бүл Нью-Йоркийн хамгийн нөлөө бүхий гэр бүлийн нэг байсан гэдэг. Гэнэт л хэн нэгэн Дон Карло Гамбино хэмээн тунхагласнаас хойш өнөөдрийг хүртэл энэ л нэрээр түүний бүлэг оршин тогтносоор байгаа аж. Тэрбээр 1957-1976 онд бүлгийн толгойлогч, түүнээс хойш бүлгүүдийн тэргүүн болжээ. Эдгээр жилүүдэд тэрбээр жилд 500 сая долларын ашиг олдог байсан бөгөөд хэвлэл мэдээлэл, гэмт хэргийн ертөнцөд зартай нэгэн болсон байна.



“Шүүгч, хуульч, улс төрчдөд хулгай хийх эрх бий. Харин бидэнд ямар ч эрх хэрэггүй.”
- Карло Гамбино



Капонe

Цуутай дээрэмчдийн нэрсийн жагсаалтад Альфонзе Габриэль Капонегийн нэрийг багтаалгүй өнгөрөх аргагүй. Түүний хочийг “сорвит” гэх. Бага залуудаа Нью-Йоркийн мафийн толгойлогч Фрэнк Галлучио охин дүүгээ доромжлуулсныхаа төлөөс болгон нүүрийг нь сийчсэн нь тэр аж. 1921 онд Капоне Чикаго хот руу нүүж, тэндхийн дээрмийн бүлэгт элсчээ.

Төд удалгүй түүний нэр хүнд улам бүр өсч, улмаар Чикагогийн цагдаа, шүүх, бүр засаг захиргааг ч мэдэлдээ оруулсан гэдэг. Тиймээс “Капонегийн шилтгээн” хэмээн хүмүүсийн нэрлэж заншсан “Лексинтон” зочид буудалд амьдарч, бүгдийн нүдний өмнө үйл ажиллагаагаа явуулдаг байж.



“Америкийн дэглэм бол биднийх. Түүнийг Американизм гэнэ үү, социализм гэнэ үү, дураараа л бол. Бидний хэнд ч гэсэн боломж олговол түүнийг бүрэн ашиглаж, хөлсөө дуслуулан хөдөлмөрлөх болно.”
- Аль Капоне



Луциано

Азтай Чарльз Луциано дээрэмдийн дундаас хамгийн алдартай нь. 1929 он түүний хувьд азтай, бас аймшигтай жил болсон байдаг. Учир нь түүнийг гурван этгээд хулгайлан, тамлан зовоож, ухаангүй болоход нь далайн эрэгт хаясан гэдэг.

Азаар амьд гарсан Луциано “азтай” хэмээх хоч авсан нь ийм учиртай. Энэ явдлаас хойш нүүрэндээ сорвитой болсон нь мафийн хамгийн нөлөө бүхий хүн болоход нь тус болсон гэж хожим нь тэрбээр дурссан байдаг. Түүнээс гадна тэрбээр толгойлогч Жое Массериагаа хөнөөж, суудлыг нь эзлэхдээ “capo di tutti capi” /Боссын босс/ хэмээн өөрийгөө өргөмжилсөн нь түүхэнд нэрээ мөнхлөхөд нөлөөлсөн гэж судлаачид үздэг.

“Би үхэн үхэтлээ шударга болон шударга бус явдлыг ухаалгаар хослуулахад суралцаж байна.”
- Азтай Чарьз Луциано (жинхэнэ нэр нь Сальвадор Луциана)

Ажлынхаа хажуугаар мөнгө олохыг хүсч байна уу ?

FOREX -ийн анхан , дунд шатны сургалт :

Forex-ийн таньд олгох боломж - Интернэтээр дамжуулан хүссэн газраасаа хүссэн цагтаа валют арилжаанд оролцон ханшийн зөрүүнээс ашиг олж, өөрийн бизнесийн хажуугаар завтай цагтаа гэртээ суугаад, эсвэл ажлынхаа хажуугаар хөрөнгөө аривжуулах арга зам юм. Гол нь та хэдэн ч доллартай байсан болно. Хэрвээ та шилдэг худалдаачин болж чадвал 1 сарын дотор 1000$ ч болгох боломжтой.


Та бүхний сайн танил Монгол банкны ерөнхийлөгч асан Чулуунбат телевизээр алт худалдан авч 10 минутын дотор 10.000$ -ийн ашиг олж байгаа тухай гарсан билээ. Харин одоо хүн бүр интернет ашиглан алтны өсөлт, бууралт , вальют арилжаанаас ашиг олох боломжтой болжээ.

Дашрамд хэлэхэд Forex -ийн домогт худалдаачин сард арилжаанд оролцсон хөрөнгөө 999 дахин өсгөж чадсан гэсэн шүү .

Жишээ тайлбар :



Таны дансан дахь мөнгө 50$

2009.05.18 -ны 22 цагт EUR&USD -ийн ханш - 1,3476
2009.05.19 -ны 16 цагт EUR&USD -ийн ханш - 1,3632

Та дансан дахь 50 -оороо хөшүүрэг ашиглан 2000$-ийн худалдан авалт 2009.05.18 -ны 22 цагт хийв, 2009.05.19 -ны 16 цагт цагт ханшны өөрчлөлт 0,0156 болж байна. Харин энэ хугацаанд таны олох ашиг 2000х0.0156=31,2$ болж байна.

Хэрвээ та амжилттай оролцож чадвал 1 өдрийн дотор 50$ -роо 81,2$ ч болгох боломжтой гэсэн үг.



Та бүхнийг сургалтанд өргөнөөр хамрагдахийг урьж байна.

Сурагчдын тоо хязгаартай тул та яарагтун

Хаяг :

Чингэлтэй дүүрэг , Мakc Center 506 тоот.

Багшийн дээдийн хажууд.

Утас : 91003383

Сургалтын төлбөр 150000т

Monday, May 18, 2009

Ерөнхийлөгчийг буудсан хүнд

Ерөнхийлөгчийг буудсан хүнд
Америкийн виз гаргаж өгнө гэжээ
Хил хязгааргүй хар пиар
Гадаадын хөрөнгө оруулалттай телевизүүдээр монголчуудыг талцуулан яс хаясан, нэгнээ алж талахыг уриалсан мессеж хөвөрч байна. Алан хядагчдын лагериас арабын Аль Жазира телевизээр явуулсан мессеж мэт занал зүхэл илгээсэн нөхөр хэн болох нь мэдэгдэхгүй. Түүнийг дамжуулж, олон нийтэд түгээсэн гадаад эзэд, удирдлагатай телевизүүд мессеж бичигч л хариуцлага хүлээх ёстой гэж хэлчихээд монголчуудыг хоорондоо цусаа гартал үзэхийг алга ташин хүлээж байгаа бололтой.
Ням гаригт 8800.... утаснаас Монголын Ерөнхийлөгчийг буудаж алсан хүнд Америкийн виз гаргаж өгнө гэсэн мессеж явуулжээ. Хараал зүхэл хэрээс хэтэрч, сонгуулийн мэдээллийн өрсөлдөөн дээд цэгтээ хүрч байгаа ч Монголын төрийн тэргүүн, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн амь насанд халдвал урамшуулахаар өдөөн турхирч, хууль ёс, үндэсний аюулгүй байдалд халдаж эхэллээ. Эмх замбараагүй байдал, алан хядлагад уриалсан олон янзын хэлбэр загвартай, мессеж мэдээллийн нэг жишээ болсон 8800....-ын эзнийг тагнуул, цагдаа эрэн хайх ёстой болж байна. Интернэтийн сэтгэгдлийг уншихын аргагүй болж, талцагчид гудамжинд гарч нэгийгээ үзэхээр өдөөн хатгасан үг, өгүүлбэр компьютер хэрэглэгчийн тархи толгойнд халдвар тарааж байгаа юм.
Ц.Элбэгдоржид зориулсан “Люмино” хамтлагийн дууны клипэнд хар нүдний шилтэй залуус танк унаж, автомат барьцгаах нь “7 дугаар сарын 1”-нд уриалсан ухуулга мэт ойлгогдож, “Дайсны цэргүүд ээ, сонсоцгоо” гэж өдөж байгаатай адил байна.
Хийх ажил, хэрэгжүүлэх зорилгоо ярихын оронд нэр дэвшигчтэй холбоотой бүхнийг гутаан доромжлох кампанит ажил үргэлжилсээр... Ерөнхийлөгч нь төрийн институц боловч эцэг, эхээс төрсөн хүн. Зовж жаргадаг, энэлж шаналдаг, хүний амьдралыг тойрч биш туулж яваа монгол хүн. Өвчин зовлонгоор тоглосоор энэ сонгуулийн хар пиар эхэлсэн. Ээж нь өвдсөн бол хохь нь гэх нь холгүй хүн чанаргүй дайралтаар эхэлсэн сонгууль. Ерөнхийлөгчийг дэмжсэн жирийн багш, эгэл иргэнийхээ эрх чөлөөнд халдаж, хэлээгүйг нь хэлсэн болгож үргэлжилсэн. Ээж аав, эхнэр хүүхдийг нь гутааж доромжилж үргэлжилж байна. Эрчүүдийн “зодоон”-д, нэр төр, шинж чанар, хийсэн ажил, хийх зүйлээрээ мэтгэлцсэн санаа бодлын төлөөх тэмцэлд заавал ар гэр, аав ээжийг нь, бас дэмжигч, гишүүдийг нь татан оролцуулах нь сонгуулийн үлдсэн хугацаанд нь ач холбогдол ч үгүй эд. Үзүүр, түрүүний хоёр бөх барилдахад зүүн баруун жигүүрийн засуулууд ханаран уухайлдаг болохоос ханцуйгаа шамлан зодолдож, наадамчид нь хүртэл оролцвол юу болох вэ? Цэнгэлдэх хүрээлэнгээ шатаана. 7 дугаар сарын 1 болно. Сонгууль болохоор гарч ирдэг, бусад үед нь 100 ширхэг ч зарагддаггүй сонинцорыг хэдэн арван мянган хувь хэвлэсэн бөгөөд Ерөнхийлөгчийн гэргий О.Цолмонг гүжирдэж гүтгэхэд зориулжээ.
Өчигдөр news.mn сайтад хар пиарын сонгодог жишээ болсон зохиомол захидал тавигдсан байна. Үйлдвэр, худалдааны яамны төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхор захидал бичсэн мэт хуурамч мэдээлэл үйлджээ. “Д.Сүрэнхор” болсон Ц.Элбэгдоржийн үзэл сурталч Ерөнхийлөгч хадам ээжийгээ эргэхээр явсныг нь ахиад мушгижээ. Швейцарийн банкинд данстай, тэрийг нь энэ улсын банкуудын холбоо зарлах байсан гэжээ. Нэгдүгээрт, эрэн сурвалжлагдаж, өөрийгөө яая гэж байгаа хүн биш харин ч мөрдөн шалгагч болж, ийм зүйлийг зохион бичих ч боломжгүй. Хоёрдугаарт, Швейцарийн банкинд данстай гэж гүтгэх зорилгыг рейтинг доогуур, ялагдах нь улам бүр тодорхой болсон учир эртнээс төлөвлөсөн байна.
Банк санхүү, бизнес мэддэг хэний ч мэдэх энгийн зүйл дээр захидал зохиогчид гэнэджээ. Банкин дахь дансыг Банкуудын холбоо зарлана гэх зэрэг нь наад захын стандарт мэдэхгүй, бүдүүлэг зохион бичлэг болохыг нь баталж байна. Энүүхэн Дарханы багш Н.Гантулгын хэлээгүйг хэлсэн болгож, монтажилж чаддагүй хүмүүс хаа яваа нь мэдэгдэхгүй хүний өмнөөс захидал мэтийг зохиох бол хурууны үзүүрээр хийчих зүйл.
Нөхрүүдийнх нь өрсөлдөөнд гэргий нарыг нь хамт нэр дэвшүүлжээ. Үүний хариуд Ц.Элбэгдоржийн эхнэр Х.Болормаа руу үгэн сум шунгинаж, өгүүлбэрэн довтолгоо эхлүүлж, дүрэмгүй зодоон хийхгүй гэнэ.
Бизнес хийдэггүй нөхрийнхөө хаанаас олсон, ямар мөнгөөр Х.Болормаа алт металд сорьц шинжилгээ хийдэг, орчин үеийн үнэтэй цайтай лаборатори байгуулсан бэ? Ном их уншдаг, ном бараг уншдаггүй хоёр гэргийн тухай яриа маргаан өрнүүлэх хэрэг байна уу? Эмэгтэй хүн аяга тавагны эрэгнэг хавьцаа эргэлдсэн, хормойгоо чирч, хүүхэддээ орооцолдсон “Хүнд ихээр дарлагдсан хөөрхий” байдлаас гарсан байх ёстой хүний эрхийг дээдэлсэн, орчин цагийн тухай эш онол, үндэслэл зарчмыг ч дурьдах хэрэг байна уу?
Өөрийнхөө хүүхдүүдийг Америкт жилд дор хаяж 50-иас доошгүй мянган долларын төлбөртэй дээд сургуульд явуулчихаад ардын үрсийг төрийнхөө зардлаар үнэгүй сурах гэхээр нь ”Боль, төл, өр ширэнд ор, хохь нь” гэсэнтэй ялгаагүй л эсэргүүцэж байгаа шүү дээ, Элбэгдорж. Үнэгүй бол чанаргүй байдаг юм бол Украйн, Америкт Та юу ч сураагүй гэсэн үг үү? Монголын 200 мянган сэхээтэн чанаргүй сурч, мэдлэггүй төгссөн хүмүүс үү?

Иргэн Ч.Оюунгэрэл

Хар материалын харьцаа АН 26: МАХН 5

Зөвхөн 5 дугаар сарын 18-ны өдөр тутмын сонинуудад мониторинг хийхэд Н.Энхбаяр, МАХН-ыг эсрэг 26 хар материалыг АН төлбөртэй нийтлүүлжээ. АН захиалгатай 58 мэдээ, материал гаргасан бөгөөд 45 хувийг хувийг нь хар пиарт зориулсан байна. “Өдрийн сонин”-ы нэг дугаарт МАХН, Н.Энхбаярын эсрэг материал зургааг хэвлүүлжээ. АН “Ардчилал” сонинд нэг дор найман сөрөг нийтлэл захиалгаар нийтлүүлжээ. МАХН ямар хариу барьсныг сонирхвол 5 дугаар сарын 18-ны өдөр Ц.Элбэгдоржийг шүүмжилсэн, асуулт тавьсан 5 материал нийтлүүлжээ. Хар материал нийтлүүлсэн харьцаа 26 \АН\:5 \МАХН\ байна.
Энэ өдөр Ерөнхийлөгч Н.Энхбаярын хийх ажилтай холбоотой 40 материалыг МАХН нийтлүүлжээ. АН сөрөг сурталчилгааг маш олон янзаар хийсээр байгаа ч сонгогчид “үмхэх” нь эрс бага байна. Пиарт хүмүүс итгэхгүй байгаа гэж УИХ-ын гишүүн З.Энхболд хүлээн зөвшөөрчээ. АН хар пиар, сөрөг довтолгоог өдөр тутмын сонины хувьд л гэхэд МАХН-аас 26:5 буюу тав дахин их давтамжтай явуулж байгаа нь социологийн судалгаагаар Ц.Элбэгдоржийн рейтинг доогуур гарснаас үүдэлтэй нь илэрхий бөгөөд хар пиар хийхээс өөр аргагүй нөхцөл байдал үүсчээ. Нэгдсэн дүнгээр нь илэрхийлбэл АН өрсөлдөгчийнхөө эсрэг 26, өөрийнхөө эерэг 32, нийт 58 материал нийтлүүлсэн байна. МАХН эерэг 50, сөрөг довтолгоог няцаасан 5 материал нийтлүүлсэн дүн гарчээ.

Өдөр тутмын сонинд хийсэн мониторинг \05.18\

ÌÀÕÍ-ын нийтлүүлсэн ìýäýýëýë - 55
Ýåðýã 50 Ѻðºã 5

ÀÍ-òàé õîëáîîòîé гарсан ìýäýýëýë - 58
Ýåðýã 32 Ѻðºã 26

Sunday, May 17, 2009

ИРГЭНД ЭЭЛТЭЙ НИЙСЛЭЛ, ЭРҮҮЛ ЦЭВЭР ХОТ БОЛГОН ХӨГЖҮҮЛНЭ


Аль болох ажил хийх гэсэн хүнээ дэмжье, тусалъя

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ НАМБАРЫН ЭНХБАЯРЫН
АРД ТҮМЭНДЭЭ ХАНДАЖ ХЭЛСЭН ҮГ


Уудам Монгол эх орны ард иргэд ээ!
Улаанбаатар, Дархан, Эрдэнэтийн иргэд, хот суурин газрын оршин суугчид аа!
Ерөнхийлөгч миний өрх бүрт илгээсэн захидлыг уншин судалж, чин сэтгэлийн угаас хариу захидал бичиж ирүүлсэн иргэн, гэр бүл бүхэнд гүн талархал илэрхийлье.
Өнөөдрийн байдлаар иргэд Та бүхнээс 200-гаад мянган хариу захидал хүлээн авч, анхааралтай уншин судалж байна. Уулзаж учраад ч тэр бүр хэлж чаддаггүй, амждаггүй санал бодол, чин сэтгэлийн үгээ ончтой, оновчтой илэрхийлж болдгоороо захидал гэдэг гайхамшигтай соёл билээ. Иргэн Таны захидлын мөр бүхэнд, өгүүлбэр болгонд бидний алдаа оноо, бидний амьдралын үнэн, хийх ёстой ажил, хэрэгжүүлэх учиртай зорилго, хөгжлийг авчрах үзэл санаа шингэжээ. Төрд хаягласан бодит шүүмжлэл ч олон байна. Үнэн үг хүчтэй байдаг, бодит шүүмжлэл эм болдгийг ч бодон тунгаах нь ард иргэдээс авсан миний үүрэг даалгавар билээ.
Миний бие сонгогчид, иргэдтэй хийсэн уулзалт цуглааны үеэр гарсан санал, санаачилгад үндэслэн тулгуурлаж, багцлан сонгож “Малчныг дэмжих таван санал”-аа дэвшүүлсэн билээ.
Энэ удаад нийслэл Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, бусад хот суурин газрын ард иргэд, нийт олныхоо амьдралыг дээшлүүлэх, ахуй орчинг нь сайжруулах, ажлын байр, ашиг орлогыг нь нэмэгдүүлэх таван саналыг дэвшүүлэн, толилуулж байна. Иргэд Та бүхний бичсэн захидалд хамгийн ихээр, хамгийн тодоор туссан асуудал бэрхшээлийг анхааран судалж, онцлон үзэж, үндэслэж тулгуурлаж энэхүү таван саналыг дэвшүүлж байгаа учраас хийх ёстой ажил маань эвийн хүчээр бүтнэ гэдэгт бүрэн итгэж байна.

Ам ярианаас илүү ажил, бүтээл, хурал семинарын тооны оронд хөдөлмөрийн үр дүн хэрэгтэй байгааг бид цаг, цаас гарздахгүйгээр мэднэ. Бидний амьдарч буй хотын явахаасаа зогсдог болсон зам, гэнэт тасардаг гэрэл цахилгаан, уушиг харлуулах утаа угаар, зажилсан бохь наалдсан, гялгар уут хийссэн хог шороотой орчин тойрноо бид мэднэ. Харин энэ бүхнийг хэлж ярихаас, хий шүүмжлэхээс хийж бүтээж засах нь чухал байна.
Эдгээр тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор хот сууринг хөгжүүлэх цогц төлөвлөгөөгөө Та бүхэнтэйгээ хамт хийх ажлаа мөрийн хөтөлбөртөө тусгасан. Иргэндээ ээлтэй, цэвэр цэмцгэр, худалдаа, үйлчилгээ нь түргэн шуурхай, шинэ зуунтайгаа алхаа нийлсэн, соёлч боловсон хот болгон хөгжүүлэх зорилго тавьсан билээ. “Азийн цагаан дагина” хэмээх мартагдсан алдраа сэргээхийн төлөө хотод хийх ажлаа товчхон толилуулъя.

1. Нийслэл биеэ даана, хөрөнгө мөнгөө өөрсдөө босгоно
Улаанбаатарын хөгжилд уяа тушаа, саад тотгор болж байгаа Нийслэлийн тухай хууль, эрх зүйн орчныг шинэчилнэ. Улаанбаатар хот улсын нийслэлийн үүргээ биелүүлэхэд нь хууль эрх зүйн энэ шинэчлэл тусална. Нийслэлийн төсвийн бие даасан байдлыг хангана. Хотоо хөгжүүлэх ажил хийх, хөрөнгө мөнгө босгоё гэхэд улсын төсвөөс хамаардаг, удаж цаг алддагийг зогсоож, уяа тушааг нь тайлна гэсэн үг юм.
2. Нийтийн газраа иргэд нь мэднэ
Орон сууц, гэр хорооллын нийтийн эзэмшлийн газрыг зөвхөн тэнд оршин сууж буй иргэдийн зөвшөөрлийг үндэслэн олгодог журмыг тогтооно. Энэ бол газар олголтын асуудлыг аль нэг дарга биш, харин ард иргэд өөрсдөө мэддэг болно гэсэн үг. Хүүхэд тоглох талбай, хөгшид нарлах газраа оршин суугчид нь өөрсдөө мэдэх нь ая тух, амгалан тайван байдлыг хангаж чадах шийдвэр болно.
Дэлхийд анхныд тооцогддог Богд хан уулын дархан цаазат газар, Туул, Сэлбэ голын бүсэд газар олгохыг бүрмөсөн зогсоож, ой мод, уух усаа дархлан хамгаална. Маргаантай байгаа газрын асуудлыг нэгмөр эцэслэн шийдвэрлэнэ.
Газрын менежментийн шинэ бодлого гарган хэрэгжүүлнэ. Ард иргэд амьдралаа дээшлүүлэх түшиг тулгуур нь газар. Алга дарам газрыг ч үнэлэн бүртгэж, эргэлтэнд орох чадвартай, үнэтэй цэнэтэй болгож, ашиг тус нь ард иргэддээ ахиу тусдаг болох ёстой.
3. Улаанбаатарын дахин сэргэлт, улам их ажил
Түгжрээгүй замтай, уддаггүй тээвэртэй, тасардаггүй гэрэлтэй, гачаалгүй устай, дааруулдаггүй дулаантай байх нь хотын иргэдийн хамгийн чухал хэрэгцээ. Эрүүл, аюулгүй орчинд аж төрөх Үндсэн хуулинд заасан иргэдийн эрхийг хангах нь ээлтэй хотыг байгуулах эхний шат. Эхлээд иргэн бүхэнд ус, цахилгаан, зам, дулааныг хүргэх талаар хөрөнгө зарж, хүч нэмж, эрчтэй хурдтай ажиллахыг Нийслэлийн захиргаа, Засгийн газарт чиглэл болгож байна.
Сайн ажил өдөр бүр өрнөж, сайхан амьдрал үргэлж түгэх нь хотын хэмнэл, хотын хөгжил билээ.
4. Гэр хорооллын газрыг үнэ цэнэтэй болгоно
Хотын иргэдийн 60 орчим хувь нь гэр хороололд амьдарч байна. Адилхан л амин зуулга, ахуй орчны хэрэгцээтэй мөртлөө гэр хорооллын иргэнд өдөрт дунджаар ердөө 5-7 литр хүйтэн ус ноогдож байгаа нь байдал ямар байгааг харуулах ганцхан баримт.
Интернэт кафе, супермаркет, кинотеатр гэр хороололд нээгдэхгүй, хотын орхигдсон хязгаар гэж нэрлэхээр байна. Төр гэр хорооллыг Нийслэлийн захиргаанд даатгаад орхилгүй, онцгойлон анхаарч, их ажил, илүү хүч зарцуулах зайлшгүй шаардлагатай байна.
Гэр хорооллын иргэдийн сайхан амьдрах хүсэл зорилгоо биелүүлэхэд нь хөшүүрэг болж, хүч нэмэх “Шинэ гудамж” төслийг миний бие санаачилснаа ажил хэрэг болгоно. Хүчээ нэгтгэж, хөдөлмөрөө хоршсон иргэдийн санаачилгыг сургалтанд хамруулах, хөрөнгийг нь үнэлж бүртгэх, барьцаагүй зээл олгуулах, дотоод, гадаадын төсөл хөтөлбөрүүдийг нэгтгэж чиглүүлэн дэмжих ажлыг Ерөнхийлөгчийн ивээл дор хэрэгжүүлнэ. Гудамжнаас гудамжинд түгээн дэлгэрүүлж, хүссэн иргэд бүгдээрээ хамрагдах боломжийг нээнэ.
Эхлээд гэр хороололд цахилгаан, дулаан, халуун хүйтэн ус, цэвэр бохирын шугамыг хүргэнэ. Ээлтэй бөгөөд үнэ цэнэтэй, эдийн засгийн эргэлтэнд орох чадвартай газар иргэн Танд илүү сайхан амьдрах үржил шимтэй хөрс, хөгжлийн тулах цэг, тулгуур хөшүүрэг болно.
5. Хүндрэл бэрхшээлийг амаар биш ажлаар, ярьж биш бүтээж давна
Эдийн засгийн хямралыг аль болох ажил хийж амьдралаа дээшлүүлэх гэж эрвийх дэрвийхээрээ зүтгэж буй ард иргэдээ, жижиг, дунд бизнес, үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдийг дэмжиж давна.
2008, 2009 онд үйлдвэрлэлээ шинээр эхэлсэн аж ахуйн нэгж, компанийг санхүү, эдийн засгийн хямралын үед НӨАТ-аас хөнгөлөх, чөлөөлөх бодлого баримталж, бодитой дэмжлэг үзүүлнэ.
Амьдрал ахуйгаа залгуулахаар хөдөлмөрлөж зүтгэж байгаа хүн бүрт хүндэтгэлтэй хандах учиртай. Ажил хийх гэсэн хүнээ аль болох дэмжье, тусалъя. Жижиг аж ахуй, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг нягтлан бодох бүртгэл, татварын тайлан, баланс зэрэг бичиг баримтаар шахдаг, нэхдэг явдлыг болиулж, татвар ногдуулах, тооцох илүү энгийн, хялбар хэлбэрт шилжүүлье. Давхардсан олон шалгалтаар жижиг бизнес эрхлэгчдийг дарамталдаг явдлыг зогсооно.
Өнөөгийн худалдааны захын бодит нүүр царай бол бараа бүтээгдэхүүн нь хямд боловч хүн ажиллах, хүн үйлчлүүлэх орчин нөхцөл нь илтэд муу байна. Ариун цэвэр, ахуйн орчин, ялангуяа хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын чанар сайнгүй байна. Гадаа гандаж, хүйтэнд хөрч, халуунд халж хүний, өөрийн амьдралыг залгуулахын төлөө зүтгэж яваа хүмүүсээ харж хандах цаг болжээ. Тэдэнд зах дээрээ зай талбай, лангуу тавиур түрээсээр өгч, ашиг олдог эзэд удирдлагад нь захаа заавал битүү байртай болгох шаардлага тавьж, үйлчилгээний шинэ стандартыг нэвтрүүлнэ. Хэрэгжүүлэхгүй бол хатуу хариуцлага тооцдог журмыг тогтооно.
Жижиг худалдаа, үйлчилгээ эрхлэхдээ барьцаагүй зээл авч болдог, санхүү, эдийн засгийн хямралын үед зээлийн хүүг нь Засгийн газрын бонд үнэт цаас гаргах замаар өмнөөс нь төр хариуцдаг оновчтой арга механизмыг судалж бий болгоно. Энэ талаар УИХ, Засгийн газар, Нийслэлийн удирдлагад чиглэл өгч, иргэдийнхээ төлөө эвийн хүчээр идэвхтэй хамтран ажиллана.
Бараа бүтээгдэхүүнээс гааль дээр жишиг үнээр тооцон татвар авдаг нь бодит амьдралд тэр бүр нийцэхгүй, жижиг, дунд бизнес эрхэлж буй хүмүүст ахуй амьдралаа залгуулж, ашиг орлого олоход нь, ард түмэнд аль болох хямд үнээр нийлүүлэхэд нь саад тотгор болж байна. Гаалийн жишиг үнээр биш, харин гэрээ хийсэн үнээр нь тооцон татвар авбал худалдаачид, худалдан авагчид аль алинд нь ашигтай учраас гаалийн байгууллагын удирдлагад ард түмэнд ашигтай шударга журамд шуурхай шилжих даалгаврыг өгснөө Та бүхэнд хандан мэдээлж байна.
Иргэдийн цалин, орлогыг үнэгүйдүүлдэг үнийн өсөлт инфляцитай тууштай тэмцье. Оны эхнээс төгрөгийн гадаад валюттай харьцах ханш ихээхэн хэлбэлзэлтэй байсан нь жижиг, дунд бизнес эрхлэгчид ч, иргэдийн өдөр тутмын хэрэглээний зүйлээ худалдан авах, төлбөр тооцоо хийхэд ч хүндрэл учруулсан. Учир иймд монгол төгрөгөө хамгаалах, ханшийг нь илүү тогтвортой байлгах талаар хийх ажил, хэрэгжүүлэх арга хэмжээ их байгааг Монголбанкны удирдлагад анхааруулж байна.
Иргэндээ ээлтэй нийслэл, эрүүл цэвэр хот болгон хөгжүүлэх мөрийн хөтөлбөрийн зорилгоо биелүүлэх ийм таван саналыг Та бүхэндээ хандан дэвшүүлж байна.
Хийсэн ажил багагүй ч, хийх ажил түүнээс ч их байна. Амласан бол биелүүлдэг, хэлсэн бол хэрэгжүүлдэг байхыг шударга улс төр, шударга чанар гэж ард түмэн маань үздэг билээ.
Өглөө бүхэн шинэ байдаг учир өдөр бүхэн шинийг бүтээж, шинийг эрэлхийлж, хувь заяаныхаа эзэд болцгооё. Та бид хий хоосон амаар хол явахгүй, харин хэрэгжиж бүтсэн ажлаар амжилтанд хүрнэ.

Ерөнхий сайд С.Баяр: Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЯРЬЖ БАЙГАА ҮГ, ХИЙЖ БАЙГАА ТАЙЛБАРУУД ХООРОНДОО ЗӨРЧИЛДӨЖ БАЙГАА




Нэр дэвшигч Ц.Элбэгдорж Солонгосын шашны байгууллагын хүмүүсээс хандив авсан бичлэг нийтэд цацагдаад байгаа. Энэ талаарх өөрийн байр сууриа Ерөнхий сайд, МАХН-ын дарга С.Баяр иргэдтэй уулзахдаа илэрхийллээ.
-Анх энэ бичлэг интернэтэд тавигдсан юм билээ. Солонгос хэл дээр байсан энэ бичлэгийг сэтгүүлчид, “Шударга сонгууль” ТББ-ын гишүүд олж үзсэн юм байна. Элбэгдоржийн юу ярьж байгаа нь ойлгогдоод байдаг. Солонгосчуудын юу ярьж байгаа нь ойлгогдохгүй байсан. Үүнийг нь орчуулаад үзсэн чинь эргэлзээтэй, зарим талаар ноцтой зүйлс байсан юм билээ. Тэрийгээ гаргаж тавиад, дараа нь манай намын штаб дээр аваад ирсэн. “Танайх сонгуульд оролцож байгаа. Танай намтай өрсөлдөж байгаа хүн ийм юм ярьсан байна шүү” гэсэн. Төрийн тэргүүнийг сонгох улс төрийн сонгууль болох гэж байна. Бүх зүйл хууль номын дагуу байх учиртай. Тиймээс бид энэ асуудлыг анхааралдаа аваач ээ, учир начрыг нь олоод, болж өгвөл сонгуулийн өмнө тайлбар өгөөч гэсэн шаардлага тавьсан. Гэтэл АН-ынхан энэ бичлэгийг бид зохиомллор хийсэн юм шиг хачин зүйл ярьж байгаад харамсаж байна. Бидний байр суурь тодорхой байгаа. Энэ талаар “Элбэгдорж өөрөө гарч ирж тайлбар хийгээч. Ийм уулзалтанд орсон нь үнэн юм уу?” гэдэг асуудал сөхөж тавьсан. Нэр дэвшигч Ц.Элбэгдорж Солонгос явсан ч юм шиг, яваагүй ч юм шиг хачин зүйл ярьж, олны толгой эргүүлээд байгаа. Нэг болохоор Байгаль орчны уулзалтанд орсон гэж ярьдаг, тэгснээ ерөөсөө Солонгос яваагүй гэж ярьдаг. Түүний ярьж хэлж байгаа нь дандаа зөрчилдөж, байн байн өөрчлөгдөж байгаа болохоор бид өөрөөс нь албан ёсны тайлбар шаардаж байгаа. УИХ-ын гишүүн гадаадад байгаль орчны уулзалтанд орж болно. Тэгвэл Байгаль орчны уулзалтанд очсон хүн яахаараа хамтарсан Засгийн газрын тухай, Монгол орон газрын баялгаар баян тухай ярьдаг юм бэ? “Хүний нутагт мал маллаж амьдрах хэцүү ч юм шиг” хүний гайхал төрүүлэхээр зүйл ярьж байгаа юм бэ? МАХН тэр хүнийг гадагш нь явуулж, ийм үг хэлүүлээгүй нь л лавтай. Хэлсэн, ярьснаа ард түмнийхээ өмнө гараад ярьчихад хэцүү юм байхгүй юм л даа.
Саяхан АН-ынхан манай намыг цагдаад өгч байна гэхээр нь би “Тэр бичлэгийг аваад ир. Юу байгаа юм, үзье” гэсэн. Уулзалт нь хоёр цаг үргэлжилсэн бололтой. Тэр бичлэг нь 3-5 минут хүрэхгүй бичлэг байсан. Тэгвэл бүрэн бичлэг нь хаана байгаа юм бэ? Арга хэмжээ зохиосон хүмүүст нь бүрэн бичлэг нь байж таараа шүү дээ. Үнэхээр л Ц.Элбэгдорж буруугүй юм бол тэр бичлэгээ бүрэн эрхээр нь гаргаж үзүүлээд, өөрөө албан ёсны тайлбар л хийчих хэрэгтэй. Түүнээс биш энэ бичлэгийг гаргаж тавьсан залуучуудыг элдвээр гүтгэж, дайрч доромжилж, манай намд өөрийнхөө булхайг тохох гэж оролдох хэрэггүй. Хэрвээ Ц.Элбэгдорж хандив авсан бол энэ нь хууль зөрчсөн үйлдэл.

Thursday, May 14, 2009

Элбэгдорж үнэхээр Солонгосчуудаас хандив авсануу ?

АН -аас нэр дэвшигч элбэгдорж 2009 оны 2 дугаар сарын 20-ноос 3 -р сарын 17-ны хооронд Солонгос,Хятад улсад Олон улсын арга хэмжээнд оролцохоор явах зөвшөөрөл хүссэн байжээ.

Tuesday, May 12, 2009

ИРГЭД “ЭХ ОРНЫ ХИШИГ”-ИЙГ СОНГОЖ БАЙНА

Ерөнхийлөгчийн сон¬гуульд МАХН-аас нэр дэв¬шигч Н.Энхбаяр мөрийн хөтөлбөртөө “Эх орны хи¬шиг”-ийг өгүүлэхээр тусга¬сан билээ. “Имиж” судалгаа¬ны төвөөс иргэд “Эх орны хи¬шиг”-ээ хүртэх талаар ямар санал бодолтой бай¬гаа талаар санал асуулга явуулсан байна. Санал асуул¬гад орол¬цогчдын 75.8 хувь нь “Эх орны хишиг”-ээ авна гэж хариулсан бол 7.2 хувь нь авахгүй, үлд¬сэн 17 хувь нь мэдэхгүй гэж хариулжээ.

Sunday, May 10, 2009

МЭДЭГДЭЛ

Монгол Улсын Ерөнхийлөгчид Ардчилсан Намаас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг БНСУ-ын шашны байгууллагынхан дэмжиж, хандив өргөх үйл ажиллагаа зохион байгуулж, уг арга хэмжээнд Ц.Элбэгдорж өөрийн биеэр оролцсон тухай төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдснийг бид олж үзлээ.
Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй дээрх мэдээллээс үзвэл, УИХ-ын гишүүн Ц.Элбэгдорж нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль болон холбогдох хууль тогтоомжийг ноцтой зөрчиж, УИХ-ын гишүүн, төрийн түшээ хүний ёс зүйд нийцэхгүй үйлдэл хийсэн байж болохоор ойлгогдож байна.
Ц.Элбэгдоржийн энэхүү үйлдлийг СЕХ болон холбогдох бусад байгууллага анхааралдаа авна гэдэгт найдаж байна. Өрөөлийг шударга байхыг бусдад заан сургамжилж, уриалж байдаг нэр дэвшигч Ц.Элбэгдорж энэхүү үйлдлээ өөрөө шударгаар хуулийн дагуу тайлбарлах ёстой гэж МАХН үзэж байна.
Гэтэл Ц.Элбэгдоржийн тухай энэ мэдээллийг олон нийтэд хүртээл болгосон байгууллага нь тодорхой байсаар атал АН-ын гишүүн Д.Дорлигжав хэвлэл мэдээллийн хэрэгслээр эдгээр мэдээллийг МАХН-ын сонгуулийн штабаас явуулж буй мэтээр мэдэгдэж, МАХН-ыг гүтгэн гүжирджээ. Нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн гадаадын байгууллагаас хандив авсан талаарх мэдээллийг МАХНын сонгуулийн штаб хэвлэл мэдээллээс, олонд нээлттэй интернэтээс олж мэдсэн билээ. “Муу л бол хойд талын хар овоохой” гэгчийн үлгэрээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрт нь таагүй гарсан мэдээлэл болгоныг МАХН руу чихэх оролдлого хийж байна. Монголын өнөөгийн нийгэмд улс төрийн бусад нам, иргэний хөдөлгөөнүүд ч гэсэн дуу хоолойгоо илэрхийлэх бүрэн боломжтой болохыг АН-ын сонгуулийн штабт сануулж байна.
МАХН-ын сонгуулийн штаб өөрийн намаас нэр дэвшигч, Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, сонгогчидтой хийж байгаа уулзалтуудыг болон хийх ажлыг нь сурталчлахад гол анхаарлаа тавин ажиллаж байна.

МАХН-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ
ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Ерөнхийлөгч Н.Энхбаяр Сүхбаатар аймгийн иргэд, сонгогчидтой уулзлаа


“Би ийм л сайн эр болж ажиллана”


Ялалтын баярын цэцэг
Халх голын тухай бодоход Монгол хүн бүрийн сэтгэлд эх орон хэмээх хэлхээ үг бууж, газар нутгаа хайрладаг болов уу. Тэртээ 1939 онд Халх голын хөвөөнөө болсон эх орны төлөөх тэмцэлд алтан амиа алдсан Зөвлөлт дайчдын дурсгалын хөшөө Чойбалсан хотын Бунхант толгой дээр өглөө бүрийн нартай учирч мөнхөрчээ. Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярыг Дорнод, Сүхбаатар аймагт ажиллах үеэр бидний хойд хөршийн ард түмний өргөн дэлгэр тэмдэглэж буй Ялалтын баярын өдөр таарлаа. Тиймээс нэр дэвшигч Н.Энхбаяр өнгөрсөн бямба гаригийн өглөө Чойбалсан хотын өндөрлөг цэгт орших Бунхан толгой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөж, ахмад дайчидтай уулзаад Баруун-Урт хотыг зорьсон юм

Сүхбаатарынхныг малжуулах хоёр тэрбумын төсөл хэрэгжинэ
“Хүн ер нь ямар үүрэгтэй вэ. Иргэн хүний эхний үүрэг сурах, хоёр дахь нь ажилтай байх. Тэгээд иргэн байх, сайн аав, ээж байх эцэст нь нийгмийн идэвхтэй гишүүн болох. Энэ л замналаар яваарай залуус аа. Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт залуу хүнийг дээрх таван чиглэлээр дэмжих бодлого бий. Жишээ дурдахад залууст боломж олгохын тулд Төлбөргүй боловсрол хэмээх зорилгыг дэвшүүлсэн. Та бид ирээдүйн зорилгодоо хүрэхийн тулд хамтран ажиллацгаая” хэмээн Ерөнхийлөгч Н.Энхбаяр Баруун-Урт хотын Техникийн Их Сургуулийн оюутнуудтай уулзаж, мэндчилэхдээ захив. Сүхбаатар Жанжны хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн нэр дэвшигч Н.Энхбаяр үдээс хойш Жаахан шарга театрт Сүхбаатар аймгийн иргэд сонгогчидтой уулзаж, санал бодлыг нь сонссон юм.
“Амлалтаа биелүүлдэг Төрийн тэргүүнтэй уулзаж байгаадаа бид баяртай байна. Та дөрвөн жилийн өмнө манай аймагт ирэхдээ тэтгэвэртээ гарсан офицер, ахлагч нарт нэг удаагийн тэтгэмж олгохыг санаачилж, мөрийн хөтөлбөртөө тусгасан тань ажил хэрэг болсон. Ахмадад дайчдад төрийн дэмжлэг үзүүлж буйд олон хүн баярладаг. Та Ерөнхийлөгчөөр дахин сонгогдоно гэдэгт бид огт эргэлзэхгүй байгаа” хэмээн Сүхбаатар сумын хоёрдугаар багийн иргэн Т.Ганбаатар талархалын үгээ Ерөнхийлөгчид хүргэв. Монгол хүн бүрийн сүсэглэдэг Шилийн богд, Алтан Овоотой Сүхбаатарынхан нутагтаа фермерийн аж ахуй хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, төрийн албан хаагчдын цалинг бууруулахгүй байх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах, зарим ерөнхий боловсролын сургуулийн барилгуудыг шинэчлэх зэрэг асуудлуудыг тавьж, шийдвэрлэх боломж, нөхцөл гаргаж өгөхийг хүсч байна. Түүнчлэн бусад аймгийн иргэдээс онцгой саналууд ч гаргалаа. Иргэн бүр эрүүл мэндээ бодож махан хоолноос татгалзах, өвөг дээдэс, үүх түүхээ судлаагүй залууст хариуцлага тооцдог байх зэрэг сонирхолтой сэдвээр яриа өрнүүлж, ийм төрлийн арга хэмжээ авч болох эсэхийг Төрийн тэргүүнээс лавласан.
Сүх жанжны нутгийнханд хандаж Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Н.Энхбаяр “ Сүхбаатар аймгийг мэддэггүй Монгол хүн байдаггүй болов уу. Сүхбаатар жанжин энэ нутгийнхны төдийгүй Монголын бахархал билээ. Энэ аймгийнхны тухай ярихад Шилийн богдын тухай дурсахгүй байж болдоггүй. Шилийн богдод шилийн сайн эрс гарч тангараг өргөдөг. Сайн эр байх амаргүй. Өргөсөн тангарагтаа үнэнч, хэлсэн үгэндээ хүрдэг байх хэрэгтэй. Би ийм л сайн эр байхын төлөө зүтгэж ажиллана. Ардчилсан өөрчлөлтийн дараах бужигнаант үе өнгөрсөн гэж бодож байна. Монгол Улс Үндэсний хөгжлийн цогц бодлогтой болсон. Хөгжлийн шинэ эрин үе бидний өмнө ирсэн байна. Бодлого гаргах, бодлогоо хэрэгжүүлэх хоёрт ялгаа бий. Өнгөрсөн дөрвөн жил олон чухал шийдвэр гаргасан цаг хугацаа байлаа. Би өөрийн санаачилгаар 256 тэрбум төгрөгийн өртөг бүхий ажлыг хийж амжуулсан байна. Ирэх дөрвөн жилд юу хийх вэ. Миний мөрийн хөтөлбөр нээлттэй байгаа. Та бүхэн саналаа нэмэрлээрэй. Ерөнхийлөгч болвол би ард түмний Ерөнхийлөгч болно. Өөр хэний ч Ерөнхийлөгч болохгүй. Хүмүүс залхуурч, ажил төрөл нь бүтэмжгүй болохоор бурханд залбирч гуйдаг. Гэтэл хүний өөрөө хийж чадах зүйлд бурхан тусалдаггүй. Ийм хүний залбирал дандаа хоосон байдаг. Бурхан хүний ид чадлаас давж гарсан тэр зүйлд л тусалдаг байх. Тиймээс өөрөө өөрсдийнхөө хүчинд найдаж сайхан амьдралын төлөө тэмүүлэх хэрэгтэй” хэмээсэн юм.
Төрийн тэргүүн Сүхбаатар аймагт ажиллахдаа нэгэн таатай мэдээ дуулгасан. Энэ нь өнгөрсөн оны тавдугаар сард зүүн аймгуудыг хамарсан байгалийн гамшгийн үеэр хотоо харлуулж ганц ч малгүй хоцорсон иргэдийг малжуулах хоёр тэрбум төгрөгийн өртөг бүхий төсөл хэрэгжүүлэх болсон тухай байв.

Thursday, May 7, 2009

Бясалгалын багш С.Саранцэцэгийн мөнгө хөөсөн улстөржилтөд Энэтхэгээс эсэргүүцэл бичжээ




“Миний шавийн бусдыг үзэн ядах сэтгэл нь багшийгаа хүндлэх сэтгэлээс давсан байна”. Энэтхэгийн гэгээн Рави Шанкер Монголд ирээд буцахдаа шавьдаа ийм хатуу үг хэлж байжээ. Монгол дахь “Шри Шри амьдрах ухаан бясалгалын төв”-ийг тэргүүлдэг С.Саранцэцэгт тухайн үед багштайгаа уулзахгүй зугтах ямар шалтгаан байсан юм бол.
“Хурд” хамтлагийн ахлагч “Урлаг нам, лам хоёроос л хамгийн ангид байх ёстой” гэж хэлж байв. Харин бясалгалын багш С.Саранцэцэг энэ зарчмыг хамгийн их завхруулсан хүнээр тодорлоо. Тэрээр Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн сонгуулийн сурталчилгаанд оролцон лекц уншиж бясалгал хийж явна. Бясалгалын багш аль амаараа амар тайван, сэтгэл төвшин амьдралын тухай айлтгаад аль амаараа ард түмнээ талцсан хэрүүлд уриалан дуудаж байна вэ.
“Шри Шри амьдрах ухаан бясалгал” олон оронд хүчтэй хөгжиж байгаа ашгийн бус, улстөрждөггүй, боловсрол гэгээрлийн үйлчилгээ үзүүлдэг олон улсын байгууллага. Улстөрөөс хол байх учиртай бясалгалын багш өнөөдөр нэг намын сонгуулийн сурталчилгаанд оролцож, бясалгалыг улстөрийн зорилгоор ашиглаж байгааг Энэтхэгт төвтэй “Шри Шри Рави Шанкар” байгууллагынхан эсэргүүцэж байгаа аж. Энэхүү үйлдэл нь байгууллагын дотоод дүрэм журмыг илт зөрчсөн тухай мэдэгдэл ирүүлжээ.
Мэдэгдэлд:
-Амьдрах ухаан байгууллага нь ашгийн бус, боловсрол гэгээрлийн үйлчилгээ үзүүлдэг төрийн бус байгууллага бөгөөд өнөөдрийн байдлаар дэлхийн 145 оронд үйл ажиллагаа явуулж байна. Үндэстэн ястан, шашин шүтлэг нийгмийн гарал үүсэл хамаарахгүйгээр хүн төрөлхтний үнэт зүйлс, оюуныг түгээх үйлчилгээгээр эх дэлхийгээ илүү сайн сайхан болгохоор ажиллаж байна. Манай байгууллага нь аливаа улс орны улс төрийн үйл хэрэгт оролцдоггүй, тэдэнд хамаарагдахгүй гэсэн зарчим баримтлан ажиллах ёстой гэж дурджээ.
Улс төр, бясалгал хоёр уг нь хоорондоо гал ус шиг харш зүйл билээ. Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн АН-ыг дэмжигч эмэгтэйчүүдтэй хийсэн уулзалтын үеэр С.Саранцэцэг багш улс төрийн бясалгал хийж дүвчигнэжээ.
Ашгийн бус байгууллагын нэрийг барин ашиг харж, мөнгө хөөцөлдсөн бясалгагч зүгээр ч нэг лекц уншсангүй, тайзан дээгүүр нэр дэвшигчээ үг хэлж байхад урдуур хойгуур хэд хэдэн удаа гүйж тавтиргүйтэн Ц.Элбэгдоржийн уурыг баржээ. Нэр дэвшигчээ биш өөрийгөө улайран сурталчлах түүний энэ үйлдэл олон хүнд таалагдсангүй.

БААБАР, Ц.ЭЛБЭГДОРЖ НАР ХАЛЗ МЭТГЭЛЦСЭН НЬ


“Ард түмний өмнөөс ярих эрхтэй ганцхан
субъект нь Ерөнхийлөгч л дөө”
Баабар . /gogo.mn-д өгсөн ярилцлагаас/

Улс төрийн олон ангит, ярьдаг киноны
1,2 дугаар ангийн тойм, сүүлчийн хэсгийн шүүмж

1, 2 дугаар ангийн тойм

Ц.Элбэгдоржийн ярьсан улс төрийн олон ангит, ярьдаг кино Солонгосын савангийн дуурь “Эхнэрийн урхи”-тай хит парадын 1 дүгээр байрын төлөө өрсөлдөж байна. Засваргүй, ам бариагүй, өмнөөс нь дуу оруулаагүй, өөрийнхөө ярьсныг өөрөө няцаасан өвөрмөц кино үзэгчдийг хөгжөөсөөр байгаа юм. Баар, ресторанд залуус нирхийтэл инээлдэн, нэгнээсээ “Элбэгээгийн шогийг үзсэн үү?” гэж асуудаг болсон байна.
Ц.Элбэгдоржийн “Сайн хүн гэж муу хүнийг хэлнэ. Сайн хүн гэж сайн юм хийдэг хүнийг хэлдэггүй юм аа...Өдрийн жаргал эдлэе гэвэл загасанд яв. Сарын жаргал эдлэе гэвэл хүнтэй гэрлэ, охидууд аа. Үсрээд л сарын жаргал...” гэх зэрэг утга авцалдаагүй, хүнтэй ганцхан сар гэрлэн, загасанд явах зэрэг эротик маягийн лекцүүдээр улс төрийн олон ангит кино үргэлжилнэ. Киног ямар нэг засвар оруулсан, дуу оруулсан кадраар биш Ц.Элбэгдоржийн өөрийнх нь бодит яриа, видео бичлэгийн хөдөлшгүй баримтаар бүтээсэн нь сонирхолтой болгожээ. 1 дүгээр ангийн үйл явдал нь уулзалтан дээрх Ц.Элбэгдоржийн утга авцалдаагүй яриагаар бүтээсэн. 2 дугаар анги нь Оюутолгойн сэдэвтэй. Оюутолгойг гадаадынханд өгч Монголоо худалдсан шоу болсон, олигархийн хамгийн сонгодог жишээ гэж Ц.Элбэгдорж ярих бөгөөд Ерөнхий сайд байхдаа өөрийн биеэр “Баянгол” ресторанд 2005 оны 1 дүгээр сарын 26-нд “Айвенхоу Майнз” компанийн захирал Роберт Фрийдландад талархлын батламж гардуулсан шоуны бичлэгээр үргэлжлэн төгсдөг юм.

“Ичээнд нь” буюу З дугаар ангийн шүүмж

Нийтлэлч Баабар шударга гэж юу гэсэн үг болох, ард түмний нэрийн өмнөөс хэн ярих эрхтэйг нотлох, девтаатууд сонгогдохын тулд зурагтаар алиалах учир холбогдлын талаар ярина. Баабар, Ц.Элбэгдорж хоёр зарчмын зөрүүтэй байгааг нэр дэвшигч болон нийтлэлч лекц, ярилцлагын видео бичлэгээр харьцуулан илэрхийлжээ.

Ц.Элбэгдорж: Шударга байцгаая аа. Шударга байя аа \Гараа өргөн, нүдний харц тааз өөд чиглэв\

Баабар: Шударга гэж юу гэсэн үг юм бэ? \Инээнэ\ Чи намайг харахаар шударга, тэндээс харахаар шударга биш л болоод явчихна ш дээ. Бүх юм л хуулийн хүрээнд байх. Тэгж л ярина уу гэхээс шударга гэж юу гэсэн үг юм бэ \Инээнэ\

Баабар: Монголд чинь ерөөсөө ард түмний өмнөөс хуулийн дагуу төлөөлөх ганцхан хүн байгаа ш дээ, Ерөнхийлөгч л дөө.

Ц.Элбэгдорж: Энэ бол миний ард түмнээс авч байгаа мандат. Миний ард түмний хамгийн том хөрөнгө оруулалт.

Баабар: Дэвших гэж байгаа хүн чинь зурагтаар бас нэг алиалах хэрэгтэй ш дээ, тийм ээ. Секунд нь 3500 төгрөг.

Ц.Элбэгдорж: Бохь өгнө, энэ нөхөр хаяна, тэгээд зургийг нь авна, тэгэхээр нь реклам хийнэ \Ха ха ха\

Киноны үндсэн текст нь ийм. Ц.Элбэгдорж “Шударга байцгаая аа” гэж уриалж байгааг Баабар “Шударга гэж юу гэсэн үг юм бэ?” хэмээн шууд үгүйсгэх зэргээр нэг намын энэ хоёр улс төрчийн эрс тэс зөрүүг үзүүлснээрээ кино сонирхолтой болжээ. Н.Энхбаярын “Ард түмний Ерөнхийлөгч” уриаг Баабар 100 хувь дэмжээд зогсохгүй Ц.Элбэгдоржийг ард түмний өмнөөс ярих эрхгүй гэж хэлээд өгч байна. Девтаат болохын тулд зурагтаар алиалах хэрэгтэй гэсэн нийтлэлчийн үгийг Ц.Элбэгдоржийн кино ярьсан хөгжөөнт дүрс нүдэн дээр баталж өгөх юм. Энэ өдрүүдэд Баабар зохиолыг нь бичсэн “Нянгар хаданд гарсан нь” уран сайхны кино ч театрт гарч байна. Зурагт ч гардаггүй, сонин ч очдоггүй холын сумаас ирсэн уран үгтэй банди санаандгүй Ерөнхий сайд болж байгаа үйл явдал гардгаараа Ховдын Зэрэгээс гаралтай, мөр толгой холбосон яриатай Элбэгдоржийн дүрийг тод томруунаар илэрхийлжээ.
“Элбэгкино” студи Монголын баримтат кинонд шинэ өнгө төрх оруулж байна. Товч, сонирхолтой, хөдөлшгүй баримттай нь энэ киноны онцлог. Кино үргэлжилж байна.
Кино судлаач Ш.Соронзон

Ц.Элбэгдорж Солонгосын христ сүм, компаниудаас хандив авч хууль зөрчсөн баримтыг дэлгэв

- Монгол газрын баялаг алт, мөнгө ихтэй учраас
хамтран олзворлохоор хандив өргөжээ -


Нэр дэвшигч Ц.Элбэгдорж гадаадын иргэд, байгууллагаас сонгуульд зориулан мөнгөн хандив авсан баримтыг “Шударга сонгууль” Төрийн бус байгууллагынхан олон нийтэд дэлгэлээ. Дэлхийн мэдээллийн хүчирхэг вэбсайт youtoube.com-оор Ц.Элбэгдорж Солонгосын иргэн, сүм хийд, бизнес эрхлэгчдээс сонгуульд зориулан хандив авч байгаа видео бичлэгийг анхлан цацсан юм байна.
Гадаадын иргэд, байгууллагаас хандив авахыг хориглосон сонгуулийн хуулийг шууд зөрчсөн уулзалт Сөүл хотод 3 дугаар сарын 15-нд буюу Ц.Элбэгдоржийг нэр дэвшихээс нь хоёр долоо хоногийн өмнө болжээ. Уулзалтын хойморт “Монгол Улсын Их Хурлын гишүүн Цахиагийн Элбэгдоржийг дэмжиг клуб” гэсэн бичвэр өлгөсөн байх агаад Солонгосын лам, бизнесмен хүмүүс ирсэн бөгөөд Монголоос Ц.Элбэгдорж ганцаараа хандив авахаар оролцож байна. Хандивын арга хэмжээний хөтлөгч “Монгол бол газрын хэвлийн баялаг, алт мөнгө ихтэй. Энэ бүхнийг бид хамтран олборолх боломжтой болсон” гэх зэргээр уулзалтын гол зорилгыг хэлснээс үзвэл манай ашиг малтмалд хорхойссон хүмүүс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид хандив өгөхөөр цуглажээ гэж шууд ойлгохоор байна. Аньсан хотын Христийн сүмийн пастор Чуэ Чоль Сү Монголын Ерөнхийлөгчийн сонгуульд амжилт хүсч, сая таван зуун мянган воны хандив өргөснөө ярилцлага өгч мэдэгдэж байх юм. Монголд бизнес хийх сонирхолтой учраас Ц.Элбэгдоржийг дэмжиж буйгаа солонгос эр хэлэх зэргээр видео бичлэг үргэлжилнэ. Албан бус орчуулгыг видео баримтанд хавсаргасан байна.
“Шударга сонгууль” төрийн бус байгууллагын тэргүүн Ч.Цогтгэрэл Ц.Элбэгдоржид хандан шударгаар хариулт өгөхийг шаардаад, сонгуулийн хууль зөрчсөн, гадаадынхны захиалгаар нэр дэвшсэн баримтыг нь дэлгэсний төлөө өөрийнх нь болон ойр дотных нь хүмүүст ямар нэг юм болох аваас цаад эзэн нь хэн гэдгийг та бүхэн мэдэх байх гэлээ. Ч.Цогтгэрэл түүний нөхдийн хэвлэлийн бага хурлаас мэдээлэл авахаар “Даяар Монгол” хөдөлгөөний залуус мэдээллийн төвд иржээ. Видео бичлэгийг сэтгүүлчдэд тараасныг уншигчдад хүргэе.

Солонгос хандивлагч:

Бид дээр үед төв Азийн гэгддэг Иран, Ирак, Саудын Арабтай холбоотой байсан бол өдгөө Монгол, Казахстан хоёр оронтой холбоотой байгаа. Яагаад гэвэл эдгээр орнууд нь газрын хэвлийн баялаг, алт, мөнгө ихтэй учраас тэр шүү дээ. Социализмын үеэс баялгаа хамгаалж ашиглаагүй, хадгалж байсан. Харин одоо бид тэдэнтэй хамтран энэ бүхнийг олборлох, ашиглах боломжтой болж байгаа юм.

Солонгос хандивлагч:

Гаднын нутагт хувьсгал хийнэ гэдэг ямар хэцүү гэдгийг мэдэж байна. Сонгуулийн үед маш завгүй байхдаа Ц.Элбэгдорж таныг хүрэлцэн ирсэнд баярлалаа.
Ц.Элбэгдорж:
-Амралтын өдрүүдэд ийм олон хүн хүрэлцэн ирсэн явдалд чин сэтгэлээсээ баярлаж байна. Би Ерөнхий сайдаар хангалттай удаан ажилласан. Заримдаа бүр одоо болъё. Өөрийнхөөрөө амьдаръя гэсэн бодол төрөх үе надад байдаг…Хүний нутагт мал маллаж амьдрах ийм л хувь заяатай төрсөн…
…Би удахгүй та бүхнийг төлөөлж Монголд очно. Яг одоо бид нарын яриад байгаа асуудлыг ярина.

-Солонгос хандивлагч:
-Би Аньсань хотоос ирсэн. Ямар боловч холын орноос ирээд ганцаараа хувьсгалын төлөө зүтгэж байгаа тань их хэцүү байгаа болов уу. Манай улс ч гэсэн Японы колонид 36 жил болж байсан шүү дээ.

Ц.Элбэгдорж:
-Ардчилсан хөдөлгөөнийг илүү сайжруулах хэрэгтэй. Тэгэхгүй бол “Ц.Элбэгдорж мэтийн хүмүүс ардчилсан юм хийх гэж байгаад баларсан. Тэр нь бүтээгүй. Ер нь бүтэл муутай хүмүүс” гэсэн нэртэй үлдэх вий гэж бодож байна.
\Ийнхүү хэсэг хугацаанд Ц.Элбэгдорж Солонгосчуудтай саналаа солилцсоны эцэст түүнд “Ардчилсан нам, Цахиагийн Элбэгдоржийг гишүүнээр томилсон болно” гэсэн бичиг бүхий гэрчилгээг түүнд өгсөн байна. Мөн түүнийг гадаадын иргэнээс тэр тусмаа шашны байгууллагын төлөөлөгчөөс хандив авсан нь дараах Солонгос иргэний ярианаас батлагдав.\

Солонгос хандивлагч:
-Би Аньсань хотын пастер Чуэ Чол Су байна. Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас Ц.Элбэгдоржийг амжилттай оролцуулахын төлөө дэмжигчдийн нэг. Энэ удаагийн уулзалтаар би түүнд 1.500.000 вонныг хандивлалаа. Түүнийг ялах, тэмцэхэд нь амжилт хүсээд хандиваа өргөлөө гэжээ.
Энэ талаар сэтгүүлчдэд мэдээлсэн “Шударга сонгууль” ТББ-ынхан “Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч, ноён Ц.Элбэгдорж та өөрөө энэ дүрс бичлэгтээ хариу тайлбар өгөхийг хүсч байна. Харин худлаа ярьж болохгүй шүү. Яагаад гэвэл бид таны хууль бус үйлдлийг бүхэлд нь мэдэж байгаа учраас үнэнээ хэлэх л үлдлээ. Та өөрөө шударга бай л даа” гэлээ. Тэд энэ мэдээллийг МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхэд өгөх аж. Мөн энэхүү дүрс бичлэгийг цагдаагийн байгууллагад өгч шалгуулж эхэлсэн юм байна.



Wednesday, May 6, 2009

“Миний дайсан бол ажилгүйдэл, ядуурал”

Өлгий сумынхан Ерөнхийлөгчтэй уулзав
Увс аймгийн Өлгий суманд Төрийн тэргүүн анх удаа ажиллалаа. “Ерөнхийлөгч ирнэ гэнэ. Манай суманд шүү. Ойроос харъя байз” хэмээн наадмын талбайдаа цугласан сонгогчдод хандан Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр “ Манай малчдад тулгамдаж буй асуудлууд бүгд ижил байна. Мал, малын гаралтай түүхий эдийн үнэ буурч, банкны зээлээ төлж дийлэхгүй болсон малчин өрх олон байна. Тиймээс ноолуур экспортлохыг цуцласан шийдвэрээ эргэн харах хэрэгтэй болжээ. Удахгүй ОХУ-ын Ерөнхий сайд В.Путин манай улсад албан айлчлал хийхээр ирнэ. Бэлтгэгдсэн мах экспорлох, малыг хөлөөр нь гаргах асуудлыг би энэ уулзалтаар ярилцана. Эдийн засгийн хямрал малчдад нөлөөлж банкнаас авсан зээлээ төлж чадахгүйд хүрч буй тухай бид мэдэж байгаа. Хаан банкныхантай ярилцаж зээл төлөх хугацааг сунгаж, зээлийн хүүг Засгийн газраас төлөх гэх мэт арга хэмжээ авч болох юм” хэмээв. Увсынхан ажлаас хэзээ ч айдаггүй
Нэр дэвшигч Н.Энхбаяр Увс аймгийн иргэд сонгогчидтой уулзаж санал, бодлыг нь сонслоо. “Би хамтран ажилладаг хүмүүстээ хэлдэг юм. Манай баруун аймгийнхан ялангуяа Увсынхан гэж. Улс орон хөгжих гарц нь боловсрол, эрүүл мэнд, уйгагүй хөдөлмөрлөх гурваас хамаарна. Увсынхан хэзээ ч ажлаас айдаггүй. Ажлын байрны төлөө хэдүүлээ хамтран ажиллая” хэмээн нэр дэвшигч Н.Энхбаяр уриаллаа.
Ерөнхийлөгч Н.Энхбаяр уулзалтынхаа эхэнд “Бид Үндэсний хөгжлийн цогц бодлогоо хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Дахин учраа олохгүй бужигнах уу, бодлогынхоо төлөө тэмцэх үү гэдгийн зааг дээр ирээд байна. Хөгжилд хүрэхийн тулд иргэн бүр нь ажилтай, орлогогтой ирээдүйтэй байх нь чухал юм. “Эх орны хишиг” олон зүйлийг шийднэ гэдэгт би итгэлтэй байгаа. Одоо иргэдэд улс төрийн дэмий хоосон яриа бус ажилгүйдэл, үнийн өсөлт, банкны зээл, оюутны сургалтын төлбөр зэрэг амин чухал асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх нь чухал. Би та бүхний амин чухал асуудлыг юуны түрүүнд шийдвэрлэхийн төлөө ажиллах болно” гэв.
Алслагдсан бүс нутгийн нэмэгдэл, банкны зээлийн хүүгийн дарамт, малын гаралтай түүхий эдийн үнийн бууралт зэрэг бусад аймгийн малчдад ч тохиолддог бэрхшээлийг Увсын иргэд онцолж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Н.Энхбаярт хандаж:
Мал, аж ахуйн үйлдвэрлэлийн ахлах мэргэжилтэн н.Бямбажав:
Та бол ардчилсан Ерөнхийлөгч. Таны мөрийн хөтөлбөр бүрэн хэрэгжсэн. Мөрийн хөтөлбөрөө сонгогчдод нээлттэй, ил тод байлгасныг олон хүн үнэлж байгаа. Өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажилд тань онц гэдэг үнэлгээ өгөхөөс өөр аргагүй. Манай ахмадууд онцолж хэлээрэй гэсэн юм. Ахмадуудын тэтгэврийн ялгааг арилгаж, нийгмийн халамжийг нэмэгдүүлсэнд баярлаж явдаг. Таны мөрийн хөтөлбөрийг судлаж үзсэн. Оюунлаг, тооцоотой мөрийн хөтөлбөр болсон байна. Ганц санал хэлэхэд хөдөө аж, ахуйг эрчимжүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд анхаараарай.
Ховд аймгийн Ерөнхий эмнэлэгийн орлогч дарга Н.Отгонбат:
Мянганы сорилын сангийн төслийн ажлын хэсгийнхэн удахгүй манай аймагт ирнэ. Таны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Шинэ эмнэлэг” хэмээх зорилтыг бид дэмжиж байгаа. МСС-гийн төсөл манай аймгийн эмнэлгийг хамруулж өгөөрэй.
Өлгий сумын малчин Хөхөө:
Гаднын орнуудад мах экспортлох нь малчин бидэнд зайлшгүй чухал болсон шүү. Ерөнхийлөгч өө. Мах экспортлоход мал эрүүл байх ёстой. Тиймээс мал эмнэлгүүдийн ажлыг сэргээхэд анхаараарай хэмээн санал хүсэлтээ уламжиллаа.
Ерөнхийлөгчтэй хамт нэг баг болж Сангийн сайд Ч.Улаан, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Н.Ганбямба, Б.Чойжилсүрэн нар Увс аймагт ажилласан юм. Тэд сонгогчдоос ирсэн саналуудаас өөрт хамаарах сэдвийн асуултуудад хариулж Ерөнхийлөгчийг дэмжиж үг хэлсэн юм. Уулзалтын төгсгөлд Ерөнхийлөгч Н.Энхбаяр “Надад бичгээр олон асуулт, санал ирсэн байна. Би эдгээрт багцалж хариулна. Бас хамгийн оновчтой саналуудыг мөрийн хөтөлбөртөө тусгана. Бидний уулзалтын өмнөхөн иргэн Э.Цогхүүгийн гэр шатсан харамсалтай үйл явдал болжээ. Би Засаг даргад үүрэг өгч Э.Цогхүүд гэр олгох асуудлыг яаралтай шийдээрэй гэж захилаа. Алдарт эхийн одон, сургалтын төлбөр зэрэг асуултууд иржээ. Би эхчүүдийн одонгийн мөнгийг нэмэхийг дэмждэг. Нэгдүгээр одонтой бол нэг сая, хоёр бол 500, гуравт 300 мянган төгрөгийн тэтгэмж олгох хөтөлбөр бий. Хүн амаа өсгөх хэтийн бодлоготой дээрх мөнгөн урамшуулал уялдах юм. Сургалтын төлбөрийн тухайд би олон удаа ярьсан. Оюутнуудад төлбөргүй дээд боловсрол олгосноор олон айл өрх сургалтын төлбөр гэх дарамтаас салж, оюутнууд ч зөвхөн хичээлдээ анхаарлаа хандуулж сайн суралцана гэдэгт итгэлтэй байгаа. Өмнө нь намайг Увсад ажиллаж байхад нэг хүн шатар хүсч байсан юм. “Тэр шатраа авсан, түүгээр хүүхэд залуучуудад шатар сургаж байгаа. Танд маш их баярлалаа” гэсэн байна. Шатрын тухай нэгэнт ярьсан учир би бодож явдаг нэг зүйлээ хэлье. Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хуваарьт шатрыг нэмэх тухай бодол надад төрдөг юм. Шатар тоглож сурах нь хүүхдүүдэд олон талын ач холбогдолтой. Нэг газраа удаан суудаг, анхаарлаа төвлөрүүлж чаддаг болно. Одоо БСШУЯ-ынхантай ярьж байгаа. Бодохоосоо өмнө ярьдаг улстөрчдөөс бүгдээрээ салцгаая. АН, МАХН-ыг дайснаа гэж үзэж байгаа. Харин миний дайсан, МАХН-ын дайсан бол ажилгүйдэл, ядуурал, архидалт, эмх замбараагүй явдал. Та бүхний ч дайсан байх. Энэ дайснуудынхаа эрсэг бүгдээрээ хамтран тэмцэе. Би өрсөлдөгчөө ялахын төлөө бус ажилгүйдэл, ядуурал хэмээх дайсныг ялахын төлөө сонгуульд өрсөлдөж байгаа” хэмээв.

Ө.ХҮҮ

Number TWO нэртэй хөдөлгөөн байгуулагдахаар болжээ.

Залуус бол тэр чигтээ Ардчилсан намынх гэж нэр дэвшигч Ц. Элбэгдорж хөнгөмсгөөр найдан ахмадуудыг аргадах гэж үйлээ үзэн баруун солгойгүй хошгируулж, хашгируулсаар явах хооронд аль хэдийнээ Number One нэртэй Н. Энхбаярыг дэмжигч залуусын хөдөлгөөн гарч ирэн уурхайчдаас аваад үсчин залуучуудыг хүртэл хуу хаман, орон нутагуудад хүртэл салбарууд нь байгуулагдаж залуучуудын анхаарлыг өөртөө зүй ёсоор татаж эхлэв. Энэ хөдөлгөөнд өөрсдийн ирээдүйн амьдралын төлөө үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлэхийг хүссэн нийгмийн залуу хэсгийнхэний цөм нь нэгдсэн бололтой. Учир нь энэ хөдөлгөөнийг дэмжигч залуусын тоо геометрийн прогрессоор өсч , эхний 7 хоногийн дотор л 1000 гаруй залуучуудыг нэгтгэсэн байна. Үүнд мань Ц. Элбэгдорж баахан бухимдаж, ардчилсан намынхаа залуучуудыг сэтгэлгээгүй, тэнэг мангараар нь дууджээ. Аргаа барсан залуучууд нь залуусыг нэгтгэхийг оролдож хаа сайгүй гүйсэн боловч холч ухаантай залуучууд олдсонгүй харин чулуу хол шиддэг залуус л их олдсон бололтой. Үүнд бухидсан Элбэгээгийн залуус ямар Number Two нэртэй хөдөлгөөн байгуулалтай нь биш хэмээн үглэж, Number One нэртэй залуучуудын шторкыг засаж, зарим сонинд бидэнтэй нэгдсэн энэ тэр хэмээн өрөвдөлтэй байдлаар асуудлыг аргацааж эхэлжээ. Уг нь Элбэгдорж Number Two нэртэй хөдөлгөөн байгуулсан бол бүх талаараа тохирох байсан юм санж. Дунд сургуульд байхдаа TWO сурдаг, TWO удаа эхнэрээ сольсон, TWO удаа засгийн газраа унагаасан, TWO төрсөн өдөртэй, TWO хөрөнгө орлогийн мэдүүлэгтэй, TWO угсаа гаралтай, TWO удаа намаа ялагдуулсан, TWO удаа С. Баярт халз ярилцлаган дээр нам тавиулсан, TWO удаа хүн амины хэрэгт орооцолдсон ч TWO удаа эвтэйхээн мултарсан, TWO MILLION удаа ард түмнээ хошгируулсан гээд ажил амьдралд нь number TWO баримтууд бишгүйдээ их байдаг учраас Элбэгээ яалт ч үгүй NUMBER TWO юм байна гэж залуус шуугиж эхлэжээ. Зарим эх сурвалжууд ийм хөдөлгөөн байгуулах талаар ч мэдээлж байгаа аж.

Monday, May 4, 2009

Ховдынхон алслагдсан бүсийн хөнгөлөлт хүсч байна

Ерөнхийлөгчийг боорцгоор дайлав
Гэрээс ирсэн боорцог. Дотуур байрны оюутнуудын зочноо дайлах хамгийн амттай зүйл нь ээж, аавын илгээсэн боорцог байдаг. Ховд их сургуулийн дотуур байрны оюутнууд Ерөнхийлөгч Н.Энхбаярыг өрөөндөө урьж боорцог, ааруулаар дайлаад гарын бэлэг өгөв. МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Н.Энхбаяр өнгөрсөн ням гаригт Монгол орны баруун хязгаар Ховд аймагт ажиллахдаа оюутнуудтай уулзаж тэдний санал сэтгэгдлийг сонслоо. Ховд их сургуульд Баян-Өлгий, Говь-Алтай, Увс аймгийн оюутнууд суралцдаг. Аймагтаа төдийгүй баруун бүсдээ томоохон их сургууль юм. Ерөнхийлөгч Н.Энхбаяр дотуур байрны эрэгтэй, эмэгтэй тасагт зочлохдоо төлбөргүй дээд боловсролын тухай ярилцсан. “Нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт дурдсанаар дээд боловсролыг төлбөргүй олговол оюутнууд онц сурахад бэлэн биз дээ” хэмээсэн Ерөнхийлөгчийн асуултын хариуд оюутнууд хичээн суралцахаа амласан юм. Тэдний сургалтын төлбөртөө зарцуулдаг 500-700 мянган төгрөгийг төр даавал өөрсдөд нь томоохон хөрөнгө оруулалт болно гэдгийг оюутнууд онцлов. Тэд чөлөөт цагаараа юу хийдэг, ямар хоол хийж иддэг тухай яриаг нэр дэвшигч Н.Энхбаяр өрнүүлэхэд хөвгүүд цуйван, ногоотой шөлөнд дуртай хэмээв. Ерөнхийлөгч Ховд хотод ажиллахдаа оюутнуудаас гадна цэрэг дайчидтай уулзав. Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн дайчид нэр дэвшигч Н.Энхбаярыг дэмжиж буйгаа илэрхийлж, зарим ахлагч нар Иракийн эрх чөлөө ажиллагаанд амжилттай оролцсон тухайгаа хүүрнэв. Батлан хамгаалах салбарт ажиллаж буй иргэдийн цалин төрийн албан хаагчдынхаас бага байгааг анхааралдаа авахыг Ерөнхийлөгчөөс хүссэн юм.

“Мал хөлөөр нь гаргах, ноолуур экспортлох асуудлыг шийдвэрлэнэ”


Нэр дэвшигч Н.Энхбаяр Ерөнхийлөгч болсноосоо хойш Ховд аймагт зургаан удаа томилолтоор ажиллажээ. Төрийн тэргүүн Ховдынхонд хандсан өмнөтгөлдөө “Олон үндэстэн ястны эвсэг ард түмний аймагт би олон удаа ирсэн. Баруун бүсийг хөгжүүлье гэвэл Ховд хотыг хөгжүүл гэдэг. Газарзүйн байршил, түүх соёл, хүн амын байдал зэрэг аль ч талаас нь харсан Ховд хот баруун бүсийн хөгжлийн тулгуур. Хөгжилд хүрэхэд гэрэл цахилгаан зайлшгүй хэрэгтэй. ОХУ-аас хараат цахилгаан хэрэглэж байсан баруун аймгийнхныг байнгын эрчим хүчтэй байлгахын тулд ямар боловч Дөргөний усан цахилгаан станцыг барих хэрэгтэй гэж үзсэн. 2004 онд шавыг нь тавьж байхад бүтэхгүй, болохгүй гэж үзэх нэгэн ч байсан юм. Харин одоо Дөргөний усан цахилгаан станц ашиглалтад орж баруун аймгийнхныг эрчим хүчээр хангаж буйг харахад таатай байна. Дэд бүтэцгүйгээр аймаг орон нутаг хөгжинө гэж байхгүй. Би ойрхи дорнодын орнуудад айлчлахдаа манай орны баруун бүс нутагт засмал зам тавьж өгөх тухай хүсэлт гаргасан юм. БНХАУ-аас хүссэн 300 сая ам.долларын зээл, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр баруун аймгийг хатуу хучилттай замаар холбох ажил шийдэгдэж байгаа. Тиймээс та бүхэн удахгүй засмал замтай болно гэдэгт итгэлтэй байгаарай” гэв.
Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярыг дэмжихээр Ховд их сургуулийн хурлын танхимд цугласан сонгогчид Төрийн тэргүүнд алслагдсан бүс нутгийнхнийг дэмжих төрийн бодлого хэрэгтэй байгааг уулзалтын эхэнд сануулсан. Мөн Ярантын боомтоор импортлож буй шатахууны үнийг хөнгөлж өгөхийг хүссэн юм. Алслагдсан бүс нутагт өргөн хэрэглээний бараанаас эхлээд бүх зүйл нэмэгдэл өртөгтэй байгааг анхаарахыг хүссэн. Уулзалтын төгсгөлд Ерөнхийлөгч Н.Энхбаяр “ Нэг хүнд 15 мянган ам.долларын дотоодын нийт бүтээгдэхүүн ногддог, өсөлттэй эдийн засагтай орон болох зорилтоо тодотгож, малчдад зориулсан зээлийн хүүг буруулах, зээлийн хүүг Засгийн газар төлөх боломжийг судлах, малыг хөлөөр гаргаж гадагш экспортлох, ноолуур хилээр гаргадаг болох, төлбөргүй боловсрол олгох зэрэг зорилтуудыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллах болно” хэмээв.



Ө.Хүү

АН-ИЙНХАН НЭР ДЭВШИГЧЭЭ ӨӨРЧИЛӨХИЙГ ХҮСЭЖ БАЙНА

АН-ынхан амаа барьж байна. Зарим нь бүр харамсч үхэх нь бололтой. Арга ч юм. Элбэгдоржоор хийсэн нүүдэл АН-ыг шалаанд хийж, нүүр хийх ч газаргүй болгож байгаа хойно. Ер нь өөрийн гэсэн өөдтэйхэн лидергүй болчихсон АН Эрдэнэ баавайн хүүг Цахиагийн тэнэг хүүгээр сольсон нь ямаан дээр тэмээний гарз болсон хэрэг. Алтан шаахай өмсөвч алцан майга нь хэвээрээ хойно Элбэгээг дэмжээд дэмжээд явдаггүй ээ. Алаг морь унасан ард түмний ерөнхийлөгч болохоор үйлээ үзэж яваа Элбэгдоржийн марзаганал хэрээс хэтэрч эрүүл бус төрх, хэл яриагаа харуулан олны дургүйцлийг төрүүлж намынхаа нүүрийг түлж эхэллээ. “Ардчилал” нэртэй торгон дээлтэй ч хормой хотны байнгын хэрүүлтэй, хагаралтай АН-ын дотооддоо санал хуваагдаж нэр дэвшигчээ солих тухай яригдаж байна. Маргаанд Э.Бат-Үүлийн фракцынхан ихээхэн хүчтэй байгаа бөгөөд Эрдэнийн хүүгийн нус нулимсанд хүрч байж нүүсэн нүүдэл анхнаасаа буруу байсныг АН-ын лидерүүд ч хүлээж зөвшөөрч байна. Залуугийн л юмыг дэвэргэж, давсалж, хачирлаж ярих дуртай Элбэгээ удаа дараагийн уулзалт ярилцлагын үеэр эрүүл хүний ой тойнд оромгүй галзуу солиотой ч гэмээр зүйл ярьж олныг гайхашруулж эхэлсэн. Намынхаа сценарт ч багтаж ажиллалгүй ганцаарчилсан тоглолт хийх болсон Элбэгээгийн буянаар нэр нүүрээ алдчихаад байгаа АН шалны алчуур ч болж мэдэх нь. Ардчилсан намынхныг зовоож байгаа асуудал бол энэ. Нэг үхрийн эврээс болж мянгуулаа доргихыг АН-ынхан хүсэхгүй байна. Нам дотор Элбэгээгийн эсрэг фракц ч аль хэдийнэ байгуулагдсан сураг чих дэлсэх болов. Харамсалтай нь галт тэрэг нэгэнт хөдөлчихсөн хойно одоо яалтай. Ардчилагчид дэмий л үсээ үгтээж сууна. Үгтээх үстэйгээ үлдсэн нөхдүүд нь шүү дээ. 1990 оны Ардчилсан хувьсгалын жилүүдэд намын лидерүүдийн нэг До.Ганболд хааш хаашаа халиурсан тас хар халимагтай залуу явсан нь өнөөдөр фото хальсанд л үлдэж. “Казино” Х.Баттулга ч ялгаагүй. Намын генсек Эрдэнэбаатар ч ах нарынхаа араас шил дарж яваа. Ц.Элбэгдоржтой үсдэлцэж , хэрэлдэж хэлцэж явсны ул мөр нөхдөд нь тун ч гүн үлдэх юм. Үүнээс харахад Цахиагийн хүү хажуудахдаа халгаатай нэгэн. Хэрэгтэй үед намынхаа нөхдийг ч нугаслаж чадах тэрээр бусдыгаа гоочлон “олигархи” нэр зүүж өөрөө нэр цэвэр хүн болж баахан жүжиглэв. Гэвч Ардчилсан хувьсгалаас хамгийн их хожсон хүн бол Элбэгээ. Хараацай нэр зүүж буух газаргүй баахан тэнэсэн тэрээр намын даргын суудалд бууж олон жил бал хураасан. Ах Арсландоржийгоо төмөр замд оруулсанаас эхлээд борог амьдралаа өөд татаж эхлэсэн тэрээр Өвөрхангайн ХарХориноос 40-өөд киломерийн цаахантай жуулчны бааз байгуулж ах дүү нараа авгай хүүхэдтэй нь тохинуулаад өгчихсөн. , хоёр хүүгээ Америкийн баячуудын хүүхдүүд сурдаг өндөр зэрэглэлийн сургуульд сургаж жилийн төлбөр болох 100 мянган ам долларыг халааснаасаа гаргаж шидчихээд сууж байгаа зайтай эр. Хамгийн инээдтэй нь хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өгөхдөө төрөөс иргэддээ олгож байгаа өрхийн эзэмшлийн газраа ч авч амжаагүй гэж үзэглэсэн байх юм. Нүүрнийхээ арьсыг хаана гээчихсэн болоод Цахиагийн хүү ингэтлээ цайчихав даа. Шинэ цагийн баячуудын эгнээнд нэлээд дээгүүр давхих Элбэгээд ардын хувцас үнэхээр зохисонгүй. Сонгуулийн сунгаа талдаа ч ороогүй байхад намынхандаа тал алдах болсон Элбэгээгээс салах операци хүрээгээ тэлээд эхлэвэл нэр дэвшигч Элбэгээ гудамжаар нүцгэн л алхах болох нь дээ. Намын фон, нөхдийн фоноо алдсан чармай шалдан Элбэгээг тэр үед хүмүүс таних болов уу. ….?

Шударга бай л да! Элбэгдорж оо

АН-аас Монгол Улсын Ерєнхийлєгчийн сонгуульд нэр дэвшигч Цахиагийн Элбэгдорж шударга байхыг санал болгосоор удаж буй. Шударга байхыг санал болгож байгаа нь сайн хэрэг ч єєрєє шударга байж чадахгvй байгааг нотлох баримтуудыг дор дурдаж байна. 2006 оны гуравдугаар сард монголчууд уул уурхайн салбар тийш анхаарлаа хандуулж Иргэний хєдєлгєєний эмх замбараагvй жагсаал цуглаан єдєр алгасахгvй єрнєж байсан юм. Энэ vеэр Ц.Элбэгдорж цуглаан дээр “Тогтвортой байдлын гэрээ гэж нэг гэрээ байгаа. Тогтвортой байдлын гэрээний ард тусгай сонирхлууд, авилгал орж ирэх аюул байдаг юм аа. Бид нар тогтвортой байдлын гэрээнд юу гэж хэлж байгаа вэ гэхээр vгvй гэж хэлж байгаа юм аа Одоо больё оо” хэмээн мэдэгдэж байлаа.
Ийнхvv мэдэгдэл хийж асан Ц.Элбэгдорж Ерєнхий сайд болон vvрэг гvйцэтгэгч байхдаа тогтвортой байдлын таван гэрээг байгуулжээ. Тухайлбал тvvний Засгийн газар 1998 оны тавдугаар сард “Цайрд менерал”, мєн оны долдугаар сард “Бороо гоулд”, 2004 онд “Скайтел”, Тавантолгойн ордоос ч илvv нєєцтэй байх магадлалтай Нарийн сухайтын коксжсон нvvрсний ордыг “Чинхуа МАК” компанид эзэмшvvлэх гэрээнд гарын vсгээ зурсан юм.

Энэ мєнгєєр юу хийж болох вэ?

“Цайрт менерал” буюу Тємєртэйн цайрын орд 3,4 тэрбум ам долларын ашиг олох нєєцтэй. Монголчууд энэ баялагын цэвэр ашгийн 30 хувийг нь сая гаруй хvvхдvvддээ 39 жилийн хугацаанд тэтгэмж хэлбэрээр єгєх боломжтой бєгєєд иргэн бvртээ тараана гэвэл нэг хvнд 541 333 тєгрєг очих байлаа. Мєн єнєєдрийн олны анхаарлын тєвд буй “Бороо гоулд” ХХК нь 45 их наяд тєгрєгтэй тэнцэх баялагтай бєгєєд баялагаас гарах цэвэр ашгийн 30 хувийг бидний vр хvvхдvvд 362 жил тарсалтгvй тэтгэмж хэлбэрээр авч иргэн бvртээ тараана гэвэл нэг хvнд 5 сая 400 гаруй мянган тєгрєг оногдох байв. “Чинхуа МАК” ХХК-ны эзэмшиж байгаа коксжсон нvvрсний ордоос 16 тэрбум гаруй доллар олж хvvхдvvддээ тэтгэмж хэлбэрээр 186 жил олгож болохоор байж. Харамсалтай нь шударгаар єрсєлдєхийг санал болгож буй АН-ын нэр дэвшигч ард тvмнээсээ vнэнийг нууж байгаа нь эргэлзээ тєрvvлж байгаа юм. Нэгэн цагт vзэгнийхээ vзvvрээр шийдэж орхисон энэ их баялагын ард єєрийнх нь хэлсэнчлэн авилгал байсан юм биш биз гэсэн асуулт эрхгvй тєрж байгааг нуух юун. Юутай ч тvvний vзэглэсэн тогтвортой байдлын гэрээнээс бид асар их баялагаа алдаад зогсохгvй экологийн нєхєж барашгvй хохирол амсаж, гадныхны уул уурхайд ажиллаж байгаа ажилчдын эрх ашиг ноцтойгоор зєрчигдєж байгаа нь vнэн.
Энэ бvх нєєц баялгийг зєвхєн Монголын 1 сая 46 мянган хvvхдvvдэд хvvхдийн мєнгє хэлбэрээр олгосон бол 2000 жил хvрэлцэх байсан нь дэндvv харамсалтай.

Сонгуулийн зардал 11 тэрбум тєгрєг яагаад …?

АН Ерєнхийлєгчийн сонгуулийн сурталчилгаанд 11 тэрбум, наян сая, тавин дєрвєн тєгрєг зарцуулахаар шийдсэн гэдэг. Гэвч энэ мєнгєний ихэнх нь орон нутгийн удирдлага, МАХН-ын кандидатуудыг єєрийнхєє талд элсvvлэх, тойргийн хорооны гишvvдийг “авилгадахад” мєн хэвлэл мэдээллээр єрсєлдєгчєє гvтгэхэд зориулах тєлєвтэй. Єрсєлдєгчийгєє хэвлэлээр дайрахад дєрвєн тэрбум тєгрєгийг тусгайлан тооцжээ. Энэ зардал нь хэвлэл мэдээллээр цацагдах АН-ын нэр дэвшигчийн сурталчилгаанаас тусдаа ба Ц.Элбэгдорж зєвхєн єєрийгєє рекламдахын тулд сонин хэвлэлд 88,2 сая, айл єрхєд тvгээх материалд 840 сая, гудамжны самбарт 11,5 саяыг тєсєвлєєд байгаа. Шударга єрсєлдєхєє амласан Ц.Элбэгдорж гурван тэрбум тєгрєгийг орон нутагт байрлах намын аппарат, пиар менежерээрээ дамжуулан єрсєлдєгчєє гvтгэх гэнэ. Мєн дахин гурван тэрбум тєгрєгийг орон нутгийн тойргийн хорооны гишvvдийг хэлэлцээрийн аргаар “авилгадахаар” тооцсон гэх. Юутай ч нэг тэрбум 40 сая тєгрєг нэгэн хэвлэлийн компанид шилжжээ. Мєнгийг АН-ын нэр дэвшигчийн ойрын хvн хэвлэлийн компанид хvргэж єгсєн гэсэн мэдээ тарж байна. Намын зvгээс энэ мэдээллийг vгvйсгэж, сонгуулийн зардлаа ил болгоно гэж мэдэгдэж байгаа ч энэ асуудал эргэлзээтэй vлдэв.

Захчин гэдгээ яагаад нуув?

Шударга байхыг санал болгож байгаа Ц.Элбэгдорж нvдэндээ давхараа хийлгэж, удам судраа нууцлах болсон нь гайхал тєрvvлэв. Тэрээр 1963 оны 3 сарын 30-ны єдєр Ховдын Зэрэг суманд Цахиагийн хvv болон тєрсєн байдаг. Хачирхалтай нь нэр дэвшигч 30 сарын 8-нд Мартын баяраар тєрсєн болж, єєрийгєє захчин ястан биш халх болгон єєрчилжээ. Ноён нэр дэвшигчийн энэ баримт нуухыг нь авах гээд нvдийг нь сохлов гэгчийн vлгэрийг санагдуулах аж. БНМАУ-ын 1956 оны хvн амын тооллогоор Ц.Элбэгдоржийн аав М.Цахиа, Б.Хонинхvv гуай нар нь захчин ястан хэмээн мэдvvлж байсан баримт бий. Гэтэл 50 жилийн дараа тэдний дундаас тєрсєн хvv нь халх болон єєрчлєгдсєн нь олны сонирхлыг татах нь гарцаагvй. Єєрчлєлт хийхийг уриалж, шударга байхыг санаачилж байгаа ноён нэр дэвшигч нvдээ давхараа хийлгэн, тєрсєн он сараа єєрчилж, яс vндэс, гарал угсаагаа, хєрєнгє орлогоо, хийсэн хэргээ нууцлаж єєрчлєлтийг єєрєєсєє эхлэх гэж байна уу гэмээр хачин араншин гаргаж болжээ.
Ард тvмнийг дандаа хоосон vгээр хошгируулаад байж болно гэж арай бодоогvй байлтай.

Танаас асуух асуулт байна?

Энэ бvхэн юуг харуулаад байна вэ?. Арай Ц.Элбэгдорж шударга байя гээд хэлчихээр шударга хvн шиг харагдана бодоогvй байлтай. Эрхэм нэр дэвшигч санал хураалтын єдрєєс ємнє амжиж хийсэн vйлдлээ тайлбарлан, хєрєнгє орлогын мэдvvлгээ єгч, яс vндэс удам судар, тєрсєн єдрєє яагаад єєрчилснєє ард тvмэндээ хэлэхгvй бол Танд итгэх хvмvvсийн тоо єдрєєс єдєрт цєєрєх вий. Таныг УИХ-ын гишvvн, АН-аас Ерєнхийлєгчийн сонгуульд нэр дэвшиж буй хvний хувьд ард тvмэндээ хvндэтгэлтэй хандаж доорх асуултанд хариулт єгнє гэж найдаж байна.
-Таны толгойлгойлсон Засгийн газар, Бороогийн алт, Тємєртэйн цайр, Нарийн сухайтын нvvрс, Скайтел компанийн эзэдтэй тогтвортой байдлын гэрээ байгуулсан уу?
-Гэрээний алдагдал, гадагшаа урсаж буй баялагийг ХVVХДИЙН МЄНГЄ болгон єгсєн бол нэг сая хvvхдэд 2000 жил тэтгэмж болгон єгєх байж?
-Эдгээр гэрээнvvд Монгол Улсад алдагдалтай гэрээ болсныг бvгд мэднэ. Харин Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
Тогтвортой байдлын гэрээний ард авилга нуугдаж байдаг гэж Та хэлжээ. Эдгээр гэрээнээс Та хэдий хэр авилга авснаа хэлнэ vv?

Ардын эрх

Sunday, May 3, 2009

АН-ынхан жирийн иргэний дүрсийг ашиглан, ам барьж, хэлээгүй үгийг нь хэлсэн болгон гуйвуулжээ


Дархан-Уул аймгийн Оюуны-Ирээдүй дунд сургуулийн бага ангийн багш Б.Гантулга:
Ц.Элбэгдорж Н.Энхбаярыг бус жирийн иргэн намайг доромжилж, миний эрх чөлөөнд халдлаа
Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшиж байгаа Намбарын Энхбаярыг Дархан-Уул аймагт иргэд хөдөлмөрчидтэй уулзах үеэр Оюуны-Ирээдүй дунд сургуулийн багш Б.Гантулга Н.Энхбаярыг дэмжиж “Үнэхээр нэг хэсэг хүмүүс нь хий хоосон ярьж л байг. Нөгөө хэсэг хүмүүс нь таны хэлснийг үгүйсгэж л байг. Гурав дахь хэсэг хүмүүс нь таныг муулж л байг. Харин та ажилласаар байгаа. Цаашид ч сайн ажлаарай” хэмээн хэлсэн аж. Гэтэл АН-ын нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн сонгуулийн штабынхан Б.Гантулгын дүрсэн дээр ам барьж, түүний хэлээгүй зүйлийг хэлсэн болгож цацжээ. Энэ мэдээлэлд залруулга хийхээр Дархан-Уул аймгийн багш Б.Гантулга нийслэл хотод ирж хэвлэлийн баг хурал хийлгэсэн юм.

-Та Ерөнхийлөгчийг дэмжиж энэ үгээ хаана хэлсэн юм бэ?
-Одоогоос хориод хоногийн өмнө манай Дархан-Уул аймагт МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр очиж иргэдтэй уулзсан.Энэ уулзалтанд би багш нартайгаа хамт очсон юм. Н.Энхбаярыг “ Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлсэнд баярладаг маш олон эцэг эх, хүүхдүүд, багш нар байдаг. Тийм учраас би тэднийг төлөөлж, баярлаж явдгаа Н.Энхбаярт хэлье гэж бодсон. Уулзалтын үеэр би “Ерөнхийлөгчөө хүний мөрөөдөл үнэхээр биелдэг юм байна. 2005 оны 1 сард би Японд очиж байхад Японы Засгийн газар 1-12-р ангийн бүх сурагчиддаа “Үдийн хоол” үнэгүй өгч байсан. Үүнийг хараад үнэхээр их гайхаж, “Миний хүүхдүүд хэзээ үнэгүй хоол иддэг болно” доо гэж бодож байсан. Гэтэл миний энэ мөрөөдөл биеллээ. Таны санаачилсан “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжиж, хүүхдүүд маань өнөөдөр хичээл дээрээ өлсөж, цангахгүй, үдийн цайгаа ууж байна. Ходоод хоосон хүн зөв сэтгэж, уураг тархи нь ажиллаж чадахгүй шүү. Амьдралд хэрэгтэй, ард түмэнд өгөөжтэй ажил хийж чаддаг, их оюунлаг хүн юм даа гэж гэж таныг үнэлж явдаг шүү” гэдгээ л хэлсэн. Төгсгөлд нь “Үнэхээр нэг хэсэг хүмүүс нь хий хоосон ярьж л байг. Нөгөө хэсэг хүмүүс нь таны хэлснийг үгүйсгэж л байг. Гурав дахь хэсэг хүмүүс нь таныг муулж л байг. Харин та ажилласаар байгаа. Цаашид ч сайн ажлаарай. Танд амжилт хүсьё” гэж хэлсэн. Гэтэл өнөөдөр миний хэлсэн энэ үгийг АН-ынхан мушгин гуйвуулаад орон даяар цацаж байгаад үнэхээр их гомдолтой байна.

-АН-ын нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн сонгуулийн штабаас бэлтгэж байгаа “Шударга мэдээ” нэвтрүүлгээр энэ мэдээллийг цацсан. Та тэр хүмүүстэй уулзсан уу?
-Ц.Элбэгдорж “Шударга байцгаая” гэж уриалж байгаа. Орой бүр л “Шударга мэдээ” гэсэн нэвтрүүлэг орон даяар цацаж байгаа. Шударга байхыг ингэтлээ их уриалаад байгаа ч Ц.Элбэгдорж үнэхээр шударга бус зан гаргалаа. Миний дүрсийг ашиглаад “Тэрбумыг идсэн. Авилгал авсан, Та идсээр ирсэн, идэх ч болно” гээд өөр хүний дуу оруулчихсан байсан. Хүний үгийг ингэж гуйвуулж болохгүй биз дээ. Ц.Элбэгдорж миний дүрсийг ашиглаад Н.Энхбаяр гэдэг хүнийг доромжилж байна гэж бодож байгаа байх. Тэгвэл Ц.Элбэгдорж гуай андуурч байна. Ц.Элбэгдорж Н.Энхбаярыг бус жирийн иргэн намайг доромжилж, миний эрх чөлөөнд халдаж байна шүү дээ. Монгол улсын Үндсэн хуулинд “Иргэн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй” гээд заачихсан байгаа. Тэр эрхээ л би эдлэж үзэл бодлоо илэрхийлсэн. Гэтэл Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа, өөрийгөө Ардчилсан Ерөнхийлөгч болно гэж зарлаж байсан хүн өнөөдөр Ардчиллынхаа энэ зарчмыг уландаа гишгиж, жирийн иргэн хүнийг улс төрийн тоглоомондоо татаж оролцуулахын тулд дүрсийг минь ашиглаад, ам бариад шал худлаа зүйл ярьж, хэлээгүй зүйлийг минь хэлсэн болгоод л сууж байна шүү дээ. Ийм зүйл хийснээрээ Ц.Элбэгдорж өөрийгөө хэр шударга бус хүн бэ гэдгээ баталлаа. Бас намайг гутаан доромжиллоо. Үүнд би маш их дургүйцэж, зэвүүцэж байна. Бас айж ч байна.

- АН-ынхан таны дүрсийг ашиглан ам барьж, ийм мэдээ цацснаас болж ямар нэг дарамт шахалт ирсэн үү?
-Би боловсролын байгууллагат 12 жил ажиллаж байгаа багш хүн. Миний шавь нар, тэдний эцэг эх, хамт ажилладаг найз нөхдүүд маань АН-аас цацсан “Шударга мэдээ” нэвтрүүлгийг үзээд үнэхээр их гайхцгаасан. Хүмүүс янз бүрээр л ойлгож байх шиг байна. Үүнд их харамсаж байгаа. Сүүлийн үед АН-ын нэр дэвшигч “Өөрчилцгөөе” гэсэн уриатай том том самбар гаргаад наачихсан байна билээ. Тиймээ бид өөрчлөгдөх хэрэгтэй байна. Ялангуяа АН-ын нэр дэвшигч Ц.Элбэгдорж өөрөө өөрийгөө хамгийн түрүүнд өөрчилмөөр байна. Жирийн иргэний үгийг мушгин гуйвуулж, хэлээгүй үгийг хэлсэн болгож ам барьдгаа больмоор байна. Хэлдэг биш хийдэг Монгол болж өөрчлөгдмөөр байна .

-Та энэ мэдээллийг л няцаахаар Дарханаас ирсэн уу?
-Хүмүүс намайг буруугаар ойлгож, янз бүрээр ярьж, элдэв мессэж явуулж байна. Тиймээс өөрийгөө хамгаалах хэрэгтэй юм байна гэж бодоод АН-аас тараасан “Шударга мэдээ” нэртэй шударга бус зүйлд няцаалт өгөхөөр ирсэн.

- Та хуулийн байгууллагад хандаж нэр төрөө сэргээлгэх үү? Бусдын нэр төрд халдах, хэлсэн үгийг мушгин гуйвуулах нь өөрөө гэмт хэрэг шүү дээ.
-Миний дүрсийг ашиглаж, ам барьж ийм мэдээлэл цацсан хүмүүс өөрсдөө ирж надаас уучлалт гуйх хэрэгтэй. Ийм увайгүй гүтгэлэг тарааснаа өөрсдөө залруулахыг шаардаж байгаа. Хэрвээ миний энэ шаардлагыг биелүүлэхгүй бол хуулийн байгууллагат хандах болно.

С.БАЯР: Монгол Улсын гадаад бодлого, эдийн засагт хор хохиролтой зүйл яригдаад эхэлсэнд Ерөнхий сайдын хувьд санаа зовж байна



Монгол Улсын Ерөнхий сайд С.Баярын телевизэд өгсөн ярилцлага өгч байр сууриа илэрхийллээ


С.Баяр : Монгол Улсад сонгууль, сонгуулийн сурталчилгаа ид өрнөж байна. Сонгуулийн сурталчилгааны үед Монгол Улсын гадаад бодлого, эдийн засагт хор хохиролтой байж болзошгүй тийм зүйл яригдаад эхэлсэнд би Ерөнхий сайдын хувьд санаа зовж байна. Тухайлан хэлбэл АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж ОУВС-тай манай улсын байгуулсан харилцаанд сэв суулгахаар, ОУВС-тай байгуулсан харилцааг таслан зогсоох, өөрийнх нь хэлснээр бол “хадгийг нь өгөөд явуулах хэрэгтэй” хэмээн даажигнасан, тохуурхсан утгатай зүйл ярьсан байна. Энэ бол дэндүү хариуцлагагүй мэдэгдэл гэж би үзэж байна. Тийм ч учраас Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд энэ асуудлаар байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж үзлээ. Байр сууриа илэрхийлэхэд хэд хэдэн учир шалтгаан байна. Ямар учир шалтгаан байна вэ?
Нэгд, Монгол Улс 1991 оноос хойш ОУВС-ийн гишүүн нь болж хамтын ажиллагаагаа амжилттай өрнүүлж байгаа. ОУВС Монгол Улсын хөгжил дэвшил, монголчууд бидний амьдрал амьжиргаанд 18 жилийн турш чухал нөлөө үзүүлсээр ирсэн. Олон зуун сая долларыг бидэнд нэн хөнгөлөлттэй нөхцлөөр олгож ирсэн. Нэг гол учир шалтгаан бол энэ юм.
Хоер дахь шалтгаан. Өдгөө дэлхийн олон оронд түүний дотор Монгол Улсад эдийн засгийн хямрал нүүрлээд байна. Энэ хямралыг даван туулахын төлөө Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, Монгол банк, холбогдох бусад байгууллагууд хүчээ нэгтгээд, хамтраад, эрвийх дэрвийхээрээ ажиллаж байна. Хямралыг давахын тулд бид давын өмнө дотоод нөөц бололцоогоо шавхах ёстой. Гэхдээ үүний хажуугаар гадаад эх үүсвэрээс бидэнд шаардлагатай байгаа хөрөнгө мөнгийг татах, олох хэрэгтэй байна. ОУВС-тай бид нэлээд урт хугацаанд нэлээн ярвигтай хэлэлцээр явуулсны үр дүнд тодорхой хөтөлбөр тохирч чадсан. Ингээд хямралыг даван туулахад ОУВС-аас Монгол Улсад 225 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл олгохоор болсон. Нэн хөнгөлттэй гэж жилийн 0.75 хүрэхгүй хүүтэй зээл юм. Ийм бага хүүтэй зээл дэлхийд өөр хаанаас ч бидэнд олдохгүй. Дээр нь уг асуудлыг ОУВС маш шуурхай шийдсэн. Энэ оны гуравдугаар сарын эхээр бид хэлэлцээрээ явуулаад тэр сарынхаа 30 гэхэд ОУВС-ийн захирлуудын зөвлөлөөр Монгол Улсад хөнгөлөлттэй зээл өгье, Монгол Улсад туслах хэрэгтэй гээд шийдвэрээ гаргасан байдаг.
Гуравт, ОУВС гэдэг бол зөвхөн тэрүүхэн тэндээ үйл ажиллагаа явуулдаг жижиг байгууллага биш, дэлхийн хэмжээний том байгууллага байгаа юм. ОУВС-ийн гаргаж байгаа дүгнэлт, явуулж байгаа бодлогыг дэлхийн банк санхүүгийн томоохон байгууллагууд бүгд хардаг, харгалздаг, дагадаг. Жишээ нь, бидэнтэй хамтын ажиллагаа өрнүүлж байгаа Дэлхийн банк, Азийн Хөгжлийн банк, Европын Сэргээн Босголт, хөгжлийн зэрэг банкууд байна. Мөн ОУВС-ийн нөлөө бүхий гишүүд болсон, бидний том хандивлагч АНУ, Япон улс байна. Герман, Франц зэрэг Европын холбооны гишүүн орнууд ОУВС-ийн бодлогыг, гаргасан дүгнэлтийг хардаг, дагадаг. Тийм ч учраас энэ байгууллагын дүгнэлт, бодлого гэдэг бол бидэнд нэн үнэтэй цэнэтэй байгаа юм.
ОУВС арван найман жил Монгол Улсад тусалсаар ирсэн. Одоо ч энэ айхтар хямралын үед бидэнд туслалцаа үзүүлж байгаа. Бид дотроо Монгол Улсын Засгийн газар, УИХ, Монгол банк хамтраад, гаднаасаа ОУВС-аар дэмжүүлээд хямралтай тэмцэх тодорхой бодлого гаргаж, үйл ажиллагаа явуулсны нааштай үр дүн эхнээсээ гарч ирж байна. Тухайлан хэлэх юм бол он дамжаад, ойж буугаад байсан валютын ханш харьцангуй тогтворжлоо. Инфляцийн хэмжээ бараг хоёр дахин буурсан байна. Мэдээж хэрэг хямрал дуусчихаагүй, цаашид ч үргэлжилж л байна. Нэлээд хүндрэл бидэнд учруулж байна. Цаашдаа ч учруулах бололтой. Гэхдээ дээр хэлсэнчлэн нааштай хандлага бас байна. Энэ хандлагаа бид сааруулах биш бэхжүүлж авах ёстой.
Гэтэл ОУВС хэмээх нэр хүндтэй энэ байгууллагын талаар Ц.Элбэгдорж нэр дэвшигч “ОУВС ахдаа одоо баярлалаа маярлалаа гэдгийг нь хэлээд, хадгийг нь өгөөд явуулах хэрэгтэй” гэж хэлж байгаа нь юу гэсэн үг вэ ? Алиалаад ч байгаа юм шиг, тохуурхаад ч байгаа юм шиг ийм яриа бол дэндүү болчимгүй, дэндүү хариуцлагагүй мэдэгдэл болжээ гэж үзэж байна.
Харамсалтай нь, зөвхөн энэ ч биш, зөвхөн ОУВС-тай холбоотой асуудлаар нэр дэвшигч Ц.Элбэгдорж үндэслэл суурь багатай, учир дутагдалтай тийм зүйл яриад байгаа юм биш бололтой. Өөр олон асуудлаар эргэлзээтэй, хариуцлагагүй зүйл олон ярьсан байна. Жишээлбэл, нэр дэвшигч Ц.Элбэгдорж “ сүүлийн 400 жилийн түүхэнд Монгол Улсын төсвийн тэнцэл намайг Ерөнхий сайд байхад л ашигтай гарсан. Би авилгатай, МАХН-ын авилгач нартай тэмцсэн учраас ингээд төсөв маань алдагдалгүй гараад ирсэн юм” гэсэн утгатай юм ярьжээ.
Монгол Улс хэдэн зууны өмнө, 400 жилийн тэртээ улсын нэгдсэн төсөвтэй байсан эсэх, түүний тэнцлийг яаж гаргадаг байсан талаар түүхчид илүү нарийн хэлнэ биз дээ. Миний мэдэж байгаагаар бол Монгол Улсын нэгдсэн төсөв гэдэг ойлголт 1924 оноос хойш бий болсон байдаг. Бүгд Найрамдах улсаа тунхагласнаас хойш Монгол Улс маань улсын нэгдсэн төсөвтэй болж, түүний орлого, зарлага, алдагдал, ашгийг нь тооцдог болсон байдаг. Түүхэн баримт нь энэ юм. Тэгэхээр “400 жилийн түүхэнд би ганцаараа зүтгээд алдагдалгүй төсөв гаргаад ирлээ” гэж ярих нь наанадаж дэндүү даруу биш юм.
Нөгөөтэйгүүр авилгалтай тэмцээд, ялангуяа МАХН-аас үүсэл гаралтай авилгачтай тэмцээд төсвийг ашигтай гаргаад ирлээ гэж хэлж байгаа нь үнэн бодит байдалд нийцэхгүй. ОУВС, Дэлхийн банкнаас хийсэн дүгнэлт энэ байна. 2005, 2006, 2007 онуудад Монгол Улсын төсөв үнэхээр харьцангуй ашигтай гарсан. Гэхдээ үүний гол учир шалтгаан нь ашигт малтмалын үнэ дэлхийн зах зээл дээр өндөр байсантай шууд холбоотой. Тухайлан хэлэх юм бол зэсийн үнэ байна. 2005 онд энэ мэдээнээс үзэх юм бол зэсийн үнэ жилийн дундаж үнээр 2.9 мянган ам.доллар байснаа 4.6 мянга болж өсжээ. Цаашлаад энэ үнэ 6000, 7000, 8000 ам. долларт хүрсэн байдаг. Тиймээс зэсийн үнийн өсөлт бол улсын төсвийн тэнцэл маань ашигтай гарсны гол учир шалтгаан нь юм. Авилгатай тэмцэх, тэмцэхгүйтэй энэ нь огт холбоогүй.
Авилгын тухай ярих бол энэ нь манай улсад үнэхээр нийгмийн бүх шат давхаргыг хамарсан ноцтой зүйл болсон. Түүнийг хэтэрхий хялбарчилж ойлгуулах гэх юм уу, эсвэл ганц хүн, жишээ нь Ерөнхий сайд хүн ганцаараа тэмцээд л болчихдог, улсын төсөв нь ч ашигтай гараад ирдэг гэсэн ийм ойлголт өгөх нь буруу л даа. Энэ авилга гэдэг ноцтой үзэгдэлтэй бид эрх зүй, эдийн засаг, улс төр, ёс зүй гээд бүхий л талаараа, нийт нийгмээрээ тэмцэж байж амжилтанд хүрэх учиртай.
Тэгэх тусмаа авилгыг намын харъяаллаар нь ялгаж, аль нэг намын гишүүд нь бүгдээрээ авилгач гэх мэтээр ярих нь зүйд нийцэхгүй. Тээр жил манай намын Их хурал хуралдаж байх тэр үед Ц.Элбэгдорж “тэчнээн авилгач хуралдаж байна” гэж бүхэл бүтэн намыг, намын Их хуралд сонгогдсон төлөөлөгчдийг гүтгэн доромжилж байсан удаатай. Одоо ч гэсэн гүтгэлгийн энэ сэдвээ үргэлжүүлээд л, ийм болчимгүй зүйл ярьж яваа юм байна.
Авилгатай холбоотой нэг тодорхой зүйл нэр дэвшигч Ц.Элбэгдож ярьсан гэсэн. Аль аймагт юм бэ дээ өндөр хүчдэлийн шугам татах гээд нийтдээ 17 тэрбум төгрөг зарцуулсан. Түүнээс 5 тэрбумыг л тэр өндөр хүчдэлийн шугамыг барихад зарцуулаад 12-ыг нь халаасалсан гэдэг ийм зүйл ярьсан байна лээ. Хэрэв ярьсан энэ зүйл нь үнэн бол энэ бол ноцтой баримт. Үүнийг зүгээр л аль нэг уулзалтан дээр сонин болгож ярьдаг зүйл биш. Хэрэв тийм баримт байгаа бол энэ баримтыг нэр дэвшигч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд надад, аль эсвэл хууль хяналтын байгууллагад, цагдаа, прокурор, Авилгалтай тэмцэх газарт ч юм уу өгч шалгуулах ёстой. Хэрэв ийм мэдээллийг өөрөө мэдээд, нуугаад яваад байгаа бол энэ өөрөө гэмт хэрэг. Харин ийм зүйл гараагүй байхад зохиож ярьж байгаа бол энэ бол гүтгэлэг.
Сонгуулийн сурталчилгааны үед нэр дэвшигчид сонгогч олон түмэнтэй уулзаж өөрийнхөө үзэл бодол, дэвшүүлж байгаа мөрийн хөтөлбөрийг ярьдаг л даа. Хувь хүн бол хувийн бодлоо ярьж илэрхийлж болно. Гоё уран ярих гэж бас хичээж болно. Гэхдээ гоё ярилаа гээд худлаа хэлж болохгүй. Уянгын халил гэдэг ч юмуу, уран хэтрүүлэг ч гэдэг юмуу энэ бол ярианд байдаг л зүйлүүд. Гэхдээ уянгын халил хийж байна гээд улс төрийн бодлогыг гуйвуулж, завхруулж ярьж бол болохгүй. Тэгэх тусмаа төрийн сонгуульд оролцож байгаа хүн төрдөө хортой, төрийн бодлогоос гажсан зүйл ярьж болохгүй. Монголдоо илүү элэгтэй хандах ёстой гэж хэлмээр байна.
Нэр дэвшигч Цахиагийн Элбэгдорж бол Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдон ажиллаж байсан хүн, мөн манай улсын Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлийн гишүүн байсан хүн. Тийм учраас монгол төрийн бодлогын мөн чанар, зорилго, онцлог гэж юу байдгийг мэдэх ёстой. Гэтэл төрийн бодлого, өөрийг нь дэвшүүлсэн намынхаа бодлогоос дэндүү хальж, хувийнхаа бодлыг уянгын халил, тайзны авъяастайгаа хольж хутгаад, элдэв юм яриад байх нь зохимжгүй гэж би үзэж байна.
Ерөнхий сайд миний хэлж байгаа энэ зүйлийг АН-аас нэр дэвшсэн Цахиагийн Элбэгдорж зөв хүлээж авч, зөв ойлгож, зөв дүгнэлт хийх байхаа гэж би найдаж байна. Нэрийг нь дэвшүүлсэн АН ч гэсэн бас нэр дэвшигчдээ зөвлөх бизээ гэж итгэж найдаж байна. Хямралтай тэмцэх төлөвлөгөөг МАХН, АН-ын хамтарсан Засгийн газраас бодож, боловсруулж, хэрэгжүүлж байгаа ийм бодлого шүү дээ. ОУВС-тай хийсэн хэлэлцээрийг манай Засгийн газрын гишүүн, Сангийн сайд, АН-ын гишүүн С.Баярцогт, Монгол банкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдорж нар маш идэвхитэй ажиллаж богино хугацаанд байгуулсан ийм хөтөлбөр. Энэ хоёр бол үнэхээр сайн ажилласан гэж би хэлмээр байна. Хямралтай тэмцэх бодлогыг маань УИХ дэмжиж зөвшөөрснөөр энэ бол төрийн бодлого болсон зүйл. Тиймээс төрийн бодлогод нийцэхгүй, манай гадаад харилцааны нэг гол түнш болсон ОУВС-д эвгүй дуулдахаар тийм зүйл ярьж байгаад нэр дэвшигч Ц.Элбэгдорж дүгнэлт хийх нь зүйтэй.
Учир нь, Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр яригдаж байгаа зүйлийг мэдээж хэрэг манай Монголын иргэд, сонгогчид анхааралтай сонсож байгаа. Гадаадад ч бас сонсож байгаа шүү дээ. Тийм учраас төрийн сонгуульд төрийн түшээгийн хувьд хариуцлагатай хандаач ээ гэж би Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд зориуд хэлэх нь зүйтэй гэж бодож, та бүхэнд хандаж байна.