Monday, March 2, 2009

Тєрийн санд єнєєдєр 50 тэрбум тєгрєг байна

Тєрийн сан хємрєг хоосорсон гэх мэдээлэл сvvлийн vед тархаад байгаа. Энэ талаар Сангийн яамны тєрийн сангийн газрын дарга Х.Пvрэвсvрэнгээс тодрууллаа.


-Тєрийн сан улайлаа гэсэн "мессеж" нийгэмд тархаад байна л даа. Энэ хэр бодитой яриа вэ?
-Тийм зvйл байхгvй ээ. Єнєєдєр чинь гуравдугаар сарын 2. Тєрийн сан 50 тэрбум тєгрєгийн vлдэгдэлтэй байна.

-Гэхдээ л тєрийн албан хаагчдын энэ сарын цалинг олгож чадахгvй нь гэсэн яриа гарсан?
-Ямар ч гэсэн цалин тэтгэвэр тэтгэмжээ цаг хугацаанд нь олгоно. Єнєєдрийн байдлаар Тєрийн сан 50 тэрбум тєгрєгийн vлдэгдэл байж л байна шvv дээ. Гуравдугаар сарын санхvvжилтээ олгоход бэлэн байдалтай байгаа. Оны эхнээс санхжvvжилтийн эрх нээгддэг. Эхний долоо хоногтоо л халамж тэтгэвэр єгєєд эхэлчихдэг шvv дээ.

- Цалин, тэтгэмжээс бусад бvх зардлыг хаасан гэсэн?
-Энд нэг залруулга хийх ёстой байх аа. 2009 оны Монгол Улсын тєсєв 395 тэрбум тєгрєгийн алдагдалтай батлагдсан гэдгийг мэдэж байгаа байх. Энэ алдагдал vvсэхэд дэлхийн санхvvгийн хямрал, манай экспортын барааны vнэ ханш буурсан нь нєлєєлсєн гэдгийг. Угаасаа оны эхэнд тєрийн санд орлого бага орж ирдэг хvнд vе байдаг шvv дээ. Эхний хоёр сарын байдлаар 177,1 тэрбум тєгрєгийн орлого орохоос 50 хувийн дутуу гvйцэтгэлтэй явж байгаа. Єєрєєр хэлбэл, тєсвийн орлогын гvйцэтгэл 7,3 хувьтай байна гэсэн vг. Гэхдээ тєлєвлєснєєс 50 хувиар дутуу орлого орж ирж байгаа ч гэсэн ямар нэгэн байдлаар тєлбєр тооцоог саатуулахгvй. Энэ жилийн тєсвийн хуваарь онцлог болсон л доо. Гол vндсэн чухал санхvvжилтээ хийгээд явахаар. Цалин тэтгэмж эхлээд тээвэр шатахуун гээд дараалалтайгаар явах юм. Vvнтэй холбоотойгоор хєрєнгє оруулалтын ажлыг тvр хойшлуулсан байгаа. Ер нь, хоёрдугаар сарын 10-20-ны хооронд зарим санхvvжилтийг тvр хязгаарласан.

-Тєсвийн дийлэнхийг бvрдvvлдэг "Эрдэнэт" vйлдвэрийг ДЭМЖИХ талаар тєрєєс ямар арга хэмжээ авах юм бол?
-Одоо УИХ-ын ээлжит бус хурлаар тєсвийн тодотгол болон "Эрдэнэт" vйлдвэрт ямар дэмжлэг vзvvлэх талаар хэлэлцэж байгаа. Энэ vйлдвэр сvvлийн жилд 85 сая ам.долларын ногдол ашиг єгєх ёстой байсан. Гэвч гадаад эдийн засгийн хvчин зvйлсээс хамаараад орж ирээгvй.

-Ер нь яамнаас энэ vед ямар зохицуулалт хийж байгаа вэ?
-Ямар ч гэсэн яамнаас хуваарилалт хийгээд урсгал зардлыг тvр азна гэсэн зааврыг тєсєвт байгууллагууд єгєєд байгаа. Урсгал гэдэг маань хоол, тvлш гэх мэт. Дээр хэлсэнчлэн дараа¬лалтайгаар санхvvжилт нь хийгдэж эхэлнэ гэсэн vг л дээ.

-Зарим байгууллагууд тєсвєє танах бодлого явуулж байна л даа. Жишээлбэл, тємєр зам гэхэд зарим ажилчиндаа цалингvй чєлєє єгч байна?
-Тємєр зам бол тєсєвт байгууллага биш. Тємєр замын ажилчид тєрийн сангаас санхvvждэг юм биш. Хоёр улсын хамтарсан байгууллага учраас тэр.

-Тєр тєсвєє зєв захиран зарцуулан хэмнэлт хийнэ гэж байна. Гэтэл єнгєрсєн хугацаанд манай улс нэлээдгvй орноос зээл тусламж авсан байгаа. Гадаад єр зээлийг яаж зохицуулж байгаа вэ?
-Монгол Улс гадаадын олон улсын болон донор орнуудаас зээл тусламж авсан. Гэхдээ зээлийн хvv гэдэг цаг хугацаанд нь тєлєхгvй бол явж єгнє шvv дээ. Тиймээс єр зээлээ цагт нь тєлєєд явж байх болно.

-Тєрийн сан хоосорч байгаа учраас Монголбанкнаас мєнгє татах уу?
-Дэлхийн аль ч улс тєсвєє алдагдалтай vедээ зээл авдаг. Тєрийн сангийн хуримтлалаа нэмэгдvvлэхийн тулд vнэт цаас арилжаалах эсвэл Засгийн газраас бонд гаргах замаар єсгєдєг. Єнгєрсєн онд 64 тэрбум тєгрєг авсан байгаа.

-Энэ жилийн хувьд яах вэ ?
- УИХ-аас 2009 онд 300 тэрбум тєгрєгийн vнэт цаас арилжаалахыг Засгийн газарт зєвшєєрсєн. Єнєєгийн байдлаар 20 хувьтай ашигласан байгаа. Ер нь, тєсвийн орлого гайгvй сайжирч байгаа шvv дээ.

- Хєрєнгє оруулалтын ажлыг тvр хойшлуул¬сан гэж дээр хэллээ. Тэр мєнгийг нь хаанаас олох вэ?
-Одоохондоо эхний хоёр улиралд орлого бага байдаг. Хагас жилээс хойш сайжраад явчихна шvv дээ. Тєрийн сангийн орлого нэмэгдэхээр vйл ажиллагаа хэвийн болж боломжийн нєєцтэй болно. Тєсвийн тодотголоор орлого нэлээн багасаж байгаатай холбоотойгоор зарим нэг зарлага, санхvvжилтыг танах явдал гарч байна. Шинээр хийх гэж байгаа хєрєнгє оруулалтыг энэ жилээс нэлээн хасах. Эсвэл шаардлагагvй, тэвчиж болох зардлыг санхvvжvvлэхгvй гээд тодотголоор батлачих юм бол дахиад шинэ хуваарь гарна л даа. Бас нэг зvйл хэлэхэд єнєєдєр Сангийн яамны удирдлагууд олон улсын валютын сангийнхантай уулзах гэж байна. Маргааш Дэлхийн банкны тєлєєлєгчтэй. Энэ бол гадаад эх vvсвэр гэдэг шvv дээ. Хэрвээ Олон улсын валютын сангийнхантай хєтєлбєрєє тохирчих юм бол удлаа гэхэд хагас жилийн дараа санхvvжилт орж ирнэ.

Єєрийнх нь хэмжээ 120 сая ам.доллар. Энэ санг дагнаад бусад донор орнууд болон Дэлхийн банк, Азийн банк гэх мэт байгууллага хєтєлбєртэйгээ уялдаад тєслийн зээлvvд олгоод эхэлчихдэг. Ингээд бодохоор 300 орчим сая ам.долларын хєрєнгє орж ирэх боломж байгаа. Дээрээс нь УИХ-аар Оюутолгой, Таван толгой асуудлыг яриад байна. Энэ хоёр толгойн асуудал амжилттай батлагдвал урьдчилгаа тєлбєрийн асуудал гарна. Хvнээр бол мєнгєгvй болвол ажлынхаа хvнээс тав, арван тєгрєг зээлж цалингаа буутал аргалдаг шvv дээ. Мєнгєтэй болохоор бусад хvvхдийн сургалтын тєлбєр, байр, хоолны мєнгє гээд л дараалалтайгаар санхvvжилт хийдэг. Тvvнтэй адил шvv дээ. Монголын онцлог бас єєр шvv дээ.



Ардчилал