Monday, March 2, 2009

Харилцах дансны 29.6 тэрбумыг тєр даатгана

Манай улсын арилжааны 16 банкинд байршиж буй 15.2 тэрбум тєгрєгийн хадгаламж, 29.6 тэрбум тєгрєгийн харилцах дансны vлдэгдэл мєнгийг тєр даатгахаар болж байна.

Иргэдийн банкинд хандах итгэлийг хамгаалахын тулд шинэ оны ємнє арилжааны банкин дахь хадгаламжийг тєр ивээлдээ авснаас хойш хадгаламж нэг хувиар єсчээ. Харин харилцах дансны vлдэгдэл 4.6 хувиар буурсан байна. Тиймээс банк дахь мєнгєн хадгаламжид баталгаа гаргах тухай хуульд нэмэлт, єєрчлєлт оруулах тухай хуулийн тєслийг Засгийн газраас УИХ-ын даргад єргєн барьсныг єчигдєр АН, МАХН-ын бvлэг, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар дэмжлээ. Хуулийн тєслийг яаралтай хэлэлцэх хуулиудын жагсаалтад оруулж УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар ирэх долоо хоногт амжиж батлахаар тєлєвлєж байна.

Харилцах дансны vлдэгдлийн даатгалд тєрийн сангийн мєнгє хамаарахгvй. Тєр єєрєє єєртєє баталгаа гаргах шаардлагагvй учир бусад бvх тєрлийн харилцах дансанд байгаа 29.6 тэрбум тєгрєгт баталгаа гаргах болж байна. Зарим хєрєнгє оруулагч тодорхой хугацааны дараа банкны хувь нийлvvлэгч болох нєхцлєєр банкинд мєнгє байршуулдаг. Ийм хєрєнгє оруулагчдыг хувь нийлvvлэгчтэй адилтган vзэж мєнгєн хадгаламжид нь баталгаа гаргадаггvй байна. Урьдчилсан нєхцєл бvхий ийм хадгаламжийг "хоёрдогч єглєг" хэмээн нэрлэдэг аж. "Хоёрдогч єглєг" хэлбэрээр байршуулсан мєнгєн хадгаламж болон тухайн хадгаламж эзэмшигчийн бусад мєнгийг тєрийн баталгаанд хамруулахгvй байхаар хуулийн нэмэлт, єєрчлєлтєд тусгажээ. Мєн банкинд хугацаа хэтэрсэн зээл, тvvнтэй адилтгах актив хєрєнгє, баталгаа, батлан даалтын єр тєлбєртэй харилцагч болон эрvvгийн гэмт хэрэг vйлдсэн нь шvvхээр нотлогдсон этгээдийн єєрийн болон бусдын нэр дээр байршуулсан мєнгийг тєр даатгалдаа хамруулахгvй байхаар болсон байна.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны vеэр Монголбанкны удирдлагад тавьсан гишvvдийн асуултыг тоймлоё.

Р.Буд: Харилцах дансанд доллараар байршиж байгаа мєнгє даатгалд хамрагдах уу?
Л.Пvрэвдорж: Иргэд тєгрєгийн хадгаламжаа доллар болгох хандлага байгаа. Єдгєє 612 тэрбум тєгрєгийн хадгаламж арилжааны банкуудад байгаагийн 286 тэрбум нь валютын хадгаламж. Мєнгєний урсгал гадагшаа чиглэх хандлагатай байгаа учир долларын хадгаламжийг ч даатгалд хамруулах шаарлагатай.

Ж.Батсуурь: Банкин дахь харилцах дансны бvх мєнгє даатгалд хамрагдах юм уу. Доллараас бусад валютын хадгаламжийг бас даатгах уу?
Л.Пvрэвдорж: Тєрийн сангийн дансны мєнгийг даатгахгvй. Тєр єєрєє єєрийгєє даатгах шаардлагагvй л дээ. Доллараас єєр валютын хадгаламж ч даатгалд хамрагдана. Манайд юанийн хадгаламж нэлээд бий. Єєр валютын хадгаламж бага.

Г.Занданшатар: Хадгаламжийг тєр даатгаснаас болж банкууд хадгаламжийнхаа хvvг хэт єндєр болгож байна. Тиймээс хvvгийн дээд хязгаар тогтоож болох уу. Хадгаламж зээлийн хоршооны тvvхийг давтах юм биш биз?
Л.Пvрэвдорж: Нэгэнт даатгалтай болсон гээд арилжааны банкууд хадгаламжийнхаа хvvг єсгєх хандлага бий. Гэхдээ хvvгийн дээд хязгаар тогтоох нь зєв шийдвэр биш болов уу. Инфляцтай уялдуулах хэрэгтэй. Хvvг буруулбал эсрэгээрээ сєргєєр нєлєєлж мэднэ. Хэмжээ хязгааргvй хvvгээ нэмбэл Монголбанк арга хэмжээ авах ёстой

Д.Одхvv: Тєр хадгаламжийн мєнгийг хvvтэй нь хамт даатгаж байгаа юу. Эсвэл зєвхєн vндсэн хадгаламж юм уу?
Л.Пvрэвдорж: Хvvгийн хамт даатгана


Зууны мэдээ