Saturday, January 31, 2009

‘‘Жи мобайл’’ боломжгvйгээр нь далимдуулан малчдыг ‘‘маллаж’’ байна


Vvрэн телефоны хамгийн отгон оператор "Жи мобайл" корпорац vйл ажиллагаа явуулж эхлээд бараг жил болох гэж байна. Хамгийн анхны нээлтээ дєрєвдvгээр сард Дундговь аймгаас эхэлсэн дєрєв дэх vvрэн телефоны оператор бараг 20 шахам мянган хэрэглэгчтэй аж. Хэрэглэгч ч гэж дээ, боломж олдвол ашигладаг хvмvvс нь. Боломж олдвол гэж хэлээд байгаа нь "Жи мобайл"-ынхан хэрэглэгчдэдээ хvссэн хэмжээнд нь vйлчилгээ vзvvлж чадахгvй байгааг л онцлоод байгаа юм. Бусад сvлжээнvvдээсээ хол зайд сvлжээ барьдаг гэх сурталчилгаанд нь найдаад хєдєєгийн малчид "Жи мобайл"-ыг сонгож байгаа, Харин хэд хоноод сумын тєвд ирэхэд утасны нь нэгж олдохгvй бєєн зовлон болдог байна.

Нэгжгvй утсаар яах ч билээ. Утас барьж, харахын жаргал байхаас биш, ярина гэдэг нэг хэсэгтээ л мєрєєдєл болж хувирна. Хєдєє сумын тєвд ажилладаг багш найз маань овоо л утастай хvн шиг мессэж илгээж, хаана юу хийж байгааг маань асууж утасдаад л байлаа. Нэг хэсэг сураггvй таг болчихов. Утас руу нь залгахаар л холбогдох боломжгvй, мессэж хvлээж авахгvй.

Тэгсэн Булган аймгийн Баян-Агт суманд нэлээд хэд хоногооор нэгжний хомсдол vvссэн юм байх. Мань хvн нэгжгvй утас бариад ч яахав гээд унтраагаад шvvгээндээ мартчихсан нь энэ байж. Нэгж тасрах vеэр сумын сургуулийн багш, сурагчид бие биедээ нэгж дамлан зарж, хэн хэнийхээ хэргийг бvтээж байсан ч гэх шиг.

Тэгээд болоогvй ээ, бас нэгж байлаа гээд санаснаараа ажлаа амжуулж чадахгvй. Єнгєрсєн євєл л гэхэд хоёр компани vнэ тарифын асуудлаар vл ойлголцсоны шийтгэлийг хэрэглэгчид vvрч, бараг л бvтэн єдєр ертєнцєєс тасарч, "Жи мобайл"-ын бvх утас таг болж байлаа. Ганц энэ ч биш, vе vе сvлжээ нь алга болж, яарч сандарсан vед холбоо тасрах тохиолдол гараад л байдаг.

Сумын тєвєєс хол байдаг малчны хvvхэд халуурлаа гээд тvргэн дуудах гэтэл утас нь ингээд таг болчихвол гээд бодохоор найдах аргагvй байгаа биз. Vндэсний цорын ганц оператор хэмээн єєрсдийгєє зад рекламдаж, хурц шар єнгєєр нvд гялбуулан байдаг тэд жаахан боломжоо ашиглаад далимдуулахаа ч бас мэднэ. Хямдхан, сонголт сайтай утас барьж, єєр сvлжээ ашиглах боломжгvй алс холын сумын иргэд, хєдєєгийн малчид мєрєєдєлдєє хvрч гар утас барихдаа ганцхан "Жи мобайл"-ыг л сонгох боломжтой.

Учир нь, тэдний утас сvлжээ орсон газраас 80 км хvртэлх зайд барьдаг юм гэсэн. Мэдээж, бусад vvрэн телефоны оператор ийм боломж хєдєєгийнхєнд олгож чадаагvй болохоор "Жи мобайл"-ынхан энэ жаахан давуу талаа ашиглан єндєр єртєгтэй утас шахаж байгаа. Хамгийн хямд vнэтэй утас нь л гэхэд 100 гаруй мянган тєгрєг. Vнэтэй нь буюу камерь, богино холбоо ашигладаг нь 300 мянга тvvнээс дээш vнэтэй.

"Жи мобайл"-ыг сонгож байгаа хvн болгоны ємнє тавьдаг тулган шаардлага бол ийм хэмжээний мєнгєтэй байх. Уг нь, 100 гаруй мянган тєгрєгєєр тун дажгvй загварын "nokia" авч хvрдэг шvv дээ. Гэхдээ утас аваад л бvх юм шийдэгдэнэ гэвэл бас худлаа, дугаарын vнэ нь бас 10 гаруй мянга. Дээрээс нь, авсан утсандаа ус оруулаад, унагаад гэмтээчих юм уу, хуучирлаа гадрыг нь сольё, засуулъя гэвэл санасны гарз.

"Жи мобайл"-д сэлбэг байдаггvй юм. Тэгэхээр дахиад л шинийг авч таарна даа. "Жи мобайл"-ынхны сезон одоо ид орж байна. Учир нь, хэдхэн хоногийн дараа малчдын жилдээ ганц баяждаг ноолуур гарна. Хэдэн ямааныхаа ноолуураар хотод байгаа оюутан хvvхэдтэйгээ холбоо барих юмтай болох гэсэн малчид тэдэнд хєрєнгє оруулах нь дамжиггvй. Тэд ч энэ vеийг анддаггvй, ноднин энэ vед нь амжаад хэд хэдэн аймаг суманд нээлтээ хийчихэж байсан юм. Сонголт хийх боломжгvйгээр нь далимдуулан монопольдох яахав, чанартайхан vйлчилгээ хvргэх нь л гол гэдгийг тус корпорацынханд сануулчихъя.