УИX -ын намрын чуулган завсарлаад хэд хонож байна. Чуулган завсарлангуут гишүүд тойрог, тойрог руугаа явж, сонгогчидтойгоо уулздаг, тэднээсээ санал хүсэлтийг нь авч, ажил үйлдээ тусгадаг бичигдээгүй хуультай. Энэ нь эрхэм гишүүдийн хийх ёстой ажлын салшгүй нэг хэсэг. Харин зарим нэг гишүүд тойрогоо андуурсан бололтой хилийн дээс алхаад, хэдэн бор төгрөгөө цацаж яваа сурагтай.Зав чөлөө л гарвал Солонгос руу гараад шидчихдэг заншил манай ихэс дээдсийн дунд тогтоод удаж буй. Мөрийтэй тоглоомонд донтсон тэд Солонгосын казинод мөнгөө "хандивлах" гэж яваа нь тэр шүү дээ.
УИХ-ын намрын чуулган завсарлаад хэд хонож байна. Чуулган завсарлангуут гишүүд тойрог, тойрог руугаа явж, сонгогчидтойгоо уулздаг, тэднээсээ санал хүсэлтийг нь авч, ажил үйлдээ тусгадаг бичигдээгүй хуультай. Энэ нь эрхэм гишүүдийн хийх ёстой ажлын салшгүй нэг хэсэг. Харин зарим нэг гишүүд тойрогоо андуурсан бололтой хилийн дээс алхаад, хэдэн бор төгрөгөө цацаж яваа сурагтай.
Зав чөлөө л гарвал Солонгос руу гараад шидчихдэг заншил манай ихэс дээдсийн дунд тогтоод удаж буй. Мөрийтэй тоглоомонд донтсон тэд Солонгосын казинод мөнгөө "хандивлах" гэж яваа нь тэр шүү дээ. Долоо хоногийн сүүлээр сэмхэн нисээд, даваа гарагийн өглөө гэхэд ирчихсэн байдаг мөрийтэй тоглоомонд донтогч манай төрийн түшээд, бизнесмэнүүд, төрийн дунд шатны албан хаагчид олон гэдэг. Бизнесмэнүүд ч одоо яая гэхэв. Мөнгөтэй хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү, мөнгөө хожино уу, алдана уу хэнд хамаатай юм бэ гээд орхиж болох. Харин төсвийн мөнгөөр цалинждаг төрийн албан хаагчид, ард түмний мөнгөөр гараа угаадаг түшээд Хангүг гүрний казинод тэрбум, тэрбумаар хэмжигдэх мөнгө алдаад байгаатай яагаад ч эвлэрч болохгүй.
Тэд ийм замаар замнаснаар улс орон, ард түмэн л хохирдогийг бид мэднэ. Казинод хэт дурласнаас үүдэлтэй Хадгаламж банкны гэгдэх хэрэг хуучраагүй байгаа. Холбогдогчийг шоронд суулгалаа гээд 14 тэрбум төгрөг төсөвт нэмэгдэх биш. Төрийн өмчийн банкнаас 14 тэрбум төгрөг туучихсан мань эр тэр их мөнгийг Солонгосын казинод л өгсөн байдаг. Түүнд нь УИХ-ын гишүүн хэд хэдэн хүн холбогдоод, арай гэж сугарч үлдсэн шүү дээ. УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрх гэгчийн цаана нуугдаж, төрийн нэрээр хамгаалуулсан тэдэнд хариуцлага хүлээлгэх гэдэг бүтэхгүй нь илэрхий. Түүндээ эрдсэн гишүүд одоо ч солонгосын казино руу цувсаар, тэнд мөнгө алдсаар байна.
Одоогийн байдлаар Солонгосын казинод манай УИХ-ын 14 гишүүн тоглож байгаа гэсэн мэдээлэл байна. Тэдний зарим нь намрын чуулганы завсарлагаар Солонгосын боловсролын системыг судлахаар томилолт аваад явсан аж. Энэ судлагчдын бүрэлдэхүүнд Д.Кекюшүзан Батбаяр, Ц.Даваасүрэн, Бямбацогт, Загджав нарын гишүүд багтсан аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Д. Кекюшүзан Батбаяр халаасаа сэгсрээд журмын нөхөр Бямбацогтоосоо 700 ам.доллар зээлдсэн гэнэ. Бидний их л хүндэлж явдаг нэгэн эрхэм хожигдсондоо уурсаж, казиногийн хөзрийг урж шидсэн гэнэ. Эдэн дундаа хамгийн одтой тоглосон нь Загджав. Тэрээр эхлээд 80 мянган ам.доллар алдаж, 20 мянгыг зээлж тоглоод 80 мянган ам.доллар хожсон гэнэ. Эд хэний мөнгөөр тоглож, алдаад байгаа нь бас л хардлага дагуулсаар асуулт хэвээр үлдэж байна.
Алдах тусмаа улайрдаг мөрийтэй тоглоомд нэг орсон хүн буцаж гарахад хэцүү гэдэг. Мөрийтэй тоглоомонд нэгэнт орсон гишүүддээ хатуухан хууль гаргаж өгөхгүй бол нэг бөөнөөрөө явахдаа биднийг эх оронтой нь бооцоонд тавиад тоглочих вий дээ. УИХ-ын гишүүдийн ёс зүйн дүрмийг батлахад УИХ их хойрго ханддаг. өчнөөн жил яриад дийлэхгүй байгаа ёс зүйн дүрмэндээ ядаж энэ асуудлыг багтааж, ёс зүйн дүрмээ гаргахыг яаравчлахгүй бол манай улс төрчдийн ёс зүйгүй аашлах нь хэмжээнээсээ хэтэрч байна. Улс орныг зөв тийш нь хөтлөөд, хөл дээр нь босгож, хөгжлийн замд нь оруулчихдаггүй юм аа гэхэд ард түмнийхээ мөнгийг мөрийтэй тоглоомонд алдчихдаггүй төрийн түшээдтэй болохсон доо.
Дээдсийн хүрээлэн