Saturday, January 31, 2009

Боловсрол судлах гээд казино судалжээ

УИX -ын намрын чуулган завсарлаад хэд хонож байна. Чуулган завсарлангуут гишүүд тойрог, тойрог руугаа явж, сонгогчидтойгоо уулздаг, тэднээсээ санал хүсэлтийг нь авч, ажил үйлдээ тусгадаг бичигдээгүй хуультай. Энэ нь эрхэм гишүүдийн хийх ёстой ажлын салшгүй нэг хэсэг. Харин зарим нэг гишүүд тойрогоо андуурсан бололтой хилийн дээс алхаад, хэдэн бор төгрөгөө цацаж яваа сурагтай.Зав чөлөө л гарвал Солонгос руу гараад шидчихдэг заншил манай ихэс дээдсийн дунд тогтоод удаж буй. Мөрийтэй тоглоомонд донтсон тэд Солонгосын казинод мөнгөө "хандивлах" гэж яваа нь тэр шүү дээ.

УИХ-ын намрын чуулган завсарлаад хэд хонож байна. Чуулган завсарлангуут гишүүд тойрог, тойрог руугаа явж, сонгогчидтойгоо уулздаг, тэднээсээ санал хүсэлтийг нь авч, ажил үйлдээ тусгадаг бичигдээгүй хуультай. Энэ нь эрхэм гишүүдийн хийх ёстой ажлын салшгүй нэг хэсэг. Харин зарим нэг гишүүд тойрогоо андуурсан бололтой хилийн дээс алхаад, хэдэн бор төгрөгөө цацаж яваа сурагтай.

Зав чөлөө л гарвал Солонгос руу гараад шидчихдэг заншил манай ихэс дээдсийн дунд тогтоод удаж буй. Мөрийтэй тоглоомонд донтсон тэд Солонгосын казинод мөнгөө "хандивлах" гэж яваа нь тэр шүү дээ. Долоо хоногийн сүүлээр сэмхэн нисээд, даваа гарагийн өглөө гэхэд ирчихсэн байдаг мөрийтэй тоглоомонд донтогч манай төрийн түшээд, бизнесмэнүүд, төрийн дунд шатны албан хаагчид олон гэдэг. Бизнесмэнүүд ч одоо яая гэхэв. Мөнгөтэй хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү, мөнгөө хожино уу, алдана уу хэнд хамаатай юм бэ гээд орхиж болох. Харин төсвийн мөнгөөр цалинждаг төрийн албан хаагчид, ард түмний мөнгөөр гараа угаадаг түшээд Хангүг гүрний казинод тэрбум, тэрбумаар хэмжигдэх мөнгө алдаад байгаатай яагаад ч эвлэрч болохгүй.

Тэд ийм замаар замнаснаар улс орон, ард түмэн л хохирдогийг бид мэднэ. Казинод хэт дурласнаас үүдэлтэй Хадгаламж банкны гэгдэх хэрэг хуучраагүй байгаа. Холбогдогчийг шоронд суулгалаа гээд 14 тэрбум төгрөг төсөвт нэмэгдэх биш. Төрийн өмчийн банкнаас 14 тэрбум төгрөг туучихсан мань эр тэр их мөнгийг Солонгосын казинод л өгсөн байдаг. Түүнд нь УИХ-ын гишүүн хэд хэдэн хүн холбогдоод, арай гэж сугарч үлдсэн шүү дээ. УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрх гэгчийн цаана нуугдаж, төрийн нэрээр хамгаалуулсан тэдэнд хариуцлага хүлээлгэх гэдэг бүтэхгүй нь илэрхий. Түүндээ эрдсэн гишүүд одоо ч солонгосын казино руу цувсаар, тэнд мөнгө алдсаар байна.

Одоогийн байдлаар Солонгосын казинод манай УИХ-ын 14 гишүүн тоглож байгаа гэсэн мэдээлэл байна. Тэдний зарим нь намрын чуулганы завсарлагаар Солонгосын боловсролын системыг судлахаар томилолт аваад явсан аж. Энэ судлагчдын бүрэлдэхүүнд Д.Кекюшүзан Батбаяр, Ц.Даваасүрэн, Бямбацогт, Загджав нарын гишүүд багтсан аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Д. Кекюшүзан Батбаяр халаасаа сэгсрээд журмын нөхөр Бямбацогтоосоо 700 ам.доллар зээлдсэн гэнэ. Бидний их л хүндэлж явдаг нэгэн эрхэм хожигдсондоо уурсаж, казиногийн хөзрийг урж шидсэн гэнэ. Эдэн дундаа хамгийн одтой тоглосон нь Загджав. Тэрээр эхлээд 80 мянган ам.доллар алдаж, 20 мянгыг зээлж тоглоод 80 мянган ам.доллар хожсон гэнэ. Эд хэний мөнгөөр тоглож, алдаад байгаа нь бас л хардлага дагуулсаар асуулт хэвээр үлдэж байна.

Алдах тусмаа улайрдаг мөрийтэй тоглоомд нэг орсон хүн буцаж гарахад хэцүү гэдэг. Мөрийтэй тоглоомонд нэгэнт орсон гишүүддээ хатуухан хууль гаргаж өгөхгүй бол нэг бөөнөөрөө явахдаа биднийг эх оронтой нь бооцоонд тавиад тоглочих вий дээ. УИХ-ын гишүүдийн ёс зүйн дүрмийг батлахад УИХ их хойрго ханддаг. өчнөөн жил яриад дийлэхгүй байгаа ёс зүйн дүрмэндээ ядаж энэ асуудлыг багтааж, ёс зүйн дүрмээ гаргахыг яаравчлахгүй бол манай улс төрчдийн ёс зүйгүй аашлах нь хэмжээнээсээ хэтэрч байна. Улс орныг зөв тийш нь хөтлөөд, хөл дээр нь босгож, хөгжлийн замд нь оруулчихдаггүй юм аа гэхэд ард түмнийхээ мөнгийг мөрийтэй тоглоомонд алдчихдаггүй төрийн түшээдтэй болохсон доо.





Дээдсийн хүрээлэн

Яагаад С.Эрдэнэ гэж …

Журмын нөхдөө шоронд илгээв

Хачин юм бас байх юм. Нийслэлийн Ардчилсан намын дарга, УИХ-ын 25 дугаар тойрогт нэр дэвшиж ялалт байгуулан УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ гардаад байсан С.Эрдэнийг хилс хэрэгт гүтгэж зургаан жилийн хорих ялаар шийтгэж шоронд хорьцихлоо. Гэтэл түүний хохирогч нь Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны дэд сайд Д.Нямхүү байх юм. Д.Нямхүү өөрөө нийслэлийн Ардчилсан намын гишүүн гэж байгаа. Нэг зорилготой, нэг үйлсийн төлөө яваа журмын нөхөр нь ийнхүү намынхаа ҮЗХ-ийн гурван гишүүнээ торны цаана хийчихлээ гэсэн үг. Д.Нямхүүгийн С.Эрдэнийг буруутай гэж үзээд хохиролтой гэж үйлдсэн бичигийн уншигч та харж байна. Уг нь Д.Нямхүү сайд эхний удаад С.Эрдэнийг буруугүй гэсэн бичиг үйлдэж шүүхэд өгч л дээ. Гэтэл түүнийг НХХ-ын сайд Т.Ганди, Засгийн газрын гишүүн тэргүүн шадар сайд, Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг хоёр Ерөнхий сайд С.Баярын өрөөнд дуудаж толгой түрүүгүй загнаж байгаад С.Эрдэнийн эсрэг бичиг хийлгэж шүүхэд хүргүүлжээ. Тэр хоёр ”Чи яахаараа толгой мэдэн ийм бичиг хийж өгдөг юм бэ. Наад бичгээ буцааж өөрчил” хэмээн шахсаар албан бичиг үйлдлүүсэн гэнэ. Тэгээд шүүх хурал дээр Д.Нямхүүгийн бичгийг уншиж сонсогосоноор С.Эрдэнэ болон Ардчилсан намын ҮЗХ-ийн гишүүн Д.Үүрийнтуяа, Н.Лувсандагва нарыг ялласан нь тэр байлаа.

С.Эрдэнэ шоронд орсоноор Н.Баяртсайханы сэтгэл ханах болов уу

УИХ-ын гишүүний суудал үнэхээр үнэтэй ажээ. УИХ-ын 25 дугаар тойрогт МАХН-ааас нэр дэвшсэн Сангийн сайд асан Н.Баяртсайхан ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүйгээр заргалдаж С.Эрдэнэ болон Д.Үүрийнтуяа нарт эрүүгийн хэрэг үүсгэсэн билээ. Д.Үүрийнтуяа нь 25 дугаарын тойргийн хэсгийн хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Одоогоор түүнийг сонгуулийн дүнг санаатайгаар засч будилуулсан хэмээн шүүхээс таван жил нэг сарын хорих ялаар шийтгэчихээд байгаа билээ. Гэвч тэр хэрэг нь үнэхээр хөгжилтэй явдал болжээ. УИХ-ын сонгуулийн дүнг нэгтгэж байх үед СЕХ-ны ажлын албаны ажилтан Оюумаа гэгч эмэгтэй Д.Үүрийнтуяа руу утасдаад “Хөөе бушуухан дүнгээ өг. Сэтгүүлчидэд танилцуулах болчихлоо” гэхэд нь “Манай дүн эцэслэгдэн гараагүй байна аа” гэж. Гэтэл Оюумаа дарга ”Одоо байгаа дүнгээ л өгчих. Дараа нь засаад нэгтгэчихье” гэжээ. Ингээд Д.Үүрийнтуяа “Н.Баяртсайханд 720 саналын хуудас ” гэсэн нооргоо өгчихөж. Тэгээд дараа нь албан ёсны тамга тэмдгээр баталгаажуулсан бичигтээ “Н.Баяртсайхан 823 санал авчээ” гэж бичээд СЕХ”-нд илгээжээ. Гэтэл Н.Баяртсайхан нийт сонгогчдын саналаар өвдөг шороодсоноо мэдэнгүүтээ унасан бөхөд шалтаг мундахгүй гэгчээр “Миний 823 саналын хуудсыг дарж 720 болгож сонгуулийн дүнг нөхөр Д.Үүрийнтуяа засварласан байна” гээд заргалдчихсан юм билээ. Тэгээд бүр прокурорынхон ” 25 дугаар тойргийн тавдугаар хэсэг дээр С.Эрдэнэд 607 санал өгсөн худлаа. Харин 567 байх ёстой” гээд дахин тоолуултал С.Эрдэнийн 40 саналын хуудсыг нь МАХН-ынхан дарсан нь илэрч 613 болчихсон гэж байгаа. Ингэж С.Эрдэнийг саналын хуудас хуурамчаар нэмж өөртөө ашигтайгаар тоолуулсан хэрэгт буруутгахаар тоолтол харин ч эсрэгээрээ С.Эрдэнийн саналын хуудаснаас заримыг нь тоолохгүй дарсан нь илэрч шившиг болж билээ. Үүндээ ичиж нэрлэхсэн прокурорынхон “Үүнийг нотлох баримтын хэмжээнд авч үзэхгүй” гээд чимээгүй болцгоосон. Гэтэл өнөөдөр энэ хөгийн үйлдэл дээрээ Д.Үүрийнтуяаг таван жил нэг сар хорих ялаар шийтгэчихэж чадаж байна.

Бас дээрээс нь баянголчуудын саналыг авч сонгогдож УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ аваад байсан С.Эрдэнэ шоронд хоригдчихлоо. Тэгэхээр Н.Баяртсайханы бах нь ханаа болов уу. Ичих ч үгүй УИХ-ын танхимд тангарагаа өргөхөөр инээмсэглэн орж ирэх хэрэг үү. Хоёрын хоёр хүнийг шоронд илгээж, ар гэрийнхнийг нь амьдын хагацалд унаган байж, олон мянган сонгогчдынх нь сонголтыг “Ганцхудаг”-т хорьж байгаад Н.Баяртсайхан УИХ-ын гишүүн болох нь. Яасан ч үнэтэй суудал гээч нь энэ вэ.

Онц их хурлын төлөө

Аливаа намын Нийслэлийн намын хорооны дарга гэдэг бол намын даргын дараагийн албан тушаал гэж үнэлэгддэг. Нийслэлийн Ардчилсан нам гэхэд 25 мянга гаруй гишүүнтэй. С.Эрдэнэ шоронд хоригдсоны дараа Ардчилсан намын мянга мянган гишүүн дургүйцлээ илэрхийлж намын удирдлагуудадаа бухимдлаа илэрхийлж эхэлсэн байна. Тэд намын дарга Н.Алтанхуягийг огцруулж, Д.Нямхүү сайд тэр хоёрыг Ардчилсан намаас хөөхийг шаардаж эхэлсэн гэнэ. Мөн Ардчилсан намын Онц их хурлыг яаралтай зарлан хуралдуулж Засгийн газраас намаа гаргах талаар санал бодлоо илэрхийлжээ. С.Эрдэнэ яллагдаад гуравхан хонож байхад асар олон гишүүд нам руугаа хандаж байгаагаас үзэхэд Ардчилсан нам нэгэнт бужигнаад эхэлж. Удирлагууд нь ч сандарч яахаа мэдэхгүй дэмий л Нийслэлийн Ардчилсан намынхантайгаа уулзах хүсэлтээ тавьсан аж. С.Эрдэнэ бол Ардчилсан намд үнэ цэнэтэй хүн. Түүнийг зүгээр ч нэг шоронд оруулчихаад тайван амгалан байна гэвэл худлаа. Намынхаа ҮЗХ-г хуралдуулахын тулд хоёрхон хувилбар байдаг аж. Нэгдүгээрт, намын дарга зарлах, хоёрдугаарт ҮЗХ-ны нийт гишүүдийн гуравны нэг дэмжсэн тохиолдолд хуралдах ёстой аж. Тийм болохоор ойрын үед Ардчилсан намын ҮЗХ-г хуралдуулахаар С.Эрдэнийн журмын нөхөд ажиллаж эхэлсэн байна. Тэд намын дарга Н.Алтанхуягтаа итгэж чадахгүй байгаа гэнэ. Учир нь Нийслэлийн Ардчилсан намын даргаа шоронд хийлгэх бичгийг үйлдэхэд “гавъяа” байгуулчихаад намын гишүүдийнхээ өмнө зогсож үг хэлэх нэр нүүр түүнд байхгүй гэж жирийн гишүүд нь ярилцаж байна.

Яагаад С.Эрдэнэ гэж…

Яагаад С.Эрдэнийг сонгон авч шоронд хийх болов оо гэсэн асуулт анхаарал татаж байна. Ардчилсан нам сонгуульд ялагдсан. Гэхдээ энэ ялагдал тэдний хувьд ялалт байж болох байсан. Парламентэд хүчтэй цөөнх байна гэдэг ялсан намаас ч чухал ач холбогдолтой байдаг. Гэтэл С.Баяр үүнийг айхтар тооцоолж хамтарсан Засгийн газар байгуулахыг хүссэн. Үүнийг нь Ардчилсан намын албан тушаалд дуртай хэсэг нь дуртайяа шүүрэн авч сайдын суудалд заларсан билээ. Уг нь Ардчилсан намын УИХ дахь бүлэгт МоАХ-ын угшилтай гишүүд нийлж намаа Засгийн газарт оруулахгүй байх талаар ажиллаж эхэлсэн боловч төдөлгүй тэднээс хоёр нь сайд болсоноор үйл ажиллагаа нь саармагжиж орхисон юмдаг. Ингээд МоАХ-ын фракц хүчин мөхөсдсөн түүхтэй. Ц.Элбэгдорж үе үе зөрүүдлэх боловч үнэндээ түүний дуу хоолой нэг л бүдгэрээд байх болсон. Хэрвээ С.Эрдэнэ УИХ-д орж ирсэн бол түүний байр суурь илүү тод, үг хэл нь хурц байх байлаа. Өөрөөр хэлбэл тэр МоАХ-ын фракцыг амилуулж тэмцлээ үргэлжүүлэх байв. Тэр хэдийгээр УИХ-д анх удаагаа сонгогдож байгаа боловч ард түмний хувьд хэдийнэ танил болсон капитал байсан юм. Байсан юм гэж одоо ч хэвээрээ. Тийм болохоор С.Эрдэнэ намын Их хурлаа хуралдуулж, Н.Алтанхуягыг огцоруулж, намаа МАХН-тай дэр нэгтгэсэн түүхийн хатуу шоглоомноос гаргаж чадах байлаа. Үүнээс МАХН ч, Ардчилсан намын Алтангадасынхан ч айсан. Тэгээд л С.Эрдэнийг шоронд илгээхийн төлөө аль аль талаасаа хүч хавсарсан болов уу.

Энэ байдал хэнд ашигтай вэ

Мэдээж улстөрчдөд энэ асар их ашигтай. Ардчилсан намыг бужигнуулж хооронд нь байлдуулахнь С.Баярын сонгосон тактик. Тэрбээр хамтарсан Засгийн газрыг байгуулах саналыг дэмжүүлэхээр намынхандаа ухуулахдаа “Ингэж гэмээнэ Ардчилсан намыг цааш нь харуулж чадна” гэж амалсан нь бий. Одоо үнэхээр Ардчилсан намыг үгүй хийхийн даваан дээр байгаа боловч байдал санаанд багтамгүй өөрөөр эргэв. Учир нь Ардчилсан намынхан намаа Засгийн газраас гарахыг шаардаж байгаа. Ийм нөхцөлд Ерөнхийлөгчийн сонгуульд битүүхэн өөрийгөө сойж буй Ерөнхий сайд л хамгийн хүнд шархдаж таарна. Засгийн газар огцорч гэмээнэ цорын ганц хохирогч нь С.Баяр л байх вий. Сайд нарын намтарт “төдөөс төдөн онд тийм яамны сайд байсан” гэсэн чимэг зүүгдэх болно. Ардчилсан намынханд “азны л юм”. Харин С.Баярын хувьд л Ерөнхийлөгчийн сонгуулийн дөхөж байхад ийм явдал болвол хор ууснаас өөрцгүй. Харин энэ бүхний цаана хоёрхон хүнд л ямар их ашигтай гэж санана. Нэгдүгээрт, Ерөнхийлөгч Н.Энхбаяр. Ардчилсан нам дотроо талцаж нэр хүндээ барж, С.Баяр Засгийн газартайгаа огцорч намынх гишүүддээ тал алдах тусмаа тэрбээр Ерөнхийлөгчөөр дахин сонгогдох магадлал өндөрсөнө. Харин нөгөө нэг хүн нь Н.Баяртсайхан. Тэр УИХ-ын гишүүн болж дахин дөрвөн жил сагсагнах боломжтой болно гэсэн үг.

С.Эрдэнийг ялласан хэргээс ашиг хайгчид иймэрхүү хожоо олж байгаа бол энэ эрсдэл Ардчилсан намд намаа цэвэрлэх боломжийг давхар нээж өгөх шиг боллоо.



http://mrnmgl.blog.gogo.mn/entry/ff8080811f2988f5011f2c69633c00ff



‘‘Жи мобайл’’ боломжгvйгээр нь далимдуулан малчдыг ‘‘маллаж’’ байна


Vvрэн телефоны хамгийн отгон оператор "Жи мобайл" корпорац vйл ажиллагаа явуулж эхлээд бараг жил болох гэж байна. Хамгийн анхны нээлтээ дєрєвдvгээр сард Дундговь аймгаас эхэлсэн дєрєв дэх vvрэн телефоны оператор бараг 20 шахам мянган хэрэглэгчтэй аж. Хэрэглэгч ч гэж дээ, боломж олдвол ашигладаг хvмvvс нь. Боломж олдвол гэж хэлээд байгаа нь "Жи мобайл"-ынхан хэрэглэгчдэдээ хvссэн хэмжээнд нь vйлчилгээ vзvvлж чадахгvй байгааг л онцлоод байгаа юм. Бусад сvлжээнvvдээсээ хол зайд сvлжээ барьдаг гэх сурталчилгаанд нь найдаад хєдєєгийн малчид "Жи мобайл"-ыг сонгож байгаа, Харин хэд хоноод сумын тєвд ирэхэд утасны нь нэгж олдохгvй бєєн зовлон болдог байна.

Нэгжгvй утсаар яах ч билээ. Утас барьж, харахын жаргал байхаас биш, ярина гэдэг нэг хэсэгтээ л мєрєєдєл болж хувирна. Хєдєє сумын тєвд ажилладаг багш найз маань овоо л утастай хvн шиг мессэж илгээж, хаана юу хийж байгааг маань асууж утасдаад л байлаа. Нэг хэсэг сураггvй таг болчихов. Утас руу нь залгахаар л холбогдох боломжгvй, мессэж хvлээж авахгvй.

Тэгсэн Булган аймгийн Баян-Агт суманд нэлээд хэд хоногооор нэгжний хомсдол vvссэн юм байх. Мань хvн нэгжгvй утас бариад ч яахав гээд унтраагаад шvvгээндээ мартчихсан нь энэ байж. Нэгж тасрах vеэр сумын сургуулийн багш, сурагчид бие биедээ нэгж дамлан зарж, хэн хэнийхээ хэргийг бvтээж байсан ч гэх шиг.

Тэгээд болоогvй ээ, бас нэгж байлаа гээд санаснаараа ажлаа амжуулж чадахгvй. Єнгєрсєн євєл л гэхэд хоёр компани vнэ тарифын асуудлаар vл ойлголцсоны шийтгэлийг хэрэглэгчид vvрч, бараг л бvтэн єдєр ертєнцєєс тасарч, "Жи мобайл"-ын бvх утас таг болж байлаа. Ганц энэ ч биш, vе vе сvлжээ нь алга болж, яарч сандарсан vед холбоо тасрах тохиолдол гараад л байдаг.

Сумын тєвєєс хол байдаг малчны хvvхэд халуурлаа гээд тvргэн дуудах гэтэл утас нь ингээд таг болчихвол гээд бодохоор найдах аргагvй байгаа биз. Vндэсний цорын ганц оператор хэмээн єєрсдийгєє зад рекламдаж, хурц шар єнгєєр нvд гялбуулан байдаг тэд жаахан боломжоо ашиглаад далимдуулахаа ч бас мэднэ. Хямдхан, сонголт сайтай утас барьж, єєр сvлжээ ашиглах боломжгvй алс холын сумын иргэд, хєдєєгийн малчид мєрєєдєлдєє хvрч гар утас барихдаа ганцхан "Жи мобайл"-ыг л сонгох боломжтой.

Учир нь, тэдний утас сvлжээ орсон газраас 80 км хvртэлх зайд барьдаг юм гэсэн. Мэдээж, бусад vvрэн телефоны оператор ийм боломж хєдєєгийнхєнд олгож чадаагvй болохоор "Жи мобайл"-ынхан энэ жаахан давуу талаа ашиглан єндєр єртєгтэй утас шахаж байгаа. Хамгийн хямд vнэтэй утас нь л гэхэд 100 гаруй мянган тєгрєг. Vнэтэй нь буюу камерь, богино холбоо ашигладаг нь 300 мянга тvvнээс дээш vнэтэй.

"Жи мобайл"-ыг сонгож байгаа хvн болгоны ємнє тавьдаг тулган шаардлага бол ийм хэмжээний мєнгєтэй байх. Уг нь, 100 гаруй мянган тєгрєгєєр тун дажгvй загварын "nokia" авч хvрдэг шvv дээ. Гэхдээ утас аваад л бvх юм шийдэгдэнэ гэвэл бас худлаа, дугаарын vнэ нь бас 10 гаруй мянга. Дээрээс нь, авсан утсандаа ус оруулаад, унагаад гэмтээчих юм уу, хуучирлаа гадрыг нь сольё, засуулъя гэвэл санасны гарз.

"Жи мобайл"-д сэлбэг байдаггvй юм. Тэгэхээр дахиад л шинийг авч таарна даа. "Жи мобайл"-ынхны сезон одоо ид орж байна. Учир нь, хэдхэн хоногийн дараа малчдын жилдээ ганц баяждаг ноолуур гарна. Хэдэн ямааныхаа ноолуураар хотод байгаа оюутан хvvхэдтэйгээ холбоо барих юмтай болох гэсэн малчид тэдэнд хєрєнгє оруулах нь дамжиггvй. Тэд ч энэ vеийг анддаггvй, ноднин энэ vед нь амжаад хэд хэдэн аймаг суманд нээлтээ хийчихэж байсан юм. Сонголт хийх боломжгvйгээр нь далимдуулан монопольдох яахав, чанартайхан vйлчилгээ хvргэх нь л гол гэдгийг тус корпорацынханд сануулчихъя.

Єнгєрєгч 7 сарын 1 ний аймшигт бичлэг-1

Санаан зоргоор ярих биш, санасан хэмжээгээрээ шулдаг Жи Мобайл

Санаан зоргоор ярих Жи мобайл гэсэн сайхан vгтэй рекламны цаана луйвар нуугдаж байна. Жи мобайлын дараа тєлбєрт 9811-тэй дугаар барьдаг хvмvvс огт яриагvй байсан ч, ярьсан ч ялгаагvй их хэмжээний мєнгє тєлдєг байна. Хэрэглэгч ярьсан дугаар бvрээ єдєр, цаг, минутаар нь тэмдэглэдэггvй болохоор Жи мобайлынхан тvvнийг нь далимдуулан санасныхаа зоргоор шулж байна. Саяхан Жи мобайлын 9811 **** дугаартай хэрэглэгч манай сонинд хандсан юм. Тэрээр энэ сарын эхээр хєдєє явах хэрэг гарчээ. Тvvнээсээ ємнє амжаад утасныхаа тєлбєрийг хийж, 57 мянган тєгрєг тєлєєд явсан байна.

Тєлбєрєє дєнгєж тєлєєд замд гартал сим карт нь гэмтээд бvтэн долоо хоног утсаа ашиглаж чадалгvй явж байгаад иржээ. Тэгээд 8000 тєгрєгєєр сим картаа сэргээтэл утасны нь тєлбєр 27 мянган тєгрєг гарчихсан байж. Яриагvй байхад ийм тєлбєр гарсан шалтгааныг Жи мобайлынхнаас асуухад, та ярьсан л юм байгаа биз гээд халгаасангvй гэнэ.

Уг нь, vvрэн телефоны vйлчилгээ vзvvлдэг компанид хэрэглэгч нь ямар дугаар руу хэзээ залгаснаа харах боломж байдаг. Хvсвэл тэр ярианы жагсаалтаа ч авч болдог. Харин Жи мобайлынхан хэрэглэгч нь ийм гомдолтой байхад тоолгvй орхижээ. Яриагvй байхад нь зохиомлоор єрєнд оруулчихсан болохоор тэд хэлэх vггvй болсон биз. Vйлчилгээ нь чанаргvй, хvртээмж муутай дээрээс нь итгэх аргагvй болохоор Жи мобайлын хэрэглэгчид тэднээс татгалзах л vлджээ.

Арваад жил гар утас бариад сурчихсан хэрэглэгчид Жи мобайлын vйлчилгээ сайжрахыг хvлээж, хохирч суухгvй нь лавтай. Бас аваагvй vйлчилгээнийх нь тєлєє мєнгє нэхнэ гэдэг vйлчилгээний байгууллагад байж болохгvй хамгийн ёс зvйгvй, хэрэглэгчийг доромжилж, басамжилсан хэрэг. Тус компанийн утас єндєр vнэтэй. Гэтэл сим карт нь яагаа ч vгvй байхад л гэмтчихдэг, байсхийгээд л мєнгє тєлж, сэргээлгэх хэрэг болдог байна.

Мєн сvлжээ орсон суурин газраас олон километрийн зайд утсаар ярих боломжтой гэдэг сvрхий сурталчилгаа нь худлаа. Бараг л байнга сvлжээ нь унаж, утас нь шуугиад яриа сонсогдохгvй зовоодог тухай урьд нь манай орон нутаг дахь уншигчдаас захидал ирж байсан билээ. Энэ удаа манай уншигч єєрєє редакцад ирж, Жи мобайлынхан хэрхэн хулхидаж байгаа талаар яриад, энэхvv гомдлоо дамжуулж єгєхийг хvссэн юм.

Хэрэглэгчийг хvндэтгэж, чанар, шударга ёсыг эрхэмлэх vvргээ умартсан Жи мобайлынхан vvнийг уншаад эрх биш нэгийг бодож, ажил хэрэгтээ анхаарах биз ээ.