
Архины компаниуд хуулийг уландаа гишгэж төр болоод тvмэн олныг доромжилсоор байна. Энэхvv хууль бус vйлдэл хийж хуулийг гууль болгогчдын тэргүүн эгнээнд 85 жилийн түүхтэй Зууны манлай үйлдвэр гэгддэг АПУ компани байдаг. Тэд рекламаа хvңд хvргэх аргаа улам нарийсгаж, дууны vг, клипэнд оруулах, баярын мэндчилгээ болгох ээрэг далд хэлбэрvvдийг ашиглаж гаршсан. Баяр бvхний ширээн дээр Баясан хөөрөх Ерөөлтэй гээд л олонд хvндлэгдсэн дуучнаар дуулуулсан энэ vгийг аль ч талаас нь уншихад, сонсоход, бодоход амар мэнд суухын ерөөлийн дуу яав ч биш нь хэнд ч илэрхий. Баяр наадмаар чамин гоё монгол хувцас өмсөж, хадаг хоёр гардан барьсан сайхан бvсгvйчvvдээр "Айл хотлоороо амар суухын ЕРӨӨЛ өргөе" гэж хэлvvлж, ил цагаан зарлаагvй ийм далд рекламууд баяр ёслолын vеэр байнга цацагдцаг хэвшил тогтов. Боргио хэмээх гашуун пивоо байнга шахуу рекламддаг тэд Монголчуудын гурван хvний нэг нь Боргио уудаг гэсэн судалгаа гарлаа ч гэх шиг. 80 жилийн туршлага чанар болсон Боргиогоо л уугаарай ч гэх шиг. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 9.2.1-д "Согтууруулах ундаа болон согтууруулах ундааны vйлдвэрийн нэр, тэмдэг, зураг ашиглах замаар coгтууруулах ундааг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, кино, интернет, ханын самбар, зурагт хуудас, зар чимэглэл, зорчигчийн тийз болон бусад биет байдлаар гаргах" зэрэг байдлаар сурталчилахыг хоригложээ. Хууль зөрчсөн аж ахуйн нэгжийг 50-200 мянган төгрөгөөр л торгодог аж. Тэдний хувьд иймхэн хэмжээний торгууль жинхэнэ инээдэм болдог аж. Тэд урдчилаад бvр торгуулиа тушааж байгаад реклам сурталчилгаагаа ил тод цацах шиг болдог. Энэ тухай олон нийт ТББ-уудаас бишгvй л их гомдол гаргадаг боловч энэхvv хуулийг чангатгах, торгууль шийтгэлийг нэмэгдvvлэх, хуулийн биелэлтэнд хяналт тавих зэрэгт өдийг хvртэл холбогдох байгууллага эрх мэдэлтэн, хэн ч анхаарал хандуулан ажиллахгvй байгаа нь харамсалтай. АПУ тэргүүтэй архины компаниуд ард тvмнээ доромжилж архи пиво рекламдаж Монголын хуулийг уландаа гишгэлэхээ хэзээ зогсоох вэ!